Ерөнхийлөгчөө сонгоход олуулаа нь дээр
Сурталчилгаа, танин мэдэхүйн тал дээр гэхэд хожим үлдэх баримт эргэлзээтэй мэдээллийн хэрэгслийг ашиглах тухай заалтыг УИХ баталсан байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид нэр дэвших явцдаа юу яасан нь цаасан дээр баримт, цасан дээр мөрөө үлдээхгүй. Хожим 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болж өнгөрснийг сонины шарласан хуудаснаас олж харах, судлах боломж хомс.
Энэ удаагийн сонгуулийн арга хэмжээ шинэчилсэн хуулийн дагуу хугацаа бага, “хөнгөн хийсвэр” хэлбэрээр явагдах юм уу даа.
Сурталчилгаа, танин мэдэхүйн тал дээр гэхэд хожим үлдэх баримт эргэлзээтэй мэдээллийн хэрэгслийг ашиглах тухай заалтыг УИХ баталсан байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид нэр дэвших явцдаа юу яасан нь цаасан дээр баримт, цасан дээр мөрөө үлдээхгүй. Хожим 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болж өнгөрснийг сонины шарласан хуудаснаас олж харах, судлах боломж хомс. Гол тулалдаан болоод өнгөрсөн телевиз сайтууд сонгуулийн дүн гармагц толгой хүзүү ороож мэдэх мэдээллээ тэр дор нь түүгээд устгаад хаячихна. Сонгогчид зурагт үзэж, интернэт ашиглах л байх л даа. Тэглээ ч сонгуулийг чухал ач холбогдолд тооцон хадгалах, цээжлэх, дахин дахин санах нь юу л бол. Гэгээтэй таамаг хэлэхэд өнөө жилийн сонгууль хэл ам багатай их сайхан болж мэдэхээр ярьцгааж байгаа.
Мэдээллийн бүх хэрэгсэл хувийнх, үгүй ядаж олон нийтийнх тул Монгол төрийн ой санамжийн талаарх түүхийг тэмдэглэн үлдээх хариуцлага хүлээхгүй. Сонин ба цаасан дээрх баримт хомс байх тусам хожим дур дурандаа дурсамж бичих боломжтой. Дараа нь эвлүүлсэн, үг санаа танагдсан баримтууд цор үнэн болж хувирвал харамсалтай юм даа. Сонгуулийн штаб бүх л сайт, зурагтын бичлэгийг хуулаад хадгаллаа гэхэд түүнд хэн үнэмших юм. Засвар оруулчихсан ч юм билүү. Харин сонинд тэгэх боломж байдаггүй.
Манай шинэ үеийн нийтлэлч нар бичсээр байгаад сонгуулийн “пиар”-ыг сайн хүмүүжүүлж өгсөн гавьяатай. Ямар ч байсан нэгнийгээ шууд зүхээд унахгүй, хятад монгол гарвал хайхаасаа ичдэг болчихож. Сэтгүүлчдийн бичиж тэмдэглэж байсан зүйлс тэр дороо эс гэхэд нийт массын сэтгэл зүйд яваандаа маш сайн хүрсэн байдаг. Өнөөдрийн ахиц өчигдрийн бидний бичиж байсны үр дүн гарч буй нь тэр юм.
Одоо гадаа зуны дэлгэр цаг айлчлан ирж том хүн байтугай хүүхэд гэртээ чийгтэй байшинд бүгэн интернэт, телевиз ширтэхээс эрс залхдаг үе. Тийм болохоор сонгуулийн сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгчийн сонгуулийг манай улс зургаа дахь удаагаа явуулах гэж байна. Анхны сонгууль 1993 онд болоход нийт сонгогчдын 92,7 хувь нь оролцож саналаа өгсөн байдаг. Түүнээс хойш энэ хувь процент тасралтгүй буурсаар 1997 онд 86 хувь, 2001 онд ная гарантай, 2005 он гэхэд сонгогчдын далан хувь руу уруудан тасралтгүй цөөрсөөр ирсэн. УИХ ба орон нутгийн сонгуулийн хувьд бол түүнээс ч цөөхүүлээ нэр дэвшигчийг сонгодог болоод байгаа. Ялангуяа дахин сонгууль гээч арга хэмжээ бол бүр утгаа алдсан.
Сонгуулийг сайхан зохион байгуулж Ерөнхийлөгчөө бид олуулаа сонгомоор байна. Намын туг далбаа намираад, нэр дэвшигчийн зураг гудманд өлгөгдчихөөр л бүх нийтийн сэтгэл огшино гэж байхгүй. Улс төрийн идэвхтэй цөөн бүлэг л өөрсдийгөө ингэж баясгадаг болохоос жирийн хүмүүс хараад бараг залхдаг биз. Дандаа болдог биш ганц удаа сонгуулиар дуу хуур, бүжиг наадам, уралдаан тэмцээн, эмнэлгээр үйлчилчихэд яагаад болдоггүй юм. Тийм юмгүйгээс өөрөөсөө бусдыг сонгох үйлсээр огт дутаж яваагүй олон түмэн сонгуульд оролцохгүй байсан ч болох эрх чөлөөг эдлэх боллоо. Үүнийгээ зөвтгөж, ялимгүй шалтаг гарах төдийд санал өгөх байр руу очихоо больчихдог. Яг тэр өдөр толгой өвдөөд ч юм уу хүүхэд харах хүн олдоогүй тул, эсвэл ганц амарсан дээрээ хувцас хунараа угаагаад амжсангүй хө гээд сууж байдаг. Саналаа өгмөөр байсан ч хаягаа тодорхой болгож амжаагүй, бичиг баримтаа аваагүй зөндөө хүн бий. Мөн улс төрийн намын анхан шатны нэгж байгууллагыг эзэгнээд зөвхөн түүгээр дагнаад амьдарч явдаг нөхдүүд нам болгонд бий. Тэд өөрийнхөө талын биш байж магадгүй сонгогчдын саналыг авахгүй байх бүх л аргыг хэрэглэдэг. Одоо доромжилсон болох байх даа. Ингээд явж явж бараг дэмий шахуу хүмүүсээс бүрдсэн цөөн хэдэн сонгогчид манай улсын ирэх жилүүдийн хувь заяаг шийдчих гээд байх боллоо. Угаасаа нийт сонгогчид тийм ч их биш. 18 нас хүрээгүй хүүхэд залуусыг хасчихаар гурван сая хүрэхгүй хүн амын тал нь оролцохгүй гэсэн үг. Юмны учир ойлгохоор нас мэргэжлийн маш олон сонгогчид гадаадад харлаад гараад явчихсан. Энэ мэтчилэнгээр танагдсаар байгаад дансан дээр сая гаранхан хүний нэр бичигдэх боловч бас будлиантай. Өнөр олуулаа үндэстнүүд цөөн хувиар саналаа өглөө ч хэдэн саяар яригдах сонгогчтой тул санаа зовох зүйл бага гардаг байх. Харин манай хувьд бол тийм биш. Та л ирж саналаа өгөхгүй бол танаар шууд дутаад байх хандлагатай болж. Сонгуулийн дараа статистик баахан тоо гардаг юм. Түүн дээр танай сум, хороо хэсэг хэрхэн яаж саналаа өгсөн хэний төлөө хэдэн хувьтай гээд. Эдгээр тоог унших хэрэг заримдаа гардаг юм шүү. Улс төр ургацаа хураагаад эдийн засаг руугаа шилжих явцад энэ тоог уншицгааж байх юм билээ.
Одоо энэ сонгууль болж байгаа дээр нь амжуулаад цэгцэлчихмээр нэгэн том ажил бол иргэний бүртгэл хаяг юм. Хамгийн оновчтой сонголтыг хийх “сайн сонгогч” бол хаяган дээрээ байгаа оршин суугчид байх гэж боддог. Хүн амын жар гаруй хувийг бүрдүүлж байгаа ядуу биш дундаж давхаргынханд нийгэм хаашаа явж байгаа нь тийм ч хамаагүй биш. Нийгмийн чиг хандлагад санаа зовох л ёстой. Бидний хүсээгүй нийгэм рүү чирч мэдэхээр нөхдүүд гарч ирээд төр эзэгнээд байвал таатай явдал биш.
Соёлт орнуудын жишгээр гэр оронтой болгон шуудангийн хайрцагтай баймаарсан. Манайх гэж хэлэх эрхийг паспортын хаяг биш шуудангийн тоот хангадаг. Шуудангийн тэр өмгөр хайрцаг өрхийн тусгаар тогтнолын төрийн ордон нь юм. Бүр малчны хот ч хайрцагтай байж болно. Арцатын амны зүүн дэнж гэсэн хаяг бол Самдангийнхний үеийн үед нутагладаг зуслан нь мөн бөгөөд тэдний гэр бүлийн эрхэмсэг оршихүй юм. Яагаад хадуураад шуудангийн хайрцаг яриад унав гэхээр энэ хайрцгаар баримжаалж иргэдээ хаана байгааг мэдэж авдаг. Иргэд орц гудамж, жалга довондоо ийм хайрцган шав тавьж эзэн суудаг. Хүн төдийгүй араатан амьтад өөрийн эзэмшлээ сарих, шүлсээ наах зэргээр хаяг ярликжуулж хил хязгаараа тогтоодог. Их утгатай, гүн хүндэтгэлтэй эд юм билээ. Орон гэргүй, нийтийн болон цэргийн хуаран, сүм, оюутны байранд амьдардагт бол шуудангийн хайрцаг байх ёсгүй. Төр нутгийн удирдлагууд тогтсон амьдралтай иргэдтэйгээ илүү тулж ажиллан тэдний санаа оноог цуглуулах нь жинхэнэ шууд ардчилал бодит үр дүнгээр хэрэгжих санагддаг. Сонгуулийн нэг сарын хугацаанд энэ хайрцаг руу сонин сайхан унших материалууд тасралтгүй илгээж иргэдийн боловсрол танин мэдэхүйг гэгээрүүлбэл давхар ач холбогдолтой. Тэр сонин нь зөвхөн нэр дэвшигчийн материал байх албагүй. (Мөн завсар нь задгай төгрөг мартаад явуулчихсан байвал бүр ч гоё юм даа.) Аж ахуйн нэгж компанийн удирдлага тамга тэмдэг машины кабинд ч байж мэдэх бол айлын хаяг гаднаа үл хөдлөх хөрөнгийн адил байдгаараа онцгой. Тиймээс шуудангийн хайрцаг өнөө хэр хоцрогдоогүй, ач холбогдлоо алдаагүй. Интернэт хаяг, гар утас зэрэг бол гэр бүл, гэр бүлүүдээс тогтсон эх оронлог чиг хандлагад үйлчилдэггүй. Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд баян ч бай ядуу ч бай айл гэр болсон болгон оролцох нь өрх гэрээ хүндэтгэсэн их ёслол юм уудаа гэж бодогддог.
Одоо гүйдэл татарч суудал эхэлж байна. Хүмүүс орон сууцжиж, нийтийн сууц сонирхохгүй нь гэр хороололд хаус маягаар төвхнөөд авбал тэгээд газар өмчлөгдчихвөл манайх хэмээх хэн ч халдашгүй цайзууд бий болно. Энэ цайзуудын нийлбэр нь Монгол Улсын тусгаар тогтнол юм. Цайзныхан л олуулаа саналаа өгцгөөдөг баймаар байна. Биеэ засаад гэрээ зассан хэнд ч дараа нь төрийг босголцох шаардлага бий. Гэр тойроод шударга ардчилсан орчин үүсээсэй. Тэгвэл мөн ч сэтгэл амар байхсанж.
Зочин
Зочин
sanal;
MAN sonono
bolloo
ДОВДОН
Зочин
awtomat mashin
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ!
s
ЖИНХЭНЭ ДОВДОН
bat
ДОВДОН
cudabo - d
dovdond
Зочин
Зочин
д тэмүүжин
Би
cudabo
gengee
cudabo
Зочин
Baagii
Больщевик
Төртөмөр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ДОВДОН
Зочин
zochin
Зочин
Зочин
ДОВДОН
дугар
Зочин
bugd oroltoyo
zochin
Зочин
Зочин
Зочин
OK
Зочин