Риогийн Олимпийн өмнөх сэтгэгдэл
Манай улс Олимпийн наадмыг анх 1980 онд ТВ-ээр шууд дамжуулж байсан түүхтэй. Системийн “сул тал”-ыг ашиглаж шууд дамжуулалт хийсэн хэдий ч, Монгол улсын түүхэнд тодоор дурсагдах түүхэн үе юм.
Манай улс Олимпийн наадмыг анх 1980 онд ТВ-ээр шууд дамжуулж байсан түүхтэй. Системийн “сул тал”-ыг ашиглаж шууд дамжуулалт хийсэн хэдий ч, Монгол улсын түүхэнд тодоор дурсагдах түүхэн үе юм. Харин дэлхийд өөр нэг эерэг зүйлийн эхлэл болсон нь Афганистан улсад цэргээ оруулсан тэр үеийн ОХУ – аас болж, капиталист тэргүүтэй улсууд 1980 оны Москвагийн олимпийн наадмыг бойкотлож өнжихөөр болж, үүнээс улбаалан спортыг улс төрөөс ангид байлгах үйл явц гараагаа эхэлжээ. Тухайн үеийн Олон Улсын Олимпийн Хорооны “будаг нь ханхалсан” Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч (Испани улсын иргэн) спорт, улс төрөөс ангид байх ёстой гэсэн зарчмыг хатуу мөрдсөн нь талцсан дэлхий нийтэд Олимпийн Наадмыг аварч үлдэх том алхам байсан юм.
Үүнээс хойш бид гадны ТВ-ийн сувгаар Олимп болон тивийн наадмыг үзэж байсан бол 2004 онд анх удаа ТВ5 телевиз Афины Олимпийг шууд дамжуулснаас хойш тасралтгүй монгол сувгаараа спортын том наадмыг үзсээр байна. Зургаан телевизийн нэгдэл ч спортуудаа хуваагаад шууд дамжуулж үзэж байлаа. Харин энэ жил МҮОНРТВ эрхийг нь авч МҮОНТВ, Монголын Мэдээ болон шинэ Спортын сувгаараа 3 зэрэг шууд дамжуулахаар болжээ.
Миний хувьд 1980 оны Олимпийн шууд дамжуулалтыг үзээгүй учраас тэр талаар дэлгэрэнгүй бичих боломж алга. Харин 2004 оны Олимпоос хойш тасралтгүй ажиллаж нээлт, хаалт болон ихэнх спортын төрлийг тайлбарлаж байсны хувьд туршлагаасаа хуваалцая гэж бодлоо.
Тайлбарлагчид
Манай спортын салбарын хөгжил өөрөө тийм ч өндөр биш учраас дагаад спортын тайлбарлагчийн асуудал хөндөгддөг. Аналист бол ховрын бараа. Нэг үеэ бодвол мэдээллийн, статистикийн, түүхийн, ур чадвар нөхцөл байдлын, тактикийн жижиг анализийг монгол залуус хийдэг болсон нь бидний хувьд дэвшил. Спортын тайлбарлагчдын 80 орчим хувийг гучаас доош насны залуус бүрдүүлж байгаа нь залуухан салбарын бодит баримт юм. 13 настай хүү хүртэл Премьер лиг тайлбарлаж байсныг бодоход бид хэд хэдэн алхам урагшилжээ.
2004 оны Олимпийг анх дамжуулахад спортын тайлбарлагч гэдэг “албан ёс”-ны мэргэжил гарч ирээгүй байсан болохоор тухайн холбоодын тамирчид, дасгалжуулагчид тайлбарлагчаар ажиллаж байв. Мэдээж үндэсний спортын тайлбарлагчдыг энд оруулсангүй. Чөлөөтийг З.Ойдов гуай, сагсанбөмбөгийг Ц.Цэвэрбал, Б.Дамба гээд телевизээс биш тухайн холбоодоос томилогдсон тайлбарлагчид ажиллаж байсан юм. Анхны юм алдаа оноо ихтэй, тайлбарлагчдад үзэгчид төдийлөн акцэнт өгөөгүй. Ийм сайхан тэмцээнийг анх удаа үзэж байгаа хүмүүс тийм зав, харьцуулалт байсангүй. Гэвч үзэгчид уйдамхай, мөн өөрчлөгдөж байдаг хойно 2005 оны Азийн Танхимын наадмаас эхлээд тайлбарлагчаа соль, өөр хүнээр тайлбарлуул, би илүү тайлбарлана гэдэг эгдүүцэл гарч ирлээ.
Холбоодоос ирсэн тайлбарлагчид тухайн спортын дотоод агуулгыг сайн мэдэж байсан ч олон талын мэдлэг, мэдээлэл, телевизийн яриа, хувь хүний дотоод соёл, эмоцийн тал дээр дутагдалтай байсан нь удалгүй холбоодоос ирдэг тайлбарлагчдыг эрс багасгахад хүргэсэн юм.
12 жилийн өмнөхийг маш товчоор базвал ийм байна. Харин одоо нөхцөл байдал ямар байгаа талаар дүгнэж үзье.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улс спортын тайлбарлагчийн тал дээр бага ч гэсэн тодорхой хэмжээний хүний нөөцтэй болжээ. Бидний амжилт үзүүлдэг бөхийн төрлүүд дээр, бөхийн бүх төрлийг тайлбарладаг Л.Шижир гэж мундаг тайлбарлагч байгаа бол чөлөөтийн А.Энхээ гавьяат, жүдогийн О.Болд-Эрдэнэ, И.Отгонбаяр нар бий. Сүүлийн үед Г.Цэнд гээд бөхийн олон төрөл тайлбарладаг залуу тайлбарлагч гарч буй.
Бокс болон буудлагын хувьд яг ялгарсан тайлбарлагч гэхээсээ илүү тамирчид, дасгалжуулагчид ажиллах нь элбэг байна.
Сагсанбөмбөгт Г.Идэр-Ууган, Б.Ялалт, Ц.Эрдэнэбаясгалан, Б.Төмөр тэргүүтэй арав орчим залуу тайлбарлагчид бий. Сагсанбөмбөгийн соёлыг түгээхэд маш том гавьяа байгуулж буй залуус. Харин хөлбөмбөгт сая Еврогоор ажилласан болон SPS-ийн тайлбарлагчид байгаа бөгөөд багийн спортын эдгээр тайлбарлагчид бүтэн улирлын тэмцээнийг тайлбарладгаараа бусад тайлбарлагчдаас ялгардаг. Спортын онцлогоосоо шалтгаалан мэргэжлийн гэдэг ангилал руу илүү дөхөх боломж сагс, хөлбөмбөгийн тайлбарлагчдад бий. Цаашдаа өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй.
Одоогоор бусад спортын төрөлд ялгарсан тайлбарлагчид хомс байна. Олимпийн хамгийн их үзэгчтэй хөнгөн атлетикт Б.Батцэнгэл, Баттөр, Болдбаатар дасгалжуулагчид 2007 оны Осакагаас хойш хамгийн сайн тайлбар хийж буй. Гэхдээ эмоци сайтай, хөнгөн атлетикийн тодорхой мэдлэгтэй телевизийн хүн байвал илүү амттай болно. Манай хөнгөн атлетикийн нэр дурдсан гурав бол дээрх төрлүүдээс бусдад нь монголдоо ялгардаг хүмүүс.
Хөнгөнөөс дутуугүй үзэгчдийг татдаг усан сэлэлтэнд Мөнхтүвшин, Бүтэх-Үйлс гэх мэт тамирчид тайлбарлагчаар ажиллаж байсан туршлага бий. Гол төрлүүдээ хувааж усан сэлэлт эхний хагасыг, хөнгөн атлетик олимпийн сүүлийн хагасыг авч явдаг.
Триатлон дээр олон улсын шүүгч Б.Цагаанбаатар монголд гардаг бүхий л тэмцээнийг тайлбарладаг.
За тэгээд бусад спортын төрөлд тухайлсан тайлбарлагчийг нэрлэхэд хэцүү байна. Манай улсын спортын тайлбарлагчийн хүний нөөц бараг ингээд л дуусч байх шиг. Дээрх тайлбарлагчид буюу монголын спортын тайлбарлагчдын нөөц тэр чигээрээ МҮОНРТВ дээр гурван сувгаар Олимпийн наадмыг тайлбарлана гэдгийг хэлэхэд таатай байна. Мэдээж олимпод оролцдоггүй Үндэсний спортын мундаг тайлбарлагчдыг энд дурьдсангүй.
Олимпийн нээлт
Олимпийн нээлтийг тайлбарлана гэдэг бидний хувьд хүнд асуудал хэвээрээ л байна. Синхрон орчуулагч ч тэр, үндсэн тайлбарлагч ч ялгаагүй спорт болон улс орны талаар хосолмол өндөр мэдлэгтэй байх шаардлага гарч ирнэ. Орчуулагчийн хувьд спортын мэдлэгтэй байхгүй бол мэргэжлийн үг хэллэгүүдийг буруу орчуулах зүйлс олон ажиглагдаж байлаа. Тайлбарлагч дээр телевизийн мэргэжлийн чадвар нэмэгдэхээр олон талт тайлбарлагч хэрэг болдог. Нээлтээр зохион байгуулагч орон өөрийн түүх соёлоо харуулахыг чухалчилдаг учраас тухайн орны талаарх мэдлэг, судалгаа, хэлний мэдлэг хэрэг болж, бусад оролцогч улс орны ерөнхий мэдлэгийг спорттой нь хослуулан 30-150 секундын хугацаанд товчлон ярих чадвар нэмэгдэнэ.
2004 оноос хойш гарсан өвөл, зуны олимпийн нээлт дээр гардаг түгээмэл алдаа гэвэл улс орны танилцуулга байлаа. 2004 оны олимпийн нээлтээр спортын мэдлэгийг тооцолгүйгээр 30 орчим андуу ташаа мэдээллийг тайлбарлагч хэлж байсан. Тухайлбал, тив андуурах, улсуудын нэрийг холих, монгол болон англи дуудлага дээр зөрүүлэх, нийслэлийг нь буруу хэлэх, улсын нэр дутуу хэлэх, дуудаж чадахгүй улс дээр чимээгүй болох, хуучин мэдээллийг шинэчлэлгүй өгч байлаа. Дундуураа гайгүй болж байсан ч сүүлийн Сочигийн өвлийн олимп хүртэл энэ нөхцөл байдал давтагдаж, 30 орчим улс орны талаар ташаа мэдээлэл гарч байв.
Нээлтийн үеэр гаргадаг нийтлэг алдаануудыг базаад үзье.
Адил төстэй болон ойролцоо нэртэй улс орныг андуурах нь түгээмэл. Дөрвөн Гвиней буюу Гвиней, Гвиней-Бисау, Папуа Нью Гвиней, Экваторын Гвинейг маш их хольж сольдог. “Хүүе, Ахиад Гвиней” гэж байсан тайлбарлагч ч бий. Дээр нь Гвиана, Гайана гэж ойролцоо нэртэй Өмнөд Америкийн төлөөллийг нэмж болно. Түүнчлэн, Африкийн жижиг улс Экваторын Гвинейг, өмнөд америкийн “ориг” Эквадортой холих нь түгээмэл.
Нигери болон Нигер, БН Доминикан болон Доминика, Свазиланд болон Ньюзеланд, Гренада болон Сент Винсент ба Гренадин, Виржинийн арлууд болон Британий Виржинийн арлууд, Самоа болон Америкийн Самоа, Төв болон Өмнөд Африкийн БНУ, БН болон Ардчилсан Конго (хуучнаар Заир)-г андуурах тохиолдол элбэг бол ойрхон оршдог учраас хоёр Солонгос, түгээмэл хэлэгддэг Латви болон Литва дээр асуудал гардаггүй. Гэхдээ хоёр Солонгосыг дэлхий нийт андуурдагийг олон жишээнээс харж болно. Дөрвөн жилийн өмнө Лондонгийн эмэгтэй хөлбөмбөгийн төрөлд Хойдуудын оронд, Өмнөдын далбааг тавьж, төрийн дуулал явуулж Хойдууд үүнд нь маш их эгдүүцэж, тэмцээн хаяж явахдаа тулж байлаа. Манайд Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ ирэхэд манайхан Өмнөдийн төрийн дууллыг бэлдчихээд азаар мэддэг хүн таарч өмнөхөн нь болиулсан түүх ч бий.
Хэрвээ Иран, Ирак улс төрийн хувьд ингэж ялгараагүй бол дэлхий нийт ганцхан үсгээрээ нэр нь ялгардаг хөрш улсуудыг холиод л явах байсан байлгүй. Австрали болон Австри, Словен болон Словакд ч энэ бас хамаатай.
Мавритан, Маврикийн арлууд монголоор өөр бичигддэг ч, англиар Mauritania, Mauritius гэж ойролцоо бичигддэг учраас андуурдаг. Англи нэршилээсээ болоод Bahamas нь Багамын арлууд биш Бахамас болж, Жордан, Жамайка гэдэг дуудлагууд хааяа сонсогддог. Тухайн орчуулагч болон тайлбарлагчийн ямар хэлтэйгээс шалтгаалдаг зүйлс бий.
Орос хэлтэй орчуулагч болон тайлбарлагчийн гаргадаг алдаанууд нь Израил дээр шууд мэдэгддэг. Оросууд ортодокс буюу үнэн алдартны шашинаасаа шалтгаалан Израилын нийслэл Иерусалимыг нийслэл гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд манайд Тель-Авив гэж оросоос орж ирсэн нийслэлээрээ нэрлэгддэг. Бид өөр улс дагах биш тухайн улсын албан ёсны нийслэлээ дагах хэрэгтэй. Дэлхий нийт Иерусалим гэдэг. Париж, Рим, Лисбон гэж нийслэлүүдийг хэлэх нь Бээжинг оросоор Пекин гэж байгаатай агаар нэг юм.
Төв Америк, Австрали тивийн жижиг улсуудыг африк тивийн төлөөлөл гэж хэлэх нь элбэг байдаг бол азиас хэд хэдэн улс үүнд хамаарагдаж байлаа. Элсэн чихэр болон тариалангийн колончлолын үед ирсэн африк гарлаасаа болоод Антилийн арлын улсууд, тэр дундаа Ямайк бол үргэлж Африкийн төлөөлөл болдог.
Сент Китс ба Нэвис, Антигуа Барбуда, Сент Винсент ба Гренадин, Микронезийн арлууд (Federated States of Micronesia), Сан Томе Принсипи улсууд дээр чимээгүй болох, дутуу хэлэх нь маш элбэг.
Мэдээлэл дутуугаас болоод 2007 онд нийслэлээ сольсон Мьянмарыг буюу хуучнаар Бирмыг хуучин нийслэл Янгоноор олон удаа хэлж байлаа. Тан Шве дарангуйлагч, генерал барууныхан довтлоно гээд далайн эргээс улсынхаа төв рүү Найпидог шинэ нийслэл болгосон байдаг. Энэтхэгийн Нью Делиг Дели, Танзаний Додомаг Дар - Эс - Салам гэж хэлдэг түгээмэл алдаа гардаг бол Астанаг Алма-Ата, Канберраг Сидней, Бразилиаг Рио дэ Жанэйро, Преториаг Иоханнэсбүрг гэж андуурдаг тохиолдол хааяа гардаг.
Илүү хүндэрсэн хэлбэрээр бол Колумбын Богота 1991-2000 оны үед Санта Фэ дэ Богота байсан бол, Кот Д’Ивуарын нийслэл Ямусукрог хуучин нийслэл Абижантай олон хүн андуурдаг. Шри Ланкын нийслэл Коломбо биш албан ёсоор Шри Жаяварденепура Котте гэдэг дэлхийн хамгийн урт нэртэй нийслэл бий.
Бидний дуудаж заншсан буюу оросоос орж ирсэн Ногоон Хошууны Арал, Зааны Ясан Эрэг гээд шууд орчуулж хэрэглэдэг улсууд Кабо Верде, Кот Д’Ивуар гэдэг албан ёсны нэртэй гэдгийг санах хэрэгтэй. Иймэрхүү зүйлс дээр тайлбарлагчид нэмэлт тайлбар хэлэхээс өөр аргагүй болдог. Буркино Фасо өмнө нь Дээд Вольт гэдэг нэртэй байлаа шүү дээ.
Эфиопоос 1991 онд дэ факто болсон Эритреаг тодотгохгүй бол болдоггүй. Нэг улс байж байгаад салсан, задарсан ойрын жишээнүүдээс хамгийн мартагддаг энэ Эритреа. 1993 онд албан ёсоор хүлээн хүлээн зөвшөөрөгдсөн тэд ЗХУ, Югославын задралаас залуу улс юм. Үүн дээр арабын хойгийн хоёр солонгос шиг нөхцөл байдалтай хоёр Иемен, коммунизмын уналтын дараах хамгийн чимээгүй нэгдэл юм. Шинэ нийслэл нь Сана.
Сүүлийн үеийн нөхцөл байдлаас болоод Сербийн газар нутаг дээр Албаничуудын түрлэгээр үүссэн тусгаар улс Косово анх удаа олимпод оролцоно. 2006 онд тусгаар болсон Монтенегрог мартаж болохгүй. Өөр нэгэн залуухан улс Өмнөд Судан, төвлөрсөн засгийн газаргүй байгаа Сомали болон Сирийн тамирчид маш их хүндэтгэл дунд цэнгэлдэхэд орж ирэх нь тодорхой. Ирак, Палестин моодноос гарсан. Уламжлал ёсоор олимпийн туган дор дайн байлдаан болон улс төрийн асуудлаас шалтгаалсан тамирчид оролцоно.
Нээлтийн үеэр зарим тохиолдолд эмоцитой байхгүй бол цаад нөхцөл байдалтайгаа нийцэхээргүй сулхан тайлбар үе үе харагддаг.
Хөнгөн атлетик
Энэ удаагийн олимпийн төрлүүдийг багцалсан байдлаар товч анализ хийхээр асар их цаг судалгаа шаардах учраас хөлбөмбөг, сагсанбөмбөг, тулааны спортуудыг биш хөнгөн атлетикийг сонгоё гэж бодлоо. Ингээд хөнгөн атлетикт мэдээллийн анализ хийгээд үзье.
Спортын хатан хаан хөнгөн атлетикийн манай гаригийн хамгийн хурдан хүнийг тодруулдаг 100 метрт сонирхолтой тулаан өрнөх шинжтэй. Усаин Болт босоо хэвээр байгаа ч, өмнөх шигээ тасархай орж чадахгүй болов уу! Сэргээшийн асуудлаас болоод хэдэн жил өнжсөн нутаг нэгт Иохан Блэйк гол өрсөлдөгч байх болно. Мэдээж АНУ-аас “хөгшин” Жастин Гэтлин сүүлийн удаа алтын төлөөх дайралтаа хийнэ. Олимпод машин шиг бэлдэж байгаа нь тодорхой. Харин У.Болтыг том тэмцээний хүрээнд хамгийн сүүлд 2007 оны Осакад 100, 200 метрт буулгаж авсан Тайсон Гэй энэ удаа зөвхөн буухиад уралдах төлөвтэй. АНУ-аас Бромэлл гэж залуу спринтэр гарч ирж байгаа бол Сент Китс ба Нэвисийн Ким Коллинс, Нидерландын Чуранди Мартина нар бий. Алдарт Донован Бэйлийг залгамжилж Канадаас Андрэ Дэ Грассэ, Аарон Браун нар битүү морьд байх болно. Цагаануудаас анх удаа 10 секундыг хагаслан францын Кристоф Лэмаитр эд нар дээр нэмэгдэнэ. Ямайкийн буухиад голчлон гүйдэг Никэл Ашмид, Францын Жими Вико, Катарын нэр дээр уралдаж буй Ямайкийн Кэмарли Браунаас шигшээ найман гүйгч тодорно. Сүүлийн жилүүдэд илт сайжрах болсон Азийн төлөөлөл Японы тамирчид 4х100-д л буухиад үлдэх боломж харагдаж байна.
200 метр Болтын гол өрсөлдөгч дахиад л Блэйк. Болт ч тэр, Блэйк ч тэр 200 метр үндсэн төрөл нь бөгөөд анхлан амжилт гаргаж 100 метр рүү орж байлаа. Нутаг нэгт Ашмид ч гэсэн 100-гаас илүү 200-д сайн. Сүүлийн олимп, дэлхийн медальтнууд болох Вэйр, Картэр нар байхгүй байгаа нь Ямайкийн ойрын зайн ундарга маш сайн байгааг илтгэнэ. Ер нь бол Асафа Повэллаас хойш АНУ, Канадуудын ноёлдог 100-д Ямайкууд хүч түрэн орж ирсэн билээ. АНУ-ын Гэтлин, ЛэШон Мэрритт нар ямайкуудтай голчлон үзэлцэнэ. 400-гийн босоо гүйгч Мэрритт доошоо орж ирж байгаа нь сонирхолтой. Үндсэн зай нь ойрын зай биш учраас бяр дутаж магадгүй юм. Нидерландын Мартина, Канадын дээрх хоёр, Их Британий Адам Жэмили, Өмнөд Африкийн Анасо Жободвана гэж финалын гүйгчдээс сүүлийн 8 тодорно.
Буухиад Ямайкууд дахин аваргалах магадлал өндөр бол хамгийн том сэнсаацийг Герман, Япончууд тарьж магадгүй. Онцлох сайн гүйгчгүй ч багийн уралдаанд жигд тамирчидтай учраас сүүлийн 8-д бол үлдчихнэ. Аз байвал хүрлийн төлөөх дайралт хийнэ.
Эмэгтэйчүүдийн хувьд 2015 онд Бээжинд гаргасан АНУ-ын алдааг ашиглаж Ямайк үнэмлэхүй тэргүүлэх болсон. Шинэ нэр сонсогдох болсон Нидерландын цагаан арьст Дафнэ Шиппэрс юм. Одоогийн нөхцөл байдалд 200-г авах магадлалаар нэгт байгаа бол 100-д Фрэйзэр-Прайсыг гүйцэх боломж харагдаж байна.
Жилийн өмнө АНУ-ын залуу охид медалиас мултарч Аллисон Фэликс талбай дээр хүнд гэмтэл авсан бөгөөд энэ удаа Тори Бови, Инглиш Гарднэр нар “нууц зэвсэг”-тэй орж ирнэ. Медалийн өнгө энэ хавьцаа эргэлдэх болов уу!.Мэдээж Ямайкийн Вэроника Кэмпбэлл-Брауны байр суурин дээр гарч ирсэн Элэин Симпсоныг дээрх дөрөв дээр нэмж болно. Алдарт Кэмпбэлл-Браун сүүлийн олимподоо 200- д зодоглоно. Энэ удаа гэхдээ улсынхаа 3-р номер байх юм. Медалийн байранд өөрчлөлт оруулах өөр нэг нэр байгаа нь Кот Д’Ивуарын Муриэл Ахоури. Түүнээс бүгд эмээж байгаа. Финал руу Нигерийн Блэссин Окагбарэ, Тринидад Тобагогийн Баптист, Хакэтт, Багамын Арлуудын хоёроос нэг нь, Украины гурваас нэг нь орох боломжууд харагдаж байна.
200-д сүүлийн олимп, дэлхийн босоо аварга Фрэйзэр-Прайс орохгүй байх магадлал өндөр байгаа нь шинэ аварга гарах нөхцлийг бий болгож байна. Байсан ч Шиппэрсийг барахгүй болов уу!.Харин Томпсон ойролцоо үзэх боломжтой. Шиппэрсийн хувьд гэнэт цоорон 200-д дэлхийн аварга болсон. Мэрион Жонсыг фото-финишээр буулгаж авсан Украйны Жанна Пинтусевич-Блокоос хойш эмэгтэйд ийм сайн тамирчин европоос гарч ирээгүй. Алт аваагүй ч грекийн Екатерина Таноуг дурьдаж болно. Дафнэ бяртай учраас 100-д ч алт авахад гайхах зүйлгүй. Аллисон Фэликс гэмтлээс болон өндөр түвшиний уралдаанаас шахагдах болж 400 рүү шилжсэн. Уг нь алдарт Мэрион Жонсоос хойш төрөн гарсан хамгийн унивэрсал гүйгч байлаа. Жилийн өмнө олимпийн 4-5 алт руу явах тамирчиндаа гэж харж байсан юм. Финалын бусад тамирчид 100 метрээс ялгаагүй байх болов уу!.
Буухиад АНУ, Ямайк 100, 400 аль аль нь алт, мөнгө хүртэж, бусад нь хүрлийн төлөө үзнэ. Нидерланд буухиад Шиппэрст туслах сайн гүйгч багатай учраас Их Британи, Тринидад Тобагог барахгүй. Шиппэрс эхний шулуунд буюу 2 дахь гүйгч болж, буухиагийн хамгийн урт 105 метрт гүйх бөгөөд бариа сайн хийх спринтэр алга. Гэхдээ Шиппэрс гарч ирсэн шиг сэнсаац тарьж болох л юм.
Эрэгтэй 400 метрт ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй. Өмнөд Африкийн “отгон” аварга Вайдэ ван Никэрк, Олимпийн аварга Гренадагийн Кирани Жэймс, АНУ-ын алдарт Мэрритт, Доминиканы Лигэлин Сантос нарын дунд гал гарна. Эмэгтэйд Аллисон Фэликс алт аваад бусад нь жигдхэн өрсөлдөөнийг үзүүлэх болов уу!.Ямайкуудыг дарж буй АНУ-ын ганц гүйгч. Алдарт Саня Ричардс-Росс буухиад ч ирэхээргүй болжээ.
Голлох зайнуудыг товчлон дүгнэвэл, 800-д дэлхийн рекордын эзэн Давид Рудишатай нутаг нэгт Кеничүүд нь өрсөлдөөн үзүүлнэ. Рудиша тасархай ч орж ирэх байх. Ойрын хэдэн жилдээ босоо байх төлөвтэй. Түүнчлэн, зүүн европоос медалийн байранд зогсох тамирчид гарч ирэх магадлалтай.
Саадтай 3000 метрт эрэгтэй, эмэгтэй ялгаагүй Кеничууд уламжлал ёсоор бүх медалийг хамах байлгүй. Харин эрэгтэй 5000, 10000 метрт Сомалигийн цагаач Их Британий Мо Фарагаас алтыг нь булаах гэж Эфиоп, Кениүд үзнэ. Бараг л чадахгүй болов уу! Гэхдээ ундарга сайтай улсууд яаж ч магад.
Дөрвөн жилийн өмнө Фарагийн ард мөнгө авсан АНУ-ын цагаан арьст Галэн Раппийг ч мартаж болохгүй. Ялангуяа, арай аядуу 10000 метрт медаль авах гэж үзэх л байх. 5000 – д бол илүү хурд шаарддаг арай хүнддэх байлгүй. Гол давуу тал нь багийн уралдааны тактикаар Фараг ялах боломж бий.
Эмэгтэй 1500, 5000, 10000 метр гэсэн холын зай болон хэт холын зайн марафон гүйлтэд Эфиопийн оромочууд болох Дибабагийн эгч дүүс хэд хэдэн медаль авах боломжтой. Өнгөрсөн жил хүүгээ төрүүлсэн хэдий боловч алдарт “хүүхдийн царайтай сүйтгэгч” Тирунэш Дибаба 5000, 10000 метрт, дүү Гэнзэбэ Дибаба нь 1500-д орно. Дүү бол алтаа авчих л байх. Харин төрмөл тамирчин эгчийнхэн нь бэлтгэл хэр байгаа юм бол доо. Марафон гүйлтэд нэр нэгтэй боловч төрөл садангийн холбоогүй, адилхан оромо үндэстэн Марэ Дибаба алтын төлөөх гол нэр дэвшигч. Дэлхий нийт Тирунэшийн бас нэг дүү нь гэж андуурах тохиолдол бий.
Эрэгтэй жад шидэлтэд Кенийн төлөөлөл Жулиус Иего дэлхийн аваргын амжилтаа хадгалж үлдэх эргэлзээтэй. Хэзээ ч африк төлөөлөгч байдаггүй төрөлд медаль битгий хэл шигшээ шатанд үлдэнэ гэдэг том амжилт байсан бол одоо Кени, Египетүүд амжилт үзүүлэх болж, гүйхээс гадна шидэж чадна гэдгээ харуулж байна.
Дэкатлон буюу эрэгтэй 10 төрөлтөд АНУ-ын Эштон Итон, Хэфтатлон буюу эмэгтэй 7 төрөлд Их Британий Жэссика Эннис-Хилл нар тасархай түрүүлнэ. Ёстой тодорхой тамирчин гэвэл энэ хоёр л байна даа.
Оросуудын сэргээшийн асуудлаас болж медалийн байранд олон өөрчлөлт гарах төлөвтэй байсан, азаар тэгсэнгүй. Гэхдээ маш өндөр шаардлага, хяналт доор оросын тамирчид оролцоно.
Марафоны эрэгтэйд манай тамирчин азийн номер нэг эрэгтэй марафон чинь Бат-Очирын Сэр-Од уралдана. Азийн наадмын мөнгөн медальт Д.Намжилмаа, Азийн наадмын шагналт байрт Махашири нарыг залгамжилж Монголын хөнгөн атлетикийн сүдэр од. Манайхны амжилт үзүүлдэг шидэлт, түлхэлтийн төрлөөс ялгаатай нь гүйлтээр амжилт үзүүлдгээрээ ялгардаг. 2013 онд Ази Тивийн аварга болж байсан. Тогтмол гаднаас урилга ирж, том тамирчдын үйлчилгээг авдаг Б.Сэр-Одыг гадныхан маш сайн мэддэг. Медалийн өрсөлдөөний тамирчин ч гэж үнэлдэг. Илүү дутуу прогноз хийж тамирчиныхаа сэтгэл зүйд нөлөөлөөд яахав. Ямарч байсан бид дэлхийд үнэлэгддэг тамирчинтай шүү гэдгээ л тодотгох гэсэн юм.