Орон нутаг дахь “Зоригтой үлгэр”
Сонгуулийн өмнө орон нутагт ажилласан сэтгүүлчийн хувьд ийм юм харагдаж байна.

Орон нутгаас сонгогдох яах вэ, нэг хэрэг. Нэг тойргийн сонгогч нар “нэг л хүн ба нэг л нам”-ыг дэмжинэ. Харин “Сонгосон хэдэд минь хэрэг болог” гээд бусад тойргийн өмнөөс саналаа өгөх боломжгүй. Иймээс улс орон даяар сонгуулийн огт өөр үр дүн гарах нь олонтаа.
Энэ бүхнээс үүдээд “Манай гишүүн тэнд очоод яах бол, их хурал дээр бусадтайгаа хэл амаа ололцож чадах уу? Нам нь сөрөг болчихвол “Ингээд болсонгүй”, “ тэгээд хийлгэсэнгүй” хэмээн хоосон гуяа ганзагалж ирээд “Унаж яваа бүрэн эрхээ, ханилж яваа УИХ-тай” нь муулсан нэг амьтантай болчихвол бас л гай яа! Ялсан нам ч гэсэн бүлэг фракцаараа талцан зөрчилдөг. Ядаж тэднийхээ учир зүйг олоод байдаг хүнийг яаж олох вэ” гэсэн эргэлзээнд байна.
Энэ нь хүнээр дамжуулан, хүнээр голлон намд санал өгдөг сонгуулийн тогтолцооны онцлог бололтой. Бас нутаг нугийнхныхаа үр садыг дэмжинэ, эргээд ирэх улаан нүүртэй этгээд байх нь зүйтэй, энээ тэрээ гээд байгаагий учир ч тэр юм. Түүнчлэн нэг нам үнэмлэхүй олонхи болж чадахгүй гэсэн таамаг ч их байгаа нь ингэхэд хүргэлээ хэмээн тайлбарлах ч хүн байна.
Орон нутгийнхны энэ эргэлзээн дотор нэгэн хүнийг үлгэрийг байн байн дурьдаж байгаа нь өнгөрсөн 4 жил Сүхбаатар аймгийг төлөөлөн УИХ-д сууж байгаа Мөнхчулууны Зоригт ажээ.
Учир нь тэрээр аймгийнхаа удирдлагыг Монголын улс засгийн газарт багтдаг нэг хэсэг болгож чадсан. Яг энэ утгаараа, аймгийн удирдлага нь орон нутаг дахь Монгол улсын засгийн газрын нэгэн үзүүр үнэнээсээ байж чадсан. Яаж гэдгийг нарийн мэдэхгүй, ямар ч байсан ингэж чадаад байгаа нь бол түмний нүдэнд ил байна.
Ямар ч л байсан амьтан ах дүүстэй “ахаа, эгчээ” болсон уриалгахан нөхөр л харагддаг. Гэхдээ Зоригт шиг байхад зөвхөн ийм чанар багадна л даа. Тэрээр Засгийн газарт байхдаа ч, засгаас гадуур, бүр гол фракцаас ч гадуур сул шахуу гишүүн байхдаа ч энийгээ чадаад байгааг бодоход удирдах зохион байгуулах чадвар гээч л байх даа.
Чухам УИХ-ын гишүүн, орон нутгийн удирдлага, Засгийн газар гурав гар нийлсний дүнд Сүхбаатар аймаг хоромхон зуур нийслэлтэй авто замаар холбогдож, аймагт нь тэнгэр баганадам барилга, орчин цагийн амины орон сууцны хороолол сүндэрлэж байна.
Э.Бат-үүл гарснаас хойш Улаанбаатарынхан ирээдүйдээ итгэдэг болсон шиг Зоригт тэндээс сонгогдсноос хойш орон нутгийнхны итгэл сэргэсэн. Сүхбаатарчууд “яаж шуухан нийслэлд суурьшиж, хотынхон шиг амьдрах вэ” гэдэг санаашралаасаа хамгийн түрүүнд салсан хөдөө нутаг болсон. Тэд “төрөлх хотдоо, дассан ажил амьдралаа үргэлжлүүлэнгээ хотынхноос дутахгүй, магадгүй тэднээс хавьгүй эрүүл орчинд сайхан амьдарч чадах юм байна” гэсэн итгэлтэй болжээ.
Бусад аймгийнхан ч үүнийг хараад, ажаад байгаа болохоор л “Зоригт шиг гишүүн” нэхэж, Зоригтын шалгуураар сонжоод байгаа хэрэг. Ер нь бол сонгогчид “Чи Зоригт шиг байж чадах уу” хэмээн асууж, нэр дэвшигч нь “би нэр өөр болохоос биш нэдэр дээрээ Зоригоо мөн” гэх нь холгүй байгаа аж.
Сүхбаатар аймаг орсон авто зам бол Ардчилсан намын засгийн газрын бүтээл мөн үү, мөөн. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Дорнод орох зам Хэнтийгээр дайрахгүй хаачих билээ? Өмнөговь хүрэх чиглэл Дундговийг тойроод ч яахсан бол? Эх орны баруун хязгаарыг зорьсон засмал Ар, Өвөрхангайгаас буруулаад тэнгэрээр нисэх байсан уу? Энэ бол хариултаа шингээсэн асуултууд. Харин Сүхбаатар аймгийг зорьсон зам бол Баруун Уртыг замдаа дайраагүй, харин Сүхбаатар аймаг л орох гэж зорьсон зам юм шүү.
Ардчиллын Зоригоо(Уг нь М.Зоригт, гэвч 90-оны ардчиллын зүтгэлтний нэг учраас бид ингэж хэлдэг.) бол ил амьдардаг төрч. Хамгийн гол нь өөрийнх тухай хүмүүсийн бодол санааг сайн муугаар нь ялгалгүй ил байлгадаг. Түүний фээсбүүк, твиттер цахим хуудыг харсан хүн болгон хэлнэ. Түүний ажилд талархсан, баяр хүргэсэн, дургүйцсэн, үзэн ядсан, дайрсан, доромжилсон бүх сэтгэгдэл, захиа ярайгаастай.
Авсан зургаа тэнд их тавьдаг. Хэр зурагчин болохыг бурхан мэдэх биз, харин явсан газар бүртээ зургийн сурвалжлага хийдэг нь олон түмэнтэйгээ амьд холбоотой байх аргын хувьд мундаг санагддаг.
Тэр сайн зохион байгуулагчаас гадна, хамгийн ойлгомжтой зохион байгуулагч. Улс төрч, удирдагчид яг юу хийх гээд байгаа нь ойлгогдоод ирэхээр, олон түмэнд урам зориг төрөөд, хамтраад дэмжээд явчихмаар болоод эхэлдэг.
Сүхбаатар аймаг яаж хөгжих гээд байгаа нь ойлгомжтой байдаг байснаа одоо Зам тээврийн салбар хаашаа яваад байгаа нь бидэнд хичнээн ойлгомжтой болоод ирэв. Сүүлийн хэдэн жил ямар их засмал зам тавьсан, цаашдаа тавина гэдэг нь саяхнаас л маш сайн ойлгогдож эхэллээ. За тэр, саяны хэд хэдэн цасан шуурганаар Зам тээврийн салбарын зохион байгуулалт энэ тэр бол харагдаж байна аа, харагдаж байна…
АН эрүүл байх чадамжтай, учир нь сайнтай муутайгаа ил байдаг нам.
Ардчиллын Зоригоо хийж байгаа нь ойлгомжтой, алхам бүр нь ил байх боломжтой улс төрч. Түүгээрээ төрийг эрүүлжүүлж байгаа улс төрч. Бас түүгээрээ л бидэнд олдошгүй бөгөөд хамгийн сайн нь байх чадамжтай улс төрч юм даа. Ийм л байна.
Барууны улс төр эрүүл гэж манайхан их ярьдаг. Хүний хайлангуудийг цуглуулсандаа эрүүл байгаа юм биш. Ил байдагтаа л эрүүл оршдог юм шүү дээ. Ил улс төрд шударга бус хүн ч шударга байхаас өөр аргагүй болдог. Манай –“ухаалаг төр”, “шинэ данс” энээ тэрээгийн учир ердөө л энэ шүү.