Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр” болгохоор авч үлдлээ
УИХ-ын чуулган ирэх баасан гаригт завсарлахаар төлөвлөжээ. Намрын чуулганы ажлын сүүлчийн долоо хоног өчигдөр эхлэв.
УИХ-ын чуулган ирэх баасан гаригт завсарлахаар төлөвлөжээ. Намрын чуулганы ажлын сүүлчийн долоо хоног өчигдөр эхлэв. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг ч бэлэн болгож. Харамсалтай нь тэнд бараг долоон сарын турш сунжиртал ярьсан, шоу хийсэн, зарим нэг гишүүний “хэл”-д орох сургууль хийсэн Өршөөлийн хуулийн төслийн сураг алга.
Намын бүлгүүд өчигдөр хуралдлаа. Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр улстөрийн байр сууриа нэгтгэж дүгнэлтээ гаргалаа. Тэндээс ч Өршөөлийн хуулийн төслөөр нааштай шийдвэр гаргасангүй. Харин ч “73”-ын бүлгээс энэ хуулийн төслийг яаравчлах бус, хэвлэлийнхэнд ямар тайлбар хийж, яаж хойшлуулах тухай хэлэлцсэн бололтой юм. АН-ын дагуул бүлгээс хуулийн төслийг дахин судлах ажлын хэсгийг Ч.Сайханбилэгээр ахлуулан байгуулжээ. Долдугаар сарын 1-ний үйл явдлаар хоёр чулуу шидсэн, эсвэл чулуу шидэх гэж завдаад дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэнээ төрийн хуулиар өршөөх эсэхийг шийдэхэд долоон сарын судалгаа, улстөрийн шоу хангалтгүй гэж АН-ынхан үзжээ. Хоёр нам засагт хамтарвал хугацаа алдахгүй хурдан шийднэ гэсэн Ерөнхий сайдын тайлбар хоосон тунхаг болон үлдэж байна. Иргэд намын байраа шатаалгасан МАХН-ын гишүүдээс бус, өөрсдийнх нь тэмцлийн үр дүнгээр засагт багтсан АН-ынхнаас Өршөөлийн хуулийн төслийг илүүтэй хүсч байлаа. Хэрэв долдугаар сарын 1-нд ийм жагсаал хийгээгүй бол гэмгүй 270 гаруй иргэн ялтан нэр зүүж, зургаан эмэгтэй, насанд хүрээгүй 25 хүүхэд шоронгийн хоригдол болж нэгэн насныхаа амьдралд хар толбо суулгахгүй байлаа. Үүнтэй адил долдугаар сарын 1-нд ийм жагсаал болоогүй бол АН-ынхан засагт хамтарч зарим дарга нь дахин сайдаар тодрон намтраа баяжуулахгүй байв. Хатуухан хэлбэл, МАХН-ын байрыг галдан шатаасан үйлдэлтэй ч, зорилго нь өөр энэ тэмцлийг үйлдэгчид өнөөдөр Ганцхудагт хоригдож, үр дүнг нь хүртэгчид Төрийн ордонд, тэр дундаа Засгийн газарт зөөлөн суудалд тухалж байна. Эвслийн Засгийн газартай, сөрөг хүчинтэйгээ хамтарч байгаа гэдэг гадаад талын нэр хүнд нь МАХН-д хэрэгтэй байгаа бол, АН-ынхан албан тушаал хуваахад л засагт хамтарсан хамаг анхаарал, зорилгоо зориулж байна. Ядаж л тэд өөрсдийг нь засагт хамтруулах, сайд болгоход шууд болон шууд бусаар “тусалсан” долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон бүх хүний төлөө биш юмаа гэхэд хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө юу хийв ээ.
Өршөөлийн хуулийн төслийн талаархи “73”-ын бүлгийн идэвхгүй хандлага, хойшлуулж байгаа УИХ-ын бодлгооос харвал энэ хуулийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулжээ гэх хардлага төрж байна. Хэрэв УИХ-ын чуулган үнэхээр ирэх баасан гаригт завсарлабал Өршөөлийн хуулийг нүдээ ширгэтэл хүлээсэн хөөрхий хүмүүс хаврын чуулган хүртэл тэвчихээс өөр аргагүй. Наана нь ээлжит бус чуулганаар баталдаггүй л юм бол хаврын чуулган дөрөвдүгээр сард эхлэх хуультай. Тэр болтол хүлээхээс өөр сонголтгүй. Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын сүүл буюу гурав дахь долоо хоногийн ням гаригт болно. Цаг хугацааны энэ давхцал нь Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан авч үлдлээ гэх хардлагыг улам лавшруулж байна.
Уг нь энэ хуулийг ял эдэлж байгаа иргэддээ зориулж батлаад, түүнийг нь улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах байх гэсэн таамаг байсан. Нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгджээ. Одоо бол Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж батлаад тэр далимаар нь ял эдэлж байгаа иргэд өршөөлд хамрагдах дараалалтай болов. УИХ-ын гишүүд ч ингэж ашиглахаар намрын чуулганаас авч үлдлээ. Хугацааг ингэж сунжруулснаар УИХ-ын гишүүд өөрсдөө ирээдүйд үүсч мэдэх улстөрийн хямралын эхийг тавилаа.
МАХН, АН-ынхан улстөрийн агуулгад дэндүү их ач холбогдол өгдөг. Ганцхан жишээ хэлэхэд өнгөрсөн парламентад, мөн л эвслийн Засгийн газрын үед жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-ныг ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр болсон. Энэ нь таван нам нэгдэж АН-ыг байгуулсан өдөр л дөө. Гэтэл МАХН-ынхан үүнийг нь эсэргүүцэж, өөрийнхөө намыг байгуулагдсан гэх жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэхээр сөргүүлэн батлуулж байсан билээ. Ийм үнэлэмжтэй намууд, тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Өршөөлийн хуулийг улстөрийн агуулгагүйгээр, улстөржүүлэхгүйгээр батална гэдэгт итгэхийн аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч Өршөөлийн хуулийн авторыг намууд булаацалдана, АН-ынхан ардчилал ярина, МАХН-ынхан хохирогчийн дүрд тоглоно. Аяагүй бол аль нэгэн нам нь Өршөөлийн хуулийг хавтгайруулж ач холбогдлыг нь баллуурдахыг оролдоно. Дээр нь МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлэх гэж үзнэ, нөгөө талд АН-аас нэр дэвшиж мэдэх Ц.Элбэгдорж парламетаар хууль батлуулж өршөөх гэж зүтгэнэ. Бас Э.Бат-Үүл зүгээр суухгүй, зэрэгцээд долдугаар сарын 1-ний хэрэгт оролцогчдыг цагаатгах хуулийн төсөл ч өргөн барьж мэднэ. Өршөөлийн хуулийг хүлээсэн иргэд жагсана, зарим нам бүлэглэлүүд төлбөртэй жагсаана. Энэ бүхэн нь “хаврын синдром” нэртэй улстөржилтийн сэдэв болох ч талтай. Монголын таричгхан эдийн засагт жил бүрийн хаврын синдром нэртэй их улстөржилт нэрмээс л болдог. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын сүүдэрт цохиулж байгаа энэ үед улстөрийн хямрал нүүрлэбэл улстөр нь эдийн засгаа бүр унагаж ч мэднэ. Иймд нийгэмд хүлээлт үүсгэчихсэн, цаг алдвал улстөрийн агуулга нь улам л ихдэх магадлалтай зарим хуулийн төслөө цэгцэлж байж чуулганаа завсарлаач, гишүүд ээ.
Ер нь улстөрийн сонгуулиар иргэдээ шоронд хорьдог, улстөрийн сонгууль хүлээж батлах хуулийнхаа хугацааг сунгадаг төр байдаг юм уу. Долоо хэмжиж нэг огтолно гэдэг. Дарга цэргийн томилгоо хийхдээ долоо хонодоггүй байж долоон сар хэлэлцсэн ганц төслийг хууль болгохгүй байгаагийн цаад утга, зорилго юу вэ.