Сайхан өвчин
Би их атаархдаг байсын. Эмнэлэгт хэвтэж үзхийсэн гэж. Хүмүүс намайг эргээл.
Тэгээл хэзээ нэг сайхан өвчин тусаж эмнэлэгт хэвтэж жаргадын болдоо гээл өвчин тусахаа хүлээдэг боллоо. Тэгсэн туслаа шүү, таминээ! Ойролцоогоор хориод хоногын өмнөөс чацга алдаад явж чадахаа байлаа. Эхлээд ч яахав шингэндүү юм гаргачихдаг болхоор тоосонгүй. Тэгсэн болохоо байгаад, хоёр байшингын хооронд явж хүрж чадахаа байгаад нөгөө муу хойд ангархайгаа хавчаад хавчаад дийлэхтэй үгүйтэй боллоо. Замаараа цайны газар, баар гээд жорлонтой газар бүр ороод, цэвэр ус уугаад жорлонд нь орж явсаар 30 минут явдаг газар 3 цаг явах нь арай юу юм, ямарч байсан их л уддаг болсон. Тэгэж сандарч тэвдэж явхад гадаа ямарч хүйтэн байсан духны хөлс бурзайгаад мэдэгдэдгийн байна лээ шүү, гаднаасаа.
Тэгсэн амралтын 2 өдөр өвчин хүндрээд бөөлжөөд, халуураад үхэнгээ алдлаа. Энэ хордлого шүү гээл эм тан уугаал зүгээр боллоо. Эм дотроо 100 грамм воодка 2 ширхэгийг дэм болгож хүртэл үзлээ. Халуурч бөөлжих нь зүгээр болвоо хөөрхий. Тэгсэн чацга алдах нь зүгээр болдогүй ээ. Жорлон гэр 2-нхоо дунд жим гартал гүйж байна. Багадаа хулганы жим дээр хавх тавиал алдаг байсансан. Манай хашааны тэр жим дээр хавх тавиул би өдрийн хэд баастайгаа холилдцон тэр хавханд бариулцан байгаа. Одоо сонингын цаас атгацан жимээр гүйж явахдаа, хөөрхийдөө тэр хулганууд гэж бас бодогддог юм шүү.
Уг нь ингэвэл болжл байналдаа:
- За хөө юу байна?
- Тайван сайхан бие тэнхээ яагаа вэ ямар өвчин тусаав?
- Бөөр өвдөөдөө, (зүрх өвдөөд, тархиар хатгуулаад, даралт ихсээд, элэг цөс муу, нойр булчирхай, чихрийн шижин гэх мэт)
- Аа зайлуулаа эргэнээ чамайг, юу авч очихуу?
- Чихэр, пэчээнь, чокоопай, чиклаадны крээм, нөгөө алагаас нь шүү, бууз, сүүтэй цай, нэг халуун сав, нэг хайрцаг тамхи, бас 500 грамм хар чингис -биенд сайн гэнэлээ.
- За авчирнаа.
Тэхэд яажийна:
- За хөө юу байна? бие тэнхээ яагаа вэ, ямар өвчин тусаав?
- Чацга алдаадаа хөө
- Тэгээ юу, за яахуу (сэжиглэнгүй харна)
- Эргүүл маньдаа нэг чихэр, компоот...
- Мань ажилтай, дараа хэвтэхээр чинь эргэнээ.
Ийм яриа болох болуу гэж бодоод эмнэлгт хэвтэхээ байчлаа. Амьдрал ч хүний зовлонд цадах болоогүйм байнадоо.
Одоо гэртээ арц уугиуулаад биеэ тойруулаад амандаа "Ум раднаа хум мама бизъяа суухаа" гэж уншаал, баас хатаасай, өмхий баас нь хатчач гээл дотроо залбираад суужийна. Энэ л хамгын сайн арга юм. Өвчин болгон муухай биш, гоё өвчин байна цаана чинь таминээ. Надад л одоо сайхан юм гэж байхаа болилоо.
Зочин
Зочин
fantam
GD
uka
Зочин
Зочин