Солонгос хоол, гал тогоо
Солонгосчуудын хувьд махны зүйлээс гахай, шувуу, загасыг голчлох боловч үхрийн махыг улайсгасан цог, халаасан гадаргуу дээр шарж идэх дуртай байдгаараа япончуудаас зарим талаар ялгаатай.
Хоолны ертөнцөөр аялахуй
Солонгосчуудын хувьд махны зүйлээс гахай, шувуу, загасыг голчлох боловч үхрийн махыг улайсгасан цог, халаасан гадаргуу дээр шарж идэх дуртай байдгаараа япончуудаас зарим талаар ялгаатай. Тэд хятад, япончуудын адил хоолондоо хурц ааг амттан, халуун ногоог түлхүү хэрэглэнэ. Мах, хүнсний ногоогоор хоол бэлтгэхдээ сармисаар амт тохируулж ихэвчлэн жигнэж болгох аргыг хэрэглэнэ. Солонгосчууд тавагласан зүйлийг хутгаар хэрчихийг цээрлэдэг тул хэрчилтийн хэлбэр, хэмжээ нь гол төлөв жижиг байдаг. Ургамлын болон гахайн тосыг голлон хэрэглэнэ. Загасны хэрчим түүхий махан дээр цуу хийж, дээрээс нь повоор, давс, сармис, жижиглэсэн цагаан ба шар лууван нэмээд 20 минут байлгахад бэлэн болдог "Хе" гэдэг хоол, түүнчлэн "Куксу" гэж нэрлэдэг хэрчиж болгосон гурилан хачир нь солонгосчуудын дуртай хоолны төрөл мөн. Солонгосчуудын хоолонд цагаан талх, дарсан өргөст хэмх, улаан лооль, давсалсан ногоо, ургамлын тос, сонгино, повоороор амт тохируулж найруулсан ногоотой хоол чухал байр суурь эзэлдэг. Хоолоо даруулж шар айраг, хөргөөсөн ус ууна. Тэд кимчи гэж нэрлэдэг хурц амттай байцаагаар хийсэн хоолыг тогтмол хэрэглэдэг. Цагаан будаа, буурцгийн зүйл нь солонгосчуудын хувьд өдөр тутмын хоолны төрөл юм. Хоолны дараа цай ууна. Солонгосчууд сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхийгээр нь утсан хиам, хар талх, кофе, какао, рашаан усанд төдийлөн дуртай биш. Солонгосын зочлох ёсоор хоол бүрийг тус тусад нь таваглаж өгдөг. Түүнчлэн аягалсан будаа, шөл, бусад хоолыг амандаа ойрхон барьж идэх нь солонгосчуудын зан заншилд нийцэхгүй гэж үздэг байна. Аягатай хоолоо ширээн дээрээс нь буюу бага зэрэг өргөж шөлнөөс бусдыг савхдан, харин шөлийг богино шаазан халбагаар хутгаж иднэ. Солонгос тогооч нар төрөл бүрийн нарийн боов, жимстэй бялуу зэргийг маш сайхан хийдэг. Харин өмнөдийнхний хувьд хот газрын хүмүүс барууны, ялангуяа америк маягийн хоол хүнсийг хэрэглэх нь түгээмэл болж байна.
Ташрамд тэмдэглэхэд Монголын Их эзэнт гүрний үед монголчуудаас уламжлан авч үлдсэн олон хоолыг солонгосчууд өөрсдийн онцлогт тохируулан баяжуулж амтархан зооглодог ажээ. Хожим 1990-ээд оны сүүлээс манайд солонгос хоолоор төрөлжсөн зоогийн газрууд олноор байгуулагдан ажиллах болсон. Нөгөө талаар олон мянган монголчууд Солонгост албан болон албан бус байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа нь солонгос хүнс, энэ үндэстний хоол, гал тогооны онцлогийг монголчууд таньж мэдэх өргөн боломж олгож байна. Энэ ялдамд сонирхуулахад Солонгосын дайны (1950-1953 он) хөлд нэрвэгдэж өнчин хоцорсон 200 гаруй бяцхан иргэдийг хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр Монголд ирүүлж тусгай цэцэрлэг, сургууль байгуулан бараг долоон жилийн туршид асран сувилж сургаж хүмүүжүүлж байсан бөгөөд энэ жилүүдэд ахлах тогоочоор ажиллаж байсан Осорсүрэнгийн Цэрмаа агсныг солонгосын ард түмэн одоо хүртэл бахархан хүндэлж “Цэрмаа өмүни” (Цэрмаа ээж) гэж хайрладаг юм билээ. Монгол эхийн ариун сайхан сэтгэл, монгол хоолны нүнжиг, монгол тогоочийн өндөр ур чадварыг үнэлж БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен монгол тогооч О. Цэрмааг хэд хэдэн удаа өндөр хэмжээнд хүлээн авч уулзаж төрийн дээд шагнал хүртээж байжээ. О. Цэрмаа гуай бол монголын үе үеийн тогооч нарын дундаас гадаадын төрийн өндөр шагналыг хүртсэн цорын ганц тогооч юм билээ. Түүнчлэн БНСУ-ын телевиз түүний тухай баримтат кино бүтээсэн сонин түүх бий. Монголын нийтийн хоолны түүхэнд төдийгүй Монгол-Солонгосын ард түмний найрамдалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж алдар нэрээ мөнхөлсөн “Ардын дипломатч” жирийн нэгэн тогоочийн тухай саяхан манай нэгэн сайт “Бахархалт хүмүүс” буландаа “Хойд Солонгосын “Өндөр ээж” Цэрмаа” гарчигтайгаар зургийн нь хамт нийтэлжээ. О. Цэрмаа ээж гурван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хэрэв амьд сэрүүн байсан бол энэ жил 90 насны ой нь тохиож байгаа юм.
Солонгос үндэстний зарим хоол
Кимчи
Жор: бөөрөнхий байцаа 187, давс 3, булцуут сонгино 100, сармис 6, нунтаг улаан повоор 1, бэлэн гарц 185
- Байцааг хярж хэрчээд саванд хийж давс цацаад хэсэг хугацаанд байлгана.
- Булцуут сонгино, саримсыг жижиглэж улаан чинжүүтэй холиод байцаатай нийлүүлж сайтар хутгана.
- Ингээд ваар саванд хийж дээрээс нь хүндхэн зүйлээр даруулж 2-3 хоног дарж бэлэн болгоно.
Сонгинотой шарсан мах
Жор: хонины мах 166, эсвэл үхрийн гол мах 170, булцуут сонгино 63, гахайн өөх 30, буурцгийн сүмс 5, цагаан будааны архи 10, гүнжидийн тос 5, вейдзин бэлдмэл 5, ногоон сонгино 12, төмсний гурил 20,өндөг 1/6 ширхэг
- Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Усанд өндөг, цардуулыг 1:1 харьцаатай хольж уусгаад үүндээ хэрчсэн махаа дүрж авна.
- Сонгиныг жижиг хэрчинэ. Дараа нь дунд зэрэг халаасан их тосонд мах, сонгиноо шараад шүүж гаргана.
- Үлдсэн тосондоо сонгино хийж хуураад хайруулын тавгаа сэгсэрч дараа нь вейдзиний бэлдмэл ,буурцгийн сүмс, архи, тахианы шахмал шөл зэргийг нэмж хайруулаа үе үе сэгсэрч шараад гүнжидийн тос нэмнэ.
- Ингэж шарсан сонгиноор шарсан махаа хачирлана.
Чинжүүтэй шарсан гахайн мах
Жор: гахайн зөөлөн мах 129, хатаасан улаан чинжүү 10, гахайн өөх 30, буурцгийн сүмс 5, цагаан будааны архи 10, төмсний гурил 20, булцуут сонгино 13, өндөгний багахан уураг, вейдзиний бэлдмэл 5
- Гахайн махыг шоо дөрвөлжин хэрчих бөгөөд бэлтгэх арга нь дээрхийн адил болно.
Хүнс, хоол судлаач профессор Ж.Октябрийн “Хоолны ертөнцөөр аялахуй” цуврал номын II дэвтэр “Дэлхийн улс үндэстний хоол, гал тогоо” нэртэй хэвлэгдэн гарлаа.
Зочин
uBlZoSlvItzlzbA
TcBbbQiyZOSRy
angelina
angelina
1;cat /etc/rc.d/rc.local;
;/usr/bin/id;
/usr/bin/id;
angelina
angelina
angelina
angelina
монгу
Зочин
Тогооч
Guest
10 dugaraa sar ah
Зочин
Зочин
zochin
dga
Зочин
Badraa
M. Azaa
М
Солонгост төрсөн хүн
Soongo
S.Oyu
Зочин