Макет, Мянгуужингийн үлгэрт итгэв ээ, Ерөнхий сайд аа
Засгийн газар мөнгөтэй, Монгол Улс дахиад зээлтэй боллоо.Олон улсын бондын зах зээлээс 1.5 тэрбум доллар босгож, мөнгө нь манай дансанд өчигдрөөс оржээ.Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын зорилгоо болгосон таван тэрбумын бондын түрүүч, 2013 онд босгохоор төлөвлөсөн зорилт.
Засгийн газар мөнгөтэй, Монгол Улс дахиад зээлтэй боллоо.Олон улсын бондын зах зээлээс 1.5 тэрбум доллар босгож, мөнгө нь манай дансанд өчигдрөөс оржээ.Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын зорилгоо болгосон таван тэрбумын бондын түрүүч, 2013 онд босгохоор төлөвлөсөн зорилт. Эдийн засгийн хөгжлийн хоёр сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын явсан “эрлийн баг” 1.5 тэрбум долларын 500 саяыг таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй босгосон байна. Харин үлдсэн нэг тэрбум долларыг 10 жилийн хугацаатай, 5.125 хүүтэй арилжаалжээ.
1.5 тэрбум доллар гэдэг мэдээж их мөнгө.Гол нь улсынхаа Засгийн газрыг барьцаанд тавьсан эргэн төлөх зээл гэдгийг мартаж болохгүй. АН-ынхан Монголоо улс шиг хөгжүүлж, ард түмнээ хүн шиг амьдруулах амлалтаар сонгуульд ялсан.Энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон улсын зах зээл дээр улсаа, ирээдүйгээ 1.5 тэрбум доллараар барьцааллаа.Энэ бол амлалтаа биелүүлэх гэсэн улстөрийн эр зориг. Баяр хүргэе. Олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоход энэ удаад амархан байсан байж болох. Нэгд, уул уурхайгаараа дэлхийн анхаарлын төвд орсон, Оюутолгой Тавантолгойн тодорхой хувиас гадна стратегийн 34 ордыг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар нь өөрөө барьцаа баталгаа болсон. Хоёрт, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр томоохон хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөө хаана хийх аргаа олж ядан ардаа баталгаатай төслөөр өлсч явсан. Энэ нь сая босгосон 1.5 тэрбум долларын бондод маш олон захиалга ирснээс харагдана.Нөгөө талаас хөрөнгө оруулалтаар дэлхий өлсч байсан ч, түүнийгээ Монголд оруулах сонирхол тийм их байгаагүй.Учир нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын татах зэрэглэл олон улсын төвшинд буурсан. Үүнийг стратегийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг хуульчилсан зэрэг энэ чиглэлээр гарсан хэд хэдэн шийдвэртэй холбоотой гэж гаднынхан үздэг. Түүнчлэн одоо ажиллаж байгаа гаднынханд гаргаж буй хэт “эх оронч” хандлага, 1.4 тэрбум болсон гадаад валютын нөөцийн бууралт, хоёр оронтой тооноос буухгүй байгаа инфляц зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг тээнэгэлзэхэд хүргээд байгаа нь үнэн билээ. Хөрөнгө оруулалтын зээл бол бизнесийн төслийг санхүүжүүлэх зориулалттай.Гэтэл өмнө нь бид бэлэн төсөлгүй учраас яг ийм бондоор нийгмийн төсөл буюу хотын замдаа хөрөнгө оруулалт хийчихсэн.Ийм сөрөг шинжүүдийг сөрж 1.5 тэрбумыг босгож улстөрийн эр зоригоо эдийн засгийн зорилго болгож чадсанд дахин баяр хүргэе.
Одоо энэ зээлээ хойч үедээ өр болгон өвлүүлэх үү, хөгжил болгон үлдээх үү гэдэг нь зөвхөн эрх баригчид, Засгийн газраас л хамаарна.
Өмнөх Засгийн газар 580 сая долларыг таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй босгож байсан юм. Энэ удаа хүүний хувьд арай бага л юм.Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрын бондын зээлийг бас л өмнөх Засгийн газрын босгосон 580 сая доллартай ижил хувь заяа хүлээж байна. 580 саяын бондоор санхүүжүүлэх бэлэн төсөл тэр үед байгаагүй. Байгаагүй учраас Монгол Улс нэг хэсэгтээ энэ зээлийн зөвхөн хүүнд хоногийн 98 мянган ам.доллараар шатаж байлаа. Үүн дээр нь одоогийн УИХ-ын дарга тэргүүтэй АН-ын голдуу улстөрчид сонгуулийн тоглолт хийн тодорч байв. Одоо энэ зээлийг Улаанбаатар хотын замыг сайжруулах болон сонгуульд зориулсан нийгмийн шинжтэй санхүүжилтийг нөхөхөд зориулаад дуусч байгаа гэдэг. Гэвч 580 саяын энэ зээл эдийн засагт бодитой өсөлт бий болгох хөрөнгө оруулалт болж чадаагүй, хүүгээ ч төлөх хэмжээний ашиг олоогүй. Тэгвэл үүнээс гурав дахин их, 1.5 тэрбумын бондын зээлийг санхүүжүүлэх бэлэн төсөл Н.Алтанхуягийн Засгийн газарт ч одоогоор бас алга. УИХ-ын өгсөн зөвшөөрлөөр бол 1.5 тэрбумыг зөвхөн уул уурхай, төмөр зам, дулааны цахилгаан станц зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдэд зарцуулах хуультай. Төсвийн санхүүжилт, нийгмийн халамжид нэг ч доллар үл зарцуулах Монголын хуультай, олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө авсан амлалттай.Гэтэл бэлэн төсөл нь алга.Тоосго өрж эхлэхэд бэлэн болсон ганц төсөл болох ТЭЦ-Y-ын байршлыг нь өөрчилж, тооцоогоо шинээр хийх болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ их мөнгөө шингээх саваа бэлдээгүй байж саалиа авчихлаа. Одоо яах вэ.Мэдээж шаардлага хангасан төсөл бэлэн болтол бас л сул хүү төлнө. 580 сая долларт хоногийн 98 мянган долларын хүү төлж байсан бол түүнээс бараг гурав дахин их 1.5 тэрбум долларт хоногийн 98 мянгыг бараг л гурав нугалсан хүү төлнө. Эргэж мөнгө олох, эдийн засагт өгөөжөө өгөх төслөө санхүүжүүлж чадвал өндөр хүү эрсдэл биш байх. Гол нь санхүүжүүлэх төслөө яг онож олж чадах уу гэдэг нь хамгийн чухал.
Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд нийтдээ таван тэрбум долларын бонд босгох зорилттой. Эхний ээлж болох энэхүү 1.5 тэрбумыг хуулийн дагуу, амласан ёсоороо хөрөнгө оруулж, сайн жишээ болгож байж дараагийн буюу үлдэгдэл 3.5 тэрбумын бондоо босгоно. Үүний тулд эргэж мөнгө олдог, эдийн засагт мөнгөн урсгал бий болгодог, ард түмэнд хаялгаа өгдөг төслүүддээ хөрөнгө оруулах ёстой. Албан бус мэдээгээр 1.5 тэрбумын ихэнхийг төмөр зам, заримыг нь Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг санхүүжүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бололтой. Эдгээр нь ирээдүйгээ харсан зөв байж магадгүй ч, эдийн засгийн хямралтай энэ үед амин чухал төслүүд мөн үү, үгүй юү гэдгийг эргэж нэг бодмоор.Жишээ нь, Сайншандыг ус ч үгүй, нарийвчилсан ТЭЗҮ ч үгүй түүхий төсөл гэж судлаачид шүүмжилдэг.Хэрвээ яг мөнгө цутгах дээрээ тулбал улстөрчдийн биш, эрдэмтэн судлаачид голдуу мэргэжлийн хүмүүсийн үг, дүгнэлтийг дахин нэг сонсч долоо хэмжихэд буруугүй санагдана. Харин төмөр зам бол Сайншандаасаа илүү тодорхой, хэрэгцээ ихтэй, эргэж мөнгө олох хамгийн чухал төсөл мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдөр ачаа урсгал хаанаас хаашаа хамгийн их байна вэ гэдгээ бас хармаар. Тавантолгойгоос наашаа Сайншанд руу, эсвэл Сайншандаас Дорнод руу төмөр зам татаж цаг, мөнгөө зэрэг үрэх нь эхний оочер, аминд тулсан сонголт биш байх. “Эрдэнэс-Тавантолгой” бол аль хэдийнэ өрөнд орсон компани. Өр тавьж авсан мөнгөөр нь Хүний хөгжил сангийн төсвийг бүрдүүлж бэлэн мөнгө тараасан. Иймд Тавантолгойгоо үнэд хүргэхийн тулд өрийг нь дарах гэж байгаа юм болов уу даа. Үүний оронд болдогсон бол улстөрчдийг нууцаар тэжээдэг төрийн өмчийн компаниудыг бус, ажил хийдэг хувийн хэвшлийнхнээ дэмжин санхүүжүүлж, төр сайн хянаж чадвал оновчтой л хөрөнгө оруулалт болно. Хөрөнгө хуваарилдаггүй юмаа гэхэд засаг мөнгөтэй болсон учраас төрийн нэрээр хувийн хэвшлийнхэн рүүгээ дайрч ноцох нь арай багасах, их долларын сургаар төгрөгийн ханш чангарах гээд эерэг хандлагууд зах зээл дээр ажиглагдана гэдэгт найднам. Ер нь үгийн завсарт хавчуулахад төрийн өмчийн компаниуд бол нэг талаас мөнгө хүүлдэг ёроолгүй сав, нөгөө талаас улстөрчдийн хувийн бизнесийн шахааны түшиц газар шүү дээ.Ганц Монголд ч биш, хоёр их хөршид маань хүртэл төрийн өмчийн компаниудаараа дамжуулж эрх баригчид нь улстөрчид нь мөнгө угаадаг.Тийм учраас Путин төрийн өмчийн компаниудын ТУЗ-д улстөрчид албан тушаалтнууд биш, олон нийтийн төлөөллийг оруулж нээлттэй болгоно гэдгийг сонгуулийнхаа гол PR болгож байв.Сая удирдлагаа сольсон Хятадын хурлаар төрийн өмчийн компаниудад авлига хамгийн их байна, үүнийг хална гэдгээ ирэх таван жилийн зорилго болгон тунхаглалаа.Ийм жишиг, жишээ Монголд ч хангалттай бийг томоор нь бид “Эрдэнэт”- ээр сайн мэддэг.Тийм ч учраас “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүйтэй адил гэх улстөрийн хэллэг гарсан хэрэг.Бас Засгийн газар байгуулагдах бүрт хамгийн түрүүнд төрийн өмчийн компаниудын удирдлага, ТУЗ-ийг сольдог.
Одоо АН-ынхан ч ид сольж, өөрчилж л явна.АН дотроо олон фракцтай.Эдгээр фракцуудын олонхи нь улстөрийн үзэл бодлоор бус, аль нэгэн бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах сонирхлоороо нэгдсэн.Дээр нь 2000 оноос хойш дангаараа засгийн эрх бариагүй учраас албан тушаалаар “өлсгөлөн” яваа.Сая хоёр сонгууль дараалаад ялчихсан учраас бяр нь ч амтагдаж л байгаа. Тэгэхээр хамгийн багадаа л сонгуулийн шархаа нөхөх зорилгоор янз бүрийн төсөл бичиж 1.5 тэрбумаас хувь хүртэх далд фронтын чимээгүй дайн Ерөнхий сайдыг тойрч өрнөхгүй гэх баталгаа байхгүй. Тэр бүрт нь сөгдөж, Монголын хууль, хөрөнгө оруулагчдын өмнө авсан амлалтаа зөрчихгүй явах нь 1.5 тэрбумын бондын зээлийг сайн жишээ болгохын гол шалгуур юм. Сул хүү төлөхгүй гэж яаран сандран компьютер графикаар бүтээсэн хоосон макет, Мянгуужингийн үлгэрт итгэн шахалтад орохгүй байхыг Ерөнхий сайдаас хүсье.Таны гаргах шийдвэрийн барьцаанд Монголын ард түмэн, Монголын ирээдүй бий гэдгийг сануулъя.Ард түмэн ирээдүйдээ өр нэмж өвлөх гэж АН-ыг сонгоогүй билээ.

sanaa
Зочин
zaluu
GUEST
Guest
Guest
Guest
ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮЙЛДИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮЙЛДИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
АН бол АМЕРИКИЙН НАМ мөн
bichleg ni
malchin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
d temuujin
Зочин
G
Зочин
Зочин
OTGOO
гадаадын гар хөл
Зочин
zochin
Зочин
temka