ТӨМС ТОЙРСОН ТӨМС БОДЛУУД
Төмс үнэд орж, төмсний лангуу ханхайчиж. Хөлдүү байтугай нь зарагдахаар байна. Гэхдээ хөлдүү төмс ч идэх аргагүй муухай амттай болчдог л доо.
Надад өнөөдөр төмстэй холбоотой төмс шиг тал тал тийшээ өнхөрсөн бодлууд төрөөд байна:
- Хэзээ нэг цагт “төмсөн толгойт” нтр гэж хэлүүлж байсан хүмүүс минь, та нар одоо л инээмсэглэх цаг.
- Харин хөлдүү төмс гэгүүлж байсан бол инээгээд байхым байхгүй, угаасаа идэхийн аргагүй болчдог.
- Цайны газрууд төмсний нухшаа хасчиж уу, хасаагүй байна уу?
- Төмс таван мянга хүрлээ гэнгүүт манайхан булаацалаад аваад эхэлдэг нь сонин. Хэвийн хүмүүс бол харин ч авахгүй байх.
- Анх индианчууд төмсийг зохиосон байдагшд нээрээ. Тамхийг бас. Оронд нь цагаан арьстнууд тэмбүү, коор моор бэлэглэсэн байдаг.
- Ер нь нэг кг төмсөнд овоо хэд ирдэг биз дээ? Нэг хоолонд 2-4 төмс гэж бодвол бас гайгүй бишүү. Бааранд бол 8000-ын пиав баахныг нэг дор гусдаг биз дээ. Хоёр цаг суугаад л 5 мянгын төмс бүтэн шуудайг уух нь байна.
- Дээд талын бодол бол төмс нээрээ асуудал болсныг харуулжээ. Би асуудал биш гэж бичих гэсэн боловч аяндаа уургалуулчлаа. Шуудай төмс уугаад байхдаа яахавд.
- Энэ зуур тэрийг "төмс өг" гэсэн үгнээс гаралтай байж болох тухай бодол орж ирлээ.
- Ер нь энэ өсөлт удахгүй нь тодорхой. Тун ч удахгүй шуудай төмс 20 мянга болно. Монголчууд хаа очиж төмс, төмсгөнөө сайн тарьдаг ард түмэн шүү. Илүүдтэл нь тарина.
- Харин тариаланчид маань намар 5 мянгаар нь зарчуул мөн сайхан аа гэж бодож байгаа байх. Хэцүү л дээ, кэйнсийн үл үзэгдэх гараас хэн ч зугтаж чадахгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь. Түүний хувьд чөлөөт эдийн засаг гэж байхгүй болсныг өөрөө хэлсэн.
- Манайхны хошин мэдрэмж мундаг нь харагдаж байгаа. Аль хэдийнэ нийслэл салат, төмсний хучмалын тухай хөгжөөнт дуулиуд бичээд эхэлчихсэн байна. Миний хувьд төмстэй холбоотой “жинкэн тансаглаж байжээ” гэчихмээр дурсамж алга. Тал нь муудсан төмсийг тэр чигээр нь хаяж байсан нь л юм уу даа. Тийм юм бол байх шдээ.
- Ахиад хэлэхэд хүмүүс заавал одоо төмс авч, нөөцлөх гээд байгааг л ойлгохгүй байгаа. Манай хөргөгчинд хэзээ ч авсын мэдэхгүй 2 кг орчим төмс байж л байсан. Одоо ч байж л байна, жоохон багассан байх. Дуусчуул ахиад ганц нэг кг авч байтал шинэ ургац гараад ирэх газар. Заавал дэлгүүр дангуу хоослох ямар хэрэг байна.
- Ер нь авахгүй байсан ч яадым бэ. Төмс заавал ид гээд хуулиндаа заацымуу?
- Гэхдээ жинкэн ойлгохгүй байгаа юм нь таксичид “төмс табан мянга хүрчээд байхад чинь” гээд үнээ нэмээд байгаа нь. Орон сууцны үнэд нөлөөлөхөөс өмнө шинэ ургац нь гараасай.
- Энэ асуудлыг Н.Алтанхуяг гуай “төмс бол тансаг хэрэглээ” гэж хэлээд дор нь шийдэж чадах байсан. Бид нар заавал өдөр бүр тансаглах албатай биш. Хүмүүс тэгээ л бухимдахаа болино.
- Төмстэй холбоотой жинхэнэ дурсамж санаанд орлоо. Би арван га газраас төмс хураалцаж байсан. Бас л том шүү, найз маань тээр тэнд нэг цэг шиг юм яваа л. Арай гэж хашгирч ярилцана, "хоол болжийнууууу?" гэнгүүт нөгөө цэг маань "болоогүй байнаа..." гэж орилно. Гэхдээ хэдий хол ч гэлээ, төгсгөлд нь аярханаар сда.. гэх мэт хэлж бгаа нь сонсогддог юм билээ. Тэндээс би ямар үг хэлэх гэж байгаа нь мэдэгдэж л байвал дуу заавал чанга байх албагүй юм байна гэдгийг мэдэж авсан.
- Нээрээ дотроо хоёр шуудай төмстэй нэг өрөө байр зарна шүү. Мессэжээр холбогдоорой.
- Заза болчлоо, төмсөнд төмсөгдүүлсэн монгол хүн та өдрөө сайхан өнгөрүүлээрэй!
2020.07.21
Зочин
Зочин
найс
Ха ха ха
Зочин