Ааш
..Ханой хотын зам манайхаас нарийн, машин ч цөөн. Харин моторжсон хоёр дугуйтаар хахна.Дээр үед “хятад олон уу, шоргоолж олон уу” гэж үг байсан юм гэсэн.
..Ханой хотын зам манайхаас нарийн, машин ч цөөн. Харин моторжсон хоёр дугуйтаар хахна.Дээр үед “хятад олон уу, шоргоолж олон уу” гэж үг байсан юм гэсэн. (Улс орныг жолоодож буй Вьетнамын коммунист нам онцгой өндөр татвар тавьдаг тул мотоциклээсээ цөөн тэрэгтэй)Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав зуу хүрнэ ээ” гэлээ гэдэг шиг вьетнамын мотоцикль, мопед, “мянгын дугуй” сая саяар яригдана.Вьетнамын мотоцикль олон уу, монголын мал олон уу, мэдэхгүй. Тэднийг харахаар нүд хүртэл ядрах юм билээ.
Яг л манайх шиг замын уулзварууд дээр гэрлэн дохиотой. Яг л манайхан шиг дүрэмгүй явдалтай. Улаан ногоон гэрлийг эвийг нь олоод зөрчинө. Вьетнам хүн хэлж байна. “Хэн ч чамайг гаргах гэж зам тавьж өгөхгүй шүү. Зам хөндлөн гарахдаа эвийг нь олоод гараарай” гэж. Эвийг нь олж гараад болоод байх юм. Тэр олон мотоцикль, зам хөндлөн гарагчид, бас машинууд бие биенийхээ эвийг үнэхээр олоод байх аж. Моторт дугуйгаа зүгээрунахгүй ээ,бага хүүхдээ дүүрээд, эхнэрээ том хүүхдийн хамт сундлан “дөрөвлөөд” чүүчигнэж одно.Яг л манайханномхон морио эдлэх мэт. Дөрөвлөсөн, гурвалсан, ачаалсан “мянгын дугуй”-нууд дүрэмгүй атлаа эв зүйгээ хачин сайн олно. Автобусны бөөр лүү яах аргагүй ирээд налчих шиг болно. Хөөрхийс, тэрий хадаад хэвтэж байгаа байхдаа хэмээн нүд халтиран харахад цаашаагаа жирийж одно.
Энэ бүхнийг яах гэж бичээд байна гэхээр, вьетнамд олон мотоцикль байдгийг сонирхуулах гээгүй. Тэртэй тэргүй Азийн олон орон хоёр дугуйтаар дүүрэн. Нийслэлийнхнийгмашинаа орхиод мотоцикль унавал түгжрэл багасах мэтээр санал гаргах ч гээгүй юм.Хамгийн гол нь олон хүнтэй газар хэрэгтэй байдаг тэр “эвээ олох” урлагийн талаар л ярих гэсэн юм.
Манай Улаанбаатар хотын замын түгжрэл машины олноос болохоос илүү, бидний аашнаас болдог юм шиг санагдаад явчихлаа. Яагаад гэхээр Вьетнамын тэр олон хоёр дугуйт ба машин, явган зорчигчид нэг нэгийгээ шахах, урдуур нь ухасхийгээд орчих, орох санаатай дөтөлж явсан зай завсрыг нь өрсөөд эзэлчих зэрэг“сөрөг үзэгдлээр дүүрэн” ажгуу. Гагцхүү“Аанхаа, чи ингэж надаас өрсдөг бий вий”, “Дээрэлхээд байх даа яадгийн” , “яг чи урдуур орж харагдаач” гэхчлэнгийн омог, ааш хэнээс ньчгаралгүй, харилцан хүлцэж харагдах юм. Чухам энэхүү үл ялих хүлцэл, хүлээцтэй зан л замыг түгжрэлгүй болгож байх шиг.
Ер нь манай замын түгжрэлийн үндсэн шалтгаан нь бидний ааш, урдуураа улаан хөлтэй юм алхуулахгүй санаатай араншинд лбайгаа юм. Нийгмийн гишүүд ганц хоёулхнаа байхдаа бусдынхаа соёлгүйг гайхан “Манайхан мөн ч өдий байна даа” гэцгээх боловч нийтийн урсгалд нийлэхээрээ бусдаасаа ялгагдах юмгүй болчихно. Явган зорчигчийн бүдүүлгийг гайхаад барахгүй явсан жолооч машинаасаа буухын цагт улаан гэрлээр, эсвэл гарцгүй газраар зүтгэчихнэ.
Хууль дүрэм дотор амьдрах сургууль замын хөдөлгөөний дүрмээс эхэлдэг юм гэсэн. Хүн эрүүгийн хууль зүйл ангитай тэр бүр таарахгүй, харин замын дүрэмтэй бол өдөр бүхэн нүүр тулна. Дүрэм огт барихгүй байгаа ч юм биш.Ажиглаад байхаддүрэм өөрташигтайгаар үйлчилж байгаа нөхцөлд ягштал бариад байгаа юм. Давуу эрхтэй байдлаа бол ер алдах шинжгүй юм билээ. Нэг ийм онигоо эртүүд уншлаа. “Хоорондоо шүргэлцсэн хоёр жолооч мэдүүлэг өгч байна. Нэг нь “Амжаад гарчихмаар харагдаад гишгэчихсэн юм”. Нөгөө нь “Амжиж харагдаач гээд гишгэчихсэн” гэнэ.
Үнэхээр ч өмнүүр машин дайраад ороод ирэх уур хүрмээр. Түүнээс болоод алдах юм харагдахгүй ч гэсэн “Хүнийх нь хувьд доош хийж, ямар нэг ариун нандин юмыг нь булаагаад авчихсан” аятай хор шар буцалгаж орхино. Яагаад?
Монголчууд муу үндэстэн учраас ааштай, хор шартай ч байгаа юм биш. Бид иргэншин суурьшиж, хот маягийн амьдралд шилжиж эхлээд зуугаадхан жил болж байгаа. Сэтгэл зүрх, цуснаас минь нүүдэлчний араншин мэдрэмж харин ч нэг салж өгөхгүй аж.Бид морины оронд моторт хүлэг унаж, гэрийнхээ оронд орон сууц хэрэглэж, эзгүй хээрээр давхихын оронд авто замын урсгалд орсон ч нүүдэлчид хэвээрээ л харагдана.
Монголоор аялсан судлаач бичсэн байдаг юм. Монголчууд бартаа саад, газрын цагааныг үл харгалзан эгцээрээ л явдаг зуршилтай юм байна гэж. Өөрийн зогсож байгаа цэгээсээ хүрэх газраа хүртэл шулуун шугам татчихаад чигээрээ зүтгэчихдэг болохыг тэр хүн ажиглажээ. Өдгөө гарцаар гарахын оронд очих байшинруугаа чиглэсэн шулуун шугамыг даган зам хөндлөн гарч байгаа тэр л араншин.
Морьтой хүн болж л өгвөл цуварч явдаггүй. Онцгой нарийн жим дээр л цуварч гарна. Тэгээд л зэрэгцэж аваад хуучлана.Цуврах их дургүй. “Үхрийн баас шиг цувраад”,“цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэхчлэн сургамжилна.
Морьтон ард үнэхээр цуварч яваа бол тэр нь уралдаан. Уралдаагүй бол зэрэгцэх ёстой. Хэдүүл алхахдаахүртэл зэрэгцэн явж, арынхаа улсын хөдөлгөөнийг бооно. Би ч өөрөө хэдүүлээ гунгар гэлцэн зэрэгцэн алхах дуртай. Цувраад явахаар нэгийгээ ардаа хаячихсан ч юм шиг, эсвэл өөрөө бусдад хаягдчихсан ч юм шиг болоод байдаг юм.
Урдуур хөндөлдсөн улсыг гүйцэх арга ухаанаа олох ч амаргүй. Нэг удаа “уучлаарай, гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө үү” гэж хэлээд хэргээ бүтээж байсан удаатай.
Нүүдэлчин араншин минь хөдөлгөөн бүхнийг уралдаан болгон харагдуулж, сэтгэл донсолгоно. Уулзвар дээр гэрлэн дохио хүлээх жолооч нарын нүд, гарааны зурхай дээр догдлох унаач хүүхдийн харц хоёр ав адилхан. Гараа сайн бол бариа сайн гэж өвөг дээдэс сургасан учраас түрүүлж хөдлөөд, хол тасрах ёстой.
Чиний урдуур орж байгаа машин зүгээр л өөр чиглэлд явахын тулд эгнээгээ сольж байгаа юм биш. Чамаас түрүүлж, чиний эзлэх байрыг нэгээр ухрааж байгаа юм. Өмнүүр машин орох процесс бидэнд “чамайг түрүүлэх байсан бол аман хүзүүдүүлж, айргийн тавд орох байсан бол бариагүй үлдээж” байгаа үйл явц шиг санагдана. Эсвэл булхай хийж, чиний байрыг ухрааж байгаа хэрэг болон дүрслэгдэж, зүрх сэтгэлд доромжлол болон бууна.
Ялихгүй шүргэлцээд ямаан омог бадран заамдалцах монголчуудын нүдэнд хайртай хүлгийнхээ толгойд ташуур хүргүүлсэн морьтны омог хилэн дүрэлзэнэ.
Автобусаар явахад нэн хялбар болоод байгаа ч гэсэнцаанаа л нэг хүний унаагаар яваа аятай сэтгэгдэл төрөөд байх. Сайн ч муу ч өөрийн унаагаа асааж аваад түгжрээнд орохын цагт сая бүтэн хүн болохоо мэдэрнэ. Монголчууд “морьгүй хүн мохоо” хэмээн ярьсаар ирсэн нь “хүссэн цагт, хүссэн газарт хүргээд өгөх бэлэн унаагүй бол чи жинхэнэ монгол хүн биш” гэсэн санаа юм аа.
Нэг үеэ бодвол бид урагшилж л байна. Гэвч хот суурин маань хотшил гэхээсээ илүү нүүдэлчдийн сүрхий боловсон кэмп, тансаг лагерийн төрх төлөвтэй яваа нь бидний сэтгэл зүрхнээс гарч холдож өгөхгүй өвөг дээдсийн араншинд байгаа юм.
Бидний үзэж туулж байгаа бүхэн зан араншингийн маань тусгал билээ.

Уугаа
unshigch
Ганаа
МАШИНД ИХ ТАТВАР ТАВИХ Л ХТЭЙ Ш ДЭЭ
ilMGbFWTHtYdz
PtSuGxiHjvbyNqHsK
Зочин
Zolo
Зочин
Huduunii Humuun
UUGAA
mongol
Saikhan amidar
Зочин
Зочин
ЛЕНИН
Зочин
Батэрдэнэ
Зочин
urna
Hn
zochin
hmm
Шижир
DGM
Зочин
Эмэгтэй жолооч нарыг харахаад дургүй хүрээд байна
Намайг битгий дормоожлоод байгаарай
zuv
delgermaa
Bold
Равдан 2
Равдан 2
goyo
Зочин
Уншигч
Нүүдэлчин араншин
London
Зочин
Тайван эгч
Хот
Зочин
Зочин
Ах гоё хэлжээ
Эрдэнэ
Ах
ба
@z@
Зохицолж болно
ДОВДОН
ШООЧ
Зочин
Hn
zochin
баярлалаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi
Bi
Зочин
Монгол
Зочин
Зочин