Хулан бид хоёр
Би Хулангийн фото зургийг урдаан гаргаж тавиад, гартаа үзгээ бариад ширээний ард суув. Би юу гэж эхлэх, чухам юу гэж бичихийгээ мэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичнэ гэдэг тун ч амаргүй ажил ажээ...
…Хоёр хоногийн дараа би түүнд Хуланд захидал бичихээр шийдлээ.
Би Хулангийн фото зургийг урдаан гаргаж тавиад, гартаа үзгээ бариад ширээний ард суув. Би юу гэж эхлэх, чухам юу гэж бичихийгээ мэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичнэ гэдэг тун ч амаргүй ажил ажээ... Би их л гоё гоё үгтэй, мундаг сайхан захидал бичихийг хичээнэ. Нэг бичлээ... болсонгүй... Ямар ч учир утга алга ... Дахин бичив.. бас л болсонгүй тэнэглэ... Би шийдмэг босож очоод бичсэн захиагаа хогийн сав руу чулуудаж орхив. За байз яахав? Би хэсэг зуур бодлоо. Хэтэрхий их гоё ганган чамин үгс бол хэрэггүй. Нялуун нялцгай халуун байж таарахгүй. Энгийн тэгээд идвэхитэй, зүтгэлтэй, сэтгэлтэй тийм л захидал байх ёстой бус уу?
Би ингэж бодов. Би дахиад бичлээ. “Би энд ирээд чамайг их бодох юм... Уучлаарай миний сэтгэл их өвдөж байна...”
Түй чорт! Юуны чинь сэтгэл өвдөх! Юун уучлах энээ тэрээ билээ. Юу ч болоогүй байхад... ерөөсөө больё!!! Утсаар ярьж амар мэндийг нь асуугаад тэгээд л боллоо юм биш үү? Би ингэж шийдээд босож цонхоор гадагшаагаа харж зогсов.
Гадаа бороо цутган орсоор... борооны дуслууд цонхны шилийг нижигнүүлэн балбаж нам гүмийг эвдэнэ. Цонхны шилийг дагаж борооны тэр дусал ус урсана. Хаа нэгтээ дотуур байрны аль нэгэн өрөөөнд хөгжим хангинаж “Би-джис” хамтлагын яруу сайхан дуу хоолой сонсогдоно. Юутай сэтгэл сэргээм аугаа аялгуу... Юутай сайхан орчлон ертөнц... За байз нэр нь юусан билээ?... аан тийм “Массагусетс” гэдэг дуу шүү дээ. Би “Массагусетс” хэмээх нэг магт дууг чих тавин сонсов. Би өөрийн эрх үгүй инээвхийлэн зогсож байлаа.
Бага насны минь гэгээлэг сайхан тэр л дурдатгалууд миний сэтгэлд хургаж буув. Миний төрсөн хөндий, Хангайн овоо, Шанхын хийд ийгээд Эрдэнэ зуугийн минь 108 суврага, Өндөр гэгээн Занабазар ээждээн босгосон бунхант шарилын суварга гоё хээтэй өндөр цагаан суварга миний нүдэнд үзэгдэв. Миний ээжийн минь, миний ах дүү нарын минь царай зүс миний нүдэнд тодрон харагдав. Тэгээд миний өмнө Орхон гол, Орхон голын усанд шумбан наашаа цаашаагаа гүйлдэх, бургасан уургатай жараахай, бага насны минь тэр л дүр зураг үнэт зүйлс төсөөлөгдөж, би ээжийгээ бодов. Миний ээж их сайхан дуу дуулдаг эмэгтэй байсан. Ээж бидэнд “Дуу дуулах учиртай! ”гээд “Дуу дуулахдаа инээж биш, инээмсэглэж биш, дуу дуулахдаа инээвхийлэн дуулдаг. Дууг дотор зүрхэндээ сэтгэлдээ шивнэж дуулдаг. Дуу дуулахынхаа өмнө нь инээж бай. Дуулж дуусаад инээмсэглэ” гээд тэр өөрөөн инээмсэглэдэг байсансан..
Би ингэж бодов. Гадаа харанхуй болжээ. Бороо шиврэн орсоор.. Тиймээ энэ цонхны энэ жижигхэн гэрэл, аврага том тэр харанхуйг гэрэлтүүлэж чадахгүй билээ…
“Хулан бид хоёр” туужийн хэсгээс...
Бадамханд Музей.
Ш. Чимэддорж 1954 он
“Гэрийн Эзэн” 1996 он. Тос/Зотон. 100Х140 см.
“Гэрийн Эзэн” 1996 он. Тос/Зотон. 100Х140 см.