Их хаанаа дахиад ”ичээх” үү
2012 оны аравдугаар сарын 25-нд шинэхэн УИХ чуулж “эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санх үүжүүлэх зорилгоор” дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд үе шаттайгаар арилжаалах тогтоол гаргав.
Их Хааны өрийг 2018 оны нэгдүгээр сард 500 сая, 2022 оны арванхоёрдугаар сард нэг тэрбум ам.доллар тус тус төлж үндсэн зээл, үүнээс гадна нийт 615.6 сая долларын хүүг нь хагас жил бүр хувааж төлсөөр барагдуулах нөхцөлтэй.
Гэтэл хоёр жилийнх нь босгон дээр бондыг санаачлан борлуулж, хааныхаа нэрийг өгсөн сайдыг нь огцруулаад, яамыг нь татан буулгав. Хааны 1.5 тэрбум ам.долларын өрийг энэ оны гуравдугаар улирлын эцэст 60 хувийг буюу 882 саяыг нь зарцуулж, 40 хувийг энд тэнд хадгалж, он дамжуулан төслүүдэд байршуулах ажээ. Зарцуулсан гэдэг нь 610 саяыг нь (авто замд 252, “Гудамж” төсөлд 40, дэд бүтцэд 102, цахилгаан станцад 20, шинэ төмөр замд 194 сая доллар) улсын төсвөөс, 273 саяыг нь (Боинг-767 онгоц авахад 2.9, төрийн орон сууцны төсөлд 60, хөдөө аж ахуй ба хөнгөн үйлдвэрийн төслүүдэд 152, байшин үйлдвэрлэлд 14, экспортыг нэмж, импортыг орлуулах 888 төсөлд 27 сая доллар) төслийн орлогоос нь эргэн төлөхийг хэлж байна.
Өөрийнхөө мөнгөн тэмдэгтээр төлөх бондыг Засгийн газрын (government), харин валютаар төлөх бондыг улсын (sovereign) өр гэдэг. Учир нь тухайн улс нь гадаад өрийн баталгаа болдог. Энэ хоёр өр нийлээд улсын эдийн засгийн тодорхой хэсгээс хэтэрвэл зээлдүүлэгч, зээлдэгч аль алийг нь эрсдэлд оруулна. Айл өрх ч гэсэн орлогоосоо олон дахин хэтэрсэн зээл авбал орон гэрээ ч зарахад хүрнэ. Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 40 хувиас хэтрэхгүй байх хуультай. Гэвч 2014 оны гуравдугаар улирлын эцэст 50 хувьд нь хүрчээ. Манай Засгийн газрын нийт өр 13.2 их наяд төг болсны 3.9 нь гадаадын зээл, 2.1 нь дотоодын үнэт цаасны өр, 2.7 (“Чингис” болон “Самурай” бонд) нь гадаад үнэт цаасны өр, 2.3 нь Засгийн газрын баталгаа, 1.6 нь төрийн өмчит компаниудын өр аж. Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын зээл нь Хааны өртэй бараг тэнцэж байна.
Мөн сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш 30 хувиар унасан нь доллараар төлөх улсын өр төлбөрийг тэр хэмжээгээр өсгөөд буй. УИХ-аас Засгийн газар яг ямар төсөлд зээл авах, яаж эргэн төлөхийг нь тодруулалгүй зөвшөөрсөн нь дахиад л “давхар дээл”-ээс улбаатай. Өөрөө мэдэн зарцуулах, ”дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” болох зээлийн том хөрөнгийг Эдийн засгийн хөгжлийн сайд нь “тэнгэрийн хишиг”, Ерөнхий сайд нь “бидний үр хүүхдүүд төлөөд явна” гэж үзэж буй учраас хоёр жил өнгөрсөн ч хаана хэрэглэхээ ч бүрэн шийдээгүй байна.
Бондын төлбөрийг улсын төсв өөс буюу татвар төлөгчид төлөх болсон учир Монгол Улсын зээлийн эрсдэлийг огцом нэмэгдүүлж байгаа юм. Төсвийн орлого, ачааллыг нь тооцоод Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хөндлөнгийн шинжээчид саяхан бууруулж, сөрөг буюу эрсдэлтэйд тооцох боллоо.
Үр хүүхдүүд нь нэрийг нь барьж тавьсан өрөө цагт нь төлж чадахгүй болбол Хаан эцэг маань дахиад л “ичих” нь мэдээж. Учир нь эцгээ улайлгах магадлал улам өндөр болсоор байна.
Нэгдүгээрт, Засгийн газар гурван жилийн дараа нэг өдөр төсвийн бүх хөрөнгө оруулалттай тэнцэх буюу 500 сая ам.доллар төлөх ямар ч төлөвлөгөө байхгүй, дараачийн засгийн асуудал гэж үзсээр байж мэднэ. Улсын 2015 оны төсвийн төсөлд Засгийн газрын өрийн хүүгийн төлбөрийг оруулснаас биш үндсэн зээлийн төлбөрт хуримтлал хийх тухай юу ч алга байна.
Хоёрдугаарт, Сангийн яам байршуулсан зээлийн өгөөжийг анхаарахын оронд улсын өрийг ДНБ-ий 70 хувь болгож өсгөх тухай хуулийн төсөл бэлдээд УИХ-д батлуулахаар лообийдож эхэллээ.
Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын бүтэц дахиад л өөрчлөгдөж байгаа нь нийтийн байгууллуудын чадварыг сулруулж, урт хугацаанд үйл ажиллагаагаа тууштай явуулахад сөргөөр нөлөөлж байна. Түүнээс гадна уул уурхайн орлого шингэрч, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасан, инфляц өсөж, төгрөгийн ханш огцом унаснаар эдийн засгийн хямрал нүүрлэж буй өнөөгийн нөхцөлд бондын хөрөнгө оруулалтын өгөөж буурч байгаа юм. Хэрэв монголчууд бондын төлбөрөө цагт нь төлж чадахгүй бол олон улс даяар Монголын уналтыг (default) зарлаж, улсын гадаадад байгаа хөрөнгө, данснуудыг царцаах магадлалтай. Монгол Улсын нэр төр унаж, хамгийн ноцтой нь монголчуудад итгэх дэлхий нийтийн итгэл алдарна. Дахин нэр төрөө сэргээхэд арваад жилийн хичээл зүтгэл шаардах бөг өөд хөгжлийн хурд эрс саарах юм. Манай улсын эрсдэл нэмэгдэн, гадаад өрийн зардал улам өснө. Улсынх нь зэрэглэл буурахаар хувийн компаниудаа хойш нь чангааж, гадаадаас хөрөнгө татахад маш өндөр үнэтэй болно. Улмаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх нь бэрхшээлтэй тулгарч, өрсөлдөх чадвар бий болгож чадахгүй, импортын хамаарал өсөж, төгр өгийн ханш цаашид ч унах юм.
Эдийн засгийн өсөлт нь санхүүжүүлэлт шаарддаг. Хөгжиж буй манайх шиг улс гадаадын хөрөнгө оруулалтыг ухаалаг удирдан өсөлтөө санхүүжүүлэхийн оронд тогтвортой бодлого явуулж чадаагүй учраас гадаадаас зээл авахад хүрсэн нь нэг иймэрхүү байдалтай боллоо.
Их Хааныхаа нүүрийг олон удаа улайлгахгүйн тулд монгол хүн бүр татвараараа дамжуулан шинэ “их өрийг” төлөх үлдлээ. Монголын засаг төр хэзээ ухаалаг бодлого хэрэгжүүлэх юм бол оо?
zochin
Могойн эрээн гаднаа Хүний эрээн дотроо !!!
Altsanhuyagt
zochin
dandar max
Зочин
Зочин
Зочин
Иргэн
иргэн
Гана
Зочин
Ur
Зочин
i
Өрөө яаж төлье дөө.