Цуварсан “Цунами”
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ын, тэр дундаа нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” боллоо гэж Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонгуулийн маргааш дүгнэв.
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ын, тэр дундаа нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” боллоо гэж Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонгуулийн маргааш дүгнэв. Газар хөдлөлтөөс үүдэн далай цалгиж, асар урт, маш өндөр давлагаа үүсэн, эрэгт хүрэхдээ ойр орчныхоо бүх зүйлийг хаман түрж сүйтгэдэг, хор хохирлыг нь урьдчилан тооцох боломжгүй байгалийн үзэгдлийг цунами гэдэг.
УИХ-ын энэхүү ээлжит сонгуульд 76 тойрогт 12 нам, 68 бие даагч, гурван эвсэл, нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 65 суудлыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулав. Нийт сонгогчийн 72.1 хувь оролцсон тус сонгуулиар төрийн эрх барьж ирсэн АН дөнгөж ес, МАХН, бие даагч тус бүр нэг суудал авсан бөгөөд ийм үр дүн гарна гэж хэн ч урьдчилан тооцоогүй байлаа.
Өмнөх өдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн хэвлэлийн бага хурал сонгуулийн үр дүн ингэж гарахад онцгой нөлөөлсөн юм. Монгол, Оросын хамтарсан, төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч Оросын “Ростех” корпорац өөрийн хувиа “Монголын зэс” компанид зарчихсаныг тэрбээр зарлаад, одоо энэ үйлдвэр бүхэлдээ Монголын хөрөнгө болсныг онцлон тэмдэглэсэн юм.
Ардчилсан Монгол Улсын төр, засаг нь манай хамгийн том нийтийн хөрөнгийг эздэд нь дуулгалгүй, хэний ч мэдэхгүй, хаанаас тийм их мөнгөтэй болсон нь тодорхойгүй компанид нууцаар аваад өгчихсөн тухай мэдээлэл иргэдийн хувьд түгшүүрийн харанга дэлдэж, “даарин дээр давс нэмж” орхив. Энэ мэдээлэл нь улс төрийн “цунами” үүсгэж, эргэлзэж байсан сонгогчид АН-ыг эсэргүүцэн, Монгол ардын намд саналаа өглөө.
Цувран ирсэн “цунами” Монголын улс төрийн тогтолцооны хуурамч дүрийг хуулж, нийтийн засаглалын бодит байдал, хэн нь хэн болохыг тодруулан харуулав. Нөгөө талаас нь харвал, энэ сонгууль монголчуудын өмнө төр засгийн байгууллуудаа цаашид бэхжүүлэн тохинуулах бас нэг боломж, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээн хөгжүүлэх томоохон сорилт авчирлаа.
УЛС ТӨРИЙН БАС НЭГЭН БОЛОМЖ
Ардчилсан оронд төрийн “зөөлөн” эргэлт зөвхөн шударга сонгуулиар л хийгддэг. Монгол Улсад 2016 оны УИХ-ын сонгуулиар төр, засаг бүрэн шинэчлэгдэж, АН-аас МАН-д бүтнээрээ шилжиж байна. 2012 оны сонгуулийг монголчууд хувь тэнцүүлсэн (пропорциональ) ба олонхын (мажоритар) холимог системээр явуулснаа энэ сонгуулийн өмнөхөн гэнэт өөрчилсөн нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн юм.
Сонгуулийн олонхын систем нь улс төрийн орчинд хоёр том намын тогтолцоо төлөвших магадлалыг өсгөж, аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялан, дангаараа Засгийн газар байгуулах боломж олгож, бас хүчтэй сөрөг хүчинтэй болдог. Газар нутгийн төлөөлөл тодорхой учраас парламентын гишүүн, сонгогчид нягт холбоотой хамтрах нөхцөл бүрдэж, хувь хүн болон улс төрийн намын хүчин зүйл адилхан болж ирдэг. Гэхдээ жалга довны үзэл газар авч, парламентын гишүүн тойргийнхоо хэрэгцээг тойруулан ажиллах сонирхолтой болж, популист амлалт өгөхөд хүргэдэг.
Уг нь ийм асуудал тулгараад байсан учраас л 2012 онд сонгуулийн тогтолцоог холимог болгож байсан юм. Гэвч намын жагсаалтаар ард түмэн мэдэхгүй, эсвэл намдаа л нөлөөтэйгөөс цаашгүй хүмүүс УИХ-ын гишүүн болсон нь тогтолцоог өөрчлөх бас нэг шалтгаан байв.
Ардчилсан нам гадаад, дотоодод өр тавьж, эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталсан, зах зээлийн үнээс гурав дахин доогуур хүүтэй орон сууцны зээл олгох, төр засгаас үнэ барих, тогтворжуулах зэрэг үл гүйцэлдэх төслүүд хэрэгжүүлсэн, бондын болон зээлийн хөрөнгийг ил тод биш зарцуулсан, ДНБ-ий 220 хувьтай тэнцээд буй улсын зээлийг хэрхэн төлөх тухай огт ярихгүй байсан нь сонгогчдын санаа сэтгэлд сөргөөр нөлөөлж байсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувиа оросууд хувийн нэг компанид зарсан тухай Ерөнхий сайдын мэдээлэл нь сонгогчдыг хамгийн ихээр бужигнуулж, итгэл үнэмшилд нь цочроо оруулсан бөгөөд энэ нь Монгол Улсын төр, засгийн удирдлага нийтийн ашиг сонирхлыг ямар түвшинд тавьж буйг бэлхнээ харуулж орхив.
Одоо Ардчилсан намд явж ирсэн бүх замаа эргэн нэг харж, дүгнэн, намаа өөрчилж, шинээр бүтээн байгуулах боломж бүрдлээ. Энэ нам 2020 оноос Монголын улс төр, эдийн засгийн бүх байгууллыг хөгжүүлэн бэхжүүлж, иргэн бүрт эрх тэгш, түргэн шуурхай үйлчлэн, хуулийн засаглалыг тогтоох улс төрийн том хүчин болно гэдэгт итгэж байна.
Тэгэхийн тулд Ардчилсан нам нь улс төрийн үлгэр жишээ байгуулал болон шинэчлэгдэж, хөрөнгө мөнгө нь ил тод, зарчимд суурилсан улс төрийн шинэ хүчин болох учиртай. Төрийн эрх барьж байх үеийнхээ олон алдааг давтахгүй, нийтийн хөрөнгө, нийслэлийн газрыг өмнөх шигээ завшихгүй, үрэн таран хийхгүй, 2016 оны сонгуулийн хөтөлбөртөө оруулсан бүх ажлаа бүрэн амжуулахыг МАН-аас Монголын иргэд хүлээж байна.
Хоёр том нам дээрх ажлыг хийж чадвал Монгол Улсад ардчиллыг шинэ шатанд дэвшүүлэн гаргах сайхан боломж нээгдэх юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН СОРИЛТ
МАН эдүгээ өөртөө ахадсан өрөнд баригдаж, экспортод гаргадаг хэдхэн түүхий эдийнх нь олон улсын зах зээлийн хэрэгцээ хумигдсан, үнэ нь унасан, төсвийн алдагдал нь эдийн засгийнхаа тавны нэгд хүрсэн улс орныг хүлээн авч байна. Юуны өмнө “давхар дээлтэй“ гишүүд цөөхөн, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой, хувийн сонирхлоо нийтийнхээс доогуур тавьдаг, ёс зүйтэй сайд, дарга нараас бүрдсэн Засгийн газар байгуулахыг иргэд хүлээж буй.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын хувьцааг зарсан явдлыг хууль зүйн зохих журмын дагуу магадлан шалгаж, засан баталгаажуулж, хувьцаат компани болгон өөрчилж, олон улсын хөрөнгийн зах зээлд гарган, олон нийтийг хувьцаа эзэмших боломжоор хангах шаардлага тулгарлаа. Эхний ээлжинд импортыг орлуулсан үйлдвэрлэлийг дэмжих, мөн өндөр ашигтай экспортын бүтээгдэхүүн бий болгоход төвлөрөх шаардлагатай.
Мөн хойтон жилийн эцэст төлөх “Чингис” бондын 500 сая ам.долларын үндсэн өрөө төлөх санг одооноос байгуулах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд нийтийн засаглал ил тод, тогтвортой урт хугацааны төлөв нь тодорхой байх ёстой бөгөөд дэд бүтцийн томоохон төслүүд урагшлах учиртай юм.
Татварын ачааллыг багасгах, НӨАТ-ыг бүх компани төлдөг болгон бууруулах, эдийн засгийн чөлөөт, шударга өрсөлдөөнийг урамшуулах, төрийн өмчит компанийг хувьцаат болгон өөрчилж, дотоодын хөрөнгийн зах зээлд борлуулан, хувь эзэмшигчдийн бодит хяналтыг тогтоох нь зүйтэй.
Нийслэл хотын хувьд бүсчилсэн (zoning) хөгжлийн зураг гаргах, public domain буюу үл хөдлөх үндсэн бүх хөрөнгийг бүрэн бүртгэж, хэний эзэмшлийн ямар талбай, координаттай байгаа, тухайн объектын үнэ цэнэ, үнэлгээг ил тод болгох, эцэст нь үл хөдлөх үндсэн хөрөнгийг татвараар хураан авч, ухаалаг зарцуулах цаг болжээ.
Шинэ онгоцны буудлыг тойрсон болон хотоос тийшээ явах хурдны зам дагуу хаана, юу байгуулахыг тодорхойлох, зөвхөн түүний дараа газрын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар зарах шаардлагатай байна. Гэр хорооллыг орон сууцжуулахдаа газрын эздийг нь тухайн газар дээр барьсан объектоос хувь хүртэх боломжтойгоор өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй юм.
Монгол Улсын шинэ төр, засаг эдийн засгаа хямралаас гаргаж, улс нийгэмдээ хуулийн засаглал тогтооно гэж иргэд бид хүлээж байна.

Өвгөн бууралын өчөл
Өвгөн бууралын өчөл
Өвгөн бууралын өчөл
хуягаа
Хөх инээд
Аараа
lalaaaa
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Саранчимэг
иргэн
Зочин
Зочин
Mo.Dorj
Mo.Dorj
Mo.Dorj
А.Хүрэлшагай
zuv harj
Зочин
Аараа