Геополитикийн чухал хөзөр - Спорт
Спортыг улс төрд дэндүү бохироор ашиглах юм. Риод оросын тамирчдыг оролцуулахгүй хэмээн бараг дэлхий дахинаараа үзэлцэж байгааг хараад хэн хүнгүй гутарсан байх. Крымээс гарч явбал олимпид оролцуулна гэж бараг хэлчих шахлаа.
Спортыг улс төрд дэндүү бохироор ашиглах юм. Риод оросын тамирчдыг оролцуулахгүй хэмээн бараг дэлхий дахинаараа үзэлцэж байгааг хараад хэн хүнгүй гутарсан байх. Крымээс гарч явбал олимпид оролцуулна гэж бараг хэлчих шахлаа. Өрнийнхөн ба тэдний санхүүжилттэй ОУОХ яг тэгж хэлэхийн наагуур аяглав. Оросын тамирчид өнөөг хүртэл шувтан допингийн хүчээр ялаад, “алт” аваад байсан гэдэг үлгэр зохиогдлоо. Яг тэгсэн эсэхийг бурхан л шүүг!
“Оросын эдийн засаг бэрхшээлтэй тулгарлаа. Гэхдээ уналт ганц Орост нүүрлээд байгаа юм биш. Гэсэн ч бид бууж өгөхгүй, үүнд итгэлтэй байж болно. Спортоос бусад салбарт бид АНУ-тай өрсөлдөхийг хүсэхгүй байна”– хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ам алдсан дээр нь гэсэн шиг тэгвэл май, спорт дээрээ өрсөлдөөдөх гэсэн шиг үзэж таарав. Ингэж ад үзэгдээд медалийнхаа тоогоор багаараа дэлхийн 206 улсаас 4 дүгээрт орно гэдэг барууныхны тооцооноос гадуур явдал боллоо. Спортын олон төрөлд одуудыг нь чардайсаар байгаад хасуулаад хасуулаад ОХУ нь медалийнхаа тоогоор 4 дүгээрт орчихлоо. Хэрэв тэгээгүйсэн бол үзүүр түрүүнд орчих байлаа. Харин паралимпын тамирчдыг нь хавчаад дууссан, энэ талаар ОХУ горьдолтгүй.
Даян дэлхийн хүн ард 4 жилд нэг удаа зохиогддог олимп хэмээх спортын баяраас таашаал авч баясан цэнгэдэг нь ийнхүү улс төрийн цензүртэй боллоо хэмээн уншигчид бодож магад. Тэгвэл үгүй юм, миний болон гадаад судлаачдын геополитикийн ном бүтээлд энэ талаар түүх дэлгэсэн баримт нэлээд бий. Түүнээс сөхөж тайлбар хайя.
Өнгөрсөн зууны бүр 1930-аад онд нацистууд олимпыг улс төр болгож анх энэ явдлын шанг татжээ. 1936 онд Берлинд зуны олимпын XI тоглолтыг Гитлер нацист намын баярын цуглаан болгон хувиргаж, өөрөө жүүд тамирчинтай гар барихгүй хэмээн шогтож, дэлхийн хэвлэлүүдэд шуугиж байсан түүх үлджээ.
1930-аад онд хүн төрөлхтөн Германы нацизмыг жигшин зэвүүцэж, айн дагжиж байсан хэрнээ Берлинд олимп хийлгэхийг зөвшөөрч, Гитлерийн геополитикийн ялалтыг ийнхүү хангасан юм. Хэрэв тэд Берлинд олимп хийлгээгүй бол германы ард түмний тахин шүтлэг хязгаарлагдаж, Гитлер дайн хийхээр оодрох нь намжих байсан гэх харуусал байдаг.
1964 оны Токиогийн олимпыг дараагийн жишээ болгож болно. Дэлхийн II дайны гэмтэн, Токиогийн олон улсын шүүхээр сэхэл авахааргүй яллуулсан, атомын бөмбөгөнд хуйхлагдсан, ганц ч бүтэн барилгагүй үлдсэн, өнчин өрөөсөн, ядарч туйлдсан Япон орныг япончууд 20 хүрэхгүй жилийн дотор хэрхэн сэргээн босгож бүр үсрэлт болгож чадаа вэ, дэлхийн хөгжилд Японоор жишиг сургамж болгосон “Зүүн Аазийнхний үсрэлт” байдаг
юм гэдгийг харуулах гэж, АНУ тийшээ хөрөнгө оруулж, ардчиллыг тулгахдаа зөв ханджээ гэдгийг нотлох гэж Токиод олимпын тоглолт хийв.
1972 онд Мюнхенд зуны олимпын ХХ наадам зохиогдох үед олон улсын терроризм өнөөгийн өнгө төрхөө олсон үйлдэл хийв. “1972.09.05”- палестины “Хар 9 дүгээр сар” гэх байгууллагын террористууд олимпын тосгоны павильон № 31 гэдэг рүү үүр шөнөөр нэвтрэн орж, израилийн тамирчдыг барьцаалан авч 11-ийг алсан хэрэг өдүүлжээ.
1980, 1984 оны хоёр олимпын наадам нь Олимпын хөдөлгөөний түүхнээ хамгийн улс төржсөнд орж тэмдэглэгдэн үлдэх бол 2016 оны Риогийн наадмыг мөн тэгж нэрлэх болов уу. 1979 онд Афганистанд халдлага үйлдсэнийх нь төлөө СССР-ийг цээрлүүлэх, үгүй ядаж сургамжлах, хийснээс нь ухраах зайлшгүй шаардлагаар Москвагийн 1980 оны олимпыг бусниулав. Жинхэнэ ид хаваа үзүүлж, шударгаар өрсөлдөн ялах ёстой байтал АНУ, ХБНГУ, Хятад, Япон, бүх Баруун Европ, Канад нийтээрээ оролцоогүй болж өнгөрснөөс хэдийгээр Зөвлөлт, Ардчилсан Герман хоёр хамаг медалийн эзэд болсон ч тэд хэрэг дээрээ геополитикийн ялагдал хүлээжээ. АНУ, ХБНГУ, Япон, Хятад оролцоогүй олимпын энэ наадмын алт, мөнгө, хүрэл медалиудын үнэ цэнг зориуд унагадаг нь ийм учиртай аж. Зөвлөлт ба хөгжиж буй ертөнцийн спортын энэ баярыг яаж ч сурталчлаад хариуд нь 1984 онд Лос-Анжелест болох олимпын үнэ цэнг унагаж арай чадсангүй.
Яг ийм хонзонгоор СССР, БНАГУ, социалист орнууд 1984 оны Лос-Анжелесын олимпыг бойкотлоод геополитикийн эсрэг тоглолт хийсэн ба СССР, Ардчилсан Германгүй энэ наадмын ялалтын үнэ цэн бас өндөргүй. Харин БНХАУ яг энэ эгзэгтэй үед геополитикийн айхтар тоглолт хийж, өрнөдийн ертөнцөд өөрийгөө зөв таниулж чадлаа. Олимпыг улс төрийн зэвсэг болгох тактикаа хятадууд зөв боловсруулж хожим ашиглана.
1988 оны Сөүлийн олимп Зүүн Азийнхний үсрэлт ялалтын нотолгоо болсны дээр Сөүлийн олимпоор Өмнөд Солонгос эргэлтгүй босч ирээд хоёр системийн өрсөлдөөнд хойд ах дүү нараа эгнэгт хаяснаа нотлов. Олон жилийн цэргийн дарангуйлах засагтай явсан, 1980 онд Кванжуд залуусын бослогыг цус урсган дараад сөрөг хүчнээ юу ч үгүй болтол хиаруулчихсан ийм нэгэн улс даян дэлхийд гэнэт нээлттэй болох нь тэр. Хойд ахан дүүс нь хор шарандаа 1989 онд Пхеньянд Дэлхийн залуучууд оюутны их наадам зохион байгуулаад 3 тэрбум ам.доллараар шатсан бол Сөүлийн олимпоор Өмнөд нь чамгүй ашиг олж, мөнгө босгож, гадаад талдаа нэр хүндээ үлэмж бэхжүүлжээ.
Ийнхүү олимпыг улс төржүүлж байх хойгуур даян дэлхийд улс төрийн асар их хувиралт гарчээ. 1970, 1980-аад онд дэлхийн 30 гаруй, 1990-ээд онд дахиад 30 гаруй улс орон авторитари, тоталитари дэглэмээ халж, ардчилсан тогтолцоонд шилжсэн хэмээн үздэг. Дэлхийн эдийн засаг, технологийн хөгжил дэвшлээс улс төрийн энэхүү өөрчлөлт нөхцөлдсөн нь маргаангүй боловч АНУ, Өрнөд Европын орнуудын нөлөө, олон улсын институциудын шургуу бодлого, түүнээс улбаалсан дэлхийн коммунист системийн нуралт нь Дорнод ба Өмнөд Европ, Монгол, Латин Америк бараг тэр чигтээ, Азид Филиппин, Өмнөд Солонгос, Тайваньд ардчилал ялуулахад нөлөөлснийг энд мартаж болохгүй.
Энэ лут өөрчлөлтийг бататгахаар 1993 оны 6 дугаар сард Вена хотноо Хүний эрхийн асуудлаархи НҮБ-ын бага хурлыг зарлан хуралдуулжээ. Гэвч бага хурлаар нэгдсэн тохиролцоонд хүрэх нь бүү хэл дэлхийн улс орнууд хоёр талцан үзэлцсэн юмсанж. Нэг талд нь Европ болон Хойд Америкийн орнууд, харин эсрэг талд нь өрнөдийн бус 50 улсын эвсэл байсан бөгөөд хамгийн идэвхтэй эсэргүүцсэн 15 гишүүн улсын тоонд Латин Америкаас Куба, дарангуйлагч нэг улс (Мъянмар), Азийн шилдэг, эсвэл танигдсан гэхээр 4 улс (Сингапур, Вьетнам, Хойд Солонгос, Хятад), Ази-Африкийн лалын шашинт 9 улс (Малайз, Индонез, Пакистан, Иран, Ирак, Сири, Йемен, Судан, Ливи) тэрхүү 50 улсын эвсэлд нэгдэж нийлсэн байв. Ази-Исламын энэ эвслийг Хятад, Сири, Иран толгойлов. Өрнийнхний дэмжлэг авдаг Латин Америкийн орнууд (Кубыг эс тооцоод), өрнийнхний дэмжлэг авдаг ч ихэнхдээ бодлогыг нь сөрдөг Африкийн ба Дорнод, Өмнөд Европын орнууд зөрчилдсөн энэ хоёр бүлгийн завсарт хавчуулагдан байв.
Венийн тэр хурал хүний эрх, ардчилал ярихаасаа хэдхэн жилийн дараа дэлхий дахиныг шуугиулах спорт, биеийн тамирын маргааныг далдуур нөхцөлдүүлсэн нь бүр гайхмаар. Ардчиллыг даян дэлхийд ялуулсан нөгөөх өрнийн орнууд Венийн бага хуралд үндсэндээ ялагдсан ба эсрэг талаасаа ч илүү олон буулт хийхэд хүрчээ. Үр дүн нь гэвэл Ази-Лалын эвслийн хувьд ялалт, харин өрнөдийн хувьд ялагдал гэж дүгнэгдсэн юм.
Бага хурлаар Венийн тунхаглал гэгчийг баталсан нь 1948 оны НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас сулхан болж, өрнийнхний хүчин сульдаж мөхөсдсөний нотолгоо болсон юм. 1945 онд II дайны тогтоосон хүний эрхийг сахих олон улсын дэг журам ийнхүү нурлаа. “Хүйтэн дайн”-ы дараахнаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын гэрээнүүдийн дэлхийн газар нутгийг хамрах хүрээ багасч, хүний эрхийн асуудлаархи зөрчилдөөнийг улам эрчлэв. Венад хамгийн “том ялагч” нь Хятад болж хувирав. Венийн бага хурлын явц ба хэлэлцүүлгийн туршид Бээжингийнхэн өөрийн зорилгоо хэрэгжүүлэн ялагчаар байнга тодорч байлаа. Хятадад хүний эрхийн шаардлага тавих амаа өрнийнхөн үдүүлэв.
Хоёр зууны зааг дээр 2000 онд өрнийнхөн олимпыг улс төр болгож чадсан бас нэг жишээ эндээс нөхцөлддөг. 1993 оны Венийн ялагдлаар маневралах боломжоо алдсан ч өрнийнхөн яг хэдэн сарын дараа Хятадын эсрэг ялалт байгуулж дөнгөжээ. Тэр нь гарчигт өгүүлсэн спортоор гул барьсан геополитикийн хөзөр, тийм тоглолтын ялалт байлаа. 2000 оны зуны олимпыг Бээжинд зохион байгуулах нь Хятадын Засгийн газрын гол зорилт болж түүндээ хүрэхийн тулд бүх арга хэрэгслээр ажиллаж байлаа. Хятадын ард түмэн олимпын наадам зохион байгуулахыг хүсэн хүлээж, энэ талын сурталчилгаа эрчимтэй явагдаж байлаа. “Бээжин-2000” гэсэн шошго бүхий марк, тэмдэг, ил захидал, зар реклам хятадын нийгмийн бүрхэн байв. БНХАУ-ын Засгийн газар бусад улсын Засгийн газруудыг Үндэсний олимпын хорооддоо шахалт үзүүлэхийг хүсч лоббидон, Тайвань, Хонконг хоёр энэ кампанит ажилд Хятадтай хамтран нэгдээд байв.
Эсрэг талаас АНУ-ын конгресс, Европын Парламент, Хүний эрхийн байгууллагууд Бээжинг олимпын наадмын төв болгон сонгох явдлыг хүчтэй эсэргүүцэв. Хэдийгээр Олон улсын Олимпын хороон дээр санал хураалт нууцаар явагддаг ч энэ нь иргэншил ба шашин соёлын ялгаралын дагуу явагддагийг Хятадад сайн мэдэж байв уу, тэгэхээс тэгэх гэж зүтгээд ялагдав.
1993 оны намарын болсон явдал. Анхны санал хураалтаар Африкийн хүчтэй дэмжлэгээр Бээжин нэгдүгээрт, Сидней хоёрдугаарт орж, дараа дараагийн санал хураалтаар Стамбул хасагдаж, дараачийн алхамд Хятадын хүчтэй лоббигоор Бээжин рүү саналыг түлхмэгц Берлин, Манчестер хасагдаж, тэдгээрт өгөх байсан санал Сидней рүү шилжив. Ингэснээр Сидней дөрөв дэх санал хураалтаар ялж, Хятад харамсалтай ялагдал хүлээжээ.
Үүндээ хятадууд АНУ-ыг ихээхэн буруутгаж байв. Санал хураалтын дүнг Сингапурын улс төрч Ли Куан Ю тайлбарлаж ярьсан нь бас нэг сонин баримт. “Америк, Британи хоёр Хятадыг тогтоон барьж чадлаа. Мэдээж гол шалтгаан нь “хүний эрхийн асуудал”. Гэвч жинхэнэ шалтгаан нь улс төрийн агуулгатай, учир нь өрнийнхний улс төрийн нөлөөг илтгэн харуулахын тулд л ялсан юм шүү дээ”.
Хүний эрхийг гэхээсээ дэлхий дээр маш олон хүн ард спортыг илүүтэй сонирхдог нь яалт ч үгүй үнэн. Харин хүний эрхийн төлөө тэмцэж буй өрнийнхөн Венад ялагдал хүлээснээ тооцон өөрсдийн сүр хүчийг илтгэх оролдлого тэр үед ганцаарчлан хийж, 2000 оны олимпыг Австрали руу шилжүүлэн хийлгэснээрээ ялалт байгуулсан уу? Эсвэл тэдний сул доройн бас нэгэн илэрхийлэл болсон уу гэдэгт хариултыг уншигчид өөрсдөө бодож ол.
Өрнийнхний сүр хүч олимпын наадмаар харагдаж мэдрэгдэж байх ёстой гэх онол өрнөдөд хүчтэй түгсэн. Олимпыг барьцаа болгон ардчиллын ээдрээтэй асуудал гаргаж тавьснаараа “Хүйтэн дайн”-ы дараахи ертөнцөд ардчиллыг хөгжүүлэх, түгээмэлжүүлэх гэсэн тэдний хүсэл ноцтой сорилттой тулгарсан нь 2008 оноор нотлогдоно.
2000 оны олимпоор Бээжинг сонгох дөхсөнөөр Хятадын “тэсрэлт”-ийг нэг удаа торгоон барьсан ба 2008 он хүртэл сонголтыг хойшлуулснаар Хятадын “Сансрын нээлт”-үүдийг завсартаа оруулж, яалт ч үгүй тавиад туучихжээ. 2016 оны олимп Оросын эсрэг кампанийн хийрхлийн нэг үеийг нөхцөлдүүлэх боловч ОХУ-ын хүч чадал, зэвсэг, орос овсгоог нам дарах нь юу л бол?

“Засгийн газрын мэдээ”, 2016.08.26