Туйлширал
Туйлширах гэхээр нэг юмруу тэр чигээрээ бөөнөөрөө зүтгээд, өөр юм олж хархаа байдын байхоо.
За бүгдээрээ жишээ авч ярилцы. (Авч гэсэн нээрээ мах авкуу бол дуусжаагаан байшүү.) За би хамгийн сайн мэддэгээрээ өөр дээрээ жишээ авий даа. (Өөр дээрээ пиав авна, жишэээ авна, ер нь авкуу юм алгоо. Дандаал авжээдэг, авчий авчий л гэсэн хүн. Күү ээ, өгчий гэсэн ч юугаа өхвээдээ, хоосон толгой чинь. Байз өгдийн байшүү, би сонгууль өгдийн байна, бас өгөх юмтай л хүн байна) За хадууркү шүү!
Ингэжээнэ, би боджээнэ. Эмэгтэй бүр Одгэрэл шиг хөөрхөн байх ёстой, эрэгтэй л бол пиав уудаг байх ёстой, амьд хөгжим сонскуу бол хүн биш, айраг уухгүй бол намар биш, баяжуул морь уях ёстой, (бишээ уяауулах шүү, засаад уншаарай) улс төрч болгон тэнэг ууж идхийн хэнээтэй. Гэхмэтчилэн бөөн бөөн туйлширсан юмнууд боджээнэ, би. Бодох яахуу бүүр хийдэг гэвэл яана. Бааранд нэг хүүхэн суужээвэл очоол өджаагаад алгадуулж байна. Яасан байхуу, бааранд пиав ууж л байвал хүнтэй танилцах ёстой, тиймэрхүү хүүхэн гээд туйлширсаны алдаа болжээн. Гацар дээрх уруулсанаа тэгэж ярихын бол сайхан хүүхэн урсыншүү гэж л аргалхын биддээ, зайлуул.
Атуусанд ороод кондуктар намайг загнах ёстой гээд бодцон мөнгөө өгцөн хэрнээ гараа хөдөлгөх бүрийд нь дальдчиж этэр. Сүүнээс мэламин гаруут сүү уухаа больж, Xонгороос мөнгөн ус цианит илрэнгүүт Xонгор гэж нэртэй хүмүүстэй дуграхаа больж, цөлжилт ихсэж байна гэнгүүт элсний наймаа ашиггүй гэж ойлгож, шашин бол мансууруулах бодис гэнгүүүт ламнарруу аягүү сонин харж, Чингис хааныг сүүлдээ бөөр Арго багш, академийн Давааням, Их засгын Нямосор эднүүсээр төсөөлж, гүзээ намбалаг гэж сонсоод их идэж, өглөө бүр үсээ босгон гээлдэж, 7 сарын 1-нд талбай дээр байсан л бол 7 жил шоронд суух ял авч этэр, яриал байвал яриал байхаар гөө мөн их туйлшрал байнаа, надаа. (Ёооё, энэ өгүүлбэрийг нэг амьсгаагаар хэлэх гэж байж золтой муужирцангүй. 32 боргионы лонх ёстой тоолж баркуу хүн байна даа).
Сүүлийн үед залуустай яриа нийлэхээ байж. Хөгшчүүл бол болжийноо, улс төр, сонгууль монгууль, эдийн засаг, нийгмийн зорилт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө энээ тэрээ гээл. Залуус нь болхоор санал луйварддаг, адилхан идээчин гарна л биз гээд сонгуулиа өгсөн мань мэт шууд тэнэг идээчин гаргадаг болох гээд байдаг болж. Би боддымаа, өрөөсөн нүдээ аньж байгаад нарны өөдөөс харж байгаад "бидний залуус л саналаа өгж энэ идээчингүүдийг гархаас сэргийлж, улс орноо хөгжүүлнээ" гэж. Тэхгүй л бол нөгөө өвөө эмээ нар чинь нөгөөдүүлдээ л саналаа өгөөд нөгөөдүүл нь идсээр л байнадаа гэж бас боддын. Саналаараа нийгмийг өөрчилж болноо гэж. Би итгэдийшд, ирээдүйдээ. Ядаж төсвөөсөө олон сонгуулийн зардал хэмнэх юм даа. Энэ тэгээд буруу бодол биздээ! Буруу бол хамаагүй битий загнаарай, би их эмзэг байгаа, энд тэнд хараалгуулж явсаар байгаад.
cotez hudson
Cotez Hudson
martins Indi
Melissa Rhona
Melissa Rhona
Konrad Barsony
зээл
uka
jason