Асуудал
Одоогийн Монголд асуудал олон байнаа. Тухайлбал : Өмчийн эзэн иргэд биш, төр байж таарах уу? Төр хөрөнгө хурааж, мөнгөтэй ноцолдох зөв үү? Буруу юу? Ард түмний өмч гэнэ. Тэгээд ардын өмчийг ардууд өөрсдөө биш, ардын дарга үрж, зарж, тарааж болох уу? Үгүй юу?
“Сумын контор” 1956 он
Ц.Жамсран 1924 он
24х40см
тос/кардон
Ц.Жамсран 1924 он
24х40см
тос/кардон
Миний хүү, миний охин сайн уу?
Миний хүү, аавыгаа сонс. Аавд нь чамтай ярих юм байна. Асуух юм байна.
Нэг: Одоогийн Монголд асуудал олон байнаа. Тухайлбал : Өмчийн эзэн иргэд биш, төр байж таарах уу? Төр хөрөнгө хурааж, мөнгөтэй ноцолдох зөв үү? Буруу юу? Ард түмний өмч гэнэ. Тэгээд ардын өмчийг ардууд өөрсдөө биш, ардын дарга үрж, зарж, тарааж болох уу? Үгүй юу?
Чи юу гэж бодож байна?
Хөрөнгө мөнгө мэддэг, хуваадаг, тараадаг баян даргад хүмүүс итгэх болов уу? Яах бол? Дарга баяжиж. Иргэд хоосрох болов уу? Өөрсдөө ядуураад. Дарга нь баяжаад байвал хүмүүс яах бол? Баярлах болов уу? Уурлах болов уу?
Чи юу гэж бодож байна?
Хоёр: Иргэд яахав?
Бизнес хийх боломжгүй. Тийм учраас хөрөнгө мөнгө байхгүй. Хэзээ төр мөнгө өгөх бол гээд хүлээгээд суух уу? Зүгээр л хүлээгээд сууцгаах уу? Тэгээд тэд ажилгүй, мөнгөгүй, аз жаргалтай сайхан амьдарч чадах болов уу? Үгүй болов уу? Яах бол? Ард иргэдийн маань амь амжиргаа яах бол? Дээрдэх болов уу? Үгүй болов уу?
Чи юу гэж бодож байна?
“Сибирийн өвөл” 1902 он
В.С.Аралов 1852 он
80х58 см
тос/зотон
В.С.Аралов 1852 он
80х58 см
тос/зотон
Гурав: Тэгэхээр ийм байнаа...
Төр бизнес хийж мөнгөтэй ноцолдох хэрэггүй шүү дээ. Яагаад гэвэл. Төр бол бодлого боддог институт болохоос, бизнес хийдэг компани биш. Ер нь тэгээд: Мөнгө хуваадаг, тараадаг хүнд сайн байдаггүй. Тийм учраас: Түүнээсээ сал. Төр түмний төлөө зүтгэх хүсэлтэй бол тэр ажлаа хий. Энэ бол үнэн. Ардчилсан чөлөөт зах зээлийн онолын үндсэн нэг зарчим. Төр биш. Иргэд бизнес хийх ёстой. Тэд бизнес хийгээд, мөнгө олоод, тун завгүй байх хэрэгтэй. Бизнестэй, ажилтай баян иргэд төрдөө татвар төлөх ёстой. Ядуу тарчиг төр, түүгээр нь чадан ядан амьдрах ёстой.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Дөрөв: Төр мөнгөтэй баян байх бүүр их хэцүү. Хаана мөнгөтэй баян төр байна. Тэнд буруу жишиг тогтоно. Буруу хуваарьлалт хийнэ. Өөрөөр хэлбэл: Төрийн дарга баяжиж. Жирийн иргэд хоосордог юм. Хоосон ядуу, ажилгүй иргэд. Баян даргад итгэхгүй ээ. Тэгээд тэд тэмцэж босдог юм. Төр нь уймарч хямардаг юм. Тийм учраас төр мөнгөний хойноос бүү хөөцөлд. Бизнест битгий оролц. Татвараа ав. Түүгээрээ амьдар. Хүргэ. Хүрэхгүй байвал, үнэнээ хэл. Баян иргэдээсээ гуй. Тэр нь дээр.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Тав: Төрийн том дарга ямар байх ёстой билээ? Ардаа, өмнөө ямар ч бизнесгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл: Төр түмний төлөө зүтгэхэд нь саад болох юмгүй байх хэрэгтэй. Чухам нь: Одоогийнх шиг, даргын нүдэнд баахан мөнгө харагдаад байвал. Зүгээр мөнгө хэвтээд байвал хэцүү шүү дээ. Дарга яаж зүгээр л хараад суугаад байхав. Аваад хармаалчихмаар санагдана биз дээ. Тийм учраас: Даргыгаа бид тийм юмнаас хол байлгах хэрэгтэй. Тэгж чадвал жинхэнэ үнэнч ТОМ дарга байлгаж чадна.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Зургаа: Жирийн Монгол иргэд бол харин өөр байх хэрэгтэй. Даргаасаа төрөөсөө мөнгө гуйдаггүй байх хэрэгтэй. Түүний тулд муу даргаа мөнгө хуваадаг биш, гуйдаг болгох хэрэгтэй. Харин өөрсдөө бол хөрөнгө мөнгөтэй тун ойрхон бай. Өөрөөр хэлбэл: Дарга биш, Төр биш. Иргэд бизнес хийх ёстой. Мөнгөний төлөө хөдөлмөрлөж тэмцээд тун завгүй байх хэрэгтэй. Амь амжиргаа байгаа бүхнээ тэд мөнгөний төлөө зориулж чаддаг байх ётой.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Долоо: Аливаа айл гэр, улс орны хөгжил дэвшлийн эцэг нь сахилга, дэг журам. Ээж нь эд баялаг, мөнгө байх ётой. Өөрөөр хэлбэл: Эцэг нь төр. Ээж нь иргэд байх учиртай. Тийм байж чадвал: Монгол төр өөрчлөгдөнө. Монгол хүмүүс өөр болно. Монгол улс хөгжинө дөө. Иргэд нь Төрдөө итгэдэг болно. Даргыгаа хүндэлдэг. Улсаа хайрладаг болно.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
“Алтайн уулс”1986 он
Ц.Ичинноров 1942 он
140х100 см
тос/зотон
Ц.Ичинноров 1942 он
140х100 см
тос/зотон