Асадын хүрээллийн нөлөө бүхий нэгэн, Гадаад хэргийн дэд сайд Фейсал Мекдад: Иордан, Турк хоёр яалт ч үгүй Сирийн бай болж магад хэмээн сануулга өгсөн ба дахин эшлэх болж байна. Тэр сайд ВВС-ийн ойрхи дорнод хариуцсан тоймч Жереми Бовэнтой ярилцсан нь олон чухал, эмзэг асуудлыг ил болгожээ. Америкийн цэргийн аливаа ажиллагаа нь Аль-Каеда-г дэмжсэн явдал болно, Аль-Каеда-гийн салаа салбар Жабхат аль-Нусра, Сири ба Иракийн лалын улс гэх террорист бүлгүүдийг дэмжсэн явдал болно, бүр хүзүү толгой холбосноос ялгаагүй. Мекдадын ярьснаар, америкийн интервэнц нь Ойрхи Дорнодод америкчуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж, бүс нутгийн тогтвортой байдлыг бусниах аж.

Мекдадын анхааруулга нөлөөлөөгүй ч, Арабын улсуудын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалт Каирт болоход Сирийн хөршүүд болох Ливан, Ирак, Иордан, Египет дөрөв цэргийн эвслийн ямарваа ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгдэж, Сири дээр биеэ барихыг бусаддаа уриалав.

Нийт Ойрхи Дорнодыг хамарна гэж хоосон ч таамаглаад буй бус, Иран дайны байдалд бараг шилжиж байна уу гэмээр мэдээлэл тархлаа. Сири рүү халдаа л бол Иранаас өгөх хариу нь Израилийг чинь устгаж байж л сална шүү! Ираны зэвсэгт хүчний жанжин штабын дарга  генерал Фирузабади Вашингтоны хаягаар ийм сануулга өгчээ.     

Сирийг хамгаалах ариун дайнд ираны залуус нэрээ өгч бүртгүүлж, тэд нь 100 мянгаас давж буй тухай мэдээлэв. Бодоод үз дээ. Сирийн тэр жижиг нутагт 100 мянган перс цэрэг зэвсэгтэйгээ очих нь байна. Ираны сайн дурынхнаас Сирийн Ерөнхийлөгчид бичсэн захидлаас үзвэл, иранчууд Голаны өндөрлөгт цэргийн баазаа байрлуулж өгөхийг хүсчээ. Ираны сайн дурынхны зарим нь эрх баригчиддаа хандан газраар Иракаар дамжуулан явуулж өгөхийг хүсч, тэндээс шиитүүдээр эгнээнээ тэлж аваад цааш Сири рүү нэвтэрнэ гэжээ.
 
Шинэчлэгч Ерөнхийлөгч Рухани гарч ирээд өрнийнхөнтэй харилцаагаа сайжруулна хэмээн горьдож байсан нь Сириэс болж гацах, бүр саатах магадлалтай боллоо. Учир нь Сири рүү интервэнц хийвэл ЛБНИУ цэргийн хүчээр хөндлөнгөөс шууд оролцох нь байна. Ойрхи Дорнодын хамаг болж бүтэхгүйд буруутгаад байдаг Иран маань одоо жинхэнэ ёсоор Ойрхи Дорнод руугаа орж явчих нь байна. Бүр Израилийн хил дээр очиж цэргийн баазаа байгуулах боллоо. Ахмадинежадын амлаад байсан газрын хөрснөөс арчих уриа дуудлага бодитой хэрэгжихийн босгон дээр байна. Ойрхи Дорнод дахь АНУ-ын ЭСЯ-дууд зэвсэгт халдлагад өртөх, улмаар Багдад дахь ЭСЯ-ыг нь дэлбэлүүлэхээр Тегеранаас санаачилга гарсан мэдээлэл ч нэн ноцтой.  

Ираны цэргийнхэн Сирийн төлөө залбирал үйлдлээ

Ингэхэд Сирид интервэнц хийх мөртлөө Ираны эсрэг дайныг өрнүүлэх өөр нэг сценар байна. Тэгээсэй ч гэж наад Булангийн монархууд хүсч байгаа. АНУ-ын Конгресс шийдвэр гаргалаа гэхэд түүний гишүүд нь бүгд Ираны хүчин зүйлийг давхар тооцоолж таарна. Нөгөө захидал илгээдэг 118 нөхөр тэнд сууж байгаа. Жон Керрийн хэлж байгаагаар, Сирийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол Иран цөмийн зэвсэг бүтээх чиглэлдээ улам зоригтой хөдлөх болно. Учир нь Сирийн хэрэг явдал, Ираны цөмийн хөтөлбөр хоёр шууд холбоотой гэнэ. Конгресс дэх жүүдийн лобби Ираны эсрэг ямар ч хувилбарыг дэмжүүлээд байж чадах тул Керрийн тэгж үзэх нь бас буруу биш. Израилийн эсрэг Сири дайсагнаад байдаг нь Сирийн цаана Иран байгаатай холбоотой хэмээн жүүдүүд үздэг. Ираныг тогтоон барихын тулд түүн рүү хязгаарлагдмал цохилт өгөхийг шаардах сенатч, конгрессын гишүүд нэлээд бий. Энэ бол зүгээр л айлгах цохилт байх болно.

Америкчуудын хүсч буй өөр нэг хувилбар байна. Сирийг дэмжээд Иран цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцлоо гэж бодъё. Тэгвэл тэр ажиллагаа нь Ираны удирдлагын нэгдмэл тогтвортой байдлыг эвдэж болох талтай. Дайнч улс төрчид нь дээшээ гарч эрх мэдэлд хүрэх ба реформист гэж зарлаад буй одоогийн шинэ Засгийн газар нь бууж өгч, улс төрийг орхих хувилбар байж болно. Ахмадинежадын үед Сири рүү интервэнц хийчихсэн бол Иран 100 мянга байтугай цэргийг илгээгээд Израильтай байлдуулчихсан байлаа. Харин одоогийн шинэ Ерөнхийлөгч нь дипломатын хэлээр цаадуултайгаа ярилцах гэж тэвчээр зааж байгаа нь талаар болох юм биш байгаа?  Ираны дотоодод Асадад дургүй хүн маш их байдаг тул Сири рүү цэрэг илгээснийх нь төлөө эрх баригчдынхаа эсрэг тэмцэлд босоод ирэхийг бас үгүйсгэж болохгүй. Үнэндээ Асадыг тогтоож байлгах гэж Ираны үлэмж их мөнгө Сири рүү  үр дүнгүй урсаж байгаад тэд дургүйцсээр буй. Ардчиллын бага зэрэг үнэр авсан тэд Сириэр далимдуулан аятолла нарын засаглалын эсрэг тэмцэлд босвол бүс нутгийн байдал өөрөөр эргэж магадгүй.   

Дэлхийн нефть, байгалийн хийн нөөц дээр сандайлчихсан аборигенууд хэмээн жүүдүүдийн нэрлэдэг Булангийн монархууд яг цагаа тулаад ирэхэд Израилийг хамгаалахаар Ираны эсрэг хөдлөх үү гэдэг ноцтой асуудал босч ирнэ. АНУ-ын аж үйлдвэр, санхүүг хянадаг америкийн жүүдүүд л үүнд хамгийн ихээр түгшиж байна. Үнэндээ Израиль яг ацан шалаанд орчихлоо.

Хөрш арабын орнуудад өрнөсөн Арабын хавар израильчуудын аюулгүй байдалд шууд заналхийлэл учруулаагүй. Харин одоо Сири рүү интервэнц хийнэ гэх мэдээлэл цууриатсанаас хойш израильчууд шууд түгшлээ. Нөхцөл байдал өөрөөр эргэх нь. Америкийн авантюр жүүдүүдийг шал өөр үйлдэл рүү түлхлээ. Хорт утааны баг, хорогдох нуугдах хонгил, зоорь, цонх хаалгаа бив битүүлэх, химийн атакийн эсрэг иргэний хамгаалалтын сургуулиуд болоод явчихлаа. Химийн атак хийлээ гэх иргэний хамгаалалтын дуут дохио израильчуудыг дөжрөөлөө. Бүх хүн амдаа хорт утааны баг тараажээ.   


Израилийн Засгийн газрын танхим хуралдлаа

Гэхдээ Асадын дэглэм ёс журам дэгтэй, тэд хүн төрөлхтөний эсрэг өдүүлсэн гэмт хэргийнхээ төлөө Олон улсын шүүхэд дуудагдах хүсэлгүй тул тэднээс израильчууд айгаад байгаа юм биш. Гол нь Америкийн шинэ холбоотон болчихож тун мэдэхээр радикал исламистууд тэр химийн зэвсэг, пуужин, катюшийг жүүдийн төр–улс руу ёстой хэнэг ч үгүй галлаж орхино гэдгээс үхтлээ айж суугаа. Ялангуяа Дамаск хот нутгийнхаа баруун талд, Голаны өндөрлөг рүү дөхүү байдаг нь бүр ч сайхан шалтаг болно. Асадын дэглэмийн үүр рүү баахан буудаж харвачихсаны нэг хэсэг нь уул толгод даваа л биз! Химийн хоронд хордоод татваганаж үхэж байгаа жүүд еврей нарыг зурагтын дэлгэцээр харуулахад нийт Араб дахинаараа, нийт мусульман ертөнц уухайлан баярлахаас бус харамсахгүй юм чинь!

Израилийн Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Амос Ядлин, Авнер Голов нар анхааруулж байна.

  • Сирид явуулах Америкийн ажиллагааны гол аюул нь юу вэ гэвэл төсөөлөмгүй уршиг дагавар байж болно.
  • Цэргийн ажиллагааны хамрах цар хүрээ өргөжиж, хугацаа нь сунжирна.
  • Асадын эсрэг цэргийн ажиллагаа жихадистуудын байгууллагыг бэхжүүлчихэд тун мэднэ.   

Тэр жил  Афганистанд зөвлөлтүүдийг тогтоон барьж, ялагдуулахын тулд дэвэн дэлхийн жихадистуудыг мужахед нэрийн дор нэгэн зэрэг цуглуулж тулалдуулж байсан АНУ энэ удаа Сирийн эсрэг исламистуудыг дэмжлээ гэхэд гол зовлонг нь үүрэх нь Израиль л болно. Исламистуудаас гадна өөр аюул нөмөрнө. Хэрэв Ираны сайн дурын 100 мянган цэрэг Голаны өндөрлөг рүү тулж байрлавал бүр ч хэлж таашгүй дайн өрнөж мэднэ. Хэзболла хойноос нь Израиль руу хорлон сүйтгэлээ эхлүүлнэ. Газын зурвасаас Лалын жихад гар хийцийн хэдэн зуун пуужингуудаа харваад эхэлнэ. Цаашаа төсөөлөхөд ч аймшигтай!