Цалин буух сайхан
Ажил дээр цалин бага ч гэсэн буух сайхан Аваад удсан өр дарах сайхан Хоолонд ороод эвшээлгэн сунайх сайхан Хоолны дараа ажил дээр түр зуур дугхийх сайхан
Ажил дээр цалин бага ч гэсэн буух сайхан
Аваад удсан өр дарах сайхан
Хоолонд ороод эвшээлгэн сунайх сайхан
Хоолны дараа ажил дээр түр зуур дугхийх сайхан
Дарга ажилдаа ирэх сайхан
Дараа нь Гаамп ороод ир гэж дуудах сайхан
Даргадаа байн байн магтуулах сайхан
Дараа нь ажиллыхандаа онгирох сайхан
Үе үе гарж тамхилах сайхан
Үеийн залуустайгаа хов базах сайхан
Ажил дээр хүүхнүүд юм зарах сайхан
Арав таван төгрөгний ашиг унагаад инээлдэх сайхан
Хажуу ширээний бүсгүй хоолоо өгөх сайхан
Хамж идчээд инээгээд баярлалаа гэх сайхан
Хүний хоол байхгүйд нь идчээд баригдахгүй байх сайхан
Хүн шиг ажилаа хийгээгүй ч загнуулахгүй байх сайхан
Гадуур ажилтай гэж хэлээд хааяа тэнэх сайхан
Ганц нэг пиав татчаат азаартахгүй өнгөрөх сайхан
Дадлагын хүүхдийг тамхинд гүйлгэж дээрэлхэх сайхан
Дараа нь цалин нь буухаар пиав авхуулж агсарах сайхан
Өглөө эрт ирээд даргадаа харагдах сайхан
Өр тавилгүй даалгаж хооллох сайхан
Шинэ бүсгүй ажилд орох сайхан
Ширээнийх нь хажууд зогсоод дэмий ярих сайхан
Картанд цалин гэнэт орох сайхан
Кофэ уугаад налаад суух сайхан
Ганц нэг даргадаа загнуулах сайхан
Ганцаараа жорлонд утсаа маажиж суух сайхан
Хэрүүл уруул болох сайхан
“Хэн нэгэн” ажлаас халагдах сайхан
Оройтож ажиллах сайхан
Омог уураа ажилдаа гаргах сайхан
Хурал дээр санаа дэвшүүлж тодрох сайхан
Хуйцаа өдрийн цайндаа идэх сайхан
Шинэ дарга ирэх сайхан
Ширээн дээрээ юм бодож суух сайхаан
Баярын үеэр эрт тарах сайхан
Баярлаж дуусаад тооцоон дээр бултавал сайхан
Хааяа хааяа төрсөн өдөр болж кароакэдах сайхан
Халамцуу даргынхаа дэргэд ажилаа ярьж уяраах сайхан
Тог тасрах сайхан
Таг тасардаг тоогүй гэж худлаа уулга алдах сайхан
Чухал царайлж твийтэр фээсбүүк ухах сайхан
Чухам ажлаа хийж байна гэж даргаа сонстол шүүрс алдах сайхан
Гаампаа цалин орсон шүү гэж дуудах сайхан
Гадаа гараад 3 пиав ууна даа гэж бодох сайхан
Өрсөлдөгч нэгнээ ховлох сайхан
Өөрт нь харин “зэвүүн муу дарга” гэж талд нь орох сайхан
Миний ажил диваажин шиг сайхан
Миний хамт олон бужигнасан сайхан
Миний дарга эрлэг хаан шиг сайхан
Миний ажлын цалин буух сайхаан
shure
Зочин
Зочин
kevin
zochin
kkk
haha
swganzo
bok
Зочин
Зочин
Зочин
Зочин
dump
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
555
Orowodoltei
Зочин
Яагаа яг
Зочин
иргэн
иргэн
иргэн
Зочин
Анхаа
Зочин
Илий балай
Зочин
Зочин
Зочин
kkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энэ ертөнц дээр юу худлаа вэ?
Энэ ертөнц дээр юу худлаа вэ?
Энэ ертөнц дээр юу худлаа
Яруу найргийг унших ч үгүй.
asd
Зочин
Зочин
Би худлаа хэлсэн байна.
Цалингаар амьдардаг улсууд байдаг байх, ха,ха.
Цалин шүтэг улсуудад л сайхан байх, ха,ха.
Real reader
баас
баас
баас
Зочин
Зочин
Нараа
bi
Зочин
Зочин