С.Баярын дараах улстөр
Ерөнхийлөгчийн сонгууль дуусахын өмнө “Н.Энхбаярын дараах улстөр” өгүүллийг бичиж байхдаа ердөө хагас жилийн дараа С.Баярын дараах улстөр өгүүлэл бичнэ гэж бодож байсангүй.
Ерөнхийлөгчийн сонгууль дуусахын өмнө “Н.Энхбаярын дараах улстөр” өгүүллийг бичиж байхдаа ердөө хагас жилийн дараа С.Баярын дараах улстөр өгүүлэл бичнэ гэж бодож байсангүй. Сэтгүүлч хүн халуун зүрхтэй хүйтэн тархитай байх ёстой гэж нэг үг бий.
Таамаг, шинжилгээ хийж, учир шалтгааны холбоосыг мэдээллээр амьджуулж өнөөдөр болж буй үйл явцад тулгуурлан дараагийн үйл явцыг урьдчилан харахад оюун ухаанаа дайчлах нь ултөрийн шинжилгээний өгүүлэл бичихийн гол утга учир юм. Түүнээс болж буй үйл явцыг даран давтан бичих нь хэнд сонирхолтой гэж? Үүнд зориулсан сэтгүүл зүйн өөр төрөл зүйл мэдээ гэж бий. Харин тойм, өгүүлэл, нийтлэлийн төрөл зүйлээр бичигсэд үргэлж дараа юу болохыг л илрүүлэхийг оролддог учраас энэ бол тун сонирхолтой төрөл зүйл юм. Жишээ нь Адолф Гитлер төрийг тодорхойлохдоо “Төр гэдэг бол өнгөрсөн түүх ба одоо болж буй үйл явцад тулгуурлан ирээдүйд байж болох хамгийн сайн сайхан ирээдүйд ард түмнээ хүргэх цогц юм” гэж тодорхойлжээ. Тэгэхээр улстөрийн шинжилгээний өгүүлэл ч ийм л байх ёстой.
Оршил дууслаа. Одоо С.Баярын алхмын хожоотой ба алдаатай тал, Монгол Улсын ирээдүйд энэ яаж нөлөөлөхийг шинжилье. Монголд олгож буй боловсролын агуулгаар манайхан анализ сайтай ч синтез хийхдээ сулхан байдаг. Энэ удаад дан синтез хийж үзье.
С.Баярын чөлөөлөгдсөн цаг үе
Ардчилсан засгийн түүхэнд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Хийх ажил их үед эмнэлгийн орон дээр байх нь там гэдэг үнэн л дээ. Төрийн ямар ч зүтгэлтэн ийм зовлонд автана. Цонхигор царайтай, амьсгаа өндөртэй, дээр нь үг хэлэх үедээ хоёр ч урт үгэн дээр хэл нь ээдэрч байгаа С.Баяр биеийн асар их тэвчээр гаргаж байсныг нотлож байна.
Харин сэтгэл хөдөлгөм энэ үйл явцын цаана жирийн иргэд тэр бүр мэдэрдэггүй улстөрийн нарийн тоглолт явагдаж байгаа юм. Юуны өмнө хоёр толгойн нэг нь л гарааны заагийг давчихаад байна. Одоо манай төрийг хоёр дахь том даваа хүлээж байгаа нь Таван толгой. С.Баярыг гадаад дотоодын шинжээчид шулуухан Оросын талыг баримтлагч гэж тодорхойлж байлаа. Энэ тодорхойлолт нь Оюу толгойн гэрээг батлахад Монголын Засгийн газар Хятадын түрэлтийг тэсэн гарахад их нөлөөлсөн юм. Гэвч дараагийн удаад Таван толгойн асуудлыг шийдэхэд энэ баримжаа тус болохгүйгээр барахгүй харин ч хохирол учруулах магадлалтай байлаа. Ийм нөхцөлд С.Баяр Сү.Батболдыг гаргаж ирээд өөрөө холдож байна. Харин Оросын төрийн бодлогын толь болсон “Коммерсант” манай талын хүн явчихлаа гэж халаглаад хоцров. Шинэ Ерөнхий сайд Орост яаж ханддаг бол? Шулуухан хэлэхэд таагүй ханддаг.
Жү Рун Жигийн дараахь Хятад
Сү.Батболд бол Таван толгойн ордыг сайн мэддэг цөөхөн хүний нэг. Тэр 1998 оны Азийн хямралын дараа “Би Эйч Пи” Таван толгойн ордыг орхиод гарахад мэдэлдээ авсан Монголын “Энержи ресурс” консорциумыг удтал толгойлсон хүн юм. 1998 онд “Би Эйч Пи” Таван толгойг төдийгүй бас Оюу толгойг орхин гарсан компани билээ. Одоо тус компани “Рио Тинто”-гийн хувьцааны багцыг эзэмшдэг бөгөөд “Рио Тинтой”-той хамтран Хятадад төмөр нийлүүлэхгүй байх үүрэг хүлээгээд байгаа юм.
Таван толгойн ордын лицензийг М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад эдийн засгийн зөвлөх байсан Төрбатын “Майн инфо” компани мэдэлдээ авсан байна. Мөн тэр үед УИХ-ын гишүүн байсан зарим хүмүүс тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас алтны лиценз нэхэхэд бүгдийг нь зараад дууссандаа бантсан түшмэлүүд нүүрсний ордын томоохон лицензүүдээр амыг нь хааж байсан учраас улстөр-бизнесийн хүчирхэг бүлэглэл энэ ордод төвлөрч, хожим нэгдэн нийлсэн юм. “Энержи ресурс” консорциумын 10 компани бүгдээрээ улстөрчдийнх байсны учир ийм юм. Хямралын дараа гэнэтхэн нүүрсний үнэ тэнгэрт хадсан ба ялангуяа Бээжингийн олимпийн бэлтгэлтэй холбоотойгоор хятадууд Монголоос төмрийн хүдэр, бас ган хайлуулахад хэрэгтэй коксждог нүүрс авахыг оролдож эхэлсэн юм. Хамгийн том орд Монголчуудын мэдэлд ороод байсан тул Хятадууд илүү аядуу хандаж орон нутгийн мэдэлд байдаг Таван толгойн жижиг уурхай, хилд ойр Гашуун сухайт, Нарийн сухайтаас “Чинхуа МАК” хамтарсан компаниараа дамжуулан нүүрс татаж эхэлсэн билээ. Тухайн үед дарухан загнаж байсны учир нь Бугатын гангийн үйлдвэрийг Ордос орчмын нүүрсээр хангаж байв. Анхнаасаа энэ үйлдвэрийг Өвөр Монголын нутагт байдаг 200 тэрбум тонн нүүрсний нөөцөнд тулгуурлан байгуулсан юм.
Шанхайн гаралтай Ерөнхий сайд Жу Рун Жиг сольсныхоо дараа Хятадын Засгийн газар хөгжлийн хурдацыг зүүн өмнөд бүсээсээ зүүн хойд бүс, улмаар баруун, баруун хойд бүс рүү шилжүүлэх томоохон стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэв. “Go west” гэж томъёолсон энэ стратегийн явцад Хятадын хойд хэсэг эрчимтэй хөгжиж эхэлмэгц аандаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээ өсчээ. Өвөр Монголын нүүрсийг ашиглахын тулд цахилгааны шугам, төмөр зам, хотуудыг холдуулах ёстой болов. Гэвч энэ хэтэрхий өндөр өртөгтэй учраас хятадууд Монголын нүүрсийг сонирхож эхэлжээ. Монголын өмнөд нутагт судлагдаж, нөөц нь тогтоогдсон 152 тэрбум тонн нүүрсний сав бий. Энэ сав дотроо хамгийн сайн судлагдсан нь Таван толгойн орд, Шинэ усны хотгорын орд /Шивээ Овоогийн уурхай/, Багануур Багахангай, Гашуун сухайт, Нарийн сухайтын ордууд юм.
Хятадууд коксждог нүүрс сонирхохоос илүү эрчим хүчний нүүрс сонирхож байв.
Оросын хүсэл
Үүнийг Оросууд анзаарчээ. Яг энэ мөчөөс эхлэн Оросууд Монголд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд ирээдүйд асар их ашиг олж болох нүүрсний ордуудын төлөө улайран зүтгэж эхэлжээ. Энэ сонирхлоор нь дөрөөлж Н.Энхбаяр их өрөө тэглүүлж аваад бултжээ. Харин Оросууд Н.Энхбаярт итгэхээ байсныхаа дараа С.Баярыг идэвхтэй дэмжиж Ерөнхий сайд болоход нь тусалжээ. Москвад Монголын элчин байсан С.Баяр ирснээсээ хойш гурван жилийн дараа Ерөнхий сайд болов. Гэтэл яг хэрэг болохын даваан дээр С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар тэмцэж олсон өндөрлөгөө орхин одлоо. С.Баяр чөлөөлөгдөхдөө Оюу толгойн ХОГ, Атрын аян, бүртгэлийн төгөлдөршлөө онцолж байна. Тэр таван толгойн ордыг улсын мэдэлд авсанаас өөрөөр Оросуудад хэрэг болсонгүй. Хэрэв ингээгүй бол Таван толгойг Монголын компаниуд ашиглаж эхлэх байсан юм.
Улстөрийн талаас нь харвал тэрээр Н.Энхбаярын дарангуйлалд цэг тавьснаараа олон нийтээс маш өндөр нэр хүнд олсон юм. Чухамдаа С.Баярын олсон, богино хугацаанд биелүүлэхэд хэцүү дурдан буй амжилтуудыг дэмжигчид нь УИХ ч биш, хамтарсан АН ч биш, харин Н.Энхбаяраас салж л байвал чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн байсан олон нийт байсан юм. Асар их тэвчээр гаргаж амаа хамхиж, нэг гараа нөгөөгөөр нь барьж байж С.Баярын гараар Н.Энхбаярыг зайлуулсан бөгөөд Н.Энхбаяр бүрмөсөн сүйрмэгц С.Баярыг дараагийн дарангуйлагч болгохгүйн төлөөх үймээн эхлэхэд бэлэн болоод байв. Яг энэ торгон ирэн дээрээс нэр төрийн хамгийн өндөр цэгээс тэр өөрийгөө татаад авчихлаа. С.Баяр ч дэмжлэгийг хаанаас олж байгаагаа мэдэж байсан учраас Н.Энхбаяртай хийж буй тэмцлийн далбаан дор их зүйлийг амжуулж чадсан байна.
Орост хамаагүй Оюу толгой
Эргээд консорциумдаа оръё. Таван толгойн төлөө Оросын хоёр консорциум алалдаж эхэлсэн юм. Улсын консорциумыг нь Оросын төмөр зам, Оросын старатегийн команиудын нууц жагсаалтад орсон “Внизарубежгеология”, “Внешторг“ банк бүрдүүлж байв. “Внешторг” банкинд Монголын өрийн данс байршиж байсныг сануулъя. Энэ бол Москвагийнхны сонирхлыг төлөөлж байлаа. Харин нөгөө талд “Реново”, “Северосталь”, “БазЭл” байв. Улсын консорциум нь Таван толгойг ашиглахдаа Чойроос-Чойбалсан хүртэл төмөр зам тавина гэж амлаж байв. Харин В.Путины дэмжлэгтэй О.Дерипаскогийн консорциум яг олигархийн аргаар Монголчуудтай үзэлцэхээр шийджээ. Тэд Монголын консорциумыг дарамталж эхлэв. Консорциумд орсон нефть импортлогчид, толгой компаниудыг хүчтэй дарамталж консорциумыг задалжээ. Толгойлогч Сү.Батболдыг мөрдөн мөшгиж айлгасаар консорциумыг толгойлохоос татгалзуулж чадсан ба үүний дараа консорциум задарчээ. Тэр үед Сү.Батболд Европ руу нисэхдээ Оросоор дайран гарах нислэгээс татгалзаж байсныг бодоход дарамт маш хүчтэй бас аюултай байсан хэрэг.
В.Путин Ерөнхийлөгчөө өгөөд өөрөө Ерөнхий сайд болов. Ингэснээр О.Дерипаскод бүр ч таатай нөхцөл бүрдэв. Монголд С.Баяр Ерөнхий сайд болж, Таван толгойн лицензыг улсын мэдэлд хураан авлаа. Монголын консорциумд Ухаа худгийг л үлдээлээ. В.Путин Ерөнхий сайд болсны дараа Оросын улсын консорциум устсан ба О.Дерипаско ч Таван толгойн төлөө хамтрагчдаа шахаж, үйлдвэрүүдийг худалдан авч залгиж дуусчээ. Эцэст нь “БазЭл” Оросын төмөр зам хоёр л үлдэж нэгдсэн байв. Гэтэл Оросуудад гай, Монголчуудад аз болж дэлхийн санхүүгийн хямрал О.Дерипаског бүрмөсөн сүйтгэжээ.
30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулсан тэрээр хямралын эхний жилд л нийт хөрөнгөнөөсөө давсан алдагдал хүлээж баларчээ. Гэвч Дерипаско тэсч үлдэхийн төлөө зүтгэхдээ Хятадуудтай сүлбэлдэж эхлэв. Англид бүртгэлтэй хөрөнгөө Хонгконг руу татаж, Хятадтай 6 тэрбум ам.долларын өртөгтэй хөнгөн цагааны гэрээ байгуулав. Харин энэ үед хятадууд Оюу толгойн төлөө алалдаж байсан юм. Хэрэв хямрал тохиолдоогүй бол “Оюу толгой”, “Таван толгойн” гэрээ Монголын парламентад зэрэг орж ирэх байв. Гэвч О.Дерипаско дампуурснаас таван толгойн гэрээ хойшилж, Оюу толгойн гэрээ дангаараа орж иржээ. Хятадууд хэтэрхий шунаснаас Америкчуудыг болгоомжлоход хүргэжээ. Учир нь “Рио Тинто”-гийн хувьцааны 20 хувийг “Чайналко” эзэмших гэрээнд АНУ-ын төмөр ба нүүрсний томоохон үйлдвэрүүдийн хувьцааны томоохон багцууд орсон байжээ. Америкийн хоригоор гэрээ бүтэлгүйтэхэд Хятадууд Рио Тинтог дарамтлахаар дөрвөн ажилтныг нь баривчилж хүнд ял тулгав. Харин энэ муудалцааны дундуур С.Баяр Оюу толгойн гэрээг Хятадын ямар ч оролцоогүй байгуулж амжжээ.
Тэгмэгц Оюу толгойн ордыг ашиглалтад бэлтгэх үйл явцад Хятадууд саад хийхийг оролджээ. Уурхайг ашиглалтад бэлтгэх талаар туршлагатай дэлхийн хамгийн том хоёр компанийн нэг нь АНУ-ынх, нөгөө нь Хятадынх. “Рио Тинто”-гийнхон Монголчуудын эсэргүүцлээс болгоомжилж Хятадад салбараа нээсэн Америкийн компанийг сонгожээ. Гэтэл Хятадууд тус компанид ажиллаж байсан бүх инженерүүдээ хүчээр “ажлаас нь гаргаад” Африк руу илгээжээ. Үүний хариуд “Рио Тинто” “Би Эйч Пи” Хятадад төмөр нийлүүлэхээс татгалзжээ. Одоо Хятадууд үүнийг зөөлрүүлэхээр чармайж байна. Хятадууд урхинд оржээ. Үүнийг анзаарсан Оросууд “Коммерсант” сониноор дамжуулан Монголыг айлгах оролдлогоо хэд хэд давтав. Энэ нь бас Таван толгойг эзлэх давшилтын тагнуулын буудлага ч биз. Гэвч Монголчууд тоосонгүй. Их л сайндаа өөрт огт хамаагүй Оюу толгойн төлөө Оросууд юундаа уурлаад байгаа юм бол? гэж гайхав. Үнэндээ өнөөдөр В.Путин- Ху Жинтао хоёр Мао-Хрущёв хоёроос ч дотно анд болсон байна. тэднийг өнөөдөр үзэл суртал биш эдийн засгийн бодат ашиг холбож байгаа юм.
Таван толгойн өмнө
Таван толгойн гэрээ орж ирэхийн өмнө С.Баяр Сү.Батболдоор солигдсон нь Оросуудад жинхэнэ гэнэтийн бэлэг болов. Сү.Батболд Оросуудад нэг их ач санаад байхааргүй хүн болохыг өмнө өгүүлснээс мэдсэн байх. Хэрэв 1930-аад онд бол Сү.Батболд хувь заяандаа гомдон уйлж байх байв. Тэр үедсэн бол түүнийг бүрмөсөн амраахаар хар далайн эрэгт урих байлаа.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой, С.Баяр чөлөө гуйх өргөдлөө өгөхөд бэлэн болмогцоо дотны найз Н.Энхболдыг Эрхүү рүү элч болгон илгээсэн юм. Иймд Сү.Батболдод нэг бол айх, эсвэл айдсаа даран сөрөх хоёрхон боломж байна. Хэрэв Оросуудаас айгаад зүрхээ зүсүүлчихсэн бол тэр Таван толгойн гэрээнд бууж өгч ирээдүйгээ баллана. Нөгөө талаас Таван толгойн ордын нэг хэсэг болсон Ухаа худгаа хамгаалж, ирээдүйн бизнесээ хамгаалахын төлөө үхэн тэмцэх болно. Чухамдаа түүний хувийн сонирхол нь улсын ирээдүйн ашиг сонирхлыг хамгаалах хөшүүрэг болох байх. Хэрэв хувийн ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй бол тэр үгүйрнэ. Өөрт байгаа бүхнээ богино хугацааны Ерөнхий сайдын ямбаар солино гэсэн үг.
Дээрээс нь нэг зүйлийг анхаарах шаардлагатай байна. Бүр төмөр урхийг бичиж байх үедээ л цухас дурдсан авч өгүүллийг магтагчид ч, нулимагчид ч төсгөлд байсан нэг өгүүлбэрийг анзаараагүй. Тэр нь Роснефтийн хувьчлал.
Роснефть бол Монголнефть л гэсэн үг
Путин Дерипаско хоёрын Монголын ордын төлөөх тулалдааны гол зэвсэг нь “Роснефть” байх төлөвтэй болчихлоо. Ерөнхийлөгч болмогцоо хуучин олигархуудтай дайн зарласан В.Путин М.Ходорковскийгоос “Роснефть”-ийг нь булааж авахын тулд шоронд хадсан билээ. Ерөнхий сайд болсныхоо дараа Монгол дахь ашиг сонирхлынхоо төлөө “Роснефть”-ийг О.Дерипаскод өгмөөр байв. Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг монопольдогч энэ компанийг авах хүсэлтээ О.Дерипаско их эртнээс ивээгчдээ илэрхийлж байсан юм. Гэвч В.Путин “Роснефть”-ийг М.Ходорковскийгоос булааж аваад О.Дерипаскод өгөх нь наад зах нь ёс суртахуунгүй хэрэг, цаад зах нь эрхбиш өнгөц боловч ардчилсан улсад хэрүүлийн том алим юм.
Тиймээс В.Путин өнгөрсөн жилийн турш Монголчуудад сануулга өгөхийн тулд “Роснефть”-ээс нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэх захиргааны бүхий л аргыг шавхаж дуусаад байна. Нэг бол татвараа нэмэх, эсбөгөөс улсын компанид шууд шахалт үзүүлж үнийг нь нэмэх хоёр арга бий. Татвараа туйлд нь хүртэл нэмсэн, гэхдээ зөвхөн Монголын хил дээр татвараа нэмэх шийдвэр гаргаж болохгүй тул улс даяар нэмсэн шийдвэрүүд нь Оросын экспорт, валютын нөөцөд нь сөрөг нөлөө үзүүлж байв. Тэгээд шахалт үзүүлж үнэ нэмсэн боловч Монголчууд яах ч үгүй байв. Харин ч Оросын зүүн хэсгийн иргэдэд шатахууны үнийн өсөлт хүнд дарамт болон хувирчээ. Гэвч засаг захиргааны заль мэхэнд төсгөл байдаггүй. Саяхан “Роснефть” үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэрэгт унаж, 5 тэрбум рубль төлөх болоод байна. В.Путин Роснефтийг ганхуулж байгаад О.Дерипаскод өгөх гэж оролдож байна. Ямар боловч Оросын Засгийн газар хувьчлах ёстой гэсэн дохио өгөөд байгаа юм. Тус компани дахь улсын мэдлийн хувьцаа нь дэлхий нийтийн жишгээс хэтэрхий өндөр байгаа юм гэнэ. Ийм дүгнэлтэд хүрсэн хойно удахгүй ард түмнээ боддоггүй “Роснефть” компанийг О.Дерипаскогийн хатуу гарт өгч “хашраана”, гэхдээ энэ компанийг биш Монголыг л хашраана гэсэн үг. Яг ийм нөхцөлд 1990 оноос хойш Оросуудад дарамтлуулан болгоомжилж байсан хүн Ерөнхий сайд болов. Төрийн “хар хайрцагны бодлого” гэгчээ манай хэд гаргаж Таван толгойн гэрээний өмнө өөр хүн Засгийн толгойд гаргаж байгаа юм болов уу даа. Тэгээд Сү.Батболд нь Таван толгойгоос хэдий хэрийг нь өөртөө, хэдийг нь Америкт, хэдийг нь Япон Солонгост, хэдийг нь Орос, Хятадад өгөхөө шийдэх болох байх. Энэ бол тийм ч амар тоглоом биш, гэхдээ Сү.Батболд үнэхээр юунаас ч айхаа больсон юм бол Оросуудын өөдөөс салаавч үзүүлэх эсбөгөөс араасаа С.Баяраар удирдуулж, Таван толгойг Оросод өгөх хоёрын нэгийг хийх нь л дээ. С.Баярт улстөрийн ирээдүй байна, харин Сү.Батболд Таван толгойн гэрээний дараа ирээдүйгээ төсөөлөх байх.

Зочин
Tod Otgonbayar, UK
Зочин
jo