Мэддэгийн зовлон
Бичиг үсэггүй хүн ганц зовлонтой. Тэр нь мэдэхгүйн зовлон. Харин бичиг үсэгтэй байх түмэн зовлонтой ажгуу. Түүнийгээ солих, шинэчлэх, үсэг нэмэх, хасах гээд сүүлдээ “Энэ золигийг яах гэж сурав” хэмээн халширмаар.

Манай хэсэг эрдэмтэнцагаан толгойн зарим үсгийг хасах санал гаргажээ. Ардууд тэднийг түрхрэн эсэргүүцэж байгаа юм байна. Үсэг бол уншиж, бичиж чаддаг бүх хүний мэддэг зүйл. Манай орон боловсролтой улсаар дутмаг боловч бичиг үсэгтэй хүнээр хахсан газар учраас улс даяараа ярих юмтай болоод авчээ. Саналаа хэлэх, өөрийнхээрээ эсэргүүцэх бол хүн өөрийгээ харуулах, оршин байгаа гэдгээ бусдад сануулах сайхан боломж билээ.
Эдийн засаг хямарч байгаа энэ хүнд үед хайран сайхан дөрвийн дөрвөн бүтэн үсгээ харамлан босч буй иргэд “Чи, аль газраас миний ганц “Ъ”-ийн толгойг залгих гэж ирсэн амитан бэ” хэмээн дүрсхийж, “Щ-тэйгаа байхад би баян байсаан” хэмээн хайлж, “Щааваас гэж хайран үсэг”, “Ямрав даа жанжин минь, цаад Гүржав чинь эхлээд Ишчэ үсгийг, дараа нь хатуугийн тэмдгийг хасах гэж байж...чоно оо чоно” хэмээн уйлж байнам.
Бид малчин ардын удам юм хойно энэ асуудлыг өөрийн талд шийдэхүйц үлгэр домог зохионо. Сонин шүү, иргэншсэн газарт үнэнийг батлахын тулд баримт эрдэг, харин тал нутагт болохоор юмны зөв зүйтэйг домгоор батладаг нь.
Шинэ домог ийнхүү өрнөнө...Хүннүгийн хаан Модун шанью аавынхаа бөөрийг гаргаж дөнгөж дуусаад гараа угаан зогсож байтал Дунху улсын элч довтлон ирнэ. Ажил албаа дөнгөж аваад байхад нь элч ирсэнд хөөрсөн залуу Щанью (энэ хасах гээд байгаа “ишчэ” үсгийг чинь ийм маягаар хүч нэмэгдүүлэн, уг хүний анхаарал өндөрсөж байгааг тэмдэглэн хэрэглэж болох юм биш үү) түүний анхны гуйлтыг зөвшөөрөн хайртай эхнэрээ өгнө. Хайр дурлал хямдхан цаг байж дээ.
Өнөө элч дахин ирэхдээ морийг нь гуйна. За, морь ямар хүүхэн биш дээ. Шинэ засгийн газар анхны элчийн гурван гуйлтын эхний хоёрыг зөвшөөрдөг. Мөнөөх үйл нь ирсэн элч гурав дахь удаагаа ирэхдээ “Танайд төдий л хэрэглээд байдаггүй “Щ”, хагас “и” зэрэг илүү үсэг байна. Энийгээ бидэнд өгөөч. Бид бичигтэй болох гээд үсэг хүрэлцэхгүй зовж байна” гэж хэллээ.
Уурсан хилигнэсэн Модун шанЪю1(хүний ууртай байгааг Ъ-ээр онцолж болох юм биш үү) “Яана гэнээ, чи муу ингэж давардаг бий вий. Миний цагаан толгойноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн Мефодий гэгээн сургасан юм” хэмээгээд сэлмээ сугаллаа.
Нэгэн мэргэн түшмэл нь “Щанью минь, ишчаавааслахад хэрэг болдог Щ-гээ өгч яаж болох вэ. Харин тэр хагас Й-гийн хэрэг байна уу? Хагас нэртэй үсэг “хайртай” гэдэг үгэнд хоёрын хоёр орохоор муухай юм байна шүү дээ” хэмээн учирлав.
Хаан үгийг нь сонссонгүй “Хайртай гэхэд хоёрын хоёр хагас үсэг байдгийг хүчинд би авгайгаа эднийнд хадамд гаргасан бөлгөө” гээд элчийг толгойг авна.
Хаан сэлмээ ажиглавал саяны хүний цусны өнгө, түрүүнд наалдсан эцэг Түмэнгийнх нь цуснаас өөр өнгөтэй байсанд гайхлаа. Мэргэн түшмэл нь
-Цусны группээс болж байгаа юм. Резус фактороос хамааралтай л даа хэмээн тайлбарлаж өглөө...
Домогт юу өгүүлэх нь гол биш, ерөөсөө асуудлын гол нь үсэг хасах гэсэнд ч байгаа юм биш, хамгийн гол нь ярих юмтай болсонд л байгаа юм.
Хэрвээ эрдэмтэд үсэг нэмэх санал оруулсан бол мөн л толгойгоо хага цохиулах байсан. Юу юу гэж загнах бол доо. “ Эх орны минь үсэг надад элбэгхээн хүрэлцэх бөлгөө” гэхчлэнгийн шүлэг дуу гарна. “Харийн үсгээр үгсийн сангаа бузарлуулах болоогүй” , “монгол хэл гадаад үсгээр дутахгүй” гэж эхлээд уг үсэг хятад хэлэнд ордог жишээ нэгийг олж авч таарна. Хятад ч гэсэн хэл юм хойно ижил төстэй авиа байлгүй л яав гэж. Ингээд үсгээ баяжуулах гэсэн бишхорлох, хятадад уусгах болдоготон болоод дуусна.Давтан хэлье, асуудлын гол нь нэмэх хасахдаа бус, нийтээр маргах боломж гаргасанд л байгаа юм.
Энэ чиглэлээр мөн л домог гарна. Алив ард түмний домог эрт дээр үед зохиогдсон байдаг бол манай домгууд тухайн үеийн хэрэгцээнээс үүдэн шинээр гарч ирдэг.
...Эрт урьд цагт 2Модун шаньюу дээр Дунху улсын элч ирэхдээ хаанаас нь ч харсан шал Дунху хүүхэн нэгийг авчирсан гэнэм. Түшмэд нь “хайран сайхан шаньюу цусаа булингартуулбал ЩанЪю цус болохдоо тулах бус уу” хэмээн дурамчхан байлаа.
ШанЬю (хүүхэн хараад сайхан загнаж байгаа тул түүний нэрэнд зөөлний тэмдэг оруулав) “За яахав, хайр илүүдэх юм биш, миний өрөө рүү оруулчих” гэж хэлнэ. Дараа нь золигийн элч дунху угшлын морь авчирсныг олон таван үггүй авна. Мэдээж сүүлчийн бэлэг дээр асуудал үүснэ.
Аз нь хаясан элч энэ удаа хэдэн үсэг авчирчээ. Тэрээр,манайх шинэ бичиг аваад, хэрэглэхээ больсон хуучин үсгээ хандивын журмаар тарааж байна. Улс гүрнүүд хэрэггүй байсан ч хамаагүй, аваад л байх юм. Төвдүүд хандивын үсгээ үгийнхээ өмнө нэмж “блам” гэж бичээд “лам” гэж ойлгоод додигор явж байна. Францууд болохоор үгнийхээ араас зүүчихсэн “ренуалт” гэж бичээд “рено” гэж дуудаад гангарч явна. Чингэс хаан3 дайчин эр тул үгээ сэлмээр зүсээд дундуур нь бэлгийн үсгээ хавчуулчихсан4, саяхан авсан уйгаржин үсгээрээ “Монггол” гэж бичээд“монгол” гэж мэдээд болоод л байгаа тухай хуучиллаа.
ШанЪю аймаар уурлаж “Миний цагаан толгойд бурхан өгсөн ч үсэг бүү нэм” хэмээн Кирилл гэгээн гэрээсэлсэн юм” гэлээ. Мэдээж сэлэм гялс, толгой бөндгөс. Өмнөхөөсөө ихэд боловсорсон шаню (Энэ удаа түүний ааш зөөлөн ч биш, хатуу ч биш байсан тул аль нэг тэмдгийг хэрэглээгүй болно) сэлмэндээ наалдсан цусныг цагаан бөөмийг ажиглангаа “ Эртүүдийн этгээдийн цусанд гемоглубин их байсан, гэтэл энд юун их саахар вэ” хэмээн гайхаж, зөвлөх нь түүний учрыг хэлсэн байж таарнаа.
1991 онд шинэ үндсэн хууль хэлэлцэн батлах үеэр хамгийн олон депутат саналаа хэлсэн хэсэг нь улсын сүлд, далбааны асуудал байлаа. Ард түмэн ч энэ асуудалд өргөнөөр оролцож, өөрийн санаа оноо, зурсан загвараа ирүүлж байв. Зурах авъяасгүй зарим нь загварынхаа тойм багцааг нь гаргаад “энэ бол шувууны дүрс, харин тэр нь хангарьд байгаа юм” гэхчлэн тайлбарласан байсан. Монгол хүн бүр л “улсын сүлдний эскизийг гаргаж чадна” гэсэн итгэлтэй байв. Олонхийн санал юманд хэрхэн шингэдгийн тод жишээ нь одооны сүлд юм. Сайхан муухай гэх гээгүй шүү, нөхөд минь. Бүгдээрээ хэлэлцвэр буруу(тан)гүй хэмээн өвөг дээдэс сургасан билээ
Үсэг нэмэх хасах, эгшиг гээхээ болих тухай эрдэмтдийн санал болохгүй ч зүйл биш. Хамгийн гол нь бүгдээрээ оролцох боломжтой асуудлыг сэдсэндтэдний алдаа байгаа юм. Үсгийн оронд тоо руу орсон бол хамаагүй шуурхай байхсан. Хүмүүс тооны тухайд үсэг мэддэг шигээ итгэлтэй хандаж чаддаггүй. Жишээлэхэд, 2х2=4,55 гэхчлэн санал болгосон бол маш олон хүн “маргах гэсэн биш мэддэгүйгээ харуулж магад” хэмээн болгоомжлоод хүлээн зөвшөөрч магадгүй юм.
1Цаашдаа ерөнхий сайд ууртай байвал АлтанхуягЪ, бүр их ууртай байвал АлЪтанЪхуягЪ гэхчлэн хатууруулж, харин хүргэнтэйгээ ярьсан тухайд нь АлтанхуягЬ, хайрттайгаа байх үеийг нь АлЬтанЬхуягЬ гэхчлэн уяруулан бичиж журамлавал ямар вэ?
2Монгол домог дөнгөж сая зохиогдсон байлаа ч “Эрт урьд цагт...” гэж эхлээд ямарч аймшгийн төгсгөлтэй байсан “амар сайхан жаргажээ” гэж дуусдгийг мэдүүштэй.
3Энэ бол домог учраас янз бүрийн цаг үе холилдох нигууртай.
4Ийнхүү Гамбургер хийх санаа анх монголоос гарчээ
5Уул нь шууд 2x2=5гэж авч болох ч бага багаар дасган өөрчилж О,5-аар ахиулсаар яваандаа хэд ч болгож болно гэж үзэв.

Зочин
Dalao
Choi Naran
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
жагаа
мухулай
Misheel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
жумдаан
Жу
Зочин
Domog
Зочин
buynaa
Зочин
Зочин
Зочин
teneg altankuyag-aa
Зочин
Зочин
Зочин
Зочин
zsss
hjk
Зочин
Зочин
haha
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Ариуна
Tsenddoo-d
Зочин
goyo
Зочин
kkkk
kkkk
Зочин
òýíýã
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хэлний шинэчлэл
Зочин
Зочин
Цогоо
sain
Зочин
шог
Зочин
Зочин