Төрийн албан хаагчдын орон тоо
Төр, төсвийн байгууллагад ажиллагсад 162 мянга, зарим мэдээллээр 220 мянгад хүрээд байгаа аж. Тэднийг дотор нь ангилбал чухал шийдвэр гаргагч, гаргалцагч мээстэн дээр 15 мянган “Төрд хэрэгтэй зайран” суудаг. Мөн улс төрчид гэх 3000 шахам нөхөд дөрвөн жилийн хугацаат алба хаахаар ирцгээсэн.
Төр, төсвийн байгууллагад ажиллагсад 162 мянга, зарим мэдээллээр 220 мянгад хүрээд байгаа аж. Тэднийг дотор нь ангилбал чухал шийдвэр гаргагч, гаргалцагч мээстэн дээр 15 мянган “Төрд хэрэгтэй зайран” суудаг. Мөн улс төрчид гэх 3000 шахам нөхөд дөрвөн жилийн хугацаат алба хаахаар ирцгээсэн. Засаг солигдох тоолонд захиргааны бүтэц томорсоор 16 яамтай болоод авсан. Хуучин Боловсролын, Зам тээврийн, Эрчим хүчний, Хөдөлмөрийн гэгдэх дөрвөн яам найм болон задрахдаа тэнд ажиллаж байсан нийт 264 түшмэлийг 755-д хүргэн хүчийг нь зузаалжээ. Энэ тоонуудыг сонссон болгон үзгээ шүүрцгээн “Төр данхайчихлаа” гэж гасалж гангиналдах нь ч аргагүй юм. Ядахад явуургүй заль зохиож 43 агентлагийг 28 болгон цомхотгосон нь дүр үзүүлсэн болж таарсан. Цаагуураа бол татан буугдсан агентлагууд нь УҮГ, ТӨК болцгоон ярликаа сольсон болохоос далд ороогүй, татвар төлөгчдөөр тэжээлгэдэг тогтолцоо хэвээрээ аж.
Энэ мэтчилэн зөвхөн тоо талаас нь харж шүүмжлээд байвал их юм бий. Гэвч одоо цаг өөр болж улс орон маань төсвийн орон тоо нэмэгдэхэд үнэндээ бажга алдаад байхааргүй болчихсон юм билээ. Саяхныг болтол төсвийн байгууллагын хэрэгтэй хэрэггүй орон тоонууд нэмэгдэхэд олон нийтэд мэдрэгдээд байдаг байснаа больчихсонд учир байна. Таван хүн ажилтай болоход тэгтлээ горойж хотойсон юм алга. “Таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”, дээр нь татвар төлөгчдөөс орж ирсэн мөнгө сагаж, ажилгүй хүмүүст ч зүгээр тараах дээрээ тулаад байна. Бүр тэгээ биз дээ.
Тэгэхлээр төр, төсвөөс цалинжигчид олшрох нь асуудал биш харин оновчтой ажлын байр сэтгэх нь л чухал байна. Арын хаалгадсан, жаатай, жаргалтай орон тоон дээр очигсод эхэндээ сайхан ч төгсгөлдөө түгшүүртэй. Одоо тэгээд ардчилал шударга ёс гэж их ярьдаг болсон цагт мөнгө идсэн хэргээр шоронд орж ч мэднэ. Нүдээ олоогүй ажлын байр мээстнүүд оготнын занганд зүүсэн бялууны хэлтэрхий мэт харагдах агаад түүнд тэмүүлэгсэд алдаагүй ажиллана гэж байхгүй. Төр төсөв гэхээр зөвхөн идэж уух юм өлгөөтэй байдаг, тэр нь байхгүй бол өөр хийх юм олддоггүй тийм орон тоонууд бий болчихжээ. Энэ осолтой тоглоомын золиос болж, ард түмэнд хүнд сурталтан, авлигачнаараа дуудуулан ажилд орсон биш хожим гай болж мэдэхээр байна.
Манайд гарсан орсноо бүртгүүлэх төдийхөн хал балгүй ажил байвч ихэнх нь голоод хийдэггүй. Египет, Хятад улсад явж байхад төр нь иргэдээ ажлын байраар хангаж байгаа нь гээд гунигтай “орон тоо”-нууд гаргасан харагддаг. Жишээ нь улсын байгууллага дахь оффисын цахилгаан шатны кноп дарагч гээд лифтэн дотор нэг нөхөр сандал тавиад суучихсан. Тэр орон тоон дээр бас болоогүй ээ хоёр гурван ээлжтэй юм шиг байгаа юм. Зайлуул тэгээд сардаа хэдийг ч авдаг юм, насаараа тийм ажил хийгээд яах ч юм билээ.
Хүн болгон шахуу боловсролтой байхыг чармайж байгаа өнөө үед ажлын байрны нэр хүнд авбал зохих цалингаас дутахгүй чухал болоод байгаа юм. Хэдүүлээ их аятайхан гоё ажил бодож олоод түүндээ хангалттай орон тоо гаргаад өгвөл яасан юм бэ. Мэдээж айл гэр болж тоглох гэж байгаа хүүхэд биш гоё гээд үр ашиггүй юм хийхгүй нь тодорхой.
Хувийн хэвшлийнхний санаа, эрх мэдэл нь хүрдэггүйгээс орхигдсон олон ажил бий. Оруулсан хөрөнгө оруулалт нь мөд ивлэхгүй, мөн их тойруу замаар ашиг нь орж ирэхээр бол баргийн компаниуд хөдөлж өгөхгүй.
Жишээ нь дэлхийн ноолуурын зах зээлийн том тоглогч байвал гоё ч ажил, хувь хувьсгал аль алинд нь хэрэгтэй. Энэ аятайхан ажил хувийн хэдхэн компани, ТББ-ын хүрээнд эргэлддэг бололтой юм билээ. Хэрэв төрийг оролцуулж хэдэн хүн ажилтай болго гээдэхвэл гарын үсэг зурдаг түшмэл очоод зүгээр явж байсан бизнесийг нь сүйтгээд унана. Тэгвэл ноолууран цамц үйлдвэрлэгчид бусад ажилд сатаарахгүйгээр санаа амар ажлаа хийх нөхцөлийг хангах, улмаар зах зээлд ялалт байгуулах зорилгоор байгуулагдсан хот, хөдөө, гадаад, хууль эрх зүй, хяналт, хамгаалалт хариуцсан төрийн ажилтнуудын цогц баг, институциудыг нүсэр орон тоо байж болох юм. Ажлаа сайн хийж, жанжинаа олж чадах юм бол багаараа олон улсын тавцан дээр ялалт байгуулах боломжтой. Тэр үр дүнгээрээ цалин цаваг, ашиг олохоос гадна их цэвэрхэн ажил.
Амжиргааныхаа 80 хувийг гаднаас татдаг манай орны хувьд гааль дээр хийвэл зохих шалгалт хяналтын ажил барагдашгүй. Замын-Үүд ба гүний гааль орчимд асар их мөнгө хөрөнгө эргэлдэж байдаг. Энд наймаачидтай харьцдаг байцаагч гэсэн шүлс гоожуулсан орон тоо бий. Тэдний орон тоог хэд л бол хэдийг нэмээд орж ирж байгаа Эрээний барааг ширхэг бүрчлэн тоолж чанар энэ тэрийг нь үзээд хамгийн гол нь маш хурдан үйлчилж өгдөг болох.
Барилгын салбарт гэхэд төрөөс цомхон чадварлаг гэгч баг очоод тэднийг осол аваргүй, чанартай байшин бариулж чадахгүй. Харин ч улам олон мэргэжилтнүүд ажилд нь садаа болохгүйгээр зритель маягаар байнга үзэж мэдээлж баймаар байгаа юм. Нэг томоохон байгууламж босгоход түүнийг дагаад хэдэн мянган салбар мэргэжлийнхэн бүтээгдэхүүн, ажилчин багаж зэвсгээ бариад очицгоож байна. Тэр тоолонгоор хүнд сурталтан гаргаж төсвийг түймэрд гээгүй л дээ. Хожим сайхан орд харш сүндэрлэхэд төр хувьгүй л “Бид энийг хамтдаа хийлцсэн” гэхэд хичнээн сайхан.
Төрийн соёрхол хүртсэн айхтар мундаг инженер залуу байна. Тэр үнэхээр мундаг хүн юм бол бид оюун ухааныг нь гүйцэд саахын тулд төрөөс туслах инженерүүд, менежер, хуулийн зөвлөх, жолооч, үйлчлэгч бүхий баг гаргах нь шинэ санаа биш. Улс орон болгон хэрэгтэй толгойнууддаа тусгай тэжээл өгөх тал дээр гар татдаггүй. Дараа нь улс ардын аж ахуйд тэрнээс их ашиг тусыг өгөх юм чинь. Цаашилбал зураач, хөгжмийн зохиолч, дуучин, нийтлэлч, шинийг санаачлагч зэрэг оюун ухааны салбарын онцгой авьяастнуудын ихэнх нь “гадаа эр гэрт эм” гэгчээр хувийнхаа амьдралыг зохицуулахад хамаг цагаа бардаг. Сайндаа л ар гэрийнхэн нь санаа тавьж дэм боллоо гэж ярилцлага өгч байх юм. Гэрийхэн нь биш төрийнх нь туслаад өгсөн бол өшөө яах ч байсан юм билээ. Под хийсэн цалинтай, эмч, зөвлөх, бичиг баримт хөөцөлдөгч, захиалга борлуулалтын менежерүүд албан ёсоор томилогдон хариуд нь мань эр ганц чаддаг тэр ажлаа л хийж суудаг. Түүний бүтээл туурвил тойрог замаар улс нийгэмд дорвитой хувь нэмэр болчихсон дагаж яваа ажлын хэсгийнхэн ч хоосон байгаагүй байх жишээтэй.
Засаг захиргааг данхар толгойлж харагдуулдаг тогтолцоо бол аймаг дүүргийн орон тоо юм. Хөдөөгөөр жишээ авахад иргэдэд сумын удирдлага ойрхон нь ойлгомжтой. Мэдээлэл технологи, зам, хурдан унаа хөсөг, интернэт хөгжсөний үр дүнд олон шат дамжлага ажлын садаа болж аймаг гэлгүйгээр шууд төрийн төв байгууллагатайгаа харьцдаг болчихлоо. Аймгийн удирдлага шинээр сонгогдоогүй удлаа гэхэд хохирсон явдал үнэндээ хаа ч байдаггүй. Үндсэн хуулинд хүрэлгүйгээр аймгийн үүрэг ролийг өөрчилж тэнд байгаа орон тоог хоёр тийш нь хуваагаад бас жаахан нэмчихэд их олон ажил хурдан шуурхай болно доо. Сэлэнгэ аймгийн эмнэлэгийн түргэний машин Дархан хотоос урагш сум руу дуудлаганд явдаг уу?. Явдаг бол цаг наана нь Дарханы эмнэлэг байсаар байхад цаг алдана. Явдаггүй бол аймгийн тогтолцоогоор яах юм. Аймаг нь бэлгэдлийн шинж чанартай оршиж зөвхөн цагдаа, спорт урлагийн уралдан тэмцээн хариуцсан орлогчтой, иргэдийн төлөөлөгчид нь тэртэй тэргүй сумандаа аж төрдөг тэгээд л болоо. Бусад орон тоонууд яам эсвэл орон нутагт. Улс даяар тэмээ өсгөх чиглэлийн асуудал босч ирэхэд хариуцсан яам ба говийн сумууд руу ажил чиглэгдэнэ. Үүнд зарим аймаг бүхлээрээ зарим нь хагас нь хамрагдана. Хөдөө аж ахуйн яаман дээр ерөнхий юм яриад явахгүй, сум руу малчин нэг бүртэй утас шөрмөсөөр харилцах хэмжээний чимхлүүр ажлууд ундарч тэр хэрээрээ үр дүн бодитой харагддаг болно. Төр түмэн нүдтэй ч болсон юм шиг.
Ер нь төв байгууллагуудад нарийн мэргэжлийн кадр ажилтнууд сох дутуу оронд нь тохиолдлоор ороод ирчихсэн улс төрч, эрх зүйч, бүр шал өөр ажил хийж байсан нөхдүүд сууж байх юм билээ. Хэдэн он өнгөрсний дараа ажилдаа эрхбиш зүгширдэг л байх. Дараа нь улс ардын аж ахуйд үр дүн нь харагдах, ямар нэгэн нэмэх үзүүлэлт гарчихаар байвал орон тооноос айлгүйгээр хүнээр хангалттай дүүргээд өгмөөр санагдах юм. Дарга л болох гэцгээгээд. Даргаас дутахгүй шинжлэх ухааны ур шаардсан бас ашигтай ажлуудад дургүй хэн байхав. Гэтэл тийм орон тоо маш дутуу.
Тэгэхгүй болохоор ажилгүй хүн олширчих гээд байна. Тэдэнд зүв зүгээр тэтгэмж өгмөөргүй байна. Гэтэл төрд мөнгө сул байгаад байх шиг. Хувийнханд хамгийг найдаж болохгүй. Төрөөр хийлгэх ажил зөндөө бий. Тэднээр зөв менежмэнт хийлгэж өнөөдөр өм цөм ашиг олохыг шаардаад нэмэргүй. Угаасаа чадах ч үгүй. Чадвал нэг хувийн ашигтай, эс чадахгүй бол зардлаа олчих хэмжээний байхад л Монгол улсад мөн ч их нэмэр тус болохсон.
Татвар төлөгчдийн ба ард нийтийн газар нутгийн баялгийг захирах эрх мэдэл хэт цөөхөн бүрэлдэхүүний мэдэлд байх нь үргэлж хар төрүүлдэг. Тэнд мөнгө иддэг сүлжээ бий болчих гээд байна.