Нээх сонин эл хуль оргиод, олигтой ч хавар болохгүй байгаам шиг санагдаад байсан чинь манай хэд бүгдээрээ дарга болоод, парламентад ороод сууцын байна лээ шд. Гэхдээ хоосонгүй. Мартын өмнөхөн монголд сүнс байх шиг санагдаж миний анхны галзуурал эхэлсэн.  Жишээ нь Жадамбаа дарга бол Сталины сүнс.

Сталин бидэнд бэлэг өгөх дуртай байлаа. Тэр манай улсын улс тунхагласан ой, цагаан сар, наадмыг алгасахгүй тэмдэглэж удирдагчдыг нь цаазалж, бууддаг байв. Жадамбаа дарга бол харин сэтгүүл зүйн 100 жилийн ойгоор нь телевизүүдийг хааж бэлэг барилаа. Түүнд хорвоогийн шар өдөр бор хоногуудын дотроос 3 сарын 6-наас өөр өдөр олдсонгүй.  Энэ логикоор бол тэр эхнэртээ юм уу охиндоо, танил хүүхнүүддээ хэлэх гэж бодож явсан хатуухан үгсээ хэлэх гэж чухам мартын наймныг хүлээдэг байх магадлалтай.  6 сарын нэгэнд  хүүхдүүд түүнээс дайжиж явбал өлзийтэй. Жадамбаа дарга маань сар шинээр ахмадууддаа золгох гэж очоод зад загнаад, аягүй бол элэг рүү нь шанааддаг байж ч магадгүй.

Тэр бурхан төрүүлдэг бол яахав дээ, их савны ёроол хоосонгүй, эсвэл монголын буян их гэдэг үгийг батлах мэт хачир төдий үйл явдал шдээ. Улсаараа л эмлэгийн дансанд байгууштай бидний дундах хурцын тасгийн Бат-отгон, Сарандаваа нар галзуураад галзуураад амаараа бурхан төрүүлж амжаагүйг бодохоор бизнес бол уран сэтгэмж  юмаа хэн билээ хэлсэнтэй санаа нийлж байна. Хаагуураа төрж байна, тэр газраараа жирэмсэлдэг. Ходоодоороо жирэмсэлж бурхан төрүүлэхийн тулд роботтой орал хийсэн байна. Тэхээр монголд  робот байна. ШУТИС-ынхан арай смарт робот хийчээд алдцын биш байгаа....

Харин морины уралдаан бол өөр шүү. Манай манлай уяач, тод манлай уяачид одоо америкийн аймшгийн киноны хүүхдийн маньякуудыг санагдуулдаг болоод удаж байна. Хүүхэд хэлмэгдээд байна гэсний хариуд уламжлалаа болих гээ юу хужаа минь гэж таахалзаад л. Монгол хужаа хоёрын хэн нь хүүхдийг,  хэн нь морийг хайрладгийг тодруулах гээд байгаамуу хааша ен. Гэхдээ хэрвээ намайг ятгаж чадвал би уламжлалаа дагаад хөгшчүүдээ сүүлээр гударч нөгөө ертөнцөд үддэг болмоор байна гэж хөөцөлдөх санаатай байгаа.

Хаврын хавсарганаар Магнай дарга маань Эх оронч төрийн түшээ боллоо. Баяр хүргий! Залуу хүн эрчтэй байна. Тэхдээ даргаа яагаад та муусайн монголчуудад Чингисхааных нь нэрийг хэрэглэхийг хориглочихоод хятадуудад найр тавиад байгаам бэ?  Таны шийдвэрээр үүрд энэ нэрийг хэрэглэж болохгүй болсон монголчуудыг харсаар батал хятадад “Чингисхаан” нэртэй чихэр гаргаад зараад эхэлсэн гэжийшдээ. За харж л байгаарай, Магнай дарга очоо л шаагаад унагана даа гэж хүмүүсинээмсэглэн ярилцаж байв. Гэтэл таг. Яах вэ, Магнай даргаа! Эсвэл монголчуудыг зөвшөөрөөд, эсвэл хятадуудыг хазаарлаад өгөөчээ.

Эх оронч төрийн түшээ маань ийн нэр хориглосноос болоод шинэ хүүхдэд нэр өгөх асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэнүү. Тэмүүжин, Анужинг хориглосон байлтай. Гэтэл хүүхэддээ эртний –жин төгсгөлтэй нэр өгмөөр байдаг. Аргаа барсан аавууд одоо Маруужин, Пуужингаас өөр сонголтгүй боллоо гэж байна. Бод доо нэг хөөрхөн дэрэвгэр охин гүйгээд ирэхэд нэрийг нь асуутал Стүүжин гэвэл яах вэ?

Өөр нэг аавтай төрхийн үүдэнд уулзлаа. “Дарга маань –цэцэгтэй нэр хорьчхоогүй биз дээ. Манайх дан тийм нэр өгдөг заншилтай юм. За яахав хорьлоо гэхэд Салхинцэцэг гээд өгчихнө дөө” гэж санаа алдаж суусансан. Монгол ухаан барагдах биш дээ.



Хавар эхэлж л байна даа дөнгөж..