Сүүлийн үед дэлхий даяар юу болоод байнаа. Энд тэндгүй Испаан, Монголгүй хүйтрээд дээр нь, 7 нар гараад, газар Гайтид бас манайд хөдлөөд, энд тэндгүй онгоц барьцаалаад, зарим газраа үер болоод, Тогогын хөлбөмбөгчидийг буудаад сайн юм ердөөсөө дуулдкуумаа. Хуучин цагт чинь Бритни нүцгэн зургаа авхуулав, БийЭэкс боссдоо алгадуулав, Британика хэвлэгдэв, Архангайн айраг ирэв, айлын охин өсөв гээд дандаа сайхан мэдээ байдагсан.


Гадаа тас няс хийсэн хүйтэн болоод алжээнаа. Даанч дэлхийн дулааралтай тэмцэж байна гээд дарвагналдаад Копэнгаагэнд цуглаад улсыхаа мөнгийг үрцгээгээд байсымаа. Ерөнхийлөгч л болсон хойно аль улсыхч бай гадагшаа дотогшоо татварын мөнгөөр нисэх завшаан олдвол яаж алдахав дээ нисээд очдын байгааз дээ. Энийг нь тэр уулзалтанд 192 орны удирдлагууд очсоноороо шууд нотолж байна. Халуун орныхон дэлхийн дулааралтай тэмцэж байхад хүйтэн бол аюул болдог улсуудын ерөнхийлөгч нар гаригаа андуураад очцон шүд мүдээ чигчийлцэн яаж дарвайчаад үнэн хайнга суужээсэн болдоо. Тэгээд хэтэрхий их тэмцэснээсээ болоод одоо байгаа байдлаа хар мал нь хэдэн мянгаараа осгож үхэж, мань мэт гадуур явах гэж нус нулимстайгаа холилдож байшд. Одоо миний хүч хүрдэг бол дэлхийн хүйтрэлтэй тэмцэмээр байгаан манай энэ их хурлын гишүүд бол. Дэлхийгээ байгээ ядаж монголыхоо аан.


Малчид л хөөрхиймдөө мань мэт ч энд тэндхийн аптек, дэлгүүрт орж дулаацаад нэг болоод л байна. Эртүүд нэг аптекийн эгч яаваа "юм авахгүй хурдан гараачээ чи, чамайг байхаар хүмүүс сэжиглээд орж ирэхгүй байна аан" гэж хөөж мөөгөөд. Дахиж 2 дэлгүүрээс хөөгдөж байж арай гэж хөлдөлгүй автуусандаа суулаашд. Ингэж байхаар ерөөсөө малчин болдог байсымаа. Би малчин бол үнэн сүрлэг байгаа даа. Өдийд чинь гүзээ ч юм уу, дарваан ч юмуу нэг хочтой болцон ааль 20 хүрээгүй байхдаа авгай аваад хэдэн бор хүүхэдтэй болцон, мянга гаруй малтай болцон.


Яагаад заавал 1000 гэжүү. 1-рт малчин болхын тулд "мал байх" хэрэгтэй. 2-рт малчдийн хөрөнгийг чинь малын тоогоор хэмждэг болхоос банкин дахь мөнгөөр, байр сууцаар нь хэмждэгүй юм. Тэхээр мал нь 1000 байх хэрэгтэй байх нь. Зиа мянгат Гаамп иржээнэ одоо ч ууж идэх гэж үзүүлж өгнө дөө гэж мэгэх нь байна шүү дээ. Яагаад малчин болох гэсэн маань доорх яриануудтай холбоотой.

Тэгсэн зурагтаар  Мянгат малчин ярьжээн. “Аа бид малдаа өгөх өвсгүй баларжээн, Төр засаг бидэнд хурдан өвс өхгүй бол энэ хэдэн мал чинь үхлээ шүү”. Би малыг хувьчилсан гэж буруу боджээжээ.

Аймгийн Засаг ноён нь ярьжээн. “Манай аймагт зуд болоод хэдэн мал үхэж дууслаа. Бид мөнгө зарцуулах эрх байхгүй, бид нэг нярав шиг л явжээнэ. Эрх байсан бол эдэндээ өвс авч өгөөд малаа авармаар байна”. Эдэнд мөнгө зарцуулах эрх өгвөл татварт өгсөнг хэдэн цаасаар маань тоглох улс байна гэж эрх өгөөгүй дарга нартаа баярлав.

Тойргоос нь сонгогдсон УИХ-ийн эрхэм гишүүн ярьжээн. “Манай тойрогт өвөлжилт хүндрэлтэй байгаа яаралтай ийшээ улсын нөөцийн өвч хуваарилж тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулна”. Тэрбум төгрөгтэй хүн арга байжуу дээ.


Гүүээ тэхдээ бидныг тэжээхийн тулд мал байна уу? Малыг тэжээхийн тулд бид байна?

Мал бидий хоол хүнс бол бид тэжээсийм чинь хямдхан мах идээд смайхан баймаар тэгсэн үгүү шүү. Мал хямдхан бишээ бүүр үнэгүй, үгүй бидний татварын мөнгөөр асар их үнэтэй өвс иджээж амьд гарч байхыг бодход бид малыг тэжээхийн тулд л амьдарч байгаа байх нь. Тэхээр малчин болий. Тэгээд ч мах үнэтэй болхоор манай монгол мал цөөтэйн байна гэж бодоод байдлаг гүүн байлээ. Бид үүн дээр ойлголтын зөрөөтэй явдын байлээ шүү. Бид чинь дөч тавин сая малтайн байлээ шүү. Миний нэр дээр төрөөр тэжээлгэх ганц мянга надаа олдох байлгүй дээ


Тэгээд нэг малчин найзтайгаа хэдэн юм уужаахдаа туршлага судалсанаа бичий. Зий тэгээд морь уяаад, нэг сайхан хөөрөгтэй, гаднаа нэг 69 сойцон, нарны энээргийн гэрэлтэй болход болоод явчина дөө ерөнхийдөө. Зун бол хамгийн сайхан хот суурин газраас амьтан ах дүү ирээд. Тэд чинь их өдцөөн. Ирчээл "хөдөө ёстой сайхан агаар магаар нь, хөдөөнийхөн л ёстой монголоороо байгаа, жинхэнэ монгол ахуй чинь энэ, болдогсон бол энд ингээд сайхан амьдархысан" гэнэ. Дугай л айраг ууж мах идэж байгаадл явахгүй. Жинхэнэ монгол гэхээрээ ус цасанд ордогүй, боловсрол нимгэн, эцэж туйлдатлаа ажилдаг, тэдэнд хамаг юмаа хэдэн талх боовоор өгөөд суужээдэг улс юмуу хаашаан. Амьдархыг нь хүн байг гэцийм шиг болдогсон бол гэнэ. Яс юман дээр хот орхоороо нэгнээ тэр мууг хөдөө мал маллуулах юмсан гэж хараадаг улс шүү дээ.


Өө тэгээл юу ч хийхээс буцахгүй хэдэн чээнж нь ирээд махыг маань испээрт, таван төгрөгөөр аваад явчина. Сонгуулийн үер уг нь сайхан. Зурагтаар гардаг дарга нар чинь манайд хонож этэр. Өвөл зоволтгүй шүү өвс явуулна. Хүүхдүүдийг чинь сургуульд сургана, Ямаанд чинь мөнгө өгнө, авгайд чинь пүүдр өгнө, алив чамд архи өгий гэж мэгээд. Би бүр жил бүр сонгууль хийж байяаа гэж ерөнхийлөгчөд захидал бичих гэж байгаан.


Өвөл дарга нарыг нь үнэгүй өвс өгий гэхээр бид чинь хадланд гармааргүй болчихын, малаа цаазлаад зарий гэхээр чээнжүүд хямдхан авчихгээд байхын. Ууг нь баруун саахалтын Балбартай нийлж чээнжэд өгөлгүй хот орж зармаар байвч энэ туучий мөнгө идчиж магадгүй туучий байгаамаа. Ууг нь өгсөн өвснийхөө тоогоор мал аваад явчдаг бол бид чинь тэгэж өвсөөр малаа өгөхгүйн тулд хадлангаа хадаад илүү гарсан малаа өөрснөө алаад идэхээ бодно биддээ. Тэгээд ч одоо мал нь ихдээд бэлчээргүй болоод малчид бид чинь булаацалдаж жинхэнэ дайтаж байна шүү дээ хоорондоо. Уг нь цөөлвөл зүгээр байгаан. Байгаль дэлхий цөөлж байгаан байлгүй дээ. Тэхдээ зуд бол байгалийн гамшиг шүү дээ.