Илбийн наадам
Ертөнц бол жүжиг наадам. Тиймээс хэт ноцтой хандах хэрэггүй. Ертөнцийг жүжиг наадам гэж харах аваас чи цэвэр ухамсартаа хүрнэ. Толинд буусан тоос ноцтой зангаас л үүдэлтэй. Зүгээр кино үзэж байхдаа ч бид өөрсдөдөө тоос хурааж суудаг.
Ертөнц бол жүжиг наадам. Тиймээс хэт ноцтой хандах хэрэггүй. Ертөнцийг жүжиг наадам гэж харах аваас чи цэвэр ухамсартаа хүрнэ. Толинд буусан тоос ноцтой зангаас л үүдэлтэй. Зүгээр кино үзэж байхдаа ч бид өөрсдөдөө тоос хурааж суудаг. Кино театрт ороод үзэгчдийг хараарай! Нэг нь уйлж, нөгөө нь инээж, өөр нэгний сэрэл хөдөлж, бас нэгний хилэн бадарна. Хоосон дэлгэцэн дээр гэрэл, сүүдрийн илбэ л хөвөрч байгаа шүү дээ. Тэд илбийг мартаж, үнэн бодит юм шигээр автдаг. Зөвхөн кино театрт биш, хаа сайгүй хэт үнэмшлийн хийрхэл. Энэ бүхэн юу юм бэ? Хичнээн хүн энэ дэлхийд бууж мордов? Яг суугаа газар чинь наад зах нь арван хүний оршуулга бий. Тэд бүгд чам шиг амьдралд ноцтой хандаж явсан. Хоосон ирээд, хоосон буцахын хооронд хорвоогийн илбэ жилбийн төлөө алалдан тэмцэлдсээр талийжээ. Амьдрал, үхэл хэмээн айхтар чухал загнацгаасан хүн төрөлтний байх, эсэхээс үл хамааран ертөнц эргэж, наран мандаж, модод ургаж, гол ус урссаар байна. Өөрийнхөө амьдралыг урагш нь ч, хойш нь ч эргүүлээд үз. Уртын урт кино ший л байгаа биз дээ? Тухайн агшинд дэнсэлж донсолж байсан бүхэн чинь хожим хойно илбийн наадам л санагдана. Анхны хайраа санаж байна уу? Амьдрал түүн дээр л тогтож байсан бол одоо зүгээр л мартагдсан дууль болж уу? Бүх юм урсан, кино зура шиг хөвөрсөөр. Гэвч чи урсан өнгөрөх тохиол бүрт ноцтой хандаж, үймэрч бачуурах нь хөөрхийлөлтэй.
Энэтхэгийн арш нар энэ ертөнцийг Эзэн Бурханы бүтээл биш, харин тоглоом наадам буюу Лийла гэж нэрлэдэг. Христиан, Жүүдийн Эзэн маш ноцтой. Нэгээхэн удаа дуулгаваргүй загнасны төлөө Адамыг Эдиний цэцэрлэгээс хөөсөн. Ганц Адам биш, түүний үр сад хүн төрөлхтөн үеийн үед цөлөгджээ. Адам гэм хийсэн бол тэр нь Эзний л буруу. Тийм том цэцэрлэгээс ганц модыг онцолж, “Мэдлэгийн модноос жимс идэж болохгүй шүү!” гэжээ. Эзний хориг угтаа урилга дуудлага байсныг сэтгэлзүйч нар хэлээд өгнө. Адамын үйлдсэн гэм, зэмээс биднийг чөлөөлөхийн тулд Есүс цовдлогдсон гэж Христианчууд номлодог. Тэглээ ч Эзэн өршөөгөөгүй бололтой. Есүсийн дараа ч хүн төрөлхтөн зовсоор байна. Ийм айхтар тооцоотой Эзэн үнэн дарамт шүү. Энэтхэгийн үзэл бол бүтээгч эзнийг биш, зүгээр л тоглоом наадмыг тайлбарладаг. Тоглоом өөрийн дүрэмтэй. Тоглоомын дүрмийг зөрчлөө гээд чи өөртөө л төвөг удахаас, Эзэн Бурханы гэсгээлийг амсч байгаа хэрэг биш.
Орчлон ертөнцийг илбийн наадам шиг үзэж, хөгжин баяс!
Хэрэв чи зовлонтой амьдардаг бол илбийн наадамд хэтэрхий ноцтой хандсаных. Амар жаргалд яаж хүрэх арга зам сүвэгчлэх хэрэггүй. Зүгээр л хандлагаа өөрчил! Ийм ноцтой сэтгэлээр чи жаргалтай байж чадахгүй. Хөгжүүн цайлган сэтгэлээр л амар жаргалыг амтална. Долоо хоногийн турш нэг л юмыг санаад үз. Хорвоо ертөнц бүхэлдээ үлгэрт уульс, жүжиг наадам. Долоо хоног үүнийг тасралтгүй санах юм бол чиний амьдрал тэс ондоо болно. Тэр хугацаанд чи дотоод бодь чанарынхаа гэрэл гялбааг үзэж, жинхэнэ амар амгаланг мэдрэх вий. Одоо бол чи амар амгаланг мэдэхгүй болохоороо төсөөлж ч чадахгүй. Зөвхөн зовлон гунигийн хэмийг л чи мэдэрдэг. Заримдаа хэм нэмэгдэж, заримдаа буурна. Зовлонгийн хэм буурснаа л чи жаргал гэж боддог.
Тэгвэл туршаад үз. Өдөр тутмын амьдралаа жүжиг наадам гэж ойлго. Хэрэв чи гэрийн эзэн бол гэрийн эзний дүрд тогло! Гэргий бол гэргийн дүрд тогло! Мэдээж хэрэг тоглоомд дүрэм бий. Гэрлэх ч дүрэм, салах ч дүрэмтэй. Салахыг муухай гэвэл гэрлэх ч муухай. Гэхдээ нэг нь нөгөөдөө шүтэлцсэн тоглоомын дүрэм. Тэр бүхэнд хэт ноцтой хандах хэрэггүй, зүгээр л наадан баяс! Амьдралын чинь амт чанар тэр даруй өөрчлөгдөнө. Өнөө орой гэртээ хариад л айл гэр болж, амьдрал зохиож буй тоглоомыг мэдэрч, таашаагтун! Өөрийнхөө бүтээж буй дүрийг урлагтай сайхнаар туурви! Харин жүжиг наадам гэдгийг мартаж, бачуурах ёсгүй шүү.
Долоо хоногийн дараа чи дахиж гасалж ганирах хэрэггүйг ойлгосон байх вий. Гаслах уу, баясах уу чиний л сонголт. Амьдралд хандах буруу хандлагаас болж чи зовдог. Зөв хандлагыг сонгосноороо амар амгаланг эдэлдэг. Тийм учир “Зөв хандлага хамгийн чухал” гэж Будда онцолж байв. Зөв хандлага гэж юуг хэлэх вэ? Ганцхан шалгуур бий. Энэ бол обьектив биш, субьектив шалгуур. Дотоод амар амгалангаас өөр шалгуур байхгүй.

Эх сурвалж: ‘The Book of Secrets’ by Osho
goyo
Зочин
Зочин
UNEN gej uu?
Зочин
Зочин
Aagnug
Зочин
Tuuhiin Tugsgul...
Зочин
Зочин
Зочин
уучлалын товчоо
Зочин
Sex Guru Osho
Зочин
Зочин
Зочин
zochin
negen
үгүй ээ
үгүй ээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Erka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
huuli busaar
Зочин
цолмон
Зочин
Зочин
NB
and
and
Зочин
Зочин
Зочин
Ийм айхтар тооцоотой Эзэн үнэн дарамт шүү.
Зочин
Зочин
Зочин
Gergii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин