Хавьер Милей нэг жилийн дараа

12-р сарын 10-ны өдөр Хавьер Милей Аргентин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн ой болж байна. Түүний удирдлага дор инфляц сарын 25 хувиас гурав хүрэхгүй хувь болтлоо буурч байгааг дэмжигчид онцолж байгаа бол түүнийг эсэргүүцэгчид Аргентинд ядуурал эрс нэмэгдсэн гэж байна. 

Нэгдүгээрт, инфляцын тухайд: Аргентин улс 1945 оноос хойш жил бүр 1990-ээд онд песогийн ханшийг ам.доллартой уясан үеийг эс тооцвол үргэлж хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх инфляцад нэрвэгдсээр ирсэн гэдгийг санах нь зүйтэй. Милэйн хэрэгжүүлж буй шинэчлэлийн хөтөлбөрийн ачаар сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа төсөв ашигтай гарсан нь шуугиан тарьсан юм. Испанийн Мариана хүрээлэнгийн хийсэн дүн шинжилгээгээр: "Мөнгөний бодлогодоо Милэй хоёр төрлийн сайжруулалтыг хамт хэрэгжүүлсэн: нэгдүгээрт, олон жилийн турш мөнгө хэвлэх замаар улсын төсвийн алдагдлыг нөхсөн Төв банкны тайлан тэнцэлд чанарын сайжруулалт хийсэн; хоёрдугаарт мөнгөн баазыг тогтворжуулах үүднээс песогийн нөхцөлийг тоон үзүүлэлтээр дээшлүүлсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцангуй хомсдолыг бий болгож, ам.доллартой харьцах ханшийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан. Милэйг засгийн эрхэнд гарах үед албан ханш болон песогийн бодит ханш хоорондын зөрүү 150 орчим хувь байсан бол 2024 оны эцэс гэхэд гурван хувь орчим болж, ирээдүйд валютын хөвөгч ханштай болох замыг засч чадсан. Тэгвэл ядуурлын түвшин ямар байна вэ? Милэй ядуурлын түвшин 45.2 хувьтай байсан бол богино хугацаанд 50 гаруй хувь болж өссөн байна. Харин сүүлийн үед буурч, анхны түвшнээсээ бага зэрэг доошилж байна. Ийм хандлага, үндэсний нийт бүтээгдэхүүн буурахтай зэрэгцэн бий болдог бөгөөд би Милейг албан тушаалд очихоос өмнө ийм их зүйлийг урьдчилан таамаглаж байсан. 

Эндээс үзэж болно: https://townhall.com/columnists/rainerzitelmann/2023/12/02/javier-milei-faces-a-herculean-task-in-argentina-n2631847

Иймэрхүү үйл явц, 1990-1992 онд Польшид Лешек Бальцеровичийн хэрэгжүүлсэн зах зээлийн эдийн засгийн шинэчлэл, 1980-аад оны эхээр Их Британид Маргарет Тэтчерийн хэрэгжүүлсэн шинэчлэлийн явцад үндэсний нийт бүтээгдэхүүн эхэндээ унаж, тэр ч байтугай Милейн өнөө үед тохиолдсоноос илүү огцом буурсан байдаг. Нууц ажилгүйдэл ил ажилгүйдэл болж, төрөөс их хэмжээгээр дэмжлэг авч байсан компаниудын олонх нь амьд үлдэх чадваргүй болсон. Эдгээр нь зах зээлийн эдийн засгийн радикал шинэчлэлийн үед тохиолддог энгийн тохиргооны үйл явц боловч Польш, Их Британид эдгээрийн дараа эдийн засгийн гайхалтай сэргэлт болж, амьжиргааны түвшин асар ихээр дээшилж сайжирсан.

Аргентинд ч энэ хөгжил адил замналаар үргэлжилж, магадгүй дараагийн хоёр жилд миний анхны хүлээлтээс даван гарч болзошгүй байна. 

Марианагийн хүрээлэнгийн шинжилгээний өөр нэг хэсэгт дурдсанаар: “2023 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа аль хэдийн буурч байсан бөгөөд, хүлээгдэж байснаар шинэ либерал засгийн газрын авч хэрэгжүүлсэн тохиргооны арга хэмжээ нь 2024 оны эхний хоёр улиралд агшилтын эхний үеийн нөхцөл байдлыг бий болгосон. Гэвч 2024 оны гуравдугаар улирлаас эхлэн эдийн засаг сэргэх шинж тэмдэг үзүүлж, Милейн засгийн эрхэнд гарахаас өмнөх түвшинд дөхсөн үйлдвэрлэлийн хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ одоо мөнгөний болон төсвийн тохиргоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөнгөний болон төсвийн тохиргооны дараах Аргентины эдийн засгийн сайжрал нь засгийн газар энэ сорилтыг амжилттай даван туулж буйг харуулж байна.”

Тохиргооны арга хэмжээний үр нөлөө аль хэдийн илэрч эхэлсэн нь Милейн дэмжигчдээ авч үлдэхэд чухал үүрэгтэй. Ялангуяа Шинэчлэл болон Төрийн Хувиргалтын яамны сайд Федерико Стурценеггерийн удирдсан хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг онцлох хэрэгтэй. Тухайлбал, түрээсийн хяналтын хуулийг хүчингүй болгох, бизнесийн орчинд саад учруулж буй олон төрлийн саадыг цуцалсан зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд орон сууцны нийлүүлэлт огцом, их хэмжээгээр өссөн. Өмнө нь түрээсийн хяналт, инфляцын хослолын улмаас олон байр эзэмшигчид түрээсийн үйл ажиллагаагаа зогсоосон байв. Буэнос-Айрес хотод дундаж орон сууцны сарын түрээс 2023 оны арван нэгдүгээр сараас 2024 оны долдугаар сарын хооронд бодит дүнгээр 30 хувиар буурсан байна.

Милейн амжилт, миний үргэлж онцлон дурддагаар, энэхүү эхний “хүнд үе”-ийг даван туулах чадвараас хамаарна. Энэ нь үндсэндээ Аргентинчууд хангалттай тэвчээртэй байж, олон арван жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэг жилийн дотор шийдэх боломжгүй гэдгийг ойлгохоос хамаарна.

Одоогоор Аргентинчууд үүнийг ойлгож байгаа бололтой, учир нь Милейн дэмжлэгийн түвшин одоогоор бараг 50 хувьд хүрч байна. Тэрээр ялангуяа ядуу иргэдийн дунд олон дэмжигчтэй байгаа. 

Гэвч олон улсын түвшинд зүүний үзэлтэй хэвлэл мэдээлэл, улс төрчид Милейн өмнөх Перонист удирдагчдын бий болгосон хямралыг түүнд тохохоор яарч байна. Зөвхөн зүүний улс төрчид ч биш бусад нөхөд ч өөрөөр ойлгуулахыг хүсэж байна. Саяхан, Германд зах зээлийн эдийн засгийн төлөөх FDP намын тэргүүн Кристиан Линднер саяхан “Милейд бага зэрэг дэмжлэг хэрэгтэй” гэж хэлэхэд, Германы дараагийн канцлер болох магадлалтай CDU-гийн удирдагч Фридрих Мерц Милейг "улсаа сүйтгэж, ард иргэдээ дорд үзэж байна" гэж хэлж, Линднерийн мэдэгдэлд "цочирдсон" гэдгээ илэрхийлсэн. Милейн дэмжигчдийн олонхыг бүрдүүлэгч Аргентин дахь ядуу иргэд –– Милейн мессежийг олон улсын зарим консерватив улс төрчдөөс илүү сайн ойлгож байгаа бололтой.


Райнер Цителманн нь түүхч бөгөөд "Капитализмын хүч" (The Power of Capitalism) болон "Үндэстнүүд ядуурлаас хэрхэн гардаг вэ" (How Nations Escape Poverty