Ухаанд ургасан эзэнт гүрний эрэл
Байнгын дотоодын дайн тулаан, дээрэм тонуул, харилцан бие биенийхээ мал сүрэгийг дээрэмдэх зэрэг овог хоорондын сөргөлдөөн мөргөлдөөн нь монголчуудыг залхааж эхлэв. Овог хоорондын сөргөлдөөн, мөргөлдөөний зэрэгцээгээр харийн довтолгоо түрэмгийллийн аюул улам улам бодитой болж эхэлмэгц монголчууд бүгд нэгдэн нягтарч нэгэн цул болох шаардлагатайг арьс махаараа мэдэрч эхлэв.
Байнгын дотоодын дайн тулаан, дээрэм тонуул, харилцан бие биенийхээ мал сүрэгийг дээрэмдэх зэрэг овог хоорондын сөргөлдөөн мөргөлдөөн нь монголчуудыг залхааж эхлэв. Овог хоорондын сөргөлдөөн, мөргөлдөөний зэрэгцээгээр харийн довтолгоо түрэмгийллийн аюул улам улам бодитой болж эхэлмэгц монголчууд бүгд нэгдэн нягтарч нэгэн цул болох шаардлагатайг арьс махаараа мэдэрч эхлэв. Өмнө зүгээс Жүржэний хатгаасаар татарууд заналхийлж, Умар зүгээс төсөрхөн бут ниргүүлсэн мэргидүүд өширхөн даагаа нэхэхээр зэхэж байлаа. Хэрэйдийн хан ширээнд өөрийнхөө хүнийг суулгаж, монголчуудын цорын ганц холбоотон Ванханыг түр ч болов хөөж амжсан найманууд улам улам идэвхжэн баруун зүгээс түрэх болов. Монголчууд бүслэлтэд оржээ. Гэвч монголчуудыг нэгтгэн захирч нэгдмэл хүчин болгох, үүний тулд бүх монголчууд үг дуугүй хүлээн зөвшөөрөх зорилго, хөтөлбөр заавал хэрэгтэй байв. Гай болоход тийм хөтөлбөр хэнд ч, хаана ч байсангүй.
Чингис ханы аз дайрахад алсын хараатай, ухаалаг Инанч хан сүүлийн таван жил нэг ч удаа цэрэглэж хөдөлсөнгүй. Энэ хугацаанд Инанч хан өвдөж зовж, шаналж байв уу? өтөл насандаа дарагдан сууж байв уу? эсвэл ухаанаараа ч, авьяасаараа ч эцгээсээ хол дутуу хөвгүүд нь саад болоод байв уу? гэдгийг хэн ч хэлж үл мэднэ. 1201 онд Инанч хан өөд болмогц хаант улс нь хоёр хуваагдсан боловч хоорондоо илэрхий дайсагналцан сөргөлдсөнгүй, харин хэн хэнийгээ үл тэвчин үзэн ядсаар байгаад овог хоорондын өширхөж хорссон, өршөөлгүй бөгөөд чимээгүй дайн дэгдэв.
1201 онд арван зургаан овог аймгийн тэргүүлэгчид хуран цугларч хуралдай хийн Жамухыг гурханаар сонгож өргөмжлөөд, Чингис хаан болон Ванхантай байлдан тэр хоёрыг даран сөнөөх зорилго дэвшүүлжээ. Эдгээрийн дотор Инанча ханы бага хүү Буюрук хан Найманыг төлөөлөн оролцож байв. Хүйтэний орчимд хоёр талын цэрэг нүүр тулан тулалдах үеэр гэв гэнэт нүүр нүдгүй хямрага тавьж, шуурга дэгдэн Жамухын цэргүүд хоорондоо холбоо барих боломжгүй болж төөрөлдөн Чингис болон Ванханы цэрэгт бут ниргүүлэв. Харин Жамуха ялагдаж ухрахдаа “Түүнийг гурханд өргөмжилсөн түмэн олныг дээрэмдэн тоноод салж одов” /88, 144 дүгээр бүлэг/ гэжээ. Ялалт амжилтаа улам бататган Чингис хаан Онон мөрний хөвөөнд тайчуудыг бут ниргээд дараа жил нь (1202 онд) татаруудыг мөхөөв. Энэ хугацаанд Ванхан мэргид рүү довтлон тэднийг Байгал нуурын баруун эрэг дагуу шахан хөөж ихэд дараад ихээхэн олз омогтой буцаж иржээ. Үүний дараа Чингис хаан болон Ванхан нэгдсэн хүчээр найманы Буюрук хан руу хамтран довтлоход Буюрук хан тулалдалгүй зугтсан боловч Өрөнгө голын адаг орчим гүйцэгдэж алуулав.
Яг энэ үед найманы гол хүч дайнд оролцож эхлэв. Найманы цэргийн жанжин Көксү Сабраг их цэрэгтэйгээ тулалдаанаас буцаж явсан хэрэйд болон монгол цэргийн буцах замыг амдан Байдраг голын бэлчирт отож байлаа. Тэр шөнө Ванхан яагаад ч юм бэ Жамухатай нийлэн Чингис хаанаас салан оджээ. Харин Чингис хаан орь ганцаараа үлдэснээ ухаармагц Ванхан Жамуха нарын одсон зүгийн эсрэг ухран буруулав. Найманы их цэрэг Ванханыг мөрдөн мөшгиж бут цохиод олон цэргийн хамт олзлон авчээ. Үүнийг мэдсэн Чингис хаан цэргээ илгээн Ванханыг олзноос чөлөөлж авав. Үүнээс хойш Ванхан Чингисийг өөрийн хүү гэж нэрлэв /88, 164 дүгээр бүлэг/.
Энэхүү үйл явдлын дараа хэрэйд монголын холбоо улам батжин бэхжих учиртай мэт боловч тэгсэнгүй, харин хэрэйдийн язгууртнууд хан хүү Нилха Сэнгүмтэй далдуур үгсэн Чингис хааны эсрэг хуйвалдаан зохион байгуулав. Хуйвалдагсад Чингис хааныг хууран авчирч алан сөнөөхөөр тохиролцов. Яагаад ч юм бэ Ванханы орд өргөөнд Жамуха гол зөвлөгч болсон боловч сөргөлдөөн мөргөлдөөнийг үүсгэж орхиод өөрөө дайтаж тулалдахаас зайлсхийн татгалзжээ. Хэрэйдүүд монголчуудыг даран сөнөөхөөр нууцхан бэлтгэж эхэлсэн боловч хэрэйдийн жирийн малчин эрс оргон зугтаж Чингис хааныханд хэрэйдүүд гэнэт довтлох гэж бэлтгэж буй мэдээг хүргэж ирсэнээр Монголын хүүхэд, бүсгүйчүүд зайлан нүүж, цэрэг эрс нь дайн тулаанд бэлтгэн дайсныг угтах боломжтой болжээ. Халуун ууланд болсон их тулалдаанд уруд овгийн тэргүүлэгч Хуйлдар жанжин санаанд багтамгүй эрэлхэг зориг, энгүй их тэвчээр заан өөрийнхөө цэргийг авч хэрэйдийн армийн төв хэсэг рүү дайран орж үхэн тулалдаж тэдний хүчийг сарниулснаар монголчууд бүрмөсөн ялагдах аюулаас аврагдав. Чингис хаан шөнийн харанхуй нөмөрмөгц цэргийнхээ үлдэгдлийг цуглуулан бүртгэж үзэхэд дөнгөж 2.600 дайчид л амьд мэнд үлдсэн байв. Монголчууд халз тулаанаас дайжин зайлсхийж, уран ухаан сийлэн дайснаа төөрөлдүүлсээр тэдний анхаарлыг сарниулж чадсан төдийгүй яриа хэлцэл хийн цаг хугацаа хожсоор байв. Ингэж хэрэйдүүдийн сэрэмж, болгоомжлолыг мохоон зүүрмэглүүлсээр 1203 оны намрын нэгэн шөнө Жэджээр уулын орчимд хэрэйдүүд рүү гэнэт довтлон тэднийг дахин сэхэхээргүйгээр бут ниргэв. Ванхан найман руу зугтаасан боловч найманы хилийн харуулынхан түүнийг харваж алав, учир нь харуулын ахлагч нь Ванхантай нүүр учирч байгаагүй тул түүнийг тийм өндөр зэрэг дэвтэй хан хүн гэж танисангүй алжээ. Хэрэйдийнхний үлдэгдэл хан хүү Сэнгүмийн удирдлага дор зулбан зугтсаар Хотан хотноо хүрсэн боловч тэр нутгийн калач омгийн ахлагч Сэнгүмийг барьж аваад алж орхив /140, 1 дүгээр боть, 134 x/.
Ингэж төв Азийн хамгийн эртний, хамгийн хүчирхэг загалмайн шашинтай хант улс бөө мөргөлтний гарт үрэгдэн бүрмөсөн сөнөжээ. Харин энэ тухай түүхэн эх сурвалжид ганц үг ган хийгээгүй байдаг нь сонирхолтой. Энэ тухай Рашид–ад– Дин номынхоо ноорогт “Ийсусын залбирал тэдэнд хүрчээ – амар амгалан болтугай, тэд загалмайн шашинд дагаар оржээ” гэснээс өөр ямар нэгэн тайлбар, тайлал хийсэнгүй. “Нууц товчоо”–нд хэрэйдүүдийн мөргөл залбирлын “абай–бабай” буюу “абба–отче...” гэсэн хэсэг байхаас өөр юу ч үгүй байна /88, 174 дүгээр бүлэг/. Үүнээс харахад монголчууд нь шашин шүтлэгийг нэг их ялган салгаж онцгой ач холбогдол өгдөггүй байсан байна /87, 85 2 87 x/. Хэрэйдүүд ч мөн монголчуудтай нэгэн адил шашин шүтлэгийг ялгаварлан үздэггүй байжээ.
Bi
dalai
ардчилсан залуус
Tarhi ugaasan ym
Монголын түүхийг монголоор
Зочин
Зочин
TTT
Зочин
d-oos/
Shyymj
Brittanicaa
Зочин
Зочин
zochin
unen saya
Зочин