Японы парламент Монголын тухай хэлэлцжээ
Японы парламент хоёр танхимтай. Зөвлөхүүдийн, Төлөөлөгчдийн гэж
Японы парламент хоёр тан¬химтай. Зөв¬лө¬хүү¬дийн, Төлөө¬лөгчдийн гэж. Энэ сарын 11-нд тус улсын пар¬ламентад Мон¬голын тухай асуулга өрнөж, холбогдох сайд, агентлагийн дарга нар хариулт өгсөн байна. Зөв¬лөхүүдийн танхимын ги¬шүүн Мацушита Шим¬пей Японы Эдийн засаг, ху¬дал¬даа, аж үйлдвэрийн сайд Никай Тошихирод хандан Монголын талаар асуулга тавьжээ. Энэ тухай Японы өдөр тутмын сонинууд ч мэдээлжээ.
Японы парламентын ги¬шүүд асуулга хэрхэн тавьж хариултаа авдаг арга барил, түүнчлэн Япон Улс Монголын эдийн засаг, ашигт малт¬малын салбарыг хөгжүү¬лэх талаар ямархуу бодлого барьж байгаа нь манай пар¬ламентын гишүүдэд сонир¬хол¬той байж мэдэх юм.
Иймд Мацушита Ши쬬пей гишүүний асуул¬га түүний хариултыг албан бус орчуул¬гаар хүргэж байна.
Мацушита Шимпей нь Монголын эдийн засаг, эрүүл мэндийн салбар тэр дундаа ашигт малт¬малын хөгжлийн асуудал, энэ салбарын хоёр орны хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулдаг. Тэр¬ээр 42 настай, Японы пар¬ламентын залуу гишүүдийн нэг юм байна.
МАЦУШИТА ГИШҮҮН:
Би шинэчлэлийн клубын Мацушита Шим¬пей байна. 100 жилд нэг удаа болж байгаа сан¬хүүгийн хямралын талаар өнөөдөр бусад ги¬шүүд асуулга тавилаа. Манай Шинэчлэлийн клубын хувьд 100 жилд нэг удаа¬гийн бодлогоор хариу авна гэж найдаж энэхүү асуулгыг тавьж байна. Эдийн засаг аж үйлд¬вэрийн яамны үүрэг маш их байна. Та бүхэн бол¬гоо¬но уу. Уржигдрын асуулт дээр миний сэт¬гэлд үлдсэн зүйл бол ашигтай ажиллаж байгаа компаниуд дампуурч байгаа тухай. Гайгүй сайн ажиллаж байгаа компани гэнэт дам¬пуурч түүнтэй хол¬боо харь¬цаа¬тай ком¬паниуд гинж мая¬гаар дампуурах нь олширч бай¬гааг анхаарах хэрэг¬тэй байна.
За тэгээд миний бие энэ оны 8, 12 дугаар сард Монгол Улсад очсон. Өнөөдөр Япон Мон¬голын эдийн засгийн хамтын ажилагааны талаар асуулга тавья.
Монгол Улсад айлч¬лах үеэрээ Монгол Улсын Ерөн¬хийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр болон холбог¬дох сал¬барын сайд нартай уул¬зан саналаа солилцсон.
Монгол Улсыг Та бүхэн сайн мэдэж байгаа. Чингис хаан XIII зуунд их гүрнийг байгуулснаас хойш 800 жилийн ойгоо тэмдэглэсэн.
Өнөөдрийн шинэ Монгол Улс маш их нөөц бололцоотой орон гэж гэж би үздэг. Хүн амын хувьд Японы хүн амын тавны нэгтэй тэнцэх, нутаг дэвсгэрээр Японоос дөрөв дахин том, геополитикийн хувьд чухал байршилтай улс юм.
Хөрш хоёр улсынхаа хараат байсан, хуучны томоохон их гүрэн хаант улс байсан.
Социализмыг дараа 18 жил бол¬сон, нийт хүн амын тал нь залуу¬чууд, залуу улс юм. Олон улсын тавцанд ч Монгол Улсын байр суурь нь улам их болж байна
Сүүлийн үед Монгол Улсад сүмо бөх алдартай болж байна. Японд Асашёорюү, Хакүхо нар амжилттай барилдаж байна. Мэргэжлийн сүмо бөхөд Монголын 32 бөх барилддаг гэж байна. Маш ойр дотно санагдаж байна. Өнгөрсөн нймдугаар сарын сүүлчээр Монгол башё амжилттай болж өнгөрсөн.
Эдийн засаг, худалдаа, аж үйлд¬вэрийн сайд Никайгаас Япон-Монголын эдийн засгийн хамтын ажил¬лагааны талаар асууя.
Эдийн засаг, худалдаа аж үйлд¬вэрийн сайд Никай сайд:
-Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр Абэгийн Засгийн газрын үед парламентад илтгэл тавьсныг санаж байна. Ний нуугүй хэлэхэд гадаадын төрийн тэргүүн илтгэл тавихад парламен¬тын гишүүд яадаг бол гэж санаа зовж байсан. Тэр үед би Японы парламентын асуудлыг хариуцсан хорооны дарга байсан учраас уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Тиймээс бусад намуудад хандан энэ арга хэмжээнд оролцооч гэж хүсэлт тавьсан. Эцэст нь парламентын танхим дүүрсэн байлаа. Япон-Мон¬голын харилцааг хөгжүүлэх хүмүүс их байдаг. Хамтарч ажиллах хүсэл ч их байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч илтгэлдээ манай улсыг ойрхон бөгөөд хол улс гэж шулуухан хэлж байсан. Бид ойрхон бөгөөд хол улсыг ойрхон бөгөөд ойрхон улс болгох хэрэгтэй байна. Ингэхгүйгээр эдийн засаг соёлын харилцаа хөгжихгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Японы гурван К-ийн талаар үг хэлсэн. Гурван К буюу канша нь та¬лархал, каншин нь сонирхол, китай нь найдвар гэсэн үг. Мөн зовлонгийн түргэн жаргалын удаан гэсэн Мон¬голын хүний философийг ч ярьсан. Энэ үг парламентын гишүүдийн талархлыг ихэд хүлэээж алга нижигнүүлэн ташсан.
Монгол Улс газрын баялгаар арвин. Томоохон боломжтой улс. Хэр зэрэг нөөцтэй байгаа та¬лаар судалгаа хангалттай биш байна. Гэхдээ судалгаа хүлээлгүй¬гээр бид ажиллах ёстой. Бид зөвхөн Японы төлөө зогсох биш, харин яа¬вал Монголын төлөө тус болох вэ гэдгийг бодох ёстой. Миний бие төр засаг, хувийн хэвшлийн хамтарсан төлөөлөгчийн багийг аль болох богино хугацаанд хурдан илгээн судалгааны цонхыг нээх бодолтой байна. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн олон хүн хүчин чармайлт гаргасныг тэмдэглэмээр байна.
Цаашид улам чармайлт гарган ажиллах ёстой. Газрын баялгийн дипломат харилцааг хөгжүүлье. Япон Улс газрын баялгийн асууд¬лаар харилцдаг хэд хэдэн чухал орон байдаг. Түүний нэг нь бол Монгол Улс юм аа.
Мацушита гишүүн:
-Уг асуудлаар Ашигт малтмал, эрчим хүчний агентлагийн дарга Ишидагаас асууя.
Ашигт малтмал, эрчим хүчний агентлагийн дарга Ишида дарга:
-Монголын ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүй, дотоодын Ашигт малтмалын хууль тогтоомжийн асуудал байгаа. Монгол Улс нүүрс, ураны их нөөцтэй гэж ойлгож байна. Газрын ховор металл бүрэн сайн судлагдаагүй ч бололцоо их байгаа.
Японд дотно улсын хувьд урт болон дунд хугацааны тогтвортой байдлаар газрын баялгаар Япон Улсыг хангахуйц боломжтой чухал улс гэж бодож байна. Урд нь Монго¬лын ашигт малтмалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний хамтарсан судалгааны баг ажиллан, хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байсан. Цаашид нэмэлт арга хэм¬жээг авч явуулах бодолтой байна.
Мацушита гишүүн:
-Монголын боловсон хүчин бэлтгэх асуудлаар Худалдааны бодлогын газрын дарга Окадагаас асууя.
Худалдааны бодлогын газрын дарга Окада:
-Япон Улс Монгол Улс хооронд эдийн засаг, худалдааны 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ бай¬гуулагдсан. Уг хамтын ажиллагааны хөтөлбөрийн дотор худалдаа эдийн засгийг хөгжүүлж, харилцан ашигтай харилцааг бүрдүүүлэхийг зорино гэж заасан байдаг. Үүний дагуу Монголын боловсон хүчнийг бэх¬жүү¬лэх, ноолуурын үйлдвэрийн техник технологийг сайжруулах талаар эксперт мэргэжилтэн илгээх, дадлагажигч авах, жижиг дунд үйлдвэрийн мэргэжилтнийг бэлтгэх зэрэг хөтөлбөрт дэмжлэг үзүүлж байна. Цаашид ашигт малтмал бо¬лон Монголын талын сонирхол ихтэй мэдээллийн технологийн салбарт боловсон хүчин бэлтгэх талаар бодож ажиллаж байна.
Мацушита гишүүн:
-Ерөнхий сайд С.Баяртай уулзах үед Японы сүмогийн хөгжлийн нуу¬цыг судлах талаар яригдсан. Төлөв¬лөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед дан ганц эрхтэй байх тухай биш үүрэгтэй байх хатуу дэг жаягийг бий болгох нь сүмотой зүйрлэм гээд үүнийг ард¬чиллын үлгэр жишээ болгомоор байна гэж байсан.
Сайдаас хоёр орны эдийн зас¬гийн цаашдын хөгжлийн чиглэлийн талаар дахин асууя.
Никай сайд:
-Төр засаг, хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй багийн төлөөлөг¬чийг Монгол Улс руу явуулъя. Тэр дунд соёл, аялал жуулчлал зэргийг хам¬руулъя.
Японд суралцах хүсэлтэй за¬луусыг авах талаар үе шаттай бод¬лого явуулна. Японоос мэргэ¬жилтэн илгээх ажлаа үргэлжлүүлнэ. Япон Улс жинхэнэ сэтгэлээсээ Монголд туслах юм гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй байна.
Мацушита гишүүн болон бусад нөлөөтэй гишүүд Монголтой харил¬цаагаа тогтворжуулах талаар хол¬боогоо бэхжүүлж ирсэн. Ерөнхий сайд асан, Япон-Монголын Най¬рамд¬лын бүлгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кайфу гуай Мон¬голын талаар надад их мэдээлэл өгсөн.
Нэг үе мөнгө л байвал ашигт малтмалыг худалдан авч болно гэсэн ойлголт бидэнд байсан. Тэг¬вэл сэтгэлд нь шингэхүйц дипломат арга хэмжээг хэрэгжүүлэх цаг бол¬сон байна. Гэнэт уран авъя гэх биш яавал Монголын хөгжлийг түргэсгэх вэ гэдгийг анхаарах нь чухал. Бид бодох хэрэгтэй юм. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг философитой манай японууд санал нэгддэг.
Манай энэхүү байр суурийг Мацушита гишүүнээр уламжлан монголчуудад хүргээрэй.
Мацушита гишүүн:
Монголчууд Японы техник тех¬нологид их найдаж байна. Сайдын хариулт монголчуудад урам өгч байна гэж бодож байна.
Миний хувьд Мияазака мужийн хоёр дахь том хот Мияазакураг Улаанбаатар хоттой холбосны 10 жилийн ойн асуудалд анхаарлаа хандуулж байна. Найрамдлын хотуудын хувьд анхны арга хэмжээ болгож салхин станцын асуудлаар бид ажлаа эхэлсэн. Миний хувьд хотуудын хамтын ажиллагааны тө¬лөө цаашид хүчин зүтгэл гаргаж ажиллах болно.