Шүүх өөрчлөгдөөд яг дундаа орж байна
Нийгмийг цөхрөлтгүй шүүмжлээд байхаар удах нь жаахан тийм болохоос их зөв өөрчлөгддөг юм байна шүү. Хүмүүс анги бүлэгт хуваагдан нөгөө талаа зэвсэгийн хүчээр, түрэмгийллээр даран сөнөөж үтэр хугацаанд асуудалгүй болж авч болдог. Гэвч манай үеийнхэн ийм замыг эхнээс нь сонгоогүй юм. Монголчууд өвөр зуураа өөр өөр үзэл санаатай байсан ч дургүй хүргэгсдийг ямагт хүндлэн хүлээцтэй хандсаар иржээ.
Харин төрийн тэргүүнээсээ эхлээд дэвшилтэд үзэлтэй иргэн бүр албан ба албан бусаар “Яавал дээр вэ?” гээд тасралтгүй яриад байхаар нийт зон олонд аяндаа зөв ухамсар төлөвшиж, өөрсдийгээ эргэн харахад хүрдэг юм байна. Хүмүүс сонгуулиас сонгуульд улам ихээр ардчиллын төлөө саналаа өгч буй нь үүнийг баталж байгаа хэрэг юм. Манай оронд шудрага ёсны ухамсар удаан боловч буцаад больчихооргүй суурь нэгэнт тавигдажээ. Үзэл санааг өөрчилж шинэчлэхэд бодох мэдрэх хугацаа ордог бололтой.
Одоо бид шүүх засаглал дахь шинэчлэл багагүй түгжрэл үүсгээд байгаад харж чадахтайгаа боллоо. Энэ салбарыг үндсээр нь өөрчлөх гэдэг бол ганц далайлтаар хийчих ажил биш. Дөнгөж саяхан л “Долоон сарын-1”-нд долоо найман зуугаар нь ачиж бөөндөөд шоронд хийж чадаад байгаа эвгүй энэ газарт өнгөрсөн зууны цэвдэг хайлаагүй үлдсэн байдаг. Хатуу ширүүн замнал командаар өдийг хүргэсэн цагдаагийн хурандаа нар, шүүх прокурорын эрх мэдэлтнүүд, төрийн хамаг нууцыг мэдэж байсан, байгаа тагнуулынханд шинэчлэл өөрчлөлтийн тухай шаардлага ёстой бүүвэйн дуу шиг сонсогддог бизээ.Хууль хүчний байгууллагад олон жил ажилласан нөхдүүд нь шаардлагатай гэж үзэхээрээ хуулийг мартдаг, “хуулиас дээгүүр” эрх мэдэлтний гар хөл болдог, аливаа ажиллагааг ямагт далд үйлддэг, яах гээд байгааг нь ард түмэн байтугай эхнэр нөхөр нь ч ойлгоход төвөгтэй өөр гаригийнхан болчихдог.
Шудрага ёсыг зөрчигсдийг шүүхэд дуудуулан шүүхийнхэнд “Та нар хэний ч хараат бишээр сайхан шүүгээд учрыг нь олоодох” гээд ардчилсан зарчимаа баримтлаад тэд нарт найдаад орхиж байна. Цагдаа шүүхийн томцуул томоохон хэргийг нь сорчлон авч өөрийн биеэр байцааж, ял төлөвлөж, тэгээд харж үзэж, өршөөл нигүүлсэнгүй хандсаныхаа шан харамжийг хүртэж аж төрдөг байлаа. Үүнийг болиулах, ичэж амьдардаг болгох арга нь нээлттэй нийгэм байгуулах, дээрээсээ үлгэрлэн өөрсдөө шудрага байх л байлаа. Улсын нэгдүгээр хүн өөрөө ханаж цадахгүй цохьдог нэр дуулдвал бүх юм утгаггүй болчихож байгаа юм л даа.
Морин дээрээсээ ардчиллыг төвөггүй тунхагласан боловч мориноосоо буугаад шударга бусыг шүүн тунгаах ахул хүнд сурталтай тулгарсан. Хууль шүүхийнхэн үеийн үед төрийн эрх баригчдын мэдэлд явсан, түүний даалгаврыг биелүүлэгч байлаа. Нөгөө талаар дараа дараагийн эрх баригчид нь өөрсдөө хуулийн салбарынхан тул шүүх прокурор цагдаа тэр чигээрээ улс төр бизнесийн бүлэглэл болчихсон байв. Манайх ч харин гайгүй. Зүүн Европын орнуудын хүчний байгууллагууд коммунизм задрахтай зэрэгцэн өмнө нь өөрсдөө шүүж тэмцэж байсан мафи, хар тамхины наймаа, уул уурхайн лизенц, нөөцөнд байсан ашигт малтмал, банк, санхүүгийн ертөнцөөс үлэмж ашиг олдог гэмт бүлэглэлийнхэнтэйгээ нийлж аваад цулайтлаа хөрөнгөжөөд авсан байдаг. Дараа нь улс төрд орцгоон гэмт этгээдүүд болон өөрсдийгөө найдвартай хамгаалалтанд авсан олон жишээ бий. Гаднаас нь харахад бүх нийтийн сонгууль явагдаж уг сонгуулиар ямар нэгэн байдлаар мафийн сүлбээтэн, тагнуулч нөхөр ард түмний Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл ажиллагаа явагдах жишээтэй.
Социализм коммунизм байгуулж байсан манай орны хувьд зам жишиг рүү хальтран ороход тун амархан байлаа. Хажууд бэлээхэн багш нар одоо ч олдоно.
Золоор бид ардчилсан биш байна гээд ч өөрт нь огт зохихгүй тийм нөхрийг маш эгзэгтэй үед төрийн тэргүүнээр сонгоод гаргаад ирсэн. Түүнд өглөө болгон “хууль шүүх дэхь шударга ёсыг тогтоох ажил дуусаагүй байгаа ” гэж зөвлөхүүд нь сануулдаг бизээ. Нөгөө “Тангуд улсыг сануулж бай “ гэдэг шиг.
Шүүх нь өөрөө тусдаа нэгэн засаглал тул шүүхийн шинэтгэл гэгч маш том бас дахиад ардчилсан хувьсгал хийх дайны ажил байсан нь асуудалд гүнзгий орох тусам мэдрэгддэг. Нэн түрүүнд шүүхийг дээрээс хараат бус байхыг уриаллаа. Шүүх дэхь шудрага талынхан үүнд урам орж томцуулын том том хэргүүдийг хуулинд юу гэж заасан түүгээр нь анх удаа шүүж бөөн дуулиан тарьсан юм. Хуулийн өмнө их удирдагч, жирийн иргэн хоёр ав адилхан гэж социализмийн үеийн үндсэн хуулинд ч тунхаглаж байсан боловч хэрэгжиж байгаагүй. Хэрэгжиж байгаагүй тохиолдлыг анх удаа хэрэгжүүлээдэхсэн чинь яалаа.
Монгол дахь шүүхийн шинэчлэл ямар нэгэн хонзон авах, хэлмэгдүүлэх, хомроглон халж солих байдлаар өрнөөгүйгээрээ онцлогтой. Тийм ч учраас энэ салбар ганцхан өдрийн дотор төрөл арилжсан мэт өөрчлөгдөхгүй байгаа тал бий байх. Төрийн ордонд тусгай танхим гаргаж түүнд олон нийтийг хамруулан байнга шахуу “Энэ шүүх тогтолцоог ер нь яах вэ? Шудрага ёсыг тогтоохын тулд яая даа байз” хэмээн яншаад байхаар цаашид санаа амар хулгай хийхээс хулчийгаад эхэлж байна шүү. Манай хүн ам харьцангүй цөөн. Бүгд баян чинээлэг биш. Энд тэнд ялангуяа төрд томоохон алба хашиж буй этгээд өнгө зүс орон унаа байр нь сайжраад ирэхийг бусад нь андахгүй тэр дороо л мэддэг. Ямар аргаар хөрөнгжсөнийг ч мэдээллийн хэрэгсэлтэй хэрэгсэлгүй гадарлан жиг жуг хийцгээнэ. Харин дараа нь яах бол гэж анаж байхад томцуул яах ч үгүй улам дээш дэвшээд явчих тохиолдол хэвийн үзэгдэл байлаа. Олон түмэн төрийн нарийн нууцыг тэр бүр мэдэх боломжгүй ч төрийн томцуулыг хэрхэн тэрбумтан болж байгааг хараад л сууж байдаг. Энэ талаар ямар нэгэн хэл ам гарахад шүүх дээр очоод хэрэг замхрах, нотлох баримтгүй, хуулийн цоорхой байсан гэхчилэн янз бүрийн арга чаргатай.
Мэдээллийн хэрэгсэллээр Гаалийн байцаагчийг авилгач гэж бичээд сэтгүүлч өөрөө хүн гүтгэсэн хэргээр яллагдаж байлаа. Дараахан нь Элбэгдорж Ерөнхий сайд болоод Гаальтай авилгын тэмцэл явуулаадахсан чинь нөгөө гүтгүүлэгч маань авилгачдын нэг гэдгээ хүлээж билээ. Шүүхийн шийдвэр гээчийн нэгэн жишээг ийн нүдээр харж биеэр үзэн итгэл алдарч явсан цаг саяхан шүү.
Авилгатай тэмцэх газраас өгсүүлээд шударга өрсөлдөөний газар хүртэлх дарга удирдлагууд ээлж дараалан шинэчлэгдэж байсан боловч дорвитой юм болоогүй. Одоо бие даасан, удирдлага нь шинэчлэгдсэн эдгээр байгууллагууд дээрээс хараат бишээр ажилаа явуулж чаддаг болсон нь том дэвшил юм. Зарим нь шүүх хүчний байгууллагад ажиллах унацгүй болцорлоо гээд ажлаа өгч байхад зарим нь одоо л нэг шудрага ажиллах нөхцөл бүрдлээ хэмээн урам орчихсон яваа харагдана.
Шүүх хүчний байгууллагаас учир утгагүй айхаа больж харин шударга бус үйлдэл хийвэл өршөөлгүй гэдгийг бултаараа ухамсарладаг болоход бага хугацаа үлдлээ. Ямар ч байсан эрүү иргэний хуулиудаа Ерөнхийлөгчийн санаачлагаар шинэчлээд авлаа. Дахиад ч өөрчлөх хэд хэдэн төсөл явж байна. Дашрамд сонирхуулахад “Эрүү” гэдэг үг нь эрүүдэн шүүж тарчлаах гэсэн утгатай байж шүү. Нээрэн ч тийм л дээ.
Зочин
Мэдээ нийтлэж тус болооч. Оор хааш нь хандахаа вэ
зочин
Зочин
Зочин
Bayar
.
s
munkhuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
зусарч
ганзориг
.....
Зочин