Үндсэн хуулийг өөрчлөх асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байна. УИХ-д суудалтай намуудаас МАН нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтуудын талаар ярьж буй. АН –аас өөрчлөлт оруулах бол 2000 онд МАН эрх барьж байхдаа оруулсан хууль бус “Дордуулсан долоон заалт”-аа хүчингүй болгох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. ХаринМАХН-ын зүгээсҮндсэн хуулийгцогцоор нь өөрчлөх ёстой гэж үзэж,төсөл боловсруулжээ. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлын эргэн тойронд Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэг, Монголын Математикийн Багш нарын Академийн тэргүүн, профессор Ц.Дэмбэрэлээс ирүүлсэн саналыг бүрэн эхээр ньуншигч, олон нийтэд толилуулж байна – Д.Баярхүү

Монгол Улсын одоогийн мөрдөж буй Үндсэн хууль 2007-2008 оны зааг үед 15 наслаад БУРХАН болсон, ...монголчууд бид үхмэл Үндсэн хуультай 10 жил тэнэлээ. Алдагдсан 10 жил.

Монгол Улсын нийт иргэд ээ!

Монгол Улсын Үндсэн хууль (МУҮХ)–д өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байгаатай уялдан энэхүү захидал /санал/-ыг та бүхэндээ хүргэж байна. 

Онолын үндэслэл:

1. Хүн төрөлхтөн хөгжлийн гурван том эрин–шатыг дамжин хөгжиж байна.

Үйлдвэржилтийн өмнөх эрин. (байгалиас хараат аж ахуй, хөдөө аж ахуй зонхилно) 

Үйлдвэржилтийн эрин (байгалиас хараат бус, үйлдвэрлэл зонхилно) 

Үйлдвэржилтийн дараахь эрин (мэдээллийн эрин, оюуны эрин, тархины эрин, шинэ эрин,.. гэхчлэн олон нэртэй, мэдээлэл зонхилж, оюунжсан, гэгээрсэн найрсмал нийгэм)

Хөдөө аж ахуй зонхилсон Монгол Улс 1960 оны үеэс үйлдвэржилтийн эриний шаардлагад зохицохоор (БНМАУ–д социализмийн материал техникийн бааз байгуулах үндсэн зорилт) ихэд зүтгэж амжилт олсон. Дараа нь 1990 оноос зах зээл, ардчилал руу шилжиж, улмаар даяарчлалын давалгаанд өртлөө.

Монгол Улсад дээрх гурван шатны аль аль нь зохих хувьхэмжээгээр байгаа боловч цагийн аясаар оюун мэдээллийн эрин түлхүү түрэн орж ирлээ. Монголын нийгэмулам оюунжин гэгээрэх нь тодорхой болов.

Монгол хүн бол язгуур чанараараа ОЮУНТАН. Учир гэвэл, монголчууд дэлхийд хамгийн том тархитай үндэстэн. Том тархи – гүн оюун- их мэдээлэл гурав нэгдмэл бөлгөө. 

Дүгнэлт: Мэдээлэл оюуны эрин бол монгол хүний хүсэн хүлээсэн эрин ажгуу. Тархи оюуны эрин тархи томтой үндэстэнд илүүтэй тохирно.

2. Хүн төрөлхтөн мэдээлэл оюуны шинэ эрин рүү шилжиж буй учраас ХӨГЖИЛ-ийн тухай ойлголт өргөжин тэлэв. Хөгжлийг материаллаг баялагт суурилан хэмжиж байсан уламжлалт шалгууруудыг өргөтгөж байна. Тухайлбал, Сайхан амьдралын санаачлага (OECD), Байгаль орчны зохицуулалттай дотоодын цэвэр бүтээгдэхүүн, Бодит ахицын үзүүлэлт GPI , Хүний боломжийн хөгжлийн индекс, Хүний капиталын индекс HCI , Үндэсний цэвэр баялаг NNW, Тогтвортой эдийн засгийн байдал ISEW , Жендэрийн тэгш бус байдлын индекс, Хүртээмжтэй баялгийн индекс... гэх мэт.

Сайхан амьдрал гэдгийг Байр орон сууц, Орлого ба баялаг, Ажил ба цалин хөлс, Нийгэмтэйгээ холбогдох байдал, авах дэмжлэгийн чанар, Боловсрол ба чадвар, Хүрээлэх орчны чанар, Засаглал ба иргэний оролцоо, Эрүүл мэнд, Амьдралын ханамж (аз жаргалын түвшин), Аюулгүй байдал, Ажил ба амьдралын тэнцвэргэсэн 11 үзүүлэлтээр хэмжиж нэгтгэн тооцно.

Утга төгөлдөр сайхан амьдрал нь хүн төрөлхтөний хүслэн байсан, байх ч болно. Үүнийг цогцлуулж болно. Аз жаргалтай байх нь одоо цаг дээр илрэх бол утга төгөлдөр сайхан амьдрал нь өнгөрсөн – одоо – ирээдүй гурван цаг дээр оршино. Монгол хүн аз жаргалтай байхаас илүүтэй утга учиртай сайхан амьдралыг чухалчилдаг. 

3. Монгол Улсын оршин буй суурь төлөв байдал ийнхүү өөрчлөгдөн шилжиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг дахин сайтар эргэцүүлэн эргэж харахыг шаардаж байна. Дэлхийн улсорнуудын 76 хувь нь Үндсэн хуулиа 5-20 жилийн дотор, 85 хувь нь 5–25 жилийн дотор өөрчилжээ. Монгол Улсын Үндсэн хууль 26 дахь жил рүүгээ орлоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн тухайд:

  1. Анхны гараанаасаа бүдэрч эхэлсэн Монгол Улсын Үндсэн хууль цаашид Монгол орныг хөтлөх боломжоо шавхаж дууссаныг тус хуулийн хүрээнд явуулсан УИХ–ын 2008 оны сонгууль харуулж, 07дугаар сарын 01–ний эмгэнэлт үйл явдалд хөтөлсөн юм. 2008 он гэхэд монголын эдийн засагзах зээлийн горимд нэлэнхүйдээ бүрэн шилжиж, нийгмийн давхаргууд төлөвшиж, улс төрийн хүрээнд ашиг сонирхлын фракцууд бэхжиж, нам дамжсан улс төрийн олигархиуд МУҮХ –ийн цоорхойг ашиглан засгийн эрхийг мөнгөөр булаан авах технологид гаршиж эхэлсэн. 2008.07.01–ний үйл явдал нь олигархи бүлэглэл хоорондын тулгаралт байсан бөгөөд МУҮХ нөөцөө шавхсаны том дохио болсон. Фридрих Ницшегийн үгээр, 2007 оны үед МУҮХ НАС БАРСАН. Монголчууд бид нас барсан Үндсэн хуультай 10 жил тэнүүчлэв. Хайран 10 жил. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн давхаргуудын тухайд гэхэд л, дээд анги явцуурч, дунд анги доош унаж, том доод ангитай БИРД БҮТЭЦ үүслээ. Мөнгөөр саналаа худалддаг доод анги УИХ, Ерөнхийлөгч, НАМ - уудын сонгуулийн хувь заяаг шийдэж байна.
  2. Үндсэн хуулийн “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээх тулгуур заалт ерөнхий уриа, хоосон үгс байжээ. Одоо хүртэл хүмүүнлэг, иргэний ардчилсан гэхийн агуулгыг бүрэн тодруулж чадаагүй байна, чадах ч үгүй. Марксист хандлагатай судлаачид “гоё нэртэй, гоё тодотголтой нийгэм цогцлуулах “талаар хийсвэрлэн онолддог. Үндсэн хуулийн тулгуур заалт нь тэр үеийн марксист сэтгэлгээний илрэл юм. Хүмүүнлэг, иргэний ардчилсан гэснээс Швейцарь лугаа гэсэнсэн бол илүү барьцтай байхсан. Ойлгомжгүй, барьцгүй ерөнхий зорилго осолтойг та бид мэдэв, мэдрэв. МУҮХ–ийн тулгуур зорилгыг хэрэгжүүлье гэвэл Монголд Христ шашны протестант соёлын үнэт зүйлс бүхлээрээ орж ирэх зайлшгүй шаардлагатай болох юм. МУҮХ–ийн зохиогчид юу хийснээ гадарласан болов уу?. Монгол хүний суурь үнэт зүйлсийн баримжааг эрс өөрчлөж чадах уу?, болох уу? Энэ асуулт хариу нэхнэ...
  3. Орчин үед ардчилсан засаглал Хууль тогтоох, Шүүх, Гүйцэтгэх гэсэн бүрэлдэхүүний гурван хэсэгтэй ба тэдгээрийн дээр нь АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ (толгой) байдаг. Ингэж байж ардчилсан засаглал биеллээ олдог болов. Гэтэл Үндсэн хуулиар нэг танхимтай парламентын бүтцийг сонгохдоо АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ–ыг орхижээ. Үндсэн хуулиар Монгол дахь ардчилсан засаглалыг толгойгүй болгожээ. Эдүгээ Монголд хяналтгүй хууль тогтоож, хяналтгүй шүүж, хяналтгүй засаглаж байна. Энэ нь ард түмний ардчилсан засаглал биш, ард түмнийхээ эсрэг чиглэсэн АНТИ АРДЧИЛАЛ юм.
  4. Үндсэн хуулийн суурь нь ТӨР. Тэрээр төрийг ард түмнээс хамгаалсан хууль. Зүй нь ард түмнийг төрөөс хамгаалмаар юм. Өнгөрсөн 25 жилд Үндсэн хуулийг мөрдсөний дүнд монголчууд бид хэнд ч дийлддэггүй мунхаг, мулгуу нь дэндсэн урагшгүй ТӨР–тэй болов. Төрийг хэт бөөцийлөхөөр ийм болдог аж. Монголчууд бидэнд ТӨР суурьтай Үндсэн хууль бус, АРД ТҮМЭН суурьтай Үндсэн хууль хэрэгтэй. Монголчууд бидэнд УИХ–ыг өвөртөө тэвэрч, түүнийг АРД ТҮМЭН–ээс хамгаалсан хууль хэрэггүй ээ, бидэнд монгол хүнийг өмнөө барьж, тэр хүнийг төрийн дарангуйллаас хамгаалсан хууль хэрэгтэй.
  5. Төрийг мэргэн ухаанаар залдаг. Харамсалтай нь, манай төр мэргэн ухаанаас холдсон. Ухаантай нь бус арга зальтай нь төрд шургалдаг боллоо. МУҮХ-д монгол хүний төрөлхийн оюуны өндөр чадавхийг дайчлахуйц, тэднийхээ сэтгэл санааг тэтгэхүйцүг өгүүлбэр алга. Ард түмнийхээ эрч хүчийг дайчилдаггүй үндсэн хуулийн хэрэг байх уу? Үндсэн хуулийг бүтээхэд оюун ухаан дутжээ. Оюун ухаан дутагдваас бүх юм дутагдана. 
  6. Үндсэн хууль зүтгэсэн хүндээ халтай ажээ. Засгийн эрх авсан НАМ боломжоо шавхан зүтгэх юм. Гэтэл зүтгэлээ гээд нэмэр алга, олон түмэн том намууд, гайгуй хэдхэн улс төрчиддөө МУУ дүн өгч ээлжлэн сольдог боллоо. Бүр дасал дадал болов, энэ солио. Үндсэн хууль сонгогчдыг солиоролд хөтлөв. Үндсэн хууль олон түмний сэтгэлийн шуургыг өдөөх салхи байж. Зүй нь Үндсэн хууль олон түмний сэтгэлийн хөөрлийг тогтоон барьж чиглүүлэх ёстой сон. 
  7. Үндсэн хуулиар бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь эрх мэдэлгүй, жижигхээн тойргоос гарсан 76 хүн дундаа том эрх мэдэлтэй, тэгсэн атлаа хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ нь хэдхэн хүнд (олигархиудад) гойд ашигтай байна. Тэд УИХ–аар тоглосоор. Тоглоомон УИХ. Дундын эзэнгүй юм яаж нурдгийг бид мэдэхийн дээдээр мэдмээр сэн. Үндсэн хуулиас эхтэй хариуцлагагүйн зуд монголыг нөмөрлөө. 
  8. Үндсэн хуулиар тодорхойлогдсон Монгол Улсын төрийн тогтолцоо Финланд-Германыхтай төстэй. Гэтэл хүний эрх, эрх чөлөө, ардчилал талдаа АНУ–аас хуулжээ... гэх мэт. Үндсэн хуулийг зохиогчид олон орны хуулийг судлаад өөрт гоё санагдсан өгүүлбэрүүдийг түүж ирэн нэгтгэжээ. Гоё өгүүлбэрүүдийн хольц “бантан” болжихуй, манай Үндсэн хууль. Энэ “холимог бантан” өөрөөсөө угшсан органик хуулиудад нөлөөлөв. Салбар хоорондын бүү хэл салбарын дотоод дахь хуулиуд зөрчилдөн их хэцүү байдал үүслээ. 
  9. 1992 онд Монгол Улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэдэг асуудлаар АИХ–ын депатутууд хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэдэг дээр санал нэгджээ. Гэтэл ажлын хэсгийнхэн шахаж, АИХ-ын чуулганыг гарцгүй болгов гэж олон удаа ятган сэнхрүүлээд, засаглалын асуудлаар санал гаргасан депатутаарсаналыг нь татуулж, оронд нь барьцаа тавиад, парламентын засаглалыг хүчээр оруулсан байдаг. Барьцаа нь: Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна.
  10. Үндсэн хуулийн нэг томдоголдол нь түүнийг боловсруулахдаа Монгол хүн гэж хэн билээ гэдгийг ултай гүн бодоогүйд оршино. Монгол хүнээ мартсан хууль. Мартагдсан монгол хүн.
  11. Үндсэн хуульд монгол хүний унаган менталитетийг орхиж, түүний оронд Баруун европ, АНУ –ын загварыг хүчээр хуулан авчирч чихсэн нь алдаа болжээ. Зүй нь Үндсэн хууль маань Монголынхоо хөрснөөс ургаж, Монголыгоо хөгжүүлэх ёстой баймаар. Гэтэл тэгж чадаагүй. Хатуухан хэлвээс, МУҮХ бол толгойгүй найруулал. Монгол хүн гэж хэн билээ, би өөрөө ямархуу менталиттэй хүн билээ гэж бодох сөхөө тэр үеийн хөөрч уухайлсан хүмүүст байсангүй ээ. Бушуу туулай борвиндоо баастай
  12. Үндсэн хуулийн бас нэг том дутагдал нь тэрээр улс төрийн намыг бүхний голд тавьсанд оршино. Ийм нөхцөлд НАМ бүхний дээр, бүгдийн толгой дээр гарч, хэнд ч үл дийлдэх МАНГАС болов. Эдүгээ Монгол Улсыг ард түмэн нь биш, төр нь ч биш, НАМ мэдэж, бүхнийг НАМ эзэгнэж байна. Үндсэн хуулийн чанх голд МАНГАС НАМ бус, МОНГОЛ ХҮН байх ёстой бус уу. 
  13. Үндсэн хуулийн IV бүлгийн зургадугаар зүйлд: 
    1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 
    2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн,...гэжээ.
      Ард түмний мэдэлд байх газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтад–ыг удаахь заалтаараа шууд төрийн өмч болгожээ. Ард түмэн бидний дундын өмч болох Оюутолгой, Таван толгойг ТӨР гуай ЮУ болгов?,.. Ард түмэн “наадах орд чинь бидний мэдлийнх“ гэж хичнээн хашгираад нэмэргүй ээ, учир нь өмчийн эзэн нь ТӨР. Мэдэлд байх гэдэг нь дууны үг. Энэхүү (зургадугаар зүйлийн 2) заалтаар ТӨР-ийн нэр барьсан хэдхэн хүн баяжиж, АРД ТҮМЭН хоосорлоо. Ард түмнээ дээрэмдсэн Үндсэн хууль.
  14. Орчин үед улс орнууд Үндсэн хуульдаа эдийн засгийн хатуу хязгаарлалтууд, бүлэг заалтуудыг оруулах болсон нь нэгийг өгүүлнэ. Ер нь хаанахын ч бай улстөрчид цоорхой л байвал түүгээр гүйдэг болсон. Хүн ер нь хуучнаасаа их өөрчлөгдөж буй,.. цаашид ч бүр өөр хачин болно гэнэ. Манайхан бүр ч хачин ойлгомжгүй болсон нь тэдний буруу ч бас биш юм. Цаг үе ч, хүн ч өөрчлөгдлөө. Үндсэн хуульд монгол хүнийг 1990 оныхоороо цайлган, цагаан, шударга, ёс зүйтэй байна гэж бодсон нь эндүүрэл юм.
  15. Монгол төр алагчлал, ялгаварлалыг гааруулав. Баримт багадахгүй. 1990 оноос хойшхи хугацаанд монголын эх хүүхдэд олгодог мөнгийг инфляциар засварлаж 100 дахин өсгөсөн атлаа УИХ–ын дарга, орлогч дарга, гишүүн-академич нар цолныхий нэмэгдлээ инфляцаар 2940 дахин өсгөжээ. Зүй нь энэ тоо эсрэгээрээ баймаар юм. Монголд хүн, хүүхэд тэр тусмаа эх эмэгтэйчүүд үнэ цэнэгүй болсны, эрх мэдэлтнүүд ард түмнийхээ халаасыг хэрхэн суйлж, өөрийнхөө төлөө яаж увайгүй муухай дураараа дургиж байгаагэнэ тоо харуулна. Төрийн өндөрлөгтхүн чанараа гээсэн этгээдүүд шургалжээ. Тэд эрх мэдлээр далайлгаж, эхчүүдийн бухимдалд 100>2940 байдаг гэж хариулна. Ичих нүүр хаачив? Монголд АРДЧИЛАЛ–ыг АЛАГЧЛАЛ болгож завхруулав .Ард түмний хяналтаас ангид байх ардчилсан засаглал гэгч нь агуулгаараа ард түмнийхээ эсрэг болж, тэднийхээ халаасыг суйлж амьдардаг паразит бүлэглэлийн ХООЛНЫ САВ болдог байна. 
  16. 1931 ондАНУ –ын математикч логикч Күрт Гөдэлматематикийн суурь зарчим болдогбүрэн бусын тухай хоёр алдарт теорем баталсан. Дотоод зөрчилгүй бүрэн гүйцэд системийг тодорхойлох боломжгүй хэмээх эдгээр зарчмаас ямар ч сайн хууль цоорхойтой байна гэж мөрддөг. Иймд Үндсэн хуульд алдаа мадаг байж таарна. Гагцхүү цоорхойн хэмжээ болон түүнийг хааж нөхдөг органик хуулиудын чадлаас их зүйл хамаарна. Үндсэн хууль олон том цоорхойтой бөгөөд тэдгээрийг органик хуулиудаараа нөхөж чадаагүй нь бидний алдаа. Органик хуульгүй шахам байж Финлянд мэтийн өндөр хөгжсөн улсыг дууриаж төрийн дээд эрхийг УИХ–д өгснөөр завхрал эхэлжээ.
  17. Үндсэн хуулийг зохиогчид өөртөө хэт итгэж, хэзээ ч, юунаас ч хамаардаггүй онцгой сайн байшин барив хэмээн баярлаад дээр нь зөвхөн ХӨХ ТЭНГЭР байдаг тусгай манаач томилсон нь Үндсэн Хуулийн цэц билээ. Гэтэл Цэц гараанаасаа бүдэрсэн. Үндсэн хуулийн цэц улстөрчдийн тоглоом наадгай болсон. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгч л боллоо, манай Цэц.
  18. Шүүх засаглал эмх цэгцээ алдлаа. Одоогийн энэ явцуу буруу тогтолцоог үндсээр нь засмаар болжээ. Монголын хуульчдын IQ хулгайчдын IQ - с доош орсонд Үндсэн хууль буруутай.
  19. Үндсэн хууль залуусын итгэлийг аль эрт алджээ. Энэ цагийнхан Үндсэн хуулиа бараг мэдэхгүй, тоохгүй болсон нь эрхбиш нэгийг өгүүлнэ. Үндсэн хуулийг хоцрогдсон сэтгэлгээтэй хүмүүсийн хоргодох байр гэлтэй. Үндсэн хуулийн агуулга, бичлэгийн дотоод сэтгэлгээ хуучирчээ. 
  20. Үндсэн хууль монголчуудын оюун сэтгэлгээнийөнөөгийн хүрсэн түвшнээс хоцорч, эрин үеийнхээ эрчимт хөгжлийншаардлагыг хангахгүйд хүрч, Монгол Улсын цаашдын дэвшил хөгжилд саад болж байна. Үндсэн хууль бол өнгөрсөн цагийн хууль, тэрээр ирээдүй цагийн хууль биш. Гэтэл орчин үеийн хууль эрх зүйн баримт бичгүүд том бага гэлтгүйжинхэнэ оюуны чадал сорьсон маш ирээдүйлэг байж лүр шимээ өгдөг боллоо. Ирээдүйтэй зөрчилдвөл хуулиа засахаас ирээдүйг өөрчилдөг ёс байхгүй,..болдоггүй юм гэж байдаг. 
  21. Үндсэн хуулиас АРД ТҮМЭН-ийг ТӨР төлөөлнө, ТӨР–ийг УИХ төлөөлнө, УИХ–ыг БИД ХЭД төлөөлнө гэсэн хазгай баримтлал урган гардаг. Үндсэн хуулийн хүрээнд явагдсан Монголын шилжилталдаатай болсон бөгөөд тэр нь XX зууны АЛДАА юм. ЗУУНЫ АЛДАА–ны эх ньҮндсэн хууль. Монголчууд та бид зүтгэсээн, зүтгэжч байна, зүтгэх ч болно,..гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд зүтгэнэ гэвэл XXI зууны АЛДАА болно.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж, зөвлөлдөх санал асуулга (ЗСА) явуулсантай холбогдуулан тайлбар хэлье.

  1. Би МУИС–ийн математикийн ангийг 1972–1977 онд дүүргэсэн. Дипломын дугаар 24015. Мэргэшсэн мэргэжил: Магадлалын онол, математик статистик. Судалгааны ажлын сэдэв: Санамсаргүй түүврийн мужин ба магадлалан үнэлэлт. Анхны эрдэм шинжилгээний бүтээл: Санамсаргүй хэмжигдэхүүний зарим нийлэлт эн чацуу байх нэгэн хялбар нөхцөл (МУИС–ийн ЭШС. 1-46. 1976). Дипломын сэдэв: Зарим нэг хялбар Гауссын процессийн мужин үнэлэлт. Удирдагч: Монголын нэрт (IQ >130) математикч, доктор, профессор, ардын багш Л.Шагдар. 
  2. Бидний энэ судалгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулж буй санамсаргүй түүвэр эх олонлогоо мужаараа болон магадлалаараа төлөөлөх эсэхийг үнэлэхэд яг тохирно. Тодруулбал, санамсаргүй түүврийн 3692, 1570, 785 иргэн,.. тэдэнд суурилсан зөвшилцсөн саналын багц эх олонлогоо мужин үнэлэлтээр төлөөлөх үү?,.. магадлалаараа эх олонлог руугаа нийлэх үү? гэдэгт хариулж чадна. 
  3. Хариулт: Санамсаргүй түүврийн 3692, 1570, 785 иргэн,.. тэдэнд суурилсан зөвшилцсөн санал асуулгын багц эх олонлогоо мужин үнэлэлтээр ч төлөөлөхгүй, магадлалаараа ч хязгаартаа нийлэхгүй. Бас түүврийн багц нь зөвшилцөл гэгч хажуугийн нөлөөнд өртсөн тул санамсаргүй түүвэр биш болжээ. 
  4. 3692–н хагас, 1570–н хагас, 785–н хагас, түүний хагас гэсээр ганц хүнд тулна. Түүнийгээ санамсаргүй түүврийн сайн багц гэх нь. Жишээ нь, талууд нь цагаан, шар, ногоон, улаан, цэнхэр, хар гэсэн 6 өнгөтэй тэг дөрвөлжин шоо байг. Энэ шоог гурав хаяхад ЦАГААН, ШАР,  УЛААН өнгө нь дээш харжээ гэе. Цагаан, шар өнгийг нь улаан будгаар дарчихав. Эндээс тус шооны бүх тал нь улаан өнгөтэй гэж дүгнэж болох уу?
  5. Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар монголын бүх сонгогчдоос max 3692, min 785 гэдэг хоёр тоог яаж гаргаснаа батлах ёстой. Яагаад 3692–с хоёр удаа хагаслан түүвэр авав, тэгэхлээр түүврийн эх олонлогоо төлөөлөх үнэлгээ яаж өсдөг, түүний ард шинжлэх ухааны ямар үндэслэл байгааг монголын математикчдад тайлбарла гэж Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА) шаардаж байна.
  6. Харин 785 эсвэл 400хүнийг төлөөлөгчөөр сонгуулаад Ардын Түр Хурал–р хэлэлцээд МУҮХ–д өөрчлөлт оруулж болно. Санамсаргүй ганц түүвэрэх олонлогоо төлөөлөхгүй учраас МУҮХ–ийн өөрчлөлт мэтийн том асуудалд агуулгын өөрчлөлт хийхэд хэрэглэж огтоос болохгүй. Дэлхийд ийм хачин гаж практик байхгүй. Хэрвээ тийм практик байсан бол магадлалын онолын онигоо болох сон. Жич: Энгийн түүврэн санал асуулгыг тандалтын судалгаанд хэрэглэж болно. Тандалтын судалгаа бол ШИЙДЭЛ биш.
  7. Магадлалын онолд ганц санамсаргүй түүвэр нь эх олонлогоо төлөөлнө гэж үздэг, санамсаргүй түүврээс дахин түүвэр авахаар чанар нь сайжирдаг, математикт 100>2940 байдаг гэх зэрэг нь монголын нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэж ОНИГОО болох ГАЖ СОЛИОРОЛ мөн. Математикийн шинжлэх ухааныг хүндэлдэггүй юмаа гэхэд ард түмнийхээ нэр төрийг хайрлах ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх Санал Асуулга явуулж, түүнийгээ УИХ–аар баталгаажуулах гэж байгаа нь дэлхийд анхных бөгөөд монгол төрийн нэр нүүрийг БААСТАХ мунхаг үйлдэл юм. ТЭНЭГ ТӨР–ийн балай үйлдлээс математик хохирохгүй,.. Монгол Улс, монголчуудын нэр төр хохирно.
  8. Анхааруулга: Математикийн ухаан, статистик өндөр хөгжсөн орнууд яагаад үүнийг “мартсан“ байдаг билээ,.. Тэнд яагаад ийм “гаж–зөвшилцсөн санал асуулга“ явуулаагүй өдий хүрдэг билээ,.. БОЛДОГГҮЙ учраас, онолын хувьд математикийн үнэнээс хол зөрөх учраас,.. Үүнийг БОДОХ ХЭРЭГТЭЙ. Жич. Энэ янзаараа бол манай УИХ удахгүй Пифагорын теоремийг засварлах нь ...? ? ?
  9. Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох ёстой гэдгийг дэмжиж байна. Гэхдээ хэмжигч багаж нь алдаатай бол 7000 хэмжээд ч нэмэргүй. Багаж алдаатай гэдэг нь батлагдсан математик үнэн болой. 
  10. Зөвлөлдөх санал асуулгыг хэдэн хүнээр хэдэн ч удаа хаана ч явуулж болно. Энэ нь чөлөөт судалгаа тандалт юм.Г агцхүү түүнийхээ нөлөөт үр дүнгэх олонлог болох монголын бүх сонгогчдод тулгаж байгаа нь хаана ч байхгүй бөгөөд байж ч таарахгүй, СОНГОГЧИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, СОНГОГЧИЙГ ДОРОМЖИЛСОН... АРДЧИЛАЛД ОНЦ ХАРШ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДЭЛ мөн. Ингэх нь математикийн шинжлэх ухааныг доромжилж буйхэрэг .Ертөнцийн чихнээ дуурсгалтай МОНГОЛ хэмээх нэрийг хайрлагтун!. 
  11. Хуулийг өөртөө тохируулан хийдэггүй. ЭНЭ БОЛ ЗАРЧИМ. Хууль боловсруулах нь мэргэжлийн ажил болохоос санал асуултаар шийддэг гарц биш. Харин хуультай байх эсэхийг санал асуулгаар шийдэж болно. Дэлхийн практик ийм. Хуультай байх эсэх, хууль боловсруулах нь ялгаатай ойлголт.


Монгол Улсын Үндсэн хууль(одоогийн мөрдөж буй) ба ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ хоёрын зарчмын ялгааг харьцуулан тодруулъя. 

Үндсэн хуулийн   шинжүүд
Одоо мөрдөж буй   МУҮХ
Шинэ Үндсэн хууль
1. Хуулийн харъяалагдахэрин
Үйлдвэржилтийн өмнөх ба   үйлдвэржилтийн эрин
Үйлдвэржилтийн ба мэдээлэл   оюуны эрин
2.Хуулийн суурь ба төвлөрөл 
Төр суурьтай, нам төвтэй 
Ард түмэн суурьтай, Монгол хүн төвтэй 

3. Хуулийнхамгаалах хүрээ
Төрийг ард түмнээс хамгаалах
Ард түмнийгээ төрийн   дарангуйллаас хамгаалах
4.Хуулийн үйлчлэх цаг хугацааны чиглэл
Өнгөрсөн цагт
Одоо ба ирээдүй цагт
5. Өөрчлөлтийг мэдрэх
хуулийн мэдрэмж
Мэдрэмжгүй, царцанги
Мэдрэмжтэй, уян хатан
6. Хуулийн үндсэнзорилго
Хүмүүнлэг, иргэний ,   ардчилсаннийгэм цогцлоох
Утга төгөлдөр сайхан   амьдралыг цогцлоох
7.Хуулиар засаглалыг хуваасан нь
Засаглалыг Хууль тогтоох,   Гүйцэтгэх, Шүүх гэж гуравхуваана
Засаглалыг 4 хувааана, орой   дээр нь ард түмний хяналт байна
8. Хуулиар сонгосонардчиллын хэлбэр
Олигархийн дарангуйлалд   шилжих магадлалтайТөлөөллийн хагас ардчилал   
Оролцооны ардчилал   давамгайлж, төлөөллийнардчилалтайхослох
9. Дээд эрх барих субъект
Монгол Улсын Их Хурал
Монголын ард түмэн


Дүгнэлт: Монгол Улсад шинэ Үндсэн хууль боловсруулах зайлшгүй шаардлагатай болжээ.

  1. МАХН Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ)-ын Дээд (ҮНДСЭН) Хууль–ийн төсөл боловсруулжээ. Н.Энхбаяраас суралцъя. Одоо МАН, АН-аас ийм даацтай шинэ санаачилга гарах учиртай. Оюун ухаанаа хөвчилж, зүрх сэтгэлээ ариусгаж, зориг гаргавал монголчуудын саруул ухаан ДИЙЛДЭШГҮЙ билээ. Үүнд итгэ. МАН–ын дарга М.Энхболд болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая, их нүүдэл хийе гэж уриалав. Мэдээж, буурин дээрээ Үндсэн хуулийг орхиж байж их нүүдэл болно. 
  2. Хяналт сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай байвал ямар вэ?...Азийн соёлын үнэт зүйлсийг хэн муухайгэв?,.. Хаашаа яаж явахаа мэдээгүй, хөгжил гэдгээ ч ойлгоогүй шахам байж Азидаа ардчиллыг хөгжүүлсэн анхны орон болно хэмээн хөөрцөглөж, МУҮХ–иар нэг танхимтай парламентийг сонгосон нь алдаа болсон биш биз. Ази ёс зүйн онцлогууд, монгол хүний хөгжлийн түвшингээ харгалзалгүй, хэт яарснаас алдав бус уу?
  3. Монголчууд бид байнгын сэгсэргээтэй шинэ эринд шилжиж байна. Мэдрэмжтэй, зоримог, хурдан онч шийддэг ТӨР ЗАСАГ хэрэгтэй боллоо. Ард түмнээсээ “Хяналттай Ерөнхийлөгчийн засаглал уу, Сонгодог Парламентынх уу“ гээд асуучихвал болохгүй юу?. Аль замаар явах ГАРЦ –аа ард түмнээрээ шийдүүлчихвэл бусад нь мэргэжлийн ажил.Үүнд ихухаан хэрэггүй, харин СЭТГЭЛ, ЗОРИГ хэрэгтэй.
  4. Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндсэн хуулийн өөрчлөлт дуусах биш эхлэх ёстой. Шинэ ерөнхийлөгч шинэ Үндсэн хууль боловсруулах ажлыг гартаа бариваас зөвдөнө. Үүнд Польш, Унгар, Казахстаны авууштай туршлагууд бий. Польш 1992–1997 онд Шилжилтийн (Бага) Үндсэн хуультай, 1997 оноос шинэ Үндсэн хуультай, ингэхдээ ард түмнээсээ Үндсэн хуулиа ӨӨРЧЛӨХ, ҮГҮЙ гэж л асуусан, дараа нь шинэ хуулиа бүтэн жил боловсруулсан. Унгар: 1989 – 2012 онд шилжилтийн хуультай, 2012 оноос шинэ үндсэн хуультай. Казахстан: 1993 онд Парламентын Бүгд Найрамдах Улсын загвартай шилжилтийн Үндсэн хуультай. Энд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх үүргийг сайтар ялгаагүй, манайх шиг байсан. 1995 онд шинэ Үндсэн хууль баталжээ. Казахстан алдаагаа засаад ямар хурдан хөгжив, бид алдаагаа лавшруулсаар яаж элгээрээ хэвтэв. Харьцуулж дүгнэе. 
  5. Ирээдүйгээс айх хэрэггүй ээ. Хүссэн ч эс хүссэн ч ирээдүйта биднийг хаман авч одно. Ирээдүйгээсзугтдаггүй,.. түүнд зохицдог. Монголчуудад одоо ухрах газар, цаг байхгүй.Бидэнд ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ хэрэгтэй байна. Анхаарагтун!

Монголчууд аа! УТГА ТӨГӨЛДӨР САЙХАН АМЬДРАЛ–ыг цогцлоох ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨЛӨӨ!