Ойрд шүтээд байгаа үг. Арга, билиг хослуулах тухай байнга сонсдог ч ер нь ямархуу утгатайг дорвитой ойлгож явсангүй. Харин Данзанравжаагийн дээрхи сургаальд товчхон оновчтой хэлээд өгчихсөн аж. Гэхдээ бас шууд ч ойлгочихсонгүй, жаал эргэцүүлж жаахан ухсанаа, задалж цааж эргэцүүлсэнээ хуваалцая гэж саналаа.
“Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд усалж чадвал арга тэр
Ус сүү хоёрыг нэгэн аяганд ялгаж чадвал билиг тэр” Данзанравжаа
Ойрд шүтээд байгаа үг. Арга, билиг хослуулах тухай байнга сонсдог ч ер нь ямархуу утгатайг дорвитой ойлгож явсангүй. Харин Данзанравжаагийн дээрхи сургаальд товчхон оновчтой хэлээд өгчихсөн аж. Гэхдээ бас шууд ч ойлгочихсонгүй, жаал эргэцүүлж жаахан ухсанаа задалж, цааш эргэцүүлсэнээ хуваалцая гэж саналаа.
Арга – үгнээсээ л ойлгомжтой. Чухамхүү “Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах” –ын тулд янз бүрийн “арга” хэрэглэж, тэрхүү элдэв аргыг олж чадсан хүнийг аргатай хүн гэж болно. Ерөнхийдөө “Арга” хөгжсөөр яваад технологи, шинжлэх ухаанд хүрнэ. Чоно, хонь хоёрыг ялгах арга, ааруул хатаах арга, гутал оёх арга, оньсон техник бүтээх арга, электрон машин ажиллуулах арга, сансрын уудам уруу аялах арга, хими физикийн арга, хэл бичигийн арга... аргагүй юм гэж хорвоод үгүй.
Билиг – энэ харин ярвигтай. Нэг аяганд холилдсон ус сүү хоёрыг чухам яаж ялгах юм бэ? Молекул молекулаар нь салгах уу? Ийсүүс Христ шиг хоёр тийш нь ид шидээр ярахыг хэлээд байна уу? Билиг гэдэг чинь ид шид юмуу? Цайгаа ээдүүлж ус сүү ялгахыг хэлэх үү? Үгүй дээ, ингэж ялгах нь бүгд арга болохоос билиг биш. Данзанравжаагийн хэлэх гэсэн утга биш. Тэгвэл яаж? Ус сүү хоёрыг нэг саванд ялгахын тулд ердөө л амсах хэрэгтэй, үгүй ядаж харж хүртэж мэдрэх. Арга нь гадаад үйлдэл, билиг нь дотоод үйлдэл. Ус сүү хоёрыг ялгаж мэдсэнээ, мэдэрсэнээ бусдад харуулах албагүй. Хүн өөрийн таван мэдрэхүйгээ ашиглан, бүр суут хувилгаан байж гэмээнэ магад зургаа дахь мэдрэхүйгээ ашиглан сэтгэл дотроо “Нэгэн саванд ус сүү ялгах” –ыг л Данзанравжаа хэлсэн болов уу. Тэгэхээр билиг гэдэг нь товчхондоо мэдрэхүй, дотоод ертөнц бөгөөд билиг хөгжсөөр урлаг соёл, уран сайхныг төрүүлнэ... Хэдэн сар эргэцүүлж байж, билиггүй хүн билигийн тухай “аргаар” л муйхарлаж ухсан минь энэ шүү.
Хувь хүний үүднээс арга гэдэг нь боловсрол, мэдлэг байж болох. Билиг гэдэг нь дотоод мөн чанар, үгүй ядаж л хошин шогийн мэдрэмжийг хэлээд байх шиг. Нэмээд хэлчихэд мэдрэмжтэй, билигтэй байна гэдэг учиргүй чухал царайлж, гүнзгий урлаг уран сайхан мэдрэх албатай юм биш. Хошин шогийн торгон мэдрэмж ч бас билиг. Халиад хэлчихэд хошин шогийн мэдрэмж нь өөр бол чи тэр хүнтэй хайрлаж дурлалцах байтугай найзууд байя гээд ч чадахгүй. Ярьсанд чинь инээхгүй эмэгтэй бол хэчнээн царай зүс сайхан байлаа гээд эхнэр чинь болохгүй, аан бас инээдийг чинь хүргэдэггүй эр хүн ч дээ хань болохгүй. Хошин шогийн мэдрэмж их энгийн юм шиг хэрнээ хүнийг уншдаг ном, хэлдэг үг, хийдэг ажлаас нь ч илүү нарийн тодорхойлж өгөх нь бий. Ухаандаа билиг таарах хүн гэдэг учиргүй заавал ижилхэн урлаг яриад явах биш, хошин шогийн мэдрэмж таардаг байхыг л хэлэх юм. Өмсөх хувцасаа сольчихож чадахгүй мөртлөө “билгийн онгодоо дууддаг” архичин яруу найрагч ч юмуу, эсвэл ямар ч хошин шогийн мэдрэмжгүй уйтгартай онолын физикч нар чухам арга билиг нь нэг талдаа хэтэрсэн эсвэл арга ч үгүй билиг ч үгүй улс юм болов уу.
Монголчууд эртнээс арга билиг хослуулан амьдарсаар ирж. Жишээ нь Монгол хүн адуугаа шүтдэг, ямар ч хотын хүүхэд хөдөө талд олон адуу харахаар огшоод явчихдаг – энэ бол билиг. Ингэж шүтэхтэй зэрэгцээд адууны мах идэж, адуугаа эдэлж хэрэглэнэ – энэ бол арга. Адуугаа шүтэж огшдог ч бас эдэлж хэрэглэдэг нь арга билгийн хослол гэлтэй. Чоно ч бас ижил, шүтдэг хэрнээ агнадаг, бас л арга билгийн хослол. Арга билиг аль нэг нь дутаж бас хэтэрч болохгүй. Харин сүүлийн үед “Монгол адууг хятадад зарж болохгүй.. Монгол адуугаа аврая...” гэж дөвчигнөх нь арга ч биш, билиг ч биш хийрхсэн ухаан хэн нэгний заасан “зохиомол ёс уламжлал” –д хэт автсаных л билээ. Сүүлд бас нэг марзан зохиомол юм сонссон нь “Монгол гэрийн хаалга намхан байдаг нь баян ядуу хамаагүй бүгд монгол гэрт хүндэтгэл үзүүлэн бөхийж буй гүн философи...” гэх “ёс уламжлал”. Энэ бол арга ч биш билиг ч биш, товчхондоо онигоо юмдаа. Монгол гэр билигээр гэхээсээ аргаар илүү тайлбарлагдана. Дугуй хэлбэр нь хамгийн бага материалаар хамгийн том талбай эзэлж, салхинд хамгийн тогтвортой байх “арга”. Хаалга намхан байдаг нь нүүж суухад амархан байлгах гэж л тэр. 2 метр өндөр хаалга чирч нүүх нүүдэлчин байхгүй. Харин залуус маань иймэрхүү хогонд үнэхээр автаж итгэх вий. Ийсүүс, Будда хоёр нэг ч сургааль номлол бичиж үлдээгээгүй, шавь нар нь л тэдний өмнөөс тэр олон номлолыг бичсэн гэдэг. Их хаадын сургаалийг өөрийнхөө цээжний бангаар биччихсэн бусдад уриалж яваа хийрхүү нөхөд мэр сэр харагдах их юм. Кино найруулагч Таванбаярын кинонд гардаг үгсийг Бат хаан, Хубилай сэцэний хэлсэн үг болгочихсон “залуусаа босцгооё” гэж уриалах FB, twitter акаунтууд олон. Ийм өчүүхэн санаатай байж ийм мундаг эх орны төлөө тэмцэх зүрхтэй л юм байхдаа. Исламын сургаалийг өөрийнхөөр гуйвуулсан хүмүүс “Исламын улс”, “Ал кайда” болсон юмдаг. Чингис хааны сургаалийг өөрийн дураар тайлбарлаж, өөрт нь итгээгүй бусдыг “урвагч” хэмээн чичлэх хүмүүс ямархуу санаа бодолтой улс байдаг юм бол. Хэн нэг ухаантны хайр, “ёс суртахуун” –ы тухай номлолыг (ихэвчлэн шашны агуулгатай байх нь бий, мүүн г.м.) шууд чээжилж бусдад зөвлөж яваа залуус бүр ухаантай нэгний үзэн ядалтын тухай номыг уншаад бас л чээжлэх болов уу? “Би эх орондоо хайртай” гэж хэлэх амархан, харин чухам яагаад эх орноо хайрлаж яваагаа уг язгуураар нь ойлгочих юмсан. Түүнээс биш зарим хэдэн “тэнгэризм этгээд” –ийн хийсвэр номлолд автаж эх орноо хайрлаж яваа бол түүнээс чинь хүчтэй өөр “тэнгэризм этгээд” гарч ирээд “эх орноо үзэн ядах шалтгаан” хэлж өгвөл тархи чинь эсэргүүцэж дийлэх болов уу?
Цагдаа нар хэрэг мөрдөх үедээ тааралдсан чөтгөр гүйдэлтэй гэгдэх элдэв муу үхээрийн газар, эсвэл хараалч бөө нараас жаахан жийрхэх үедээ “Бид нарын дээр бүр том тэнгэр оршиж буй, толгой дээрхи соёмбо маань ямар ч бөөгийн хараал, гүйдэл зэтгэрээс хүчтэй..” хэмээн өөрсдийгөө зоригжуулдаг юм билээ – энэ бол билиг. Харин авлигад холбогдсон цагдаагийн томчууд байвал шалгаж хянах ёстой – энэ бол арга. Төрөө дээдэлж шүтэх нь билиг, төрөө шүүмжилж засалцах нь арга. Уул уурхайн шинжлэх ухаан бол арга, уул усаа шүтэж хайрлах нь билиг. Арга нь дутвал ходоод турж үхнэ, билиг нь дутвал сэтгэл турж үхнэ. Арга нь ихэдвэл шулам болно, билиг нь ихэдвэл шизофрен болно. Нэг талд хэлбийхээрээ л эрүүл ухаанаа алдчихдаг юм шигээ...
Арга билиг гэж үгийн тухай жаахан эргэцүүллээ, магад дутуу хөтүү юм үлдээсэн биз. Арга, билиг-ийг англиар юу гэж орчуулдаг юм бол мэдэхгүй, лавтай integrity, dignity, liberty үгүүдийг монголоор буулгахад нэг л эв нь олдохгүй, хүн бүр өөрийнхөөр хэлдэг. Угаас монголд байхгүй байсан үг, үзлийг монголд хиймлээр нутагшуулах гэж мэтгэлцэж суухаар угаас монголд байгаад огоорсон төрөлх үг, үзлээ сэргээж нэг ухвал илүү хялбар байх юм болов уу яадаг юм бол. "Жудаг, хийморь, аархал.." гээд олон сайхан үг бийсэн. Монгол үгсээ орхиод гадны хийсвэр үг тайлбарлах гэж цагаа барах зуур хамаг сайхан монгол үгийг ветнам зоддог солиотой гарууд өөрсдийнхөөрөө тайлбарлаад, залууст сургааль хайрлаад эхэлж дээ...
Зочин
Hariult husie
Лхамаа
Huwaaltsagch
Дээгий
Мишээл
гарц мөнхөө
Sodchimeg
Sodchimeg
Tugs
лэгзээ
билиг
hi
hi
hi
pfff
pfff
oky
oky
munguu
Auggdoug
maluudaa
unshigch
...
fucker
what was that really kk
what was that really kk
what was that really kk
Шүүмжлэгч
Шүүмжлэгч
Аюур
Зочин
Зочин
Зочин
niitlelees ni opuulab
t
түмээ
zochin
Gee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Jania
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin