Найздаа үгүй гэж хэлэх нь
Ихэнхи хүн хэзээ ч санаатай муу юм хийдэггүй. Ихэнхи муу зүйл ердөө л зарим найзууддаа ”үгүй” гэж хэлэх зориг дутсанаас л үүддэг
ЕБС ахлах ангийнхан, оюутан, залуустаа зориулав
Гайхаж байна уу? Гэхдээ үнэхээр зарим үед найздаа үгүй гээд зоригтой хэлчих зоригтой байх хэрэгтэй. Үгүй гэж хэллээ гээд чамтай найзлахаа боливол тэр л биз, харин чамайг хүлээн зөвшөөрч байвал тэр жинхэнэ найз гэсэн үг. Мафийнхнаас нэг хүүхэн чөлөөлж, бөөнөөрөө машинтай зугтаж, ганц нь нөгөө хүүхэнтэйгээ жаргаж, бусад найзууд нь үрэгддэг (Буруу эргэлт кино шиг) зүйл зөвхөн кинонд л байдаг юм. Одоо чинь 21-р зуун шүү дээ.
Жижгээс том хүртэл хэдэн жишээ дурдая. Хамгийн наад зах нь шалгалтан дээр "найздаа хуулуулчих" гэдэг үгэнд зоригтойгоор "үгүй "гэж хэлж бай. Залуусын дунд иймэрхүү моод шинээр болгочихвол уг нь их олон юм шийдэгдэх юм даа. Ер нь ихэнхи багш хуулаад үзүүлсэн бүрэн юмнаас илүү яг өөрийнхөөр хүчээр хийсэн хагас дутуу юмыг илүү үнэлдэг юм шүү.
Найз чинь согтуу дүвчигнээд, яаж ч аргадаад нэмэргүй зодоон цохиондоо тулчих гээд байвал цагдаа дуудаад өгчих. Цагдаа дуудаж өгсөний төлөө насаараа гомдож явдаг балай үзлээс болж мөн ч олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон байдаг юмдаа. Ер нь жинхнээсээ уурлахаас илүү хэн нэг ах нь ч юмуу, найзуудын ярианд автсандаа л тэр байдаг юм. Ах нар, бас найзууд "цагдаа дуудахад насаараа гомдож" байгаа юм чинь би ч бас ийм юманд гомдох ёстой, цагдаад өгөх нь их муухай зүйл байх нь. Саяхан даа нэг орцны жижүүртэй хөөрөлдөж байтал 18 жил "аавынд" суугаад гарч ирсэн тухайгаа ярив. Яасан гэхээр агсам тавиад байсан хамаатны нэг дүвчигнүүр нөхрийг уурандаа хэд цохичихсон, цаадах нь өнгөрчихсөн гэх. "Амьдрал хөгийн байгаа юм шүү, хэрэв тэр нөхрийг би цагдаад өгчихсөн бол надад насаараа гомдох байсан..." гэж халаглах. Мэдээж байнга цагдаа дуудах нь хайшаа юм, хамгийн гол нь тийм нөхцөлд ортлоо уухгүй байх явдал юм шүү дээ. Хамгийн эхний "үгүй" гэж хэлэх алхам нь архиар шахаад байгаа хүмүүст "үгүй" гэж эрс зоригтой хэлэх явдал. Аан бас угаас тохируулж ууж чаддаггүй найз чинь нэмж уух гээд байвал "үгүй" гэж эрс зоригтойгоор хэлэх явдал.
Б гэх залуу дээр удаан уулзаагүй У гэдэг найз нь ирж, жаал наргиж гэнэ, удаан уулзаагүй учир ярих юм их. Ингээд хоёул даварч өөр тийш явахаар нар такси барьж л дээ. Харин У таксины жолоочтой муудалцаж, Б нь ч найзаа өмөөрч таксины жолоочийн хөлд давхар хамж унагасан байгаа юм. Гэтэл У таксины жолоочийг хутгалчихсан. Удаан уулзаагүй олон жил У бүр зэрлэгшсэн байж л дээ. Ингээд У дээд хэмжээ, Б нь 10 жил авчээ. Иймэрхүү түүх зөндөө дөө. Найзыгаа өмөөрөх биш, зодооноос салгасан нэг нь "аймхай новш", "энхийн цагаа тагтаа" энэ тэрээр гоочлуулдаг ч хэдэн жилийн дараахнаас харахад тэдний зөв байдаг.
Архидалт ч яахав, нэг үеэ бодоход залуус зохистой хэрэглээд сурчихаж. Харин элдэв өвсөнд маш санаандгүй байдлаар найзуудаа дагаад орчих вий. Бээжинд сурдаг нэг охин эхний хэдэн сар хичээл номоо хийгээд л явдаг байж. Аав ээжийн хараанаас хол, бас ч гэж бийлэгжүү айлын хүүхдүүд ганц нэг өвс татаж сонирхож л дээ. Зарим найз нь ч тэгсгээд орхичихсон, өөрөө харин тэр чигээрээ ороод донтчихсон аж. Хар тамхинд орсон хүмүүсийн 20 хувь нь л гарч чаддаг гэх, үлдсэн 80 хувь нь яадаг юм бүү мэд. Манайд кинон дээр гардаг шиг айхтар гройн, кокайн энэ тэр нь биш юм гэхэд юу нь мэдэгдэхгүй элдэв янзын өвс мэр сэр дуулдах болж. Түүнийг татаж үзсэн хүн нь ангийнхандаа гайхуулж ярьж л таараа. Магад нэг өдөр хаанаас олж ирсэн юм гэмээр өвс найз чинь халааснаасаа гаргаж ирэх вий. Сонирхоод байх юу ч үгүй, урд гологдсон хэдэн шавхрууг л манайх уруу оруулж ирдэг, сүлжээний бизнесийг тэтгээд ч яах юм. Тэр үед харин "үгүй" гэж хэлэх зоригтой байгаарай.
Ихэнхи хүн хэзээ ч санаатай муу юм хийдэггүй. Ихэнхи муу зүйл ердөө л зарим найзууддаа "үгүй" гэж хэлэх зориг дутсанаас л үүддэг.