Түмний нэг
“Энэ намуудыг ойлгохоо болиод байгаа. Нийлээд нэг хэсэг явлаа, салаад үзлээ гэсэн ч бахь байдгаараа. Одоо харин хоорондоо холилдоод үзвэл яадаг юм бол гэж бодож сууна. Жишээ нь, Ц.Элбэгдорж МАН-ыг даргалаад М.Энхболд нь АН-д элсээд нэг үздэг юм уу, яадаг юм” ийн ярьж суугаа эрийг М.Эрдэмбилэг гэнэ.
“Энэ намуудыг ойлгохоо болиод байгаа. Нийлээд нэг хэсэг явлаа, салаад үзлээ гэсэн ч бахь байдгаараа. Одоо харин хоорондоо холилдоод үзвэл яадаг юм бол гэж бодож сууна. Жишээ нь, Ц.Элбэгдорж МАН-ыг даргалаад; М.Энхболд нь АН-д элсээд нэг үздэг юм уу, яадаг юм” ийн ярьж суугаа эрийг М.Эрдэмбилэг гэнэ. Баянзүрх дүүргийн гэр хороололд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг энэ хүн хувиараа хөдөлмөр эрхлэгч манай түм түмэн иргэдийн нэг. “Зүгээр суухаар царай харлаж, тураад өнгө алдчихдаг. Ажиллаад л байвал таргалаад, зүс ороод ирдэг юм” гэж ярих М.Эрдэмбилэг төр засагт итгэл алдарч яваа ажилсаг хүмүүсийн нэг юм.
М.Эрдэмбилэг өнгөрөгч зун найман нэрийн дэлгүүрээ мини-маркет болгон өргөжүүлэх бодолтой явжээ. Гэвч Хаанбанк найман хувийн хүүтэй байрны зээлд хамаг анхаарлаа төвлөрүүлээд бизнесийн зээлээ хэсэгтээ орхигдуулсан тул хугацаа алдаж барилгын улирал өнгөрсөн гэнэ. Урьд нь хоёр ч удаа зээл авч, хугацаанд нь эргүүлэн төлсөн болохоор Хаанбанкинд их найдлага тавьж байсан нь тийнхүү талаар болсон аж. Гэхдээ зүгээр суусангүй Хасбанкнаас сарын 2.5 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, 31 сая төгрөгийн зээл авчээ. Монголын аль ч арилжааны банкны бизнесийн зээл хүү өндөр, хугацаа нь богино болохоор эргүүлж төлөхөд хүндхэн байдаг аж. “Байшингаа барьж зүүдэлнэ, зээлийн хүүгээ дийлэхээ болилоо гэж хар дарж шөнө сэрнэ шүү дээ” хэмээн М.Эрдэмбилэг халуу дүүгсэн жижиг байшиндаа сүүтэй цай оочлонгоо хуучлав. Тэрбээр ноднин намар хүнсний мухлагаа дэлгүүр болгосон аж. М.Эрдэмбилэгийнх Хаанбанкаас 2.5 хувийн хүүтэй зургаан сая, 1.9 хувийн хүүтэй 15 сая төгрөгийн зээл аваад хугацаанд нь барагдуулжээ. Тэрбээр Засгийн газрын гаднаас авдаг зээл болон бондын талаар өөрийн бодлоо хуваалцсан юм. “Иргэнгүй улс гэж байхгүй хойно тэр зээлүүдийг иргэддээ түлхүү тараавал зүгээр. Хүү нь ч бага юм билээ. Зээл авсан хүмүүсийн 20 хувь нь дампуурна гэж тооцъё. Тэгвэл 80 хувь нь амьдралаа босгоод, улсаа тэжээгээд явчихна. Тийм зээл иргэддээ олгоод эхэлбэл Монгол Улс хөгжинө, бид чинь гангараад өгнө шүү дээ” гэв.
2002 онд одоогийн байгаа газраа анх бууж, түүнээс хойш хир чадлаараа додомдож нэмсээр хүнсний дэлгүүр, гараж, тавилгын үйлдвэрлэл эрхлэх жижиг цехтэй болгоод зогсохгүй сууцаа давхарлан өргөтгөжээ. Бусдын жишгээр Солонгос руу явж ажил хийгээд 2008 онд эргэн ирсэн даруйдаа энэ бүхнийг эхлүүлсэн гэнэ. Тэр үед Ганц худгийн ойролцоо байшин нурааж байгааг дуулаад тал тоосго цуглуулж, хүнсний мухлаг барьсан ажээ. Өрлөгчин мэргэжилтэй М.Эрдэмбилэг тоосго зөөхөд 25 мянган төгрөгийн зардал гаргасан гэнэ. Барилгын материалынхаа ихэнхийг үнэгүй шахам олж, өөрөө барьсан мухлаг нь түүнд зээлийн анхны барьцаа болсон байна. Гэвч өөрийнх нь газар болоод түүн дээрээ барьсан байшинг банкныхан их соёлтойгоор “наадах чинь хог” гэж хэлдэг хэмээн ярив. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр ч “Хашааны нэг ам метр талбайг 100 мянга, түүн дээр барьсан байшингийн нэг ам метрийг 250 мянгаас доош үнэлж байгаа юм билээ” гэв. Ерөөс аль ч арилжааны банк маш том зээлийн барьцаа нэхэхийн сацуу орон сууцыг л барьцаанд тооцдог нийтлэг талтай гэж байлаа. Тийм дээрээс ч өнгөрсөн жил олгосон байрны найман хувийн зээлийн барьцаанд зөвхөн орон сууц авах журам гаргажээ. Тэрбээр энэ бодлогыг “Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бус харин байртай айлууд дахин байр авахыг дэмжсэн бодлого” гэж үзэж байгаагаа нуусангүй.
2008 оноос хойш М.Эрдэмбилэг эхнэр Ц.Сарантуяагийн хамт юм юм хийжээ. Хүнсний технологич мэргэжлээр сурдаг охиныхоо ирээдүйг бодож нарийн боовны жижиг үйлдвэр ажиллуулсан гэнэ. Зургаан төрлийн бүтээгдэхүүн гаргаж байсан ч сүүлдээ ачааллаа дийлэхээ больж найздаа зарсан байна. Мөн охин нь нарийн боов хийхгүй, тогооч болно гэсэн тул найман саяар авсан үйлдвэр нь өвлөх эзэнгүй болсон аж. “Нарийн боов хэцүү, гэхдээ хийгээд байж болно. Харин тэр хүнтэй ажиллах гэдэг чинь хамгийн хэцүү асуудал билээ. Ганц хатуу үг хэлэхэд маргааш нь ажилдаа ирэхгүй алга болчихно” гээд нөгөө хүнээ хайж олох гэж бөөн явдал болдог байснаа хөгжилтэй хуучлав. Одоо цэргийн найзтайгаа захиалгаар тавилга хийх болсон тул “хүн маллана гэхгүй” амар байгаа бололтой. Өнгөрсөн сард М.Эрдэмбилэгийн тавилгын үйлдвэр гурван сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Цехдээ 380 Вольтын цахилгааны шугам тавиулчихсан болохоор цаашдаа үйлдвэрлэл нь саадгүй явна гэдэгт итгэл төгс байлаа. Харин ойрноос байн байн чих дэлсэх болсон Архины хяналтын тухай хуулийг тэрбээр “Ард түмний эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлов. М.Эрдэмбилэг тэр хуулийг хэдхэн том сүлжээ дэлгүүрт давуу эрх олгох гэсэн арга хэмээн хардаж байгаа ажээ. Найман нэрийн дэлгүүр ихэнх ашгаа согтууруулах ундаанаас олдог болохоор тэр хууль гарвал олон айл амьжиргаанаасаа сална гэж тэрбээр үзэж байна.
Монголын үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг дэмжинэ гэдэг боловч тэр бүр үйлдвэрлэгчдээ хүрдэггүй аж. “Монголд уул нь амьдрах боломж өчнөөн бий. Жижиг дунд үйлдвэрлэлийнхээ зээлийг маньд өгчихөд л болно. Гэвч ЖДҮ-ийн зээл мань мэтэд олдохгүй” гэж М.Эрдэмбилэг эргэлзэлгүй хэллээ. Харин тэрбээр ЖДҮ-ийн зээлээс Дүнжингарав захын эзэн 10 тэрбумыг авчихсан байна гэж хүнээс дам сонссоноо бараг л ортой биз дээ гээд дуугаа хураав. Тэгээд удалгүй “Нийслэлийнхэн хотынхоо төвийг л ёолкны мод шиг гоёод байх юм. Гэтэл манай энэ хавьд гялтайх ганц ч гэрэл алга” гэлээ. Түүний энэ үгийг сонсоод Чингисийн талбай болон түүнийг тойрсон барилгуудыг гурван тэрбум төгрөгийн гэрлээр чимсэнийг эрхгүй эргэн саналаа. М.Эрдэмбилэг Солонгост LG-ээс захиалга авдаг жижиг үйлдвэрт ажиллаж байжээ. Тэрбээр Солонгосын том корпорациуд үйлдвэрлэлээ задлах замаар ЖДҮ-ээ дэмждэг аргыг монголчууд огт хэрэглэхгүй байгаад харамсаж явдаг гэнэ. Энэ бүхэн зөвхөн өөрөөс нь шалтгаалахгүй байна гэж үзсэн М.Эрдэмбилэг 2012 онд УИХ-ын сонгуульд Ногоон намын нэрэн дор оролцжээ. Төрийн толгойд суугаа хүмүүс сонгуульд дөхөхөөр л гэр хорооллоор давхилдаж “сансарын юм” ярьдаг гэв. “Засгийн газарт төсөвт төвлөрсөн хөрөнгийн 10 хувийг л өгөхөд хаваасаг. Бусдыг нь ард түмэн хийе, харин Засаг биднийгээ хянаад сууж байхад болно. Хог, зам мэтийн юмыг бид өөрсдөө хийж л орхино. Засаг хэрвээ улс орныг хамарсан том юм хийх гэж байгаа бол бид татвараа өгье” гэж М.Эрдэмбилэг ярилаа. Төрийн хэт төвлөрлийг тэрбээр өнөөдөр дүүрэг дээр хамаг ажил төвлөрөөд, хороонууд хийх юмгүй сууж байгаагаар жишээ татан ярьж байна. Цагаан сараар гар цайлгах бэлгэнд хүртэл хуруугаа дүрж яваа Шинэчлэлийн Засгийн газар хэзээ нэг ухаан суух бол?! Ажиллая, хийе гэсэн иргэдийнхээ өмнүүр орж гүйгээд ч Н.Алтанхуяг сайн үг дуулахгүй нь бололтой. М.Эрдэмбилэг бол хэний ч царай харахгүй, гэр бүлээ авч яваа түм түмэн иргэдийн л нэг, түүний үгийг сонсох хүн төрийн түшээд дотор байгаа болов уу?
Зээл ба барьцаа

Иргэн ба улс төр

Alfred M Lampe
Melinda Mcclauvsky
Ганаа.
Ноён Julius Becker
Ноён Julius Becker
Ноён Julius Becker
Zochin
gerel
Зочин
Зочин
10%
Зочин
woow cool
.....
u
А.Туяа
Зочин
дэд бүтэц
Зочин
Zuraach
munkhuu
Зочин
Зочин