Намрын цэцэрлэгт
Толгой дээр нэг том хар хэрээ сууж байснаа нисээд явчлаа. Хар нь ч ойлгомжтой л доо. Ийм хүнд байдгий нь мэдсэнгүй. Талийгаач анд минь хаа байгаа бол? Амьсгал нь чихэн дээр сонсогдоод байдаг хачин хүн шүү. Алга болсоон, одоо. Ажин түжин хорвоо. Хэн нэгний амьсгалын чимээ тийм их зай эзэлдэг байж.
Толгой дээр нэг том хар хэрээ сууж байснаа нисээд явчлаа. Хар нь ч ойлгомжтой л доо. Ийм хүнд байдгий нь мэдсэнгүй. Талийгаач анд минь хаа байгаа бол? Амьсгал нь чихэн дээр сонсогдоод байдаг хачин хүн шүү. Алга болсоон, одоо. Ажин түжин хорвоо. Хэн нэгний амьсгалын чимээ тийм их зай эзэлдэг байж. Тэр шөнө зүрх рүү орж ирсэн тунгалаг бөмбөлөг сүнс юм болов уу? Тэгээд надад шингэчихсэн юм уу? Тусдаа бүтсэн сүнсэнд би итгэхээ больсон. Бурхан, чөтгөр бүгдийг зүүд гэж мэдрээд. Тэрнэгэн сэрэхүйг санагалзаад байх юм.
Гэхдээ багшаа зүүдлэх сайхан. Зүүдийг муухай гэж хэн хэлсэн юм? Хэн ч хэлсэн бай надад сайхан бол сайхан. Би өөрөө зүүд юм чинь. Өрөөл бусдыг зүүд гэчхээд өөрөө үлдвэл жинхэнэ аймшгийн зүүд. Нэг юмыг гайхаад л байна. Гадаад, дотоод хоёр огторгуй хэзээ ч уулзахгүй салангид юмшиг мөртлөө хэзээ ч салаагүй юмшиг нэгдэх юм. Чамайг угаасаа миний дотор байсныг харахаарараас чинь хөөцөлдөж явснаа бодож хөх инээд хүрьюү. Зүүдээ ярьж байна гэж үү? Харин зүүднээс сэрэх шиг санагдсан. ‘Шиг’ нь илүүдчихвүү, яав? Бас нэг гайхмаар нь, эргээд зүүдлээд байх юм. Зүүдэлж байгаагаа мэдсээр зүүдлээд байх хачин юм аа.
За элдэв бодолд автчихлаа. Оюуны хурдыг гүйц гэж номын ах минь хэлсэн. Миний хурд ч гэж юу байхав. Ажиглагч нь удаан болохоор тэгээ биз. Мунхаг мунхгийн эрхээр үл гэгээрнэ. Оюунтан оюуны эрхээр үл гэгээрнэ. Энэ үнэн байх аа. Гуравдагч нь л байхыг хүснэм.
Намар болжээ... Намрын салхинд хэдэн мөр дэрвээд байх чинь. Солгой хоолойтон дуулах дуртай гэдэг шиг.
Дэндүү дасал болсон
Эртний гунигийг үргээж,
Тэртээх дорноос хавар үнэртэнэ.
Аниргүйн дундаас
Аялгуу тодроод л.
Ай, энд байсан юм уу?
Сүмийн хонх жингэнэлээ.
Хэзээний хүлээсэн сураг
‘Сүүлчийн борооноор Будда харьсаан.’
Будда харьсан бол эргээд л ирнэ. Хариагүй бол харин хэзээ ч ирэхгүй дээ...

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
сайн сайхныг хүсэгч
humuus yamar ataarhuu yum be...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гуравдагч
Зочин
Зочин
Зочин
даяанчийн бодрол байна.
unshigch
Зочин
Nab
1
202.55.180.83
xxx
Веб