Би та нар шиг байхдаа...
Би нээрээ хөгширвөл үглээ, нээх шар сэмжилсэн хөгийн өвгөн болох байхаа.
Зан аашын хувьд ярдаг хажиг, тамхи татна, байнга ач зээ нараа таягаараа гөвж байдаг, ер нь олигтой юм байхгүй нэг тийм өвгөн болох байх. Ганц сайн юм нь цагаан сараар намбайтал сууж байгаад баахан хүнтэй золгоод хэдэн төгрөг олчих байх. За тэгээл, одоо нойр хүрэхгүй байгаа хүн чинь хөгширхөөрөө бөөр унтахгүй, хар үүрээр л хэдэн хүүхдийнхээ тархин дээр "би та нар шиг байхдаа ... да да да..." гэж яншсаар байгаад сэрээчихнэ. Тэгээл нээх их гавяа байгуулсан юм шиг гараад автуусны буудлын сонин зардаг өвгөн дээр очиж шинэ сонингуудыг шар ногоонгүй бүгдийг нь уншина. Ийгл телевизийн нэвтрүүлэг эхлүүт холбогдоод "та нар шиг байхдаа ... " гэж эхлээл төр засгын удирдлагуудыг иддэг уудаг гэж хайр гамгүй загнаж гарнаа. Хороон даргыг тоож муулахгүй. Дээгүүр л юм ярина.
За тэгээд “утсаар дэмий ярьж утасны мөнгө гүйлгэлээ” гэж ач зээ нар нь загнаад эхлүүт гарч яваад гудамжныхаа хэдэн өвгөнтэй нийлээд (чавганц нарыг бол тоохгүй) хэрхэн улс орноо хөгжүүлэх тухай, зах зээлд шилжиж байхад хэрхэн бужигнуулдаг байснаа дэмий халцгааж (яс юман дээр тулбал боргио ууж хүүхэн л эргүүлдэг байсан), төр засгаа одоо сайжруулахын тулд талбай орж өлсөглөн зарлаж тэмцэлийн хурц хэлбэр сонгох тухай их л сүртэйгээр ярьж өгнөө. За тэгээд амныхаа шүлсийг хаттал улс төржсөн болхоор баруун гудамжны мами чавганцтай дэр нэгтэгвэл яах тухай, бүбээ чавганцтай суувал дээр юмуу хэмээн хэрэндээ л тэрүүхэндээ тэр муу хэдтэйгээ хүүхэн яриад залуу насаа дурсаад авна.
Гар утсаар мээсээж бичнээ. Ханын материалд байж Улиастайд байгаа найз руугаа мээсэж бичнэ. Залуудаа хамар хашаа байсан хэдий ч хүүхдүүд нь нийлж архидаад эмээ нар гэртээ авчирдаг хэмээн ууралж хотын хоёр захад салгачихсан хэрэг. Мээсэж бичиж бичиж Сүхбаатарын талбайн сааданд мэргэлдэг хөгшчүүлийн дэргэд архи ууна. Сардаа нэг уух болхоор тийм эмгэн надад шуураад, үнэн тасархай эмгэн гээл их л мултарсан юм яринаа.
За тэгээл орой унтахаа үзэхгүй. хэдэн ач зээ нараа цуглуулчаал "Би та нар шиг байхдаа... цавчаал цавчаал...." гэх нь холгүй л ярина оо. Хичээл номыг нь хийлгэхгүй дэмий яриад өөрийгөө магтаал суугаад байна. Ганц маасайтал инээж байгаа зурагаа нээх том жаазанд хийгээд тавьцан тэрлүүгээ заагаал "ийм л залуу шуугиулж явлаа" гээл мултраад байна. Хүүхдүүд “Гамп өвөө ярьж чадахгүй болж, нэг амраагаасай” гээл. “Манайх 2 бурхантай. Нэг нь жинхэнэ зурмал бурхан, өмнө нь өргөлийн идээ тавьхад хэвээрээ л байна. Нөгөөх нь Гамп өвөө, өмнө нь хоол тавихаар хооп гээл хоолойруугаа шидчихдэг болхоос үнэндээ яг адил ашиг шимтэй!” гээл хоорондоо ярьцгаадаг. Хэдэн хүүхдийнхээ мууг үзэж үхэх хүн дээ, би.
Зочин
teerka
dambo
Зочин