“Биеэ үнэлэгч”-дийг үзэх гэж баяр наадамд очдоггүй
Спортын уралдаан тэмцээнд нэгэндээ бууж өгөх явдал аль ч төрөлд, аль ч үед байсаар ирсэн.
Спортын уралдаан тэмцээнд нэгэндээ бууж өгөх явдал аль ч төрөлд, аль ч үед байсаар ирсэн. Тэр нь маш нууц байдалд, тун ховор тохиолдолд болдог хэрэг юм. Харин спортын биш тэмцэл тулаан байлдаанд ялагдагч тал хоёр гараа өргөн, хэлээ гаргаснаар төгсөвөр болдог. Монголын төрт улс тогтнож ирсэн тэр цагаас өнөөг хүртэл манайд зөвхөн ялалт ирдэг байсан болохоороо бид туурга тусгаар улс гүрэн байгаа билээ.
Монгол хүнд ялагдаж бууж өгөх тухай ойлголт жигшүүр, ичгэвтэр хэмээн үе дамжин цусанд шингэсэн байдаг. Ялагдалыг доромж гэж үздэгээрээ алдартай Японы самуурай нар жинхэнэдээ байнга ялагдаж, амиа хорлоцгоодог. Тэгэхээр монголоос бусад үндэстэн тойгтны өмнө толгой бөхийж сурцгаасан буй за.
Манай баяр наадам цаад утгаараа эрэлхэг дайнч байдлын нэгэн төрлийн “хээрийн сургууль” болдог ба түүнээсээ таашаал авдаг онцлогтой.
Ийм гарвал угшилтай үзэгчдийн нүдэн дээр үндэсний бөхийн барилдаан болдог. Төрийн их наадам дээр бөхчүүд нэгэндээ өвдөг сөхрөх явдал хэрээс хэтэрч байгаа талаар олон хүн ярьж байна. Нэгэн цагт гайгүй тамирчин байсан хүн нас ахиж, амьдрал доройтож, эрээгээ алдахаараа зодог шуудгаа өвөртлөн наадмын талбайг зорьдог бололтой. Тэгээд “дараа төлбөрт” үйлчилгээ хийн гурав юмуу дөрөв давдаг. Дараа нь нүдний булай болон хэн нэгэнд тэрий хадан ойчиж, тэвэр дүүрэн мөнгө өвөртлөн гэртээ харьдаг. Ийм шарааны ажил хийхээс өөр амьдрах аргагүй болчихсон хүн ч байдаг юм билээ. Зарим хөгшчүүлийг хүнд бууж өгч, биеэ үнэлэн мөнгө олж ир гэж эмгэн нь хангинаад гэрт суулгадаггүй юм гэсэн.
Шудрага хүн сонсвол үнэмшмээргүй явдлууд гадуур хэвийн үзэгдэл болчихсон байдаг. Дээхнэ нэг нөхөр цагдаад өр тавьчихсан, нэхээд салдаггүй гэж ярьж байсан. Хэлсэнээ өгөхгүй бол буцаагаад хийлээ шүү гээд байна. Тэгэхээр нь би “Жаахан хүлээж бай л даа.Айлууд удахгүй зусландаа гарна. Гуравхан орон байр ухаад л мөнгийг чинь олоод ирнэ” гэж байж хойшлууллаа гэсэн гэдэг. Үүн шиг бөхчүүд наадмын өмнө бэлтгэлд гарахаасаа илүү өр тавиад эхэлдэг. Наадмаар барилдаад эргүүлээд төлчихнө гэсэн амлалт үл хөдлөх хөрөнгийн дайтай баталгаа болдог аж. Бидний наадам үзэх гэж байгаа эд нарын байж байгаа царай хоёр мөн таарваа. Одоо тэгэхээр гадаа өвсөн дээр явагддаг бөхийн сэдэвт дуулалт жүжиг үзэх гэж үзэгчид очдог болж таарч байна. Соёл урлагын талаар сургуулилаж байгаагүй болохоор энэхүү жүжиг нь туйлын болхи үнэмшилгүй харагдана. Баярлах гэж очсон хүмүүс уурлаж ундааныхаа савыг шидэн, хамаг мэддэг хараалаа урсган бачуурцгаадаг.
Омог төгөлдөр Монгол түмнийг ингэж доромжлох эрхийг хэн өгөөд байдаг юм бол.
Бөхийн дүрэм шинэчлэгдэж улсын цолыг Улсын Ерөнхийлөгч газар дээр нь олгодог болсон. Хэрэв Ерөнхийлөгч залуудаа бөх барилдаж байгаагүй бол зарим нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй. Тэр жилийнхээр бол хүмүүс олигтойхон орилоод байвал цолыг нь улам нэмээд байх янзтай юм билээ. Шудрага ёсны бэлгэдэл болсон шинэ Ерөнхийлөгч маань нэгээс таван даваа дараалан хахуульдаад гараад ирсэн бөхөд “Улсын начин” цол олгох болов уу. Нэгэнт олны нүдэн дээр яах аргагүй даваад байгаа нь харагдаж байгаа юм чинь мөнгөөр зодоод тэр цолыг авах боломж хэн бүхэнд нээлттэй биздээ.
Улсад барилдах эрх мандат авах бөхөд ямар нэгэн босго сорилго тавимаар санагддаг. Наадмын өглөө хүндэвтэр мод чулуу ч болтугай бэлдэж өргөж хөндийрүүлж чадах эсэхээр нь сорьж шоу хийвэл үзэгчид ч харгүй болж “Аваргын бяр яагаа ч үгүй юм байна даа” гэж жинхэнээсээ хэлэхсэн. Улсын цолонд хүрсэн зарим тамирчин бөхийн сонгомол мэхнүүдийн ихэнхийг огт хийж чаддаггүй тохиолдол цөөнгүй байдаг. Ийм байж яаж өндөр цолонд хүрсэн нь бас сонирхолтой сэдэв юм.
Наадамд барилдаж байгаа бөхчүүд аль азгүйтэж унаж ялагдахыг тэр гэхэв. Бүдүүвтэр өвсөнд бүдэрлээ гэж ахмад авилгачидийн хэлдэг үг ч бэлэн байна. Гэхдээ манай бөхийн хорхойтнууд долоо хоног бүр заалны барилдаан үзсээр байгаад хэн нь үнэн, хэн нь худлаа барилдаад байгааг дотор нь орсон юм шиг ялгаж чаддаг. Ялгахаас гадна наадмын өдөр олны нүдэн дээр мөнгө төгрөгөө тоолоод гүйлдээд байдаг болтлоо энэ “найраа” гэгч хавтгайрсныг хүмүүс хэлээд байгаа юм л даа.
Энэ жилийн наадмаар хэвлэл мэдээллийнхэн үүнд илүү анхаарал тавьж, шудрагаар барилддаг бөхчүүдтэй уулзан авилгын эсрэг хамтдаа байхаар тохироод байгаа юм. Наадмын дараа цуглуулсан баримтуудаа нэгтгэн бөхчүүдийн луйврыг дэлгэж, дахиж олон түмнийг доромжлохгүй болтол нь шийдэлд хүргэх тухай яригдаж байгаа.
Үндэсний их баяр наадам маань ялзралд орж утгаа алдвал бид үндэсний гэх юмнаасаа хагацаж, тахиа зодолдуулдаг, галзуу бухтай тулалддаг, шүлсээ хэн хамгийн хол хаяах уралдаан мэтхэнээр орлуулж уйдаагаа гаргах болно. Тэгээд ч одооны хүүхэд багачуул наадам хамгийн гунигтай баяр гээд талбай дээр очихгүй байна. Энэ бол манай аваргуудын олон жил луйвар хийсний л гор гарч эхэлж байгаагийн илрэл. Нар хур тэгширсэн наадмын өмнө ийм билэггүй юм бичихэд хүргэсэн буруутан бол хэдхэн авилгач бөхчүүд юм шүү.
Олон жилийн дунджаар наадам боломжийн найраатай жаахан жиг жуг яриатай байх цагт жилдээ дөрөв таван начин, нэгийн зэрэг заан төрдөг байсан биздээ. Цаашилбал суманд арван жилд нэг заан, аймагт таван жилд нэг арслан төрж үзэгдэл болдог байсансан. Сүүлийн үеийн орон нутгийн мэдээг харж байхад нэг жилд 21 аймгийн 19-д нь шинэ бөх гэнэт “даам гарч” аймгийн арслан цол авсан удаа бий. Аз байна байна гэхэд арай л биш шиг. Саявтар А.Сүхбат аварга бүр гайхаад байсан. Бүх цэргийн наадамд залуу бөх түрүүлээд цэргийн арслан болчих юм даа гэж. Нээрэн бодоод байхад одооны аймаг цэргийн арслангууд гэдэг чинь бараг улсад түрүүлнэ гээд явж байгаа. Тэгсэн атлаа залуу хүүхдэд цөмөөр цөмөөрөө ойчдог “яашка” байсан байвал яах вэ.
Улсад барилдах 512 бөхийг аймгийн цолноос дээш цолтойг нь бүртгэнэ гэхэд ч цаана нь зөндөө бөх үлдэнэ. Хачирхалтай нь нэгийн даваанд зөндөө олон цэрэг, жаахан хүүхэд аманд гаргахаар бэлдчихсэн байдаг. Бүр эндээс л наадам хэмээх жүжиг тавигдаж, зурагтын сувагаа солих болдог.
Бөхийн найрааны хэт хавтгайралт маш муу үр дүнд хүрч болзошгүй байна. Өсгөлүүн биетэй хүүхэд, залуучууд үндэсний бөхөд татагдан орж бөх гэсэн бизнесээр дагнан амьдрахаар шийддэг боллоо. Тэд эхлээд найрч цол аваад төд удалгүй алдангиа дараагийн цол авах хүүхдээс аван хялбар аргаар амьдрах, далимд нь бас тэрүүхэндээ од болоод авчих гэнэн сэтгэж байна. Бөхийн хүү, бөхийн хүүхний хүүд нар хичээл номоо давтахаа больж, шинжлэх ухаан хөгжилөөс хоцорч,зөвхөн бөх болцгоох нь. Тэд насны эцэст бөхөөрөө авилга аван амьдрахаас өөр гарцгүй болохын цагт цаг үе өөрчлөгдвөл яах вэ?

Cupid