Тэр муу сэрүүлгийг гурав дөрөв дуугарсных нь дараа шүдээ зууж байгаад арай гэж өндийлөө. Дараа нь “за өнөөдөр л ёстой эрт унты” гэж өөртөө амлангаа таавчигаа чирээд нойл орсон. Жирийн л нэг өглөө... ккк. Гү яах вэ тэгээд нүүр гараа угаагаад өглөөний цай май...

Дараа нь нэг хүүхдийг цэцэрлэгт хүргэж өгөв. Гэхдээ машин гараашд байхгүй. Ойролцоогооор 300 м-ийн цаана зам дээр байгаа. Яагаад гэвэл манай байр луу ордог зам дээр хар зам тавина гэж хаагаад 10 гаран хонож байгаа юм. Эхлээд хэчнээн баярласан гэх вэ! Бөмбөг дэлбэлцэн юм шиг аймшигт шороон замаар салгалтлаа зүтгүүлэхээ болих нь дээ гэж. Тэр хавийн машинууд бүгд л дуу орсон доо тэр замаас болж. Харин одоо хар замтай болно! Гэтэл хайрга асгаснаас өөр юүүүүү ч хийгээгүй арав хоночихлоо. Тэр хавийн бүх байрныхан машинаа гэрээсээ асар хол зам дээр хонуулж байгаа. Сүүлдэж ирсэн нь гэрээсээ хоёр километр хол машинаа хаяхгүйн тулд хоёр эгнээ болгож тавьдаг болсон.

Уншигчдаа, нэгэн хөгжилтэй зүйлийг нүдэндээ харцгаана уу.
Гурван эгнээ замын хоёр эгнээнд нь хүмүүс машинаа өрж хонуулдаг... ямар байна? =)

Манай замынхан нэг бол ажил хаясан, нөгөө бол бүх бинзээн нь дуусчихсан байх. Эсвэл зүгээр манайхыг мартчихсан өөр газар ажиллаж байгаа ч юм билүү. Эсвэл бүр амралтаа аваад аль нэг тийшээ явцан байж болно л доо бас. Эсвэл арай... за арай үгүй байх, мааний бадми хум.

Гомдол гаргадаггүймаа гэхэд лавлаж асууя гэж бодоод 1111 рүү залгалаа. Тэндээс надад 1200 гэсэн дугаар өгөв. Тийшээ нь бас залгалаа. Нийслэлийн автозамтай холбоотой, асуудлыг яаг сайхан мэднэ гээд 324523 гэдэг дугаар өглөө. Баярласан би тийшээ нь мөн л өртөөлөн залгалаа. Хэн ч утсаа авсангүй ээ. Ер нь хэзээ л төр, улсын байгууллагууд утсаа авч доошоо орж байлаа даа. Залгадаг би өөрөө тэнэг ккк.
    
За тэгээ л нөгөө хүүхдээ ангид нь оруулж өгөв. Улсын цэцэрлэг ч сайхан шүү. Хүүхэд олонтой л юм даа. Тэхээс зай тайлбай ихтэй, том тоглоомын тайлбайтай, унтлагын тусдаа өрөөтэй, хүүхэд болгон ортой, маш их дуу шүлэг зааж өгдөг, мэргэжлийн багштай. Аргацаасан хувийн цэцэрлэгүүдээс хамаагүй гоё. Мэдсэн бол анхнаасаа л улсынхад өгдөг байсан юм, за байз сард хоёр зуун тавь гэдэг чинь... гээ л урьд жилүүдэд төлсөн үргүй төлбөрүүдийг бодож байтал багш гараад ирэв. Багш мэндлэнгээ зар дуулгаж байна:

-За өглөөний мэнд... орой хүүхдээ авахаар ирэхдээ эцэг эхийн хуралд сууна шүү, дөрөв хагасаас!
    

Ер нь бол хүүхдийг таван цагаас авахыг шаарддаг. Тэхгүй бол хаалгаа бариад хүүхэд ганцаараа үлдэж стрессдэж гүйцнэ. Багш нь хяламхийж, аашлаад бүр алаад хаяна. Гэтэл манай улсын бүх ажил зургаан цагт тардаг! За яахав нийслэлийн албад таван цагт тардаг ч гэсэн орон зайд шилждэггүй л юм бол хүүхэд нь мөн л ганцаараа үлдэх гээд байдаг...

Гарц олцгооё:
-Өдөр бүр ажлаасаа дөрвөн цагт гарна (дарга үүнд дургүй)
-Эсвэл ажлаасаа бүр гарна (эхнэр үүнд дургүй)
-Хүүхдээ цэцэрлэгээс гаргана (харах хүн байхгүй)
-Хүүхэд асрагч авы (мөнгө хүрэхгүй)
-Цэцэрлэгийн цагийг сунгуулья (нэг гард алуулна. Цэцэрлэгийн даргад уу, боловсролын сайдад уу?)

Гарц хайгаад явж байтал гэнэт нэг хөгийн чигнаал намайг үхтэл нь цочоов. Очих газраа үйлчлүүлэгчээрээ заалгадаг одоо цагийн жирийн нэгэн залуу таксичин байна. Би урдуур нь орох гэж байна гэж санагдсан нь түүний үйлийг үзэж уурыг нь хүргэчихэв бололтой. Би хүлцэн өнгөрүүлээд урт амьсгаа авсан ч түрүүн юу бодож байснаа таг мартчихав. Ашгүй нэг үзэсгэлэнт эмэгтэй замын хажууд харагдаж, тайтгаралыг олох шахтал мань эмэгтэй зам дээр палхийтэл шүлсээ хаялаа...

Гүй тэгээд ажил дээр ирэх нь ирсээн.  Ажлын гадаа харин машины талбай хомс байна. Уг нь 25 машин өлхөн тавихаар газар манай жолооч нар зах дээр цагаан манжин зардаг хятад авгайгийн шүд шиг хол хол зайтай тавьснаас болж 13 машин тавиа л дүүрчихэж. Утсаа үлдээгээд машин хаагаад л тавьчихлаа.

Гээд ингээд сайхан ажилдаа орж ирээд ширээнийхээ ард суутал аймар өлсөх мэдрэмж төрж байна. Түрүүхэн л өглөөний цай уусан юм сан. Бас хаашаа орчдын болоо. Эсвэл тархи ходоодонд байгаа юмаар хооллодог болцым болуу? Одоо ямар юм хум идэлтэй биш цайны цаг болтол кофегоор аргалахаас :D

Ингээд бүгдээрэнд бага үдийн мэнд шүү!