Зул сарын баярын ширээнд
Англичуудын зул сарын баярын үндэсний оройн зоог бол гичтэй сүмсээр амт тохируулсан гахайн толгой. Түүнчлэн зул сарын баярын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Битүүлгийн хоолыг Christmas pudding гэж нэрлэдэг.
Англичуудын зул сарын баярын үндэсний оройн зоог бол гичтэй сүмсээр амт тохируулсан гахайн толгой. Түүнчлэн зул сарын баярын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Битүүлгийн хоолыг <> гэж нэрлэдэг.
Германчууд, ер нь католик шашинтнууд баярын өдрийг хүртэл зууш төдийхнөөр багахан хооллож харин шинэ жилээр олон төрлийн хоол идэж хоолны дараа дуу дуулж төгөлдөр хуур тоглодог. Шинэ жилээр хэн их идсэн, тэр хүн бүтэн жилийн турш цатгалан явна гэж бэлэгшээдэг. Шинэ жилээр хүн бүхэн шинэ жилийн вандуй идэх ёстой нь Есүс вандуйн сүрэл дээр төрж хэвтдэг байсан гэж үздэгтэй холбоотой ажээ. Он солигдох мөчид хүйтэн зууш, төмсний салат хийдэг. Зарим нутагт шинэ жилээр хүн 7 янзын, эсвэл 9 янзын зууш идэх ёстой гэж үздэг. Баярын ширээнд шарсан гахай, чанасан будаа, вандуй, шош,, загасны түрс, намуу цэцгийн үр тавьж чимдэг. Мөн хун шувуу, бурхан, үлгэрийн баатруудын дүрстэй талх хийж тавина. Жигнэмэг, халуун ундаа хэрэглэнэ. Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна.
Польшчууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.
Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой.
Францчууд шинэ жилийн ширээн дээрээ гахайн шарсан мах, дарс, шоколад, дарсанд дарж шарсан цацагт хяруул, төрөл бүрийн бяслаг, тэнгисийн амьтны мах орсон хоол, шампанск тавьдаг.
Шинэ жилээр итали эзэгтэйчүүд эрдэнэ шишээр хоол хийж улаан лоолиор хачирлаж өгдөг. Энэ хоолыг хамгийн их идсэн хүн шинэ онд хамгийн баяжина гэж бэлгэддэг. Италичууд гахайн маханд их дуртай. Иймд шинэ жилээр гахайн дөрвөн шийрээр хийсэн <<зампоне>> гэдэг хоолыг хүндтэйд тооцдог. Мөн гахайн цэвэрлэсэн гэдэс доторт өөх махыг тэнцүүлэн чихэж амт тохируулаад зөөлөн гал дээр хоёр цаг чанаж болгон халуунаар нь иддэг. Энэ хоолыг хийхэд ажиллагаа их шаардагддаг бөгөөд гахайн гэдэс цэвэрлэх нь бидний хонь, ямааны гэдэс цэвэрлэхтэй дүйцэхүйц төвөгшилтэй ажил юм. Италичуудын шинэ жилийн баярын ширээнд алгана загас, цагаан дарс хүндтэй байр суурь эзэлнэ.
Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо <<Херес>> нэртэй дарсаар үе үе даруулдаг.
Ихэнх орны хүмүүс хоолоо амтат дарсаар даруулдаг бол португальчууд эхэлж дарсаа хүртсэний дараа давсалж хатаасан самхай загас, махан хоолыг ахиухан иддэг байна. Хамгийн сонирхолтой нь португальчууд цагийн зүү 24-00 цагийг заангуут 12 ширхэг усан үзэм идэж идэх тоолонгоо хүслээ шивнэдэг байна.
Унгарчууд шинэ жилд зориулан бэлтгэсэн тавгийн идээндээ шувууны мах оруулдаггүй. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шувууны мах идсэн хүний аз жаргал нисээд явчихдаг гэсэн домог эрт дээр үед үүссэнээс ийм заншил бий болжээ. Тэр ч атугай шинэ жилийн эхний өдөр шувууны мах иддэггүй.
Румынчууд Шинэ жилд зориулан хайрсан хуушуурт мөнгө, бөгж, шаазангийн хэлтэрхий, чинжүү хийдэг. Ингээд дуу хөгжим болон цэнгэж байхдаа хуушуураа иддэг. Чинжүүтэй хуушуур тааралдсан хүний нүдэнд нулимс гүйж, бусдыг инээлгэдэг.
Бельгичүүд он солигдох мөчид зоогийн ширээн дээрээ малтуу мөөгтэй тугалын махан хиам, бодон гахайн мах, <<Шинэ жилийн мэнд хүргэе>> гэсэн бичигтэй бялуу, оргилуун дарс заавал тавьдаг.
Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иддэг бол Норвегчууд шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг ажээ.
Австралид яг зуны дунд сарын ид халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 1000 гэр бүл амтат хоол хүнс бэлтгэн наран шарлагын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай.
Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадагийг эмч нар тогтоожээ. Бууцайг өдөр бүр түүхийгээр нь зохих хэмжээгээр тогтмол хэрэглэж заншвал уушигны хорт хавдар үүсэх магадлалыг даруй хоёр дахин бууруулдаг аж. Францчууд энэ ногоог “ходоодны шүүр” хэмээн нэрлэдэг. Учир нь бууцай нь организмаас илүүдэл хог шаар, хогийг гадагшлуулахад тусалдаг бөгөөд фолийн хүчлийн агууламжаараа шанцайн дараа ордог юм. Мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээх үйлчлэлтэй В –гийн төрлийн аминдэмүүд болон эд эсийг хөгшрөлтөөс хамгаалдаг Е аминдэмээр нэн баялаг. Энэ ногооны бас нэг тустай тал нь хялгасан судсыг бэхжүүлж, судас хатуурлын эсрэг үйлчлэлтэй. Өсөлт удааширсан, рахитын үед хүүхдэд идүүлбэл сайн. Ер нь дэлхийн маш олон оронд өргөст ногоогоор хийсэн зутанг бага насны хүүхдэд өгдөг.
Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Түүнчлэн улаан лоольд агуулагддаг нэгэн зүйл бодис нь аспиринаас дутахааргүйгээр судсанд бөглөрөл үүсэх магадлалыг бууруулдаг.
Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.
Цэцэгт байцаа. Хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй.
Овьёосны хэмхдэс. Овъёос бол залаат ургамлуудаас эрүүл мэндэд хамгийн тустай хүнс хэмээн хүнс судлаачид үздэг.
Энэ нь цус харвалтаас сэргийлж бодисын солилцоог хэвийн болгох, дархлааг сайжруулах, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын түвшинг бууруулж, организмаас илүүдэл хорт нэгдлүүд, хог шаарыг зайлуулах үйлчилгээтэй. Оросоор хлопья, англиар flakes гэж нэрлэдэг овьёосны хэмхдэс нь эмчилгээний ихээхэн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн юм.
Хивэгтэй талх. Хивэг нь биологийн идэвхит нэгдлүүдийг их хэмжээгээр агуулдаг, маш сайн антиоксидант болох Е-аминдэмээр баялаг байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг элдэв хаягдал, шаар, хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайтар цэвэрлэхээс гадна. цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг.
Цай. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг бол хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Ногоон цайнд бодисын солилцоо, өөхийг шатаадаг катехин гэдэг антиоксидант байдаг. Өдөрт дор хаяж хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг найдвартай хамгаална гэж голландын эмч нар үзэж байна.
Кофе. Энэ ундааны эерэг, сөрөг чанарын талаар янз бүрээр тайлбарладаг ч кофе уухад хүний сэтгэл санаа, ой санамж дээшилж өвчин намждаг болох нь тогтоогджээ. Мөн түүнд антиоксидантууд их хэмжээгээр агуулагддаг.
Хар шоколад. Хар шоколад нь зүрхний шигдээсээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Зарим хэвлэлд бичсэнээр долоо хоногт нэг хавтгай шоколад идэж байвал таны нас нэг жилээр уртасах болно хэмээсэн буй.
Уншигч танаа
Доктор, профессор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх цуврал номын тэргүүн дэвтэр хэвлэгдэж уншигчдын гар дээр очиж байна.
Хүнсний нэвтэрхий толь-лавлах бичиг нэртэй энэхүү тэргүүн дэвтэрт хүн төрөлхтний хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг 500 шахам нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн өл шим, ашиг тус, хоолны зориулалт, болгох хугацаа, хоорондын зохицол, илчлэг чанарын талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт болон хар зургийг оруулжээ.

ХАМГИЙН АШИГТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН
(үргэлжлэл)

Zochin
Shavi
Батнэрэн
ЗОЧИН
Zochin
Зочин
зочин