Сарын өмнө баруун Африкийн Найжэр (Niger) хэмээх уранаар баян оронд төрийн эргэлт гарлаа. 1,3 сая ам км нутагтай, далайд гарцгүй, ургамлын нөмрөг ядуу хөрстэй, ардчилсан бус хөршүүдтэй зэргээрээ манайтай тун төстэй. Ялгаатай нь ардчилсан байж бараг үзээгүй, дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг.

Найжерийн алаг туг хөдөлгөөн

Аревагийн тооцоогоор олборлолтоо хоёр дахин нэмэх боломжтой байсан гэвэл боломжийнхоо 20%-ийг л ашиглаж байна. Манайд их яригдах болсон төмөр зам “бариулаагүйн” алдагдсан боломжтой харьцуулан тооцвол бас л 10 тэрбум долларын орлогоо алдчихсан улс юм уу даа. Гэхдээ л төрийн эргэлт гарах хүртэл дэлхийн нийт уран олборлолтын 5% энэ улсад ногдож байв.

Төрийн эргэлт хийж гарч ирсэн генерал Омар Цайаны гэгч нь “баялагтаа эзэн Найжер” “Найжерийн алаг туг” бүлгийн толгойлогч юм. Төрийн эргэлтийг тэмдэглэн баярлах иргэд нь Оросын далбаа барин хөгжилдөцгөөж байгаа энэ улсын шинэ “ЭЗЭН” Омар Цайаны нь Франц, АНУ-д уран экспортлохоо бүр мөсөн зогсооно гэж заналхийлж байна.

Францын Арева компанийн тооцоогоор жилдээ 1,4 тэрбум долларыг уран олборлох боломжтой. 2012 онд Францын Ареваг хөөж гаргахын өмнө бараг 5000 тн уран жилд олборлодог байсан энэ улс 2022 онд дөнгөж 2000 тн уран олборлосноос үзвэл өмнө олборлодог байсан хэмжээнийхээ 40%-ийг олборлож байна. Тэр хэрээрээ улс нь орлогоо алдаж, иргэд нь ядуурч буй нь тодорхой.

Байгалийн баялагтай орнуудын гадаад, дотоод зөрчил мөргөлдөөний түүхийг үзвээс шалтгаан нь баялгийг нь худалдан авдаг орнууд биш харин ижил зүйлсийг уралдаж зарахын төлөө өрсөлдөгч орнууд нь байдаг. Та дахиад нэг бодоод үзээрэй. Та төмс зардаг байсан бол төмс авах гэж ирж байгаа хүн биш дэргэд чинь төмс зарах гэж байгаа хүн л тантай өрсөлдөнө биздээ.

Монголын хөх туг хөдөлгөөн

Сонирхуулахад ОХУ энэ оны эхний хагаст 516 тн ураныг АНУ-д экспортложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,2 дахин их ураныг АНУ-д экспортлосон гэсэн үг юм. Харин “Баялагтаа эзэн Найжер” хөдөлгөөний тэргүүн маань улсынхаа эзэн болчихсон монцойж сууж байгаа. Улс орон нь гуйланчлалд живж, иргэд нь эрх чөлөөгүй амьдралаар амьдарч, хүмүүн заянаас алсарч байгаа нь ч “Найжерийн алаг туг хөдөлгөөн”-ийнхөнд огтхон ч падгүй.

Сайн бод, бод....

inews.mn