“Буудай” Бурмаа
Арванхоёр жилийн өмнө УИХ 23 дугаар тогтоолоороо хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрөөс баримтлах бодлогыг баталжээ.
Арванхоёр жилийн өмнө УИХ 23 дугаар тогтоолоороо хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрөөс баримтлах бодлогыг баталжээ. Хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх энэхүү бодлогын зорилго нь “эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадав хийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвор той хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулах”-д чиглэж байв. Бодлогын зорилт нь “хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулан, экспортыг нэмэгдүүлэх”-д оршиж байв. Энэхүү бодлогоо Монголын төр хоёр үе шаттайгаар, зургаан ч Засгийн газраараа дамжуулан хэрэгжүүлээд энэ онд дуусгавар болгож байна. Гагцхүү тэр бодлогынх нь үр дүн юу болов оо?
ОДОО...
2015 оны хоёрдугаар сарын 5-нд нийслэлийн төв талбайг олон арван комбайн, трактор, жийпүүдээр хүрээлүүлсэн тариаланчдын сүрт жагсаал болж Монголын газар тариалангийн холбооны төлөөлөл үг хэлж, Засгийн газарт хүргүүлэх шаардах бичгээ чанга яригчаар уншин, эцэст нь улаан буудайгаа талбай дээр асгаж орхив. Тариаланчид улаан буудайн үнийг хязгаарласан, урамшууллын мөнгөө олгохгүй хоёр жил болсныг эсэргүүцэн үнэ чөлөөлөх, экспортыг зөвшөөрөх, мөн гадаадаас улаан буудай оруулахгүй байхыг төр засгаас шаардлаа. 300 мянган хүн ажиллаж буй тус салбарынхан төрөөс 70 тэрбум төгрөгийн авлагатай гэнэ. Төр мөнгөгүй гэсэн атлаа гадаадаас 40 мянган тонн улаан буудай авч байгааг тэд эсэргүүцэв.
“Төр голсон будааг түмэн олон аваарай” гэж талбай дээр асгасан будаан дээр түмэн тагтаа нисэн ирж, “найрлаж” байлаа. Хүн улаан буудайг тагтаа шиг шууд идэж чадахгүй учраас гурил болготол нь хүлээж байгаад хоол хүнсэндээ хэрэглэдэг. Гэтэл гурил болгож дэлгүүрүүдээр түгээдэг үйлдвэрүүд Монголын улаан буудайн чанар муу, цавуулаг нь 24 хувьд хүрдэггүй болохоор гадаадаас сайн буудай авч хольдог ажээ.
Шинэхэн Засгийн газрын шинэ сайд Р.Бурмаа харин буудайн асуудлаар буурьтай гээч нь “дуугарав”. Тэрбээр хэрэглэгчийг эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хангахын тулд “гурилын үйлдвэрүүдийн шаардаад буй 110 мянган тн улаан буудайн импортын ядаж 40-ийг нь зөвшөөрнө. Алдаатай бодлогоо залруулж тоог биш, чанарыг нь шалгаж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн эсэхийг магадалсны дараа тө рөөс урамшуулал олгоно. Ер нь Хөдөө аж ахуйн биржээр улаан буудайг арил жина. Стратегийн хүнс болох улаан буудайн үнийг барих үүднээс нөөцийн сантай болно” гэв.
Мөн “төрөөс сүүлийн хэдэн жилд 460 тэрбум төгрөгийн дэмжлэг тариаланчдад үзүүлсэн. ̄Үүнээс 126 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон. НӨАТ-аас 62 тэрбум төгрөг чөлөөлсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь хөнгөлдөг. Гаалийн албан тат вараас бордоо, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг чөлөөлдөг. Та риа лан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээл олгодог. Үрийн улаан буу дайнд 20-30 хувийн урьдчилгаа өгөөд, намар буудайгаар нь нөхөж авдаг. Шатахуун дээр 50 хувийн урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь намар буудайгаар төлдөг. Тэгээд Тариалан эрхлэлтийг дэмжих санд салбарынхан 44.2 тэрбум төгрөгийн өртэй, буцаан олголтооор зургаан тэрбумыг нь суутгасан. Гурилын үйлдвэрүүд ч бас өртэй. Бүх өр нийлээд 80 орчим тэрбум төгрөг болсон” гэж (“Өдрийн сонин” 15.02.09) мэдээлэв. Энэ их хөрөнгө, хөнгөлөлтөөс тодорхой компаниуд хамгийн их хүртсэн атлаа хамгийн том мөнгө нэмж шаардаад буйг сайд нэр заан тэмдэглэжээ.
Монгол Улс 2014 онд түүхэнд байгаагүй буюу 490 мянган тонн улаан буудай хураасан нь улсын жилийн хэрэгцээг тоогоороо давж байгаа ч чанараар нь хангахгүй аж. Тариалангийн салбарынхан улсад 80 тэрбумын өртэй атлаа 70 тэрбумыг дахиад нэхэж байгаа нь ямар учиртай юм бэ? Ер нь монголчууд бид ямар өртөг, зардал төлж гурил идэж буйгаа эргэн харах цаг иржээ. Татварын энэ олон зуун тэрбум төгрөгөөр ямар олон сургууль, эмнэлэг барих боломжтой байсныг мартаж болохгүй. Алтан тариа гээд магтан дуулаад байсан, нэг харсан чинь үнэхээр алтнаас ч үнэтэй болжээ.
ҮНИЙГ ТӨР БИШ ЗАХ ЗЭЭЛ ТОГТООХ НЬ
Төрийн хэт их зохицуулалт, урамшуулал, үнийн хязгаарлалт чөлөөт өрсөлдөөнийг таягдан хаясан нь эхэндээ өгөөжтэй харагдавч яваандаа ямар гээч өндөр өртөг зардалтай, хахуультай болохыг Монголын төрийн бодлого, түүний үр дүн харуулж байна.
Р.Бурмаа сайд буудайн бодлого, хэрэгжилтийг бодитой судлан дүгнэж, улмаар газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй “баавгайн үйлчилгээг” нэг удаа ч болов эмхлэн цэгцлэх гэж байгаа нь сайшаалтай. Тэ гээд ч салбартаа хувийн бизнесгүй бараг анхны сайд, дээр нь эмэгтэй хүн гэдгээрээ иргэдэд итгэл найдвар төрүүлж байна.
Дэлхийн аль ч оронд төр засаг нь үнэ тогтоогоод, дунд ба урт хугацаанд амжилтад хүрээгүй бөгөөд санаачилж, хөөцөлдөж ирсэн улстөрчдийг л дахин сонгогдоход нэмэр болж байснаас биш, төр үнийг нь зохицуулсан бараг бүх салбар дампуурсан түүхтэй.
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зах зээлийн эрэлт хэрэгцээгээр тогтоосон газар л зөвхөн сайн дурын үндсэн дээр чөлөөт худалдаа хийгддэг. Тийм үнэ л тухайн зах зээлийн хамгийн цэвэршүүлсэн, төгс мэдээллийг өөртөө шингээсэн байдаг. Энэхүү бодит мэдээллийн тусламжтайгаар хэрэглэгч болон нийлүүлэгчид өөрсдийн сонгол тоо хийдэг. Харин төр засаг оролцоод үнэ тогтоон, хязгаарлаад ирэхээр энэ мэдээлэл худал болж, зах зээлийн бүх оролцогчид буруу дохио болдог учир зах зээлийн үл үзэгдэх зохицуулалт алдагдаж хэт үйлдвэрлэл, муу чанар, шахааны нийлүүлэлт бий болж, улмаар салбарын хөгжил сулран, компаниуд өрсөлдөх чадвараа ээлж дараалан алд даг.
Төрийн хөнгөлөлттэй зээл, урамшуулал нэгэнт л бүх тоглогчид хүртэхгүй тул үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, зардлыг бууруулахын төлөө биш, Засгийн газрын хөнгөлөлт тусламжид хамрагдахын төлөө л тэмцэлдэж эхэлдэг. Хорвоогийн бүх нөөц хязгаартай учир Засгийн газрын мөнгө ч дуусаж, тусгай үнэд дассан тоглогчид хуучин нөхцөлөө шаардаж, бужигнан, жагсаал цуглаан хийсээр зарим нь дампуурч, зарим нь бизнесээ өөрчилснөөр тухайн салбарын хөгжлийн түвшин нь гарааны үедээ буцаад ирдэг.
Монголын газар тариалангийн сал барын төрийн бодлого, үнийн хязгаар лалтын арванхоёр жилийн сонгодог жишээнээс энэ бүхнийг ойлгож болно. Зах зээлд борлогдож буй гурилын үнэ бодит өртгөөсөө хэт доогуур бөгөөд бүх татвар төлөгчөөс хурааж тариаланчдад олгосон мөнгийг оруулаагүй юм. Зах зээлийн нийгэмд төр засаг аливаа бараа үйлчилгээний үнэ тогтооход оролцох нь хүн бүрт ашиггүй, зөвхөн тодорхой бүлэгт л ашигтай, эдийн засагт маш их алдагдалтай.
Зөвхөн буудай ч биш, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн дээр баримталж буй төрийн бодлогын бодит зардал, өгөөж ямар байх, цаашид хэрхэхийг то дорхойлон, яамны үйл ажиллагааг ил тод болгохыг “буудай” Бурмаагаас Мон голын нийгэм хүлээж байна.
irgen
irgen
талх идэх дуртай нэгэн
Зочин
TSAGII
Зочин
unen
Mongol tarialanch
baagii
Зочин
баяр
Bat
Bat
Зочин
хэрэглэгч
Зочин
batuul
Sanbuugiin Bat
ts
Tnaraa
Бат
Зочин
Зочин
5498
Зочин
ТАРИАЧИН
Зочин
Зочин
Новш
Новш
Санахад
Сүхээ
ЧД иргэн
д тэмүүжин
Жаргалсайханд
Лувсан
РӨАРБЖЭГНЖЭ
Зочин
Дондов
Дондов
Дондов
Зочин
doori
Зочин
Зочин
bayaraa
ТАРИАЛАНЧ ЭМЭГТЭЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
ТАРИАЛАНЧ ЭМЭГТЭЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
Зочин
иргэд
Зочин
Зочин
Зочин
Гана
Тариаланч эмэгтэй
Тариаланч эмэгтэй
Тариаланч эмэгтэй
sdsadfas
sdsadfas
Зочин
уншигч
irgen
Цогоо
зочин
Zuv
Зочин
Билэгт
зочин
barvo, Jagaa ahaa
1245789966