Хотын дарга
ХХ зууны манлай хөгжмийн зохиолч, МУ-ын хөдөлмөрийн баатар Д. Лувсаншарав гуай Л. Дагвадоржийн бичсэн “Үйлсийн сайхан Улаанбаатар” шүлэгт ая хийж Ардын жүжигчин Д. Самбуу үндэсний найрал хөгжмийн аянд сүрлэг хоолойгоор дуулдаг байсан энэ дууг манай ахмад, дунд үеийнхэн сайн мэднэ.
ХХ зууны манлай хөгжмийн зохиолч, МУ-ын хөдөлмөрийн баатар Д. Лувсаншарав гуай Л. Дагвадоржийн бичсэн “Үйлсийн сайхан Улаанбаатар” шүлэгт ая хийж Ардын жүжигчин Д. Самбуу үндэсний найрал хөгжмийн аянд сүрлэг хоолойгоор дуулдаг байсан энэ дууг манай ахмад, дунд үеийнхэн сайн мэднэ. Харин энэ дууны талаар 90-ээд онд мэндэлсэн залуус, хүүхдүүд хэр ойлголттой явдгийг мэдэхгүй. Юутай ч нийслэлд бүхий л амьдралаа өнгөрүүлж яваа миний үеийнхэн энэ дууны үгийг цээжээр мэднэ. Тэр ч атугай миний бие Зайсан толгой дээр хааяа гарч төрөлх хотоо нүд ширтэн харж зогсохдоо
“...Уулсын дундаа Улаанбаатар минь
Үйлсийн сайхан жаргалын наран...гэж аялах дуртай нэгэн.
1960-аад оны эхээр манайх Зайсан толгойд зусдаг байлаа. Тэндээс их хот маань алган дээр байгаа юм шиг тодхон харагдана. Аав маань гэрийн хаяанд сууж хотын зүг хараа сунган сууснаа гараараа зааж тэр 4О мянгатын тэнд юун өндөр барилга босож байна аа гэж гайхшран асууж билээ. Тэр нь одоогийн УИД-ийн барилгыг барьж байсан үе. Долоон давхар энэ барилга олон жилийн турш Монголын нийслэлийн хувьд хамгийн өндөр цорын ганц харш байлаа. 40, 50 мянгатын 3-4 давхар барилгуудын дунд ганцаар данхайж байсан энэ барилгыг одоо хотын хаа нэгтэйгээс тийм ч амар олоод харчихааргүй болжээ. Хожим 70-аад онд Ардын уран зохиолч Д. Пүрэвдорж “Уулс тийшээ хаяа тэлсэн, үүлс дээшээ дээвэр өндөрлөсөн улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар үнэхээр сайхан.гээд л төрөлх нийслэлээ магтан дуулж байхад УИД-тэй өрсөлдөх нэгэн барилга баригдсан нь одоо ОХУ-ын ЭСЯ-ны хашаанд баригдсан сууцны барилга. Сансрын туннелийн дэргэд баригдсан 9 давхар хэдэн шар тоосгон барилга, 80-аад оны эхээр хуучин 500 айл гэж нэрлэгдсэн гэр хорооллын суурин дээр боссон 9-12 давхар барилгуудтай “Саруул дэнжийн сайхан хороолол” буюу Өнөр хороолол нэг хэсэгтээ л нийслэлийг чимж байлаа. Энэ үед хотын төв хэсэг ямар байсныг “Хань” киноны кадраас харж болно. Уг кинонд Энх тайваны өргөн чөлөөгөөр орост үйлдвэрлэсэн ганц нэг машин давхиж яваа нь харагдана. Гэхдээ л хотын их, бага тойргоос эхлэн эргэн тойрон тэр аяараа л эсгий хот хэвээр байсан. Тэгвэл та яг одоо Зайсан толгой юмуу Шангрилагийн дээд давхрын зоогийн газрын цэлгэр цонхоор нийслэл хотоо эргэн тойрон нэг харчихаарай. Тэгвэл их хот маань хэрхэн хаяа тэлж, олон давхар шилэн орд харш сүндэрлэж, гудамж, замын сүлжээ, гэрэлтүүлэг, реклам чимэглэл, автомашины цуваа ямар байгааг харж болно. Хэрэв шөнийн цагаар харвал тэнгэрийн одод тэр чигээрээ газарт буусан мэт дүр төрх нүднээ тусна. Ингээд товч түүх сөхье.
Одоогоос 373 жилийн тэртээ үндэс суурь нь тавигдаж түүхэн хөгжлийнхөө явцад 21 удаа нүүж улмаар Хан уулын ар, хатан Хуулын хөвөөнд суурьшин Номын хүрээ, Богдын хүрээ, Их Хүрээ, орос сурвалжид Урге, хятад сурвалжид Да Хүрээ гэж нэрлэгдэж байсан нийслэл маань 1924 оноос Улаанбаатар нэртэй болсон түүхтэй.
Харин олон зууны түүхтэй нийслэл хотыг эсгий хотоос орчин үеийн хот болгосон их бүтээн байгуултын түүх ердөө нэг л жаран хүрэхгүй шахам хугацаагаар хэмжигдэнэ. Москва хот Кремлийн ханыг тойрч боссон гэдэг шиг Улаанбаатар хотын бүтээн босголт 1946 онд уран барималч Чоймболын урласан Д. Сүхбаатарын хөшөө, түүнийг тойруулан 1954 онд цардсан талбайгаас эхэлжээ. 1954 онд нийслэл хотыг барьж байгуулах Москва хотын “ГИПРОГОР” институтээс боловсруулсан 20-25 жилийн хугацаатай анхны ерөнхий төлөвлөгөөг батласнаар хот байгуулалтад шинжлэх ухааны үндэслэл анх нэвтэрсэн гэж үздэг. Энэхүү төлөвлөгөөгөөр хотын хүн ам 95 мянга байхаар тооцсон байдаг. Чухамхүү энэ үеэс л тохилог орон сууц, иргэний барилга байгууламж, орчны зам талбай, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны эрчим хүч, радио, холбоо, ус түгээгүүр, ариутгах татуурга, төрөл бүрийн үйлчилгээний цэг салбар бүхий орчин үеийн олон хорооллууд бий болж өнөөг хүртэл таван ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж нийслэлийн маань хүн ам саяас давж дэлхийн томоохон хотын нэгэнд багтах болжээ.
Нийслэл хотын маань их бүтээн байгуулалт тухайн үед ямар их эрчимтэй өрнөж байсныг “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Аман хуур” зэрэг монголын уран сайхны кинонд бодитой харуулсныг үзэж болно. Үнэхээр 40,50 мянгатын орон сууцны хорооллыг барьж байхад, түүнчлэн хотын төв хэсэгт 1980-аад он хүртэл олон хашаа, гэр байсныг би тодхон санаж байна. Энэ түүхийг 40 мянгатын хүүхэд, өдгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Улсын баатар Э. Бат-Үүл ч мэдэх байх.
Энэ ялдамд 2012 оны сонгуулийн үр дүнгээр хотын даргаар нийслэл хотод төрж өссөн, нийслэлийн сүүлийн хагас зуун жилийн хөгжлийн түүхийг нүдээр үзэж өөрийн хувь нэмрээ оруулсан, нийслэлийн уугуул гэж нэрлэхгүй ч хамгийн анхны орон сууцны хороолол болох “40 мянгат”-ын унаган хүү Монгол улсын баатар Э. Бат-Үүл олны итгэл хүлээж хотын мэр болсонд нийслэлийн иргэний хувьд талархаж байна.
Улаанбаатар хотын түүхэнд нийт 29 дарга ажиллаж байжээ. Тэдний дотроос хотыг сүүлийн 30-аад жилд удирдаж эрчимтэй хөгжлийн замд оруулсан Нийслэлийн хүндэт иргэн, гавьяат архитекторч С. Мөнхжаргал, Л. Энэбиш, Ц. Баасанжав, Ж. Наранцацралт, М. Энхболд, Ц. Батбаяр, Г. Мөнхбаяр нартай ажил төрлийн холбоотой байж заримын нь шууд удирдлагад ажиллаж байсны хувьд тэдний хотынхоо төлөө гэсэн чин сэтгэл, нөр их хөдөлмөрийг мэддэг юм. Иймд тэднээс суралцах зүйл асар их байгаа гэдгийг Танд захиж хэлмээр байна. Ялангуяа эдгээр дарга нар бараг цөмөөрөө барилга, хот байгуулалтын инженер мэргэжилтэй, хоёроос бусад нь одоо амьд сэрүүн байгаа, хотын талаар ёстой “нэвтэрхий толь” болсон хүмүүс гэж би бодож хувьдаа хүндэлж явдаг. Ийм болохоор Та нийслэл хотоо эсгий гэрээс орчин үеийн хот болгохын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн өмнөх үеийн дарга нарынхаа хийснийг баяжуулж, хийж амжаагүйг нь гүйцээж, шинийг цогцлон бүтээж нэг үе “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэж байсан төрөлх нийслэлээ улам эрчимтэй хөгжүүлж бүс нутагтаа төдийгүй дэлхийн хамгийн сайхан хотуудын зиндаанд хүргэж чадна гэдэгт итгэж байна. Харин нэг зүйлийг онцлон хэлэхэд хотын даргыг цаашид тогтвортой ажиллуулахад төр засаг, нийслэлийн хурал анхаарах хэрэгтэй гэж боддог. Учир нь өнгөрсөн 22 жилд хотын дарга долоон удаа солигдож зарим нь ердөө 2-3 жил энэ албыг хашиж байжээ.
Нийтлэлч Б. Баабар нэгэнтээ Монгол улс ардчилал, зах зээлд орсноор “ мал нь билчээрээ, зам нь машинаа даахгүй” болтлоо хөгжиж байна хэмээн бичсэн байдаг. Тиймээ. Манай нийслэлийн хувьд зам нь машинаа даахгүй, газар нь барилга байгууламжаа даахгүй, голын ус нь хүн малынхаа хэрэгцээг даахгүй шахам болсон үед Та хотын дарга болж байна. Нөгөө талаар нийслэлийн утаа, хүн амын хэт төвлөрөл гээд дан ганц хотын даргаас шалтгаалахгүй олон “проблем” байгаа. Үүн дээр замын түгжрэл, гэмтэл, захын хорооллын дэд бүтэц, газар зохион байгуулалт, замбраагүй газар олголт ... гээд шийдвэрлэх шаардлагатай тоймгүй олон асуудал байна. Үнэхээр хүнд бэрх, бас хариуцлагатай алба хаших түүхэн үүрэг Танд тохиожээ.
Энэ ялдамд бас нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй гэж бодож байна Таныг хотын даргаар томилогдсоны дараа зарим нэгэн хүн хот “Ардчилсан дарга”-тай боллоо, өмнөх 22 жилд, зарим нь бүр 90 жилийн туршид хотыг нэг намынхан, коммунистууд удирдаж байснаас хотын хөгжилд олон проблем бий болсон мэтээр ярьж, тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Өнгөрсөн 20 жилд хотын хүн ам нэг саяас давж, автомашины тоо хэдэн арав дахин олширсон, нийслэлд олон арван их, дээд сургууль, коллеж байгуулагдаж оюутан сурагчдын тоо нэмэгдсэн зэрэг нь оновчтой шийдлээ хүлээсэн олон “проблем” бий болгосон нь үнэн. Хот төлөвлөлтийн талаар цаашид ч маш ухаалаг бодлого явуулахгүй бол амьдрах орчин, боломжийг нь хангаад өгчихвөл хөдөөгийн бүх хүн ам тэр аяараа хот руу нүүж манай улс Сингапур лугаа “Хот-улс” болчихож ч магадгүй байна. Бид өмнөх үеэ шүүмжилж болно. Гагцхүү улс төржүүлж болохгүй юм шүү. Бид бүгдээрээ л монголчууд, нэг л нийслэлийн оршин суугчид. Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй”, бас олуулаа нэгдвэл хүчтэйг Улсын баатар та юу эс андах билээ. Хот гэдэг их айлдаа эвтэй найртай сайхан амьдарцгаая л даа.
Та бид хоёр Баабарын шилдэг нийтлэлчдийн клубт хамт байдаг. Гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн таны санал, бодлыг нүүр тулж ярилцаж байхдаа анхааралтай сонсож байснаа санаж байна. Одоо эхлүүлээд байгаа ажлуудыг ч дэмжиж байна. Харин би шинэ мэр, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан хотын соёл, хотын иргэний соёлын талаар зориуд анхаараасай гэж захимаар байна.
Нийтийн тээврийн хэрэгслээр соёлтой зорчих, үзвэр, үйлчилгээний газраар боловсон үйлчлүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих, гудамж, талбай, орц, хашаагаа хоггүй цэвэр байлгах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах, үр хүүхдээ бага балчираас нь эхлэн зөв боловсон хүмүүжилтэй болгох, хотоо моджуулж цэцэрлэгжүүлэх гэхчилэн зөвхөн хотын соёл, хотын иргэний соёлд хамаарах олон асуудал бий. Энэ талын соёл олон хүнд дутагдаж байгаа нь үнэн. Үүний нотолгоо нь төв цэнгэлдэх байна уу, жанжны талбайд зохиогддог үдэш, шөнийн арга хэмжээний маргааш өглөө нь үүрээр эртхэн очиж үзэхэд л хангалттай. Хог новш, хоосолсон лааз, лонх, нийлэг уут, чихэр, зайрмагны цаас, тамхины иш, нус цэр, самрын ясаар дүүрсэн байхыг олж харах вий. Хотын гудамжинд ч адил. Автобус, машины цонхоор хог, шил, лааз, тамхины иш, самрын ясаа хэнэг ч үгүй хаях нь энүүхэнд. Гэтэл ажууханд нь хогийн сав байгаа шүү дээ. Бүр хэтрээд ахуйн болон барилгын хогоо хот дотроо асгачихдаг. Гэтэл ийм хүмүүстэй хэн ямар ч хариуцлага тооцдоггүй.
Одоо нийслэлд амьдарч байгаа сая гаруй хүний 60 хувь нь сүүлийн хориод жилд нүүдэллэн ирсэн хүмүүс. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Хаана амьдрах нь хувь хүний хуулиар баталгаажуулсан дархан эрх. Тэгвэл “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн үг бий. Хот гэдэг их айл. Ийм болохоор хотын соёл, хотын иргэний нийтлэг соёлыг хэвшүүлэхэд төр засаг, айл өрх, хувь хүн, сургууль цэцэрлэг, албан байгууллага бүр анхаарах ёстой. Үүнд үнэндээ тийм их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Харин яаж хэрхэн хэрэгжүүлэхэд л хамаг учир нь байгаа юм.
Дээхэн үед хотын даргын заавал биелүүлэх шийдвэр гэж байсан. Тухайлбал, хотын ногоон байгууламжид мал оруулсан, зүлгэн дээгүүр явсан буруутай этгээдэд мөнгө торгууль ногдуулах шийдвэр. “Өндөр ээж” кинонд энэ тухай гардаг шүү дээ. Хотыг соёлжуулах, иргэдийг хүмүүжүүлэхэд ийм шийдвэр их л үүрэг гүйцэтгэж байсан. Архидалттай тэмцэхийн тулд үдийн 11 цагаас өмнө дэлгүүр, зоогийн газарт архи зарахыг хориглосон заавал биелүүлэх шийдвэр гарч нийтээр мөрдөж байсан. Үүний буруу гэж юу байсан юм бэ? Одоогийн хүмүүс зөв зохистой хооллолт, ухаалаг хэрэглээний талаар их ярих болж. Гэтэл хаа сайгүй 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүр, хоолны газар ажиллуулж байна. Өдөр алдаж шөнө гэдэг шиг. Шөнийн цагаар хүн гэр орондоо унтаж амардаг болохоос дэлгүүр гуанз руу гүйх, идэж уух хэрэггүй шүү дээ. Эдгээр газрын цагийн хуваарийг өөрчилчихлөө гэхэд хэн хохирох гээд байгаа юм бэ? Ний нуугүй хэлэхэд ардчилал нэрийн дор дур зоргоороо авирлах явдал газар авсан, үүний эсрэг төр засаг, олон нийтийн зүгээс хийх тэмцэл үндсэндээ үгүй болсон. Азийн бар Сингапур улсад гудамж талбайд хог тарих бүү хэл тамхи татсан хүнд өндөр торгууль ногдуулдаг. Тэглээ гээд энэ оронд хүний эрх зөрчигдөөгүй шүү дээ. Нийгмийн төлөө, нийтийн төлөө зориглон гаргасан зөв шийдвэрийг захиргаадалт гэж үзэхгүй.
9 дүүрэг, зуу гаруй хороотой, сая гаруй оршин суугчтай нийслэл гэдэг их айлынхаа хөгжлийн ирээдүйг хүн бүр өөдрөгөөр төсөөлж чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулцгаая.

содов сүрэн
равдан
Зочин
choijoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sanal. Demjij bn
unshaasai
Zochin
zochin
тєгєл
Зочин
Зурхайч
Зочин
rr
Захуудыг УБ-аас гаргая
Захуудыг УБ-аас гаргая
Зочин
Зочин
Зочин
орц
Онигооч
Зочин
Зочин
Иргэн Г
Зочин
Зочин
setgel
?
hun
kkk
Shavi
Зочин
BATUULBAATART
Soyl
kkk
Unshigch
noen soliot
Зочин
Зочин
saruul
Зочин
citizen
Зочин
delgermaa
Зочин
Зочин
zonog ovgon
Зочин
Зочин
Яаанаа
bayaraa
Зочин
Зочин
komunisst
Zochin
Зочин
Zochin
Zochin
Tse
Зочин
Зочин
аравдугаар сараа
ЭНГЭЭ
Зочин
Уншигч
Зочин
ok
Zochin
zochin
зочин
daadaa
Зочин
Дахиад Даагий
Даагий
bataa
Зочин
Зочин
Зочин
zochin
залуус