Хамгийн ашигтай хүнсний бүтээгдэхүүн
АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.
Бүх нийтийн хоол хүнсний боловсролд
АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Эдгээр 20 нэрийн ургамлын зүйл, хүнсний бүтээгдэхүүний талаас илүү нь манайд ургадаггүй буюу тариалдаггүй, бас үйлдвэрлэдэггүй. Түүнчлэн өөр нэгэн эх үүсвэрт эрүүл энх, урт наслахын тулд өдөр бүр тогтмол хэрэглэж байх 8 нэрийн хүнсийг нэрлэжээ. Гэтэл үүнд орсон грек самар, хар болон түрэг шош, йогурт зэрэг нь бас л манайд тэр бүр байдаггүй. Ашигтай гэж нэрлэсэн дээрх хүнсний бүтээгдэхүүнийг бид импортоор, тэр тусмаа нэг орноос, тодотговол БНХАУ-ын Эрээн хотоос үндсэндээ ганзгын наймаагаар оруулж ирж байна. Сонирхолтой нь эдгээр хүнсний ихэнх нь Эрээнд бас ургадаггүй буюу тариалдаггүй, үйлдвэрлэдэггүй. Эндээс монголчууд бид хүнсэндээ хаанаас гаралтай, хаагуур явж хичнээн тээврийн хэрэгсэл, агуулах зоорь дамжсан, хэдэн “нас”-тай, ямаршуу чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм болоо? Ямартай ч дэлхий нийтээр ашигтай гэж тодорхойлсон дээрх хүнсний бүтээгдэхүүний талаар товч тайлбарлая.
Нэг. Жимс, жимсгэнэ
Алим. Организмаас хүнд металлуудыг зайлуулахаас гадна цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулдаг тул инсульт болон инфарктаас хамгаалах ид шидтэй.
Амтат жүрж. А, С, В бүлгийн аминдэмээр баялаг энэ жимс цусны даралт ихсэх, судас хатуурах өвчлөлийг илааршуулахад тустай. Мөн таргалалтыг багасгаж, цусан дахь холестрины хэмжээг бууруулах үйлчилгээтэй.
Анар. Гранат нэрээр нь илүү мэддэг энэ жимс антиоксидант болон антоцианыг их хэмжээгээр агуулдаг тул бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй. биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн анар жимсний шүүсийг тогтмол хэрэглэвэл нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг.
Бөөрөлзгөнө. Бидний сайн мэдэх, антиоксидант их хэмжээгээр агуулдаг энэ жимсгэнэ биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Түүнчлэн зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүс хоолондоо тогтмол хэрэглэж заншвал сайн.
Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, калий, С аминдэм ихээр агуулагдах ба бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гормон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн чалхыг сайжруулах үйлчилгээтэй.
Тоор. Тооронд агуулагдах калий нь зүрхний булчинг бэхжүүлэх, магний нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгох үйлчилгээтэй. Мөн арьсны эсүүд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.
Улаан усан үзэм. Энэ төрлийн жимсэнд олон тооны антиоксидант агуулагддаг. Усан үзэм нь цусанд бөглөрөл үүсэх процессыг удаашруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь шүүснээсээ дутахгүй ач холбогдолтой.
Үхрийн нүд. Үхрийн нүд нь С аминдэмээр их баялаг, дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмжиж улмаар даралтыг хэвийн болгодог.
Хар нэрс. Организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламж өндөртэй. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчнөөс урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. АНУ-ын Бостонийн их сургуулийн н эрдэмтэд хүн 2-3 сарын турш өдөр бүр хагас аяга (стакан) хар нэрс идвэл чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Чавга. Гол төлөв хатаасан байдлаар манайд ирдэг энэ жимс гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, цусны даралт, бодисын солилцоог хэвийн болгох, цусан дахь холестрины хэмжээг багасгах үйлчилгээтэй.
Чий жимс. Энэ жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр, зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлэх үйлчилгээтэй. Черешня нэрээр нь танил болсон энэ жимсний үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг эрдэмтэд саяхан нотолжээ.
Тодруулга
Антиоксидант гэж юу вэ?
Антиоксидантууд нь чөлөөт радикалуудаас хамааралтай оксидантын молекулуудыг хориглон хязгаарлаж байдаг. Ингэснээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж, хөгшрөлтийг удаашруулан хорьдог нөлөөтэй. Чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидант нь С аминдэм юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Мөн хүчилтөрөгчийн дутлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.
(үргэлжлэл бий)
Уншигч танаа
Доктор, профессор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх цуврал номын тэргүүн дэвтэр хэвлэгдэж уншигчдын гар дээр очиж байна.
Хүнсний нэвтэрхий толь-лавлах бичиг нэртэй энэхүү тэргүүн дэвтэрт хүн төрөлхтний хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг 500 шахам нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн өл шим, ашиг тус, хоолны зориулалт, болгох хугацаа, хоорондын зохицол, илчлэг чанарын талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт болон хар зургийг оруулжээ.
nmn
nmn
зочин
зочин
zochin
sanal
zochin
zochin
Zochin
монгол хүү
Зочин
Zochin
Зочин
Ах
Шавь
Shavi
зочин
Зочин
Зочин
asefas
Zochin
жимс түүгч
Батнэрэн
Халх
Зочин
Зочин
Зочин
Zochin
zochin
зохиогч
уншигч
Mongol
Зочин