Би ковид тусчлаа. Туслаарай
Би уржигдар оройноос толгой өвдөх, ханиалгах, бие арзайх, хамар битүүрэх шинж тэмдэгүүд илрээд гэрээр өөрийгөө тусгаарлаж байна. Хүн тэгээд нохой хамартаа хүрхээр усч гэдэг шиг бие дээрээ тулаад ирхээр доод дэлгүүрлүүгээ утсаар захиж идэх юм авж орж ирэхдээ аптекаас ийм ийм авчираад өгнө үү хэмээн эм тариа ч авхууллаа.Аптекаас шүлсээ хаяж оношлодог оношлуур авч үзлээ эерэг л гарж байна.Гэвч сүүлийн хоёр өдрийн байдлаар бие дээрдсэнгүй. Ядаж энийгээ ковид мөн үү эсэхийг мэдмээр байдаг.
Би уржигдар оройноос толгой өвдөх, ханиалгах, бие арзайх, хамар битүүрэх шинж тэмдэгүүд илрээд гэрээр өөрийгөө тусгаарлаж байна. Хүн тэгээд нохой хамартаа хүрхээр усч гэдэг шиг бие дээрээ тулаад ирхээр доод дэлгүүрлүүгээ утсаар захиж идэх юм авж орж ирэхдээ аптекаас ийм ийм авчираад өгнө үү хэмээн эм тариа ч авхууллаа.Аптекаас шүлсээ хаяж оношлодог оношлуур авч үзлээ эерэг л гарж байна.Гэвч сүүлийн хоёр өдрийн байдлаар бие дээрдсэнгүй. Ядаж энийгээ ковид мөн үү эсэхийг мэдмээр байдаг.
Ямар ч байсан интернетээс авсан мэдээллийн дагуу өрхийн эмнэлэг, 119 гэсэн дугаарлуу чадлаараа л залгалаа байнга утаснууд нь завгүй хэмээн холбогдож чадсангүй. Ойлгож байна ойлгож байна эмч эмнэлгийн ажилтанууд маань ачаалал ихтэй над шиг мянга мянган хүн залгаж байгаа гэдгийг.Хэдийгээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч энгийн ханиад байгаасай хэмээн ПСР өгөөд оношоо баталчихмаар санагдах юм.Гадуур ПСР шинжилгээ авч байгаа газруудруу очиж шинжилгээ өгдөг юмуу гэж бодхоор би хүн дуудаж хамраа өгж явуулдагүймуу бол орц хонгилоор явж таксинд сууж очерт зогссоор хэдэн хүнд халдаах юм билээ мөн халдвар аваагүй энгийн ханиад байвал өөрөө ч авчих юм болуу гэж олон юм бодох юм.
Ямар ч байсан эмчилгээ хийж хэд хоног гэртээ хары даа үнэхээр болхоо байвал автуусаар ч хамаагүй яваад ойрын эмнэлэгт очоод хэвтий дээ гэдэг ганц гаргалгаатай сууна.
Гэтэл ковид авсаны хоёр дахь хоногт надаас залуухан эрэгтэй 3 эмнэлгийн хаалга балбаад хэвтэж чадалгүй эмнэлгийн үүдэнд нас барчихлаа. Над шиг хүндэрвэл эмнэлэгрүү гүйнэ дээ гэж бодож байгаа олон арван хүн байгаа. Залуус бид ч яахав настай хүмүүс яахав. Түргэн дуудаад болоо гэж үү тэр эмнэлгийн үүдэнд нас бардаг залууг эхлэж түргэн ирж үзээд харяаллын эмнэлэгтээ оч гэсэн байгаа юм. та нар бухидах хэрэггүй ойлгож байгаа эмнэлгийн ажилтанууд ачаалал ихтэй гэдгийг. Гэхдээ ойлголоо гээд хүмүүс үххээ хүрвэл эмнэлэг очсоор байх болно. Ямар ойлгоод гэртээ үхэлтэй биш. Мөн гэртээ нас барсан тохиолдолын зургууд ч сошлоор цацагдаж эхэллээ.
Хамгийн зэрлэг нь харяаллын биш эмнэлэгт очхоор тэр хүнийг авч эмчилбэл эмчид хариуцлага тооцдог журам юмуу дүрэм байдын байна. Гадны кинон дээр гэмт хэрэгтнүүд ч бэртэхээрээ ойрын эмнэлгээ бараадаж очиход анхан шатны тусламж үзүүлж байдаг. Манайх бол үнэмлэхийг нь үзээд харяалал биш гээд гудамжинд хаяж байна. Энэ бүгдийг нэг муу хогын дунд шатны дарга нар гаргаад сууж байгаа гэж бодоод уураа хүргээд сууж байтал дараагын мэдээллүүд.
Нөгөө эмнэлэгт орж чадалгүй нас бардаг хүнийг Нийслэлийн эрүүл мэндийн газар гэдгээс 10 хоног архи уусан бараг архчин байсан ухааны мэдээлэл гаргадаг байшүү. Мань мэт ингээд өнгөрвөл зайлуул пиав их уух дуртай үхсэн нь болсын гээд нийгмээр нь гутаахаас сийхгүй хүмүүс бидний дээр байгаамуу. Өмнө нь хэд хэдэн ийм тохиолдол байсан. Талбай дээр өөрийгөө шатааж өнгөрдөг залууг ажилгүй архи уудаг байсан гэх мэтээр цацаж байсан л хүмүүс.
Тэгсэн хэргийн мөрөөр хэдэн дунд шатны даргад хариуцлага тооцсын байхаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлэг тусламжийн хэлтэсийн дарга нь хотын дарга асан Батбаярын эхнэр, 103 ийн дарга нь тэтгэврийн хүн, тэр хүнийг эмчлээгүй энэрэл эмнэлгийн даргыг УОКын дарга амарсайхан томилсон ч гэх шиг. ДУНД ШАТНЫ ЯЛЗРАЛ (analiz.mn) Эндээс ороод үзнэ биз.
Яаж ялзархаараа ийм хогын идээ бээр шиг төрийн албаар шигдчихээд ийм цар тахлын үед зүгээр байгаад байдын бэ. Ядаж түр зуур ч гэсэн шахаасны биш энгийн хүмүүсээ томилж болдогүймуу. Хүмүүс жагсаж цуглаад сайд дарга нарыг огцруулдаг дунд шат нь ийм байвал мянган сайд дарга нь огцроод юу өөрчлөгдөх вэ дээ. Энэ шатны дарга нараа эхлээд цэвэрлээд явж болдоггүй засаг төр үү.
Одоо хүмүүс гэртээ хүндэрвэл яахуу. Яг эмч эмнэлгийн ажилтанууд маань яадахгүй бол Олон улсаас ичиж нэрллэхэлгүй БИД ЧАДАХГҮЙНЭЭ гээд тусламж гуйгаад эмч эмнэлгийн ажилтануудыг нь урьж болдогүймуу. Хятад, Энэтхэг гээд хүндэрсэн газар олон улсын тусламжууд очиж л байсан тэд ч ичиж нэрэлхэлгүй хамтраад явж л байсан санагдахын. Хэдэн хүн үрэгдэж байж энэ бүгдээ ойлгохуу. Одоо бие муудвал би ойрхоны эмнэлэгрүүгээ гүйнэ. Саяны нас бардаг хүний үлээсэн шүглээс айгаад харяалалгүй гээд намайг лав оруулахгүй гэхгүй байх.
Зочин
MARIA WANG
zochin
to 203.91.115.55
Адууны хөх хомоол их сайн байна гэсэн шүү.
Зочин
А
Зочин