Америк киноноос анзаарсан нь
2200 жилийн түүхтэй, 800 жилийн төртэй гэж өөрсдөөрөө хоосон бахархах зуурт Занабазар, Данзанравжаагаа ялгахгүй залуус “Тэ Жун ноён”, “Кан Ши баатар”-ыг шүтэж эхэллээ.
“Загалмайлсан эцэг – 2” киноны төгсгөлд мафийн толгойлогч Майкл Корлеоны дурсамж гардаг юм. Шинэ жил бололтой Корлеоны гэр бүл ямар нэг баярын оройн зоог барьна. Тэдний яриа “Япончууд манай араар бөмбөг хаях ёсгүй шүү дээ... Залуусыг цэрэгт татаж байна...” гэх мэтээр 2-р дайны сэдэв рүү орлоо. Коллэжийн оюутан Майкл ах нарынхаа яриаг чимээгүй сонсож суугаад цэргүүдийг өмөөрч хэдэн үг хэлэв. Тэгэхэд нь,
Санни: Байлдана гэдэг коллэжид зугаалж охин эргүүлэхээс өөр шүү. Мундаг юм бол чи өөрөө яваа ч дээ.
Майкл: Тийм ээ, би явна. Өнөөдөр цэрэгт бүртгүүлсэн.
Санни: Чи чинь тэнэг юм уу? Аавд танил талаараа хялбархан аргалчих юмыг?
Майкл: Би өөрөө явахаар шийдсэн.
Санни: Юуны төлөө? Харь элэгтнүүдийн дайн чамд ямар хамаатай юм.
Майкл: Улсынхаа төлөө.
Санни: Америк бидний улс бишээ. Бид чинь Сицилчүүд, Италичууд.
Майкл: Энэ манай улс, би тэгж л бодож байна.
Миний санаж байгаагаар иймэрхүү утгатай диалог өрнөдөг. Уг нь Марио Пуззогийн эх зохиол дээр Майкл ааваасаа өөр хүн болохыг хүссэндээ цэрэгт явсан тухай хэлдэг юм билээ. Түүнчлэн эхний анги дээр Вито Корлеон “.. Хүмүүсийн утсаар хөдөлдөг байхаас залхаж байна. Ах нар чинь миний замаар авна биз, харин ганцхан чамайг надаас илүү яваасай гэж хүссэн, Сэнатор Корлеон, Амбан захирагч Корлеон гээд л. Даанч цаг байсангүй дээ..” хэмээн ихэд гунигтайгаар хүү Майклдаа сэтгэлээ нээдэг. Мафийнхан хоорондоо цус асгаруулан тулалдах хэрнээ Майкл авлигад өртсөн цагдаагийн ахмадыг буудах нь онцгой эрсдэлтэй ажилд тооцогдоно. “Нэг ч мафийн бүлэг цагдаагийн эсрэг буу дуугаргаж байгаагүй шүү дээ...” хэмээн түүнд гэрийнхэн нь анхааруулах г.м. Загалмайлсан эцэг киног үзэх бүртээ шинэ зүйл анзаардаг. Мөн үзэх бүрт мафийн тухай биш “Аугаа Америкийг сурталчилсан мэт” гэсэн сэтгэгдэл төрдөг нь сонин. Вито Корлеон мафийн хамгийн том толгойлогч, гэхдээ өөртөө сэтгэл дундуур. Америкийн хууль сахиулагчид маш “төвөгтэй”, аан гэхдээ Америкийн хууль тэдний булхай булайг илчилж чадахгүй байгаа ялзарсан байдал ч анзаарагдана. Эцэст нь мафийн толгойлогчийн хүү Майкл Корлеон “Америк бол миний эх орон” гэсэн утгатай үгсийг ямар ч социалист ухуулан таниулагч кинон дээрхээс дутахааргүй шулуухан хэлэх.
Коммунизмын үеийн суртал кинонууд шиг л аугаа Америк баатар хүн төрөлхтөнийг солироос, харь гаригийнхнаас аварч буй “Армагедон”, “Тусгаар тогтнолын өдөр” кинонууд биднийг баясгана. “Нөгөөдөр” кинонд дэлхийн мөстлөгийн тухай гардаг, тэнд харин Америкчууд сүйрч, өөрсдөө Мексик рүү цагаачилж буй тухай үйл явдал гарна. Гэхдээ яаж дуугүй байхав “Латин Америкийн бүх орнуудын өрийг тэглэх болзолтойгоор манай иргэдийг Мексикийн хилээр оруулж эхэллээ...” гэсэн ганц тэкст бас л Аугаа Америкийн нэр хүндийг аварна. Иймэрхүү жишээ олон л доо, зарим нь санаатай зарим нь санаандгүй байгаа биз.
Кино хэмээх үзэл суртлын зэвсгийг манайхан хир ашиглаж байна вэ? Хамгийн сүүлд “Үхэж үл болно”, “Ану хатан”, “Долоон бурхан харвадаггүй” бүрэн хэмжээний кино, “Босго Тотго” сериал г.м. сайхан бүтээлүүд гарлаа, гэхдээ...!? УАЗ 469 машиныг Япон хүн хараад “Үнэхээр сайн машин юм, гэхдээ хүн сууна гэдгийг мартсан бололтой...” гэдэг шиг л сүүлийн үеийн түүхэн кинонууд зураг авалт, хийц ярих юмгүй ч “хүн үзнэ” гэдгийг мартсан бололтой. Нэг л тийм “ёслол хүндэтгэлийн” гэмээр уйтгартай, зохиол муутай байх юм. 2200 жилийн түүхтэй, 800 жилийн төртэй гэж өөрсдөөрөө хоосон бахархах далимаар Занабазар, Данзанравжаагаа ялгахгүй залуус “Тэ Жун ноён”, “Кан Ши баатар”-ыг шүтэж эхэллээ. Нийслэл хүрээг гамингаас хэн чөлөөлсөнийг мэдэхгүй залуус “Чосон гүрний цогтой тэмцэгч” Ким Духаныг таньж байна. Хэдэн жилийн өмнө Тайванчууд маш сонирхолтой “Чингис хаан” сэриал хийж бидний хийх ёстойг амжуулах шив. Гэм нь Монголчуудыг усанд ордоггүй, хувцасаа угаадаггүй, бас бус онцгүй юмны тухай дурдаад л авна лээ. Хүний юм хүнийрхүү л байх нь аргагүй.
Миний анзаарсанаар “хүн үзэж таашаал авна” гэдгийг хоёрдугаарт тавьж, нэг л их бахархал омогшил харуулах гээд хичээгээд байгаа ч юм шиг. Үзэгчид рекламны слоган сонсох гэж биш, драма зөрчил, хурц үйл явдал үзэх гэж мөнгө төлдөг. Майкл Корлеоны хэлдэг шиг мэдрэмжтэй тавхан хүчтэй үг байхад л хүний зүрхэнд хүрэхээс биш “Миний хүү энэ сайхан байгалийг хардаа... Газар нутгаа бид хайрлаж хамгаалах ёстой юм шүү...” гэсэн уянгын халил таван минут үргэлжлэх нь харин ч сөрөг сурталчилгаа байж магад. Лав л “Босго Тотго” -ын нэг анги дээр гол дүрийн залуу хайртай хүүхэнтэйгээ хөтлөлцөн зогсох дурсамж нь таван минут явчихаж байна билээ. Гэтэл Бразил сэриалд энэ таван минутын дотор “нэгнээ араар нь тавьж гардуулаад”, “хуримаа бусниулаад”, “дээрэмчдэд барьцаалагдаж” байна. Өнөөгийн хурдтай нийгэм, фээсбүүк твитэрээр тоноглогдсон, баргийн юм ойшоохгүй залуус “уйтгаргүй” юманд л татагдана. Зохиол зохиол, бас дахин зохиол. Уг нь манай түүх үйл явдлаар дутна ч гэж ёстой үгүй, хэдэн зуун кино, сэриал гаргаад авчихаар баялаг юмсан.
Зочин
Зочин
хуулийн хариуцлага
Зочин
Равсал
FUNNY
Зочин
Зочин
....
KinoZohiol
Эх оронч
Зочин
unshigch
unshdag
haha
rea~
Зочин
зохиол
Билгээ
Хайрош
Зочин
Зочин
Зочин
hhhh
ыба
Г
M
gerrard
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол хүү
БУРХАН АМЕРИКАД ХАЙРТАЙ! ккк
САНАЛ НЭГ БАЙНА. ЗӨВ БИЧСЭН БАЙНА
emma
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zss
Зочин
w
Зочин
hujee mini
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
монголчуудаа
доодлын нөхөр чи ч хужаа байх
gast
Зочин
бас нэг юм
луухаагын эрлийзд
Зочин
Зочин
Зочин
zxczc
zxczc
Зочин