Монголчууд ямар намыг үгүйлж байна вэ
Монгол Улсын эдийн засаг, бизнес, улс төрийн байдлыг олон нийт хэрхэн хүлээн авч, хандаж байгааг “Сант марал” төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нарийвчлан судалжээ. Судалгаанд оролцогсдын тал нь Монгол Улс буруу замаар явж байна гэсэн бол гуравны нэг нь зөв чиглэл гэж үзсэн байна. Монголын хамгийн том бэрхшээл нь эдийн засаг гэж тал нь, авлига гэж 17 хувь нь хариулжээ.
Монгол Улсын эдийн засаг, бизнес, улс төрийн байдлыг олон нийт хэрхэн хүлээн авч, хандаж байгааг “Сант марал” төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нарийвчлан судалжээ.Судалгаанд оролцогсдын тал нь Монгол Улс буруу замаар явж байна гэсэн бол гуравны нэг нь зөв чиглэл гэж үзсэн байна. Монголын хамгийн том бэрхшээл нь эдийн засаг гэж тал нь, авлига гэж 17 хувь нь хариулжээ. Эдийн засгийн бэрхшээлээс хамгийн том нь ажилгүйдэл (40 хувь), дараа нь ядуурал (21 хувь), инфляц (19 хувь) гэж дүгнэсэн байна.
Эдийн засгийн хямрал архагшиж, амьдралын түвшин нь хичээгээд ч дээшлэхгүй, олсон мөнгөнийх нь худалдан авах чадвар огцом унаж байгаад Монголчууд ихэд бухимдан, илт мухардаж байгааг энэ судалгаа тод харуулав.
Гэтэл төр засаг томорч, авлига өсөн, ажил олдохгүй, хүн амын орлогын ялгаа огцом холдоод байгаа нь уур бухимдлын гал дээр тос нэмсээр байна. Засгийн газар нь тогтворгүй, төсөв нь тодорхойгүй удахаар эдийн засгийн урт хугацааны хараа бүдгэрэн, иргэдийн төр засагт итгэх нь алдарч, эдийн засгийн хөгжлийн хөтлөгч нь болох хувийн хэвшлийнхэн эргэлзсэн, хүлээсэн горимд шилжжээ.
Түмэн олны эрэлт, шаардлагаар гэлтэй, залуучууд голдуу хэсэг иргэд улс төрийн шинэ хүчин болно гэдгээ он гарснаас хойш шил дараалан зарлах боллоо. Тэдний нэг нь Cap шинийн баярын өмнөхөн байгуулагдсан, ихэнх нь гадаадад сурч өндөр мэддэг, боловсрол эзэмшсэн залуучуудын “Хөгжил хүн” клуб аж. Тэд “мухардалд орсон улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд салбараа мэддэг, мэргэжлийн, боловсролтой, сэтгэлтэй бидний хэсэг нөхөд улс орны текнократ түүчээ болж, шийдэл, гарцыг олохоор” ажиллах бөгөөд “адил итгэл үнэмшил, сэтгэлтэй хүмүүсийг хамтран ажиллахыг” уриалжээ.
Хүн амын 27 хувь нь хүүхдүүд, 38 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд буюу социалист нийгэм, улс төрийн нэг намын дарангуйллыг мэдэхгүй иргэд бөгөөд тэд хүн амын 65 хувийг эзэлж буй аж. Тэд болон бусад Монголчууд өнөөдөр цоо шинэ төр засгийг (нийтийн засаглалыг) шаардах боллоо.
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СУЛ ТАЛ
Төр засгийг авч яваа өнөөгийн улс төрийн намууд, тэднийг төлөөлсөн бүлэг нөхөд дангаараа ч, янз бүрийн хэлбэрээр эвсээд ч улс орноо удирдан чиглүүлж чадахгүй байна. Тэдний арга барил нь цаг үеийн шаардлагаас хоцрогдсоныг эдийн засгийн дараалсан хямрал, Засгийн газрын хөвөрсөн өөрчлөлтүүд, малгайлан дарах цас шиг өр зээлүүд, хэт халамжид дассан олон нийтийн залхуурал, улам бүр өсөж буй гэмт хэргүүд, дампууралд нэрвэгдсэн бизнесүүд бэлхнээ харуулж байгаа.
Төрийн эрх эвсэн барьж буй биш, удирдлагадаа үнэнч байдалд суурилсан учир эдгээр нам төрийн эрх барих байгууламжийн хувьд өсөн бэхжиж чадалгүй өлгийдөө өтөлжээ. Эдгээр нам нь олон нийтийнхийг биш, цөөхөн хэдэн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлж ард түмнийг гоё сайхан үг, хоосон амлалтаар төөрөгдүүлж, ардчиллын дүр эсгэж байна. Засгийн эрхэнд гармагц сонгуулийн амлалтаа мартан, эрх ямбандаа дасан донтож, суудлаа авч үлдэхийн төлөө ахиад юу ч амлахад бэлэн болжээ. Төрийн өмчийг “намчилж”, бүх удирдлагыг нь өөрсдийн хүнээр сольдог учир төрийн нэрээр халхавчилсан компаниуд үнэндээ хэдхэн этгээдийн хөрөнгө болоод удаж байна. Төрийн өмчит бараг бүх компани асар их алдагдалтай ажиллаж, өр ширэнд баригдан татвар төлөгч бидний мөнгөөр “найрлаж” сууна. Жишээ нь, “Эрдэнэс Таван толгой” гэх төрийн өмчит нүүрсний компанийг байгуулаагүй, юу ч хийгээгүй байсан бол Монголчууд нэг тэрбум долларын өрөнд ядаж уначихгүй л байсан юм.
Ер нь төрийн эрх мэдлийг ч улс төрийн намууд “хувьчилчхаад” байгаа учир Монгол Улсад шаардлагатай хөгжлийн олон төсөл, юуны өмнө уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд тухайн цагийн эрх баригчдад ашиггүй л бол урагш явахаа болив. Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн төслүүд гэнэт нэг хачин шалтгаанаар гацаж буй нь Монголын төр засаг залгамж чанараа гээснийг харуулж байна.
Улс төрийн намууд өөрсдөө удирдлагынхаа “өмч” болсон учир өмч хөрөнгө нь хаанаас гарч, хаашаа юунд зарцуулахаа зөвхөн дээд удирдлагын цөөхөн этгээд буюу “мафийн толгойлогчид” л дан ганц мэддэг болсон нь өнөөгийн улс төрийн намуудыг дотроосоо, сайн дураараа шинэчлэгдэх боломжгүйд хүргэж байна.
УЛС ТӨРИЙН ШИНЭ НАМААС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ
Ардчилсан төрийн тогтолцоотой нийгэмд төр засгийн эрх мэддийг авах сонирхолтой хүмүүс нэгдэж улс төрийн нам байгуулдаг. Намын гишүүд нь улс төрийн тодорхой үзэл бодол, нийгмийн үнэ цэнийг хуваалцаж намынхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог иргэд байдаг. Нам нь иргэдийг төлөөлөх, бодлого боловсруулах, удирддагаа сонгон бэлдэх, Засгийн газрыг эмхлэн байгуулах, сонгогчдыг уриалж татан оролцуулах үндсэн үүрэгтэй.
Улс төрийн нам нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд төр засгийн эрх аваад юуг, яаж өөрчлөх зорилго нь тодорхой, гишүүн бүр нь тэр зорилгоо хэрэгжүүлэхэд яаж оролцохоо мэдэж, зохих үүрэг гүйцэтгэх ёстой.
Гэтэл Монголын намууд, гишүүд нь энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учир нийт иргэд намуудыг засаглалын байгууламж (институт) гэж хүлээн авахгүй байна. Тийм ч учраас Монголчууд намыг нь биш, хувь хүнийг нь харж сонгох боллоо. Гэтэл улс төрийн эрх мэдлийг хувь хүнд биш, намд олгодог.
Улс төрийн шинэ эхнээсээ үзэл санаа нь тодорхой, үйл ажиллагаа нь ил тод, удирдлагын шийдвэр нь хувь хүн гэхээсээ илүү хамтынх байдаг, бүтэц, зохион байгуулалтаа өөрчилдөг зарчим нь тодорхой, гишүүд нь хүлээн зөвшөөрдөг болж чадвал бусад иргэдийн дэмжлэгийг ч хүлээж чадна.
Монголын ардчиллын хамгийн тулгамдсан асуудал бол намуудын санхүүжилтийг ил тод болгох явдал юм. Үүнийг одоогийн улс төрийн намууд хийх боломжгүй, хийвэл олон хууль зөрчсөн нь илэрнэ. Үнэхээр намуудын санхүүгийн тайланг улирал тутам гаргаж, хянаж магадлан нийтэд ил тод мэдээлдэг төрийн институт байгуулах цаг болоод байна.
Сонгуулийн ерөнхий хороог Сонгогчдын хороо болгон өөрчилж, удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг нь нам бус, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүмүүсээс бүрдүүлбэл зүйтэй. Ардчилал хөгжсөн орнуудын энэ жишгийг улс төрийн шинэ хүчнүүд баримтлахад л шууд ялгарах юм.
Үзэл бодол нь тодорхой, удирдлага нь манлайлагч, үг, үйл нь ижил, шударга, ядаж л хөрөнгө мөнгө нь ил тод улс төрийн намыг Монголчууд хүлээж байна.
Одоо байгаа намууд, эсвэл тэгж өөрчлөгдөх, үгүй бол тэднийг “түүхийн хогонд” хаяж, улс төрийн шинэ хүчнийг өлгийдөн авах бодит шаардлага, цаг үе нэгэнт иржээ. Шинэ намуудаас хуучин намуудын алдааг гаргуулахгүйн тулд иргэний өндөр шаардлага, ирнэ гэдгийг мартаж болохгүй.
Зочин
зочин
hongio jagaad
Зочин
irgen
"ДОРНОДЫНХОН
Нинж
Монголд хужаа Орост жүүдүүд ардчилал гэж бахирдаг
Irgen
Irgen
Вааг
АН-г татан буулгах ёстой
Чадварлаг эх оронч Хувь хүнийг
arwaiheer sum 1-r surguuli 12w Nam uun aa
arwaiheer sum 1-r surguuli 12w Pvrewdulam
gg
Залуу
MR.JARGAL -D
777
Ах
Ах
Зочин
Зочин
Зочин
Гана
Зочин
Зочин
Baagii
Baagii
Зочин
Зочин
Иргэн
Зочин
ts
O.G
Зочин
Зочин
z
JA AH MI
JA AH MI
Зочин
baagii
baagii
isis
Tt
Baagii
Гацаа
Зочин
Төв аймаг
Төв аймаг
зочин
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
tony fatout
KKK
Зочин
Зочин
Зочин
kjh
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
Жагаад
Жагаад
хх
Зочин
Zuraach.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
byambaa
byambaa
Зочин
Зочин
yty
Bat
Зочин
Mah zuw bna
Zochin
Zochin
ok
Зочин