Улсын нийслэл Улаанбаатар
Улаанбаатар хот баярламаар сайхан болж байгаа. Том том уулзвар, өргөн замууд. Гэхдээ асуудал хэзээч дуусахгүй. Зарим санаа оноогоо ярилцая бүгдээрээ. Хотын иргэний хувьд болохгүй байгаа нь харагдаж, болчмоор санагдах нь ч байх.

Замын дунд заавал зурвас мод хэрэгтэй юмуу
Бусад газар ч зам өргөтгөх боломж байна. Хот ногоон байвал сайхан л даа. Гэхдээ түгжрээд явдаггүй замын голд хэдхэн мод байх нэмэртэй юу? Бүгдийг сугалж аваад замаа өргөтгөе л дөө.
Оронд нь хотын дотор дор хаяж таван сайхан ногоон цэцэрлэг байгуулж ойжуулж багсайлгавал сайхан. Гэхдээ арчилгаа, тохижилтийг нь хувийн хэвшилд өгнө. Түрүүн сугалсан моднуудаа тэнд суулгана. Хорин жилийн турш барилгын компаниудын өмнө толгой гудайж, өвдөг сөгдөөд, кармаагаа түнтийлгэж ирсэн хотын захиргааныхан зоримог шийдэл гаргаж барилгажиж амжаагүй байгаа зарим газрыг цэцэрлэг болговол түүхэнд үлдэнэ дээ.
Их сургуулиудыг л өрсөлдүүлчихнэ
Хэдийгээр хөөрхөн болж байгаа ч нийслэл хотод бүткү дампуу юмнууд байсаар байгаагийн нэг нь гэрлэн дохио. Ногооноор гарах санаатай хүлээгээд л байдаг асч өхгүй тамлаад хаядаг газар нэлээд бий. Эсвэл жолоочийн баруун эргэх, явган хүний ногоон хоёр зэрэг асчихдаг. Жолооч нь сигналдаж, явган нь хараал урсгаад нэг юм болохчоон аядна. Багшийн дээдийн уулзвар дээр ийм тохиолдол гарч машин явган хүнийг дайраад удаагүй л байна.
Гэрлэн дохионы зөв програмчлал гаргаачээ. Их сургуулиудын дунд, оюутнуудын дунд нээлттэй уралдаан зарлаач. Санаанд оромгүй гялалзсан санаанууд ирнэ дээ. Тэхээс хуучны лут хүмүүст чинь лут байсан намтар нь л үлдцийм бишүү.
Динамик эгнээ
Манай замууд ихэнхдээ хоёр урсгал нь ээлжилж түгжирдэг. Өглөөдөө хотын төв рүү явдаг нь багширсан их машинтай болдог бол орой зах тал руугаа нам гацдаг. Нарантуул захын чиглэл үдээс өмнөдөө зураг шиг зогсдог бол оройдоо тэндээс явдаг нь мөн тийм болно. Энд хэдэн цагийн үеэр аль урсгал нь түгжирч байна тэнд нөгөө урсгалаас нэг эгнээ өгдөг болгоё. Цагийн хуваариар ажиллана. Гэхдээ хоорондоо тусгаарлах хашлагатай зам дээр Гэхдээ хоорондоо тусгаарлах хашлагатай зам дээр ийм боломж гарахгүй байх.
Ер нь тэгээд Их, дээд сургуулиуд, захуудыг хотоос гаргачихаар байдал харьцангуй гоё болж ингэж ядаргаатай юм бодож суухаа болих байх. Гэхдээ хэзээ вэ????
Нэг настай цэцэгнүүд гоё л байлаа л даа
Гэхдээ тэр мөнгөөрөө шороо манаргадаг үүсвэрүүдийг далдлахад зориулсан бол. Харахад л хот маягийн болохоос тоос сорогчийн ходоод шиг шдээ манай хот чинь.
Бүх талбайг цементэлж, үлдсэнийг зүлэгжүүлнэ. Амжихгүй бол ядаж шаргал бор өнгийн, чийгтэй ч юм шиг, пургиад байдаггүй хайргатай шороо байдаг. Тэрийг авчраад хучаад дагтаршуулаад өгчиж болохгүй юу.
Бас барилгад цемент хүргэж ирдэг миксерүүд машинаа шууд барилгынхаа дэргэд угааж зайлаад зогсож байдагтай хариуцлага тооцож, өндөр торгууль тавиад алаад өгөөч Үүл даргаа!
Дараа нь тэр нь хатаад цементийн хольцтой агаар болоод алжийшдээ хүмүүсийг. Нялхасд эрүүл бойжих шанс манай хотод л лав алга.
Буудуулахаас ч долоон дор
Сирид одоо хүмүүс хаа нэгтээгээс буудчих вий дээ гэж шаналж яваа. Манайд ч ялгаагүй. Дээрээс юм унаад ирэх вий дээ гэж стрессдэж байна. Барилга барина гэж дээрээс юм унагаад байгаа салгалсан нөхдийг хашраагаад, дорвитой арга хэмжээ аваад өгөөчээ. Заавал унагаж байх ёстой юу? За хүн юм чинь алддаг байх. Тэгвэл хамгаалалтыг нь тавиулаад, тавихгүй бол ажлыг нь зогсоогоод, торгоод, амбаардаад, алаад өгч болдгүй хорвоо юм байх даа. Бүх юм зөнгөөрөө явж, сайн муу аль нэг нь тохиолдох нь тавилан юм шиг санагдах юутай урамгүй вэ.
Гараад явсан гэрийнхнийхээ араас санаа зовсоор ходоодны шархтай болох нь байна шд.
Хойд ба Урд Улаанбаатар
Нийслэлийг дундуур нь явсан төмөр замаар нь Хойд Урд гээд хоёр хуваачмаар санагддаг. Хан-уул дүүрэг ба, Баянголд харьялагддаг жоохон хэсгийг тэр чигээр нь урд бүс болгоод, үлдсэн нь ардаа үлдэнэ. Угаасаа ч тэгж хуваагдсан маягтай харагддаг.
Хан-уул нь тусдаа захиргаатай (Хан-уул түүргийн захиргааны хэлбэрийг л үл ялиг өөрчлөнө, данхайлгахгүй), гэхдээ Нийслэлийн засаг даргад харьялагддаг байдлаар байж болно. Иргэдийг нь хоёр тийшээ өдөржин холхидгийг багасгахын тулд ажлын байрнаас эхлээд хэрэгцээтэй бүх зүйлсийг Хан-уулд байгуулна. Шууд ийм болж чадахгүй ч хугацааны дараа Хойд, Урд Улаанбаатарынхын өглөө орой бүхэн нааш цаашаа явах гэж Энхтайваны, Нарны, Гурвалжингийн гүүрнүүдийн оргил цагуудын ачаалалд өдрийн хагас бардагаа болино.
Улмаар Хойд, Урд нийслэл дэд бүтэц, бүтээн байгуулалтаараа өрсөлдөж эхлэх нь дамжиггүй. Өрсөлдөөн ямагт бүхнийг урагш нь чирсээр ирсэн. Хоёр нийслэл (эсвэл “нийслэлийн хоёр хэсэг”, “нйислэлийн хоёр тойрог” гм) зэрэгцэн сүндэрлэнэ. Сүртэй юм бишүү, гадаадын өндөр зочин ирнэ, “за одоо манай урд нйислэлээр оръё...” гэж мэгээд ай!
Залуусын хот
За эмсийн хүрээлэнг болий, залууст шоуны гудамж байгуулж өгөөч. Шөнөжин ажилладаг, (хатуу хяналтын дор, гэхдээ шоудагсдад садаа, дарамт болохооргүй хяналт) бүхий л хэрэгцээт зүйлс байдаг хамгийн доргио гудамж, урт нь хоёроос гурван километр тохиромжтой. Тэгээд бусад газрынхаа баар савыг 12-тоо хаана л биз.
Ер нь эмсийн хүрээлэн ч гэсэн. Манайд тэр асуудал аль хэдийнэ нийтэд ил болсон. Хуулийнхнаас л далд байдаг юмуу хаашаа юм. Би тийшээ орох гэсэн юм бишээ (Бумаа шиг хэлсэн үү). Тийм газар ажиллуулах ч гэсэн юм биш J. Нэгэнт том хот болсон д юм чинь тэртээ тэргүй далд ажиллаж байгааг нь ил гаргаад хуульчлая.
Ус зайлуулагч
Хотын дарга нэг ус зайлуулагч энэ тэр гээд байлуу? гэж хүмүүс хоорондоо ярьсаар зуныг барлаа даа. Саяын хоёр өдрийн бороо ч энийг сануулаад өглөө.
Мөнгөтэй хүмүүс моторт завь авч мөнгөгүйнүүд нь ядаж хийлдэг гудас ч болохнээ аргалж авахгүй бол Титаникийн тавилан ойрхон байх шиг санагдахын.
Таны ус зайлуулах шугам яацым бэ Үүл даргоооо?????

За энэ бол аймар зураг. Наад талд нь ачаалал ихсэнгүүт цаад талаас нь нэг эгнээ авч байна. Манайд арай л техникийн боломж бүрдээгүй байх.

АНХААР: Өчигдөр өнөөдөр хоёр үргэлжлэн орсон бороооны улмаас Улаанбаатар хотын жолооч нар машиндаа галын хор, аптекаас гадна аврах цагираг заавал авч явах тухай журмыг Онцгой байдлын ерөнхий газраас зарласан байна.
Таны ус зайлуулах шугам яацым бэ Үүл даргоооо?????
Уншигч
tuya
Зочин
Зочин
Sanshiro
Зочин
SANSHIRO
Зочин
Зочин
ХОТЫН ЗАХИРГААНД АЖИЛДАГГҮЙДЭЭ БАЯРЛАЖ ЯВДАГ ЭР
Ах
mongol huu
mongol huu
zochin
zochin
mgl
Зочин
АРТАНЬЯНД
Иргэн
Иргэн
Иргэн
Иргэн
Иргэн
зориг
shooter
рар
ИРГЭН
Зочин
unshigch
unshigch
chi shaltag gargaj bolno, esvel amjilt gargaj boln
Buren demjij bna
zov
Зочин
Зочин
Bat
batdorj
вовка
vvv
зориг
KHAN UULIIN IRGEN
Ulaan gerleer
баяса
Зочин
шийдвэр
Зочин
иргэн
Зочин
Зочин
ХӨДӨӨ
Зочин
Зочин
xotiin xun
нэг ийм санаа
жолооч
болд
Зочин
Зочин
Зочин
......
Зочин
Зочин
Зочин