Кино “Синема” болоод эргээд ирлээ
Айл болгон гэртээ зурагттай. Лав л манай уншигчид зурагтгүй айл биш дэг. Зурагтаар кино байнга гарна. Бид кино үзэх дуртай. Одооны телевиз маш олон хувилбартай бөгөөд сувгуудыг солиод байхад эрхбиш аль нэгэнд нь ший янгуу байж л таараа.

Мэдээллийн энэ хэрэгсэл авсаархан хямд төсөр тул дорхоноо нийтийн хүртээл болсон. Манай үеийнхэн “Уран сайхны онц сонирхолтой кино” үзэхийн тулд хамаг ажлаа хойш нь тавьж Улаанбулан буюу клубийг зорьдог байлаа. Ирээдүйд кино театрууд хаалгаа барьж, кино урлаг ч төгсөх цаг удахгүй гэж ная ерээд онд гадаад дотоодгүй ам бардам төсөөлж эхэлсэн байдаг. Нээрэн ч тэгсэн юм. Манай орны хувьд гэхэд л сум төдийгүй аймгуудын үзвэрийн газрууд бүгд хаагдаж кино механикч гэж ямар чухал хүн байсныг одооны хүүхдүүдэд тайлбарлахад ойлгохгүй байна.
Одоо тэгсэн чинь телевизийн алтан үе хэлбийж нөгөө кино театр чинь буцаад ирлээ. Киноны эх орон АНУ-д энэ салбар улам хүчээ авч театрт очиж “Синема” үзээгүй хүн хүн биш шахуу болчихож. Насанд хүрэгсэд чөлөө зав л гарвал хувцас хунараа сольж өмсөөд нүсэр хотын том том танхим руу очиж хамаг цагаа үрэх нь дээхнэ үеийн “көлөөв”-т очдогтой их төстэй.
Гэрт нь зурагт, зурагтаар дүүрэн кино байтугай юм гараад байхад яагаад асаахаа больчихов. Түрүүчээсээ зурагт үздэг хүүхэд ч цөөрөөд ирэв. Интернэт, гар утас гэдэг өөр өрсөлдөгч гарч ирээд телевизийн нэвтрүүлгийг унтрааж орхижээ. Хананд эсвэл авдран дээр асахаа үздэггүй хар хайрцагнууд илүүдээ гарсан эд хогшил болон дүнсийх нь хэвийн үзэгдэл боллоо. Мэдээллээр бялхсан хойч үеийнхэн “Энийг хэзээ юу гарна гэж хүлээдэг юм” гэчихээд “нээт” рүүгээ орцгооно. Охидууд энд тэндгүй л оймс нэхэж байгаа юм уу гэлтэй буруу харцгаан тонгойж гар утастайгаа ноцолдоно. Олуулаа цуглараад ч нэмэргүй эргэн тойрон ганцаардал.
Тэнд өндөг шарж идэхээс бусад бүх үйлчилгээ явагдаж байна.
Үнэгүй юм үнэгүй л байдаг хойно доо. Сургуулийн сурагч, ядуу оюутан, тэтгэврийнхэн, эмзэг давхаргынхан бүгд шаваастай телевиз, интернэт хоёроос өөр давсан сонин хачин, нүд хужирлах юмыг улам давраад хайж эхэлсэн түүх өчигдөрхөн. Тэр хангалт нь энэ гараад буй шинэ кинонуудыг очиж үзэх явдал болжээ.
“Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн хэрэгтэй нь кино” гэж суут сэтгэгч В.И.Ленин юутай үнэн хэлээ вэ. Унших ухаарахад цаг алдуулах төвөгтэй роман туужийг гэхэд л авсаархан сонирхолтой, бүр амьд болгоод найруулчихаж байна. Шинэ мэдээлэл, ирээдүйн чиг баримжаа, шинжлэх ухааны сүүлийн ололтууд, төрөл бүрийн нууцын тайлбар сэлтийг хэнийг ч уйдаахгүйгээр багаахан хугацаанд багтаан үзүүлдэг. Киноны төгсгөлд гардаг “бичиг”-ийг анзаарвал сайн муу бүх л бүтээлд маш олон хүн хүч салбарынхан оролцдог ба өртөг зардал нь ч тоймгүй аж. Өндөр үнээр боссон бүтээлээ гараас гаргангуут шууд интернэт, телевиз рүү цацчих нь гэж юу байхав. Шинэ бөгөөд сайн киног зурагтаар үнэгүй үзнэ гэвэл багагүй хугацаанд хүлээх хэрэг гарна.
Ихэнх мэдээллийн хэрэгслийн шинэ мэдээ, дөнгөж саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын цаад мөн чанар нь голдуу аль хэдийнэ болоод өнгөрсөн үйл явдлуудын албан ёсны тайлбар төдийхөн байдаг. Учир ийм тул хүмүүс байсгээд л театр орж төлбөрөө төлөөд шинэ сонин хачин харж уйдаагаа тайлах шаардлага моод болсон байна.
Нөгөө талаар кино үзэхийн сацуу олонтой газар очиж бужигнах нь хотод ирж амьдрахын үндсэн утга учир оршдог. Олон хөлийн газар нь зөвхөн бараан зах, дэлгүүр, баар ресторанаар хязгаарлагдахгүй. Ялангуяа хүүхэд залуучуудад бол эдгээр газар хамаа ч байхгүй. Хэтрүүлж хэлээд байгаа болохоос үнэндээ энэ хүүхдүүдийн ихэнх нь орой болмогц л тэр архидан согтуурдаг газруудыг дүүргэчихдэг ч юм биш. Тэд кино театрт очиж үзвэрээ хүлээнгээ “попкоронг” идэж, тоглоом тоглож, сандал дээр сууцгааж дэмий ярьцгаана. Ядаргаанд оруулахаа алдсан гар утас, интернэтээсээ түр ч атугаа салцгааж баахан хөгжилдөж аваад кинон доторх нэгэн шинэ ертөнц рүү хамтдаа орцгооно. Тэгээд үзвэр эхэлмэгц гэрэл унтарч бие сэтгэл цаг гучин минутын турш диваажин там юу л байна тэр бүгдээр ханатлаа аялж догдолж инээж гашуудах нь туйлын зугаатай.
Хүн ам олноор цугларсан, түүн дотроо залуус ихтэй орчинд сэтгэл хөдлөл оволзож байдаг. Тэдний сэтгэлийг хөгжөөх хэрэгсэл нь янз бүр. Үүнд давын өмнө архи тамхи, мансуурах бодисын далд ятгалга газар авч хөгжих суурь тавигдаад байгаа. Хүсмээргүй энэхүү буруу зуршлуудын эсрэг улс орон бүр ухуулга сурталчилгаа хийж, зөндөө л урлаг спортын арга хэмжээ зохиодог л доо. Орчин цагийн том хотуудад бага насны хүүхдүүд компьютерийн тоглоомд, залуус нь хар тамхинд донтох асуудал ёстой л шүдний өвчин болоод байгаа аж. Хүүхдүүдээ тийш алдчихгүй “орлуулах бодис” нь одоогоор сайн кино зохиол, түүнийг үзэх орчин болох кино театр хоёр л болоод байгааг эцэг эхүүд хэлээд байна. Ленин багш өөр утгаар кинонд ач холбогдол өгч байсан байх. Гэхдээ л аливаа ач холбогдлын агаар нэгэн буй ажээ.
Тархинаасаа утаа манартал бодож сэтгэж байж бий болгосон урлагийн энэ бүтээлээс боловсролын түвшин харгалзахгүйгээр нийт масс, сургамж үлгэр авч юм боддог сэргэлэн нь бол өөртөө чамгүй мэдлэг хуримтлуулдаг.
Киноны цаад далд явуурганд шашин, ёс суртхуун, физик, математик, орос монгол, бизнес, түүх, ирээдүй, улс төр гээд есөн шидийн ухуулга ухааруулга агуулагддаг. Хүн бааранд ороод тасрах, кино үзээд бараг ухаарах хоёрын аль нь дээр вэ. Адилхан л “кайп” гэх байх даа. Манайхан зах зээлийн “ороо бусгаа” үе эхэлсний маргааш нь гэхэд л кино үздэг байсан газруудаа устгаад хаячихсан. Өмнөх нийгэм 1937 онд 700 гаран сүм хийдийг сүйтгэсэн гэдгийн дэргэд арай л дээр ч юм уу.
Өнөөдөр Улаанбаатарт “Өргөө”, “Тэнгис” гэсэн хоёрхон кино театр байна. Энд л орчин үеийн хүүхэд залуучуудыг хотын соёлд уруу татах сайн дурын ажил явагдаж байх шив. Хэрэв эдгээр театр байгаагүй, байсан ч хөрөнгө зарж стандартынх болгоогүй бол өнөө цагийн сая хүнтэй хот гэдэг чинь баахан бар рестораны цуглуулга төдий харагдахаар байлаа. Киноны танхимыг дуу үл нэвтрэх ханаар бэхжүүлж цөөн тооны үзэгч бүхий хэд хэдэн танхим гаргаж, байнга шинэ содон киног өндөр өртгөөр авчран үндсэн хэрэглэгч хүүхэд жаалуудад тохирсон үнээр үйлчилнэ гэдэг ашиг багатай бизнес. Харин хаа очиж дэлхийн хэмжээний зэрэглэл бүхий кино театрыг монголчууд байгуулчихсан нь манай бизнесмэнүүд зөвхөн мөнгөний төлөө биш ихээхэн оюунлаг мэдрэмжтэй гэдгээ харуулж чаджээ. Дуурь, яруу найраг, утга зохиол зэрэг соёл урлагийн суурь хөгжил сайн байсан нь ч нөлөөлсөн биз. Одоо энэ сайн үйлсийг улам хөгжүүлж, дэмжиж, дахиад кино театруудыг хотын захын дүүрэгт, орон нутагт байгуулбал бааранд сууснаас хамаагүй дээр шүү дээ. Сайхан кино театр барьж өгсөн, барих зөвшөөрөл олгосон буянтанд баяр хүргэцгээе. Хүүхэд маань архины мухлагт биш адал явдалт киноны ертөнцөд цаг нөхцөөж байгаа бол болж байна.
Энэ чинь буруу, зөв амьдар ч гэдэг юм уу улаан цагаан загнаад байхаар залуу насанд зөрөөд үзмээр санагддаг. Тэгээд алддаг. Энэ замаар өмнөх үеийнхэн явж ирсэн юм. Киноны ертөнцөд иймэрхүү үглээ яншаа байх боломжгүй, тэгээд ч одоогийн “Синема” орлого ашиг, хууль хоёроо чадварлаг зохицуулсан учраас хоцрогдсон бүтээл хийж шатахгүй нь тодорхой.
Өчигдөр “Өргөө-2”-т “Күүрдийнхэн” гэдэг дэлхийд шуугиулж байгаа хүүхэлдэйн киног авчирчихсан гаргаж байна билээ. Хүүхэлдэйн киног томцуул голдуу үзэж байна гэхээр овоо гайгүй бүтээл байж таарнаа даа.
“Өргөө”-гөөс гараад харих замд киноны үйл явдал ер мартагдахгүй бодолд оруулж бас инээд хүрч, бас ухаарч янз янзын л юм болов.

Зочин
Батнэрэн
bat
Зочин
unka
Ганаа
Зочин
Киноныхоо нэрийг эхлээд зөв бичээд
д тэмүүжин
й
зочин
Lenin
Зочин
Нэг залуу