Сталины химийн зэвсэг, этилийн спирт, водка (Цагаан архи)
Оросууд ч, монголчууд ч одоо л нэг юм коммунист дарангуйллын дэглэмийнхээ хор уршгийг хагас дутуу ойлгож эхэлж байна.
Оросууд ч, монголчууд ч одоо л нэг юм коммунист дарангуйллын дэглэмийнхээ хор уршгийг хагас дутуу ойлгож эхэлж байна. Орос оронд нэг талаас ашиг орлогоо эн түрүүнд тавьсан этилийн спирт, цагаан архи үйлдвэрлэгчид, олигархиуд, нөгөө талаас цэвэр этилийн спирт түүгээр хүйтэн технологиор водка үйлдвэрлэгчдийг (Сталины химийн зэвсэг үйлдвэрлэгчид Г.Д) гэж нэрлэсэн сэхээтнүүдийн хооронд дайн болж байна. Гэвч Орос улсын төсөвт толгой эргэм мөнгө тушааж төрийг хахуульддаг учраас хүйтэн технологиор водка (цагаан архи) үйлдвэрлэгчдийн талд өнөөдөртөө ялалт байна. Одоогоор цөөнх болоод байгаа водка үйлдвэрлэгчдийг хориглох талын тавьж байгаа үндэслэлээс танилцуулъя.
XIX зууны эцэс гэхэд Орос оронд химийн шинжлэх ухаан гайхамшигтай хөгжиж хөнгөн, хүнд үйлдвэрийн салбарт нэвтэрч иржээ. Спиртийг анх VII-VIII зууны үед нээсэн боловч өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй байв. Спирт металл цэвэрлэх, химийн бүх урвалуудад ашиглах, гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд орох, бактер устгах, цэвэрлэх, бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх гээд ид шидээ үзүүлж эхэлжээ. Цэвэр спирт бол үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн. 1935 оны хавар Сталин нэг агуу мэдэгдэл хийжээ. ...." Бид дайснаасаа мөнгө гуйж явах хэрэг үү, мөнгөгүйгээр социализмыг байгуулж чадахгүй. Манай оронд нэг рублийг зуун рубль болгох тавор (бараа) байна. Тийм гайхамшигтай эрдэмтэд байна. Архи үйлдвэрлэлтийг нам төр удирдана. Ямар ч байсан дайснаасаа мөнгө гуйхгүй" гэж хэлжээ. Тэгээд 1936 онд спирт архины үйлдвэрийг улсын монополь болгов. Монголчууд яг дуурайж таараа. Дээр үеийн өвгөд орос архийг монополь (манахуал) гэж нэрлэдэг байсан даа. Яг энэ үед Оросын химийн инженер томоохон эрдэмтдийг цаг наргүй ажиллуулж байжээ. Ингэж 1936 онд анхны "водка" цагаан архи үйлдвэрлэгдэв. Түүнээс урагш оросууд бол самагоноо нэрж, хлебний вино, казанное виногоо ууж явжээ. Дэлхийд архийг үйлдвэрлэх аргаар нь Дестиляц-дармал, нэрмэл, халуун аргаар гаргаж авах, Растификац-Хүйтэн, холимол, маш хурдан хугацаанд гарган авах арга гэж хоёр ангилдаг байна. Растификацаар гарган авсан дээд спиртийг усанд хольсон архийг Орос, Монгол хоёр л шүтэн бөөнөөр үйлдвэрлэж иргэдээ хордуулсаар байна. Сталины удирдлагын дор этилийн спиртийг устай хутгаж анхны водка 1936 онд гарчээ.
Харамсалтай нь тэр үеийн Оросын химийн, технологийн эрдэмтдээ бүгдийг устгасан гэнэ. Тэгсэн ч гэсэн этилийн спиртийг устай хутгаж цагаан архи болгоход хүний биед сайн гэж ямар ч эрдэмтэн нь үйлдвэрлэлийн тодорхойлолт баримт хийж өгөлгүй буудуулцгаасан байна. Хэдхэн зуун грамм жинтэй хулгана, туулайнаас авахуулаад хэдэн зуун кг морь үхрийг хүртэл этилийн спирт, алкоголь нам авч байжээ. Этилийн спиртийг устай хольж растификацаар үйлдвэрлэсэн водка нь "төв мэдрэлийн системийг дарамталдаг, сэтгэлийн хөөрлийг удирдаж чаддаг" үйлчилгээ нь Оросын дарангуйлагчийн анхаарлыг татаж байв. Анх водкаг гаргахад хүчтэй өрсөлдөгч нь вино, бараашиг самогон байжээ. Сталин энэ бүхнийг устгаж самогоныг хортой гэж нэрдэг айлуудыг гэмт хэрэгтэн болгов. Энэ бодлогын үргэлжлэл одоо ч байна. Харин Сталин өөрөө водкаг уруулдаа ч хүргэдэггүй, гүрж вино буюу гүрж конъякаа шимсээр...
Дэлхийн II дайн боллоо. Энэ дайн спирт, водкаг хангалттай туршив. Улаан армийн их ялалтыг Оросын ард түмэн "фронтовая стограмма" хоёр авчирсан юм. Харин II дайны дараа гэхэд мэдрэлийн системээ дарамтлуулж Сталины химийн зэвсэгт хордсон ард түмэн үлджээ. Дайны үед цэргийн норм нь спирт водка байсан бол жанжин генералуудын уудаг нь конъяк, вино, зарим нь самогон байжээ. II дайнаас хойш өнөө хүйтэн аргаар үйлдвэрлэсэн цагаан архиа бүх нутгаараа үйлдвэрлэж "одоо ч буудуулсаар" байна. Оросын нийтлэлч Сергей Немов "Дэлхийн II дайнд бид 20 сая хүнээ буудуулсан, харин Сталинаас Путин хүртэлх дарангуйлагчдын этилийн спирт алькоголь "водка"-д одоог хүртэл "тархиндаа" буудуулсаар байна гэжээ. Сталины химийн зэвсэг водканы суманд лав 100 сая хүрсэн байх шүү гэж Немов бичжээ. Оросын уламжлалт архи дарс бараашиг самогоныг судалж хүний биед хороор бага болохыг тогтоожээ. Халуун аргын нэрмэл архийг хүсэгчид хүйтэн аргаар хольж үйлдвэрлэсэн цагаан архи хэмээх химийн зэвсгийг үйлдвэрлэхийг зогсоохыг эрх баригчдаасаа шаардаж байна.
Монголд ямар билээ. Уншигчид сайн мэдэж байгаа. 1936 онд архины монополь тогтоосон. 1945 онд найрамдлын төмөр зам ашиглалтад ороход анхны галт тэрэгний толгойд Сталины зургийг хадчихсан зургаан том цүдгэр поошигтой спирт орж ирсэн түүх байна. 1973 он хүртэл Зүүнхараад спиртийн ганц үйлдвэр байсан бол одоо 20 гараад байна. Оросууд манайд Сталины химийн зэвсгийг өөрсдөөсөө харин ч илүү туршсан их ч амжилт олсон. Монгол хүн ген сайтайдаа л өдий хүртэл тэсч яваа байх гэмээр. Үнэндээ монголчууд Оросын колони явсан үед 30-40 мянган хүнийг маань буудаж хороосон бол "ЗХУ-ын сэтгэл харамгүй өгөөмөр тусламжаар барьж өгсөн ус спирт холин химийн зэвсэг үйлдвэрлэж байгаа архины үйлдвэрүүд өнөөг хүртэл найдвартай ажилласаар... Бас л өдөрт хэдэн арваараа тархиндаа буудуулж үхнэ. Социализм Монголынхоо уламжлалт сүүгээр шимийн архи нэрж гаргах технологийг устгасан. Хөдөөгийн айлуудын бүрхээр тогоог хураан авч машинаар дайрч шатааж байв. Оростой адилдаа адил годилдоо годил. Спирт архины үйлдвэрийг олигархиуд нь авсан болохоор устгана гэвэл лөөлөө байлгүй. Том орон жижиг улсын ард иргэдийн оюун ухааныг устгах терроризм, улс төрийн зорилгоор хүйтэн аргаар үйлдвэрлэдэг спирт цагаан архины үйлдвэрүүдийг хаавал яасан юм бэ. Харин сүүнээс гаргаж авдаг технологитой шимийнхээ архийг бол бүүр ихээр хэрэглүүлж заншвал мөн сайхан аа. Чадалтай хэсэг нь халуун аргаар гаргаж авсан хүний биед зохимжтой нь дэлхийд батлагдсан виски, вино, пиво ууж яваг. Солонгос сөөжүүгээ, Япон сакигаа, Хятад маот архиа хүний биед зохимжтой гэж эрхэмлэдэг биз дээ. Сүүнээс архи гаргадаг нэрмэл маань эднээс доор гэж үү дээ. Ямар ч байсан спирт ус хольдог Сталины химийн зэвсгээс татгалзах хэрэгтэй юм.

№
Baatartsogt
Baatartsogt
хуягаа
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ

Aunty
naba
uncle
Зочин
endarbaa
darmaa
kanad em
zochin
Зочин
ббб
Зочин
Зочин
Зочин
Зочин
heden ug
Зочин
Зочин
zochin
oyutan
Зөгий
Зочин
Зочин
XaPXyH
Зочин
chingis arhi
chingis arhi
мэргэн
Зочин
delgermaa
Зочин
B.Bekhbat
Baatar
Зочин
Enkhbayar
Зочин
Зочин
Дашцэрэнд
baba
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
Зочин
ж
www.apexsoft.mn
Баяраа