Би яагаад амьдарч явсан нийгмээ шүүмжилдэг төгцөг вэ?
Намайг амьдарч явсан социализмээ дандаа муулдаг өөдгүй төгцөг гэж интернетээр харааж зүхдэг сэтгэгдэл бичигч бий. Хүмүүсийн дургүй хүргээд буй бол бичихээ больдог ч юм билүү гэж сүүлийн үед эргэлздэг боллоо. Өөрт хамаагүй мэт, улсын эрх ашгийн талаар сэтгэл зовж, дуугарч байх хүмүүжлийг хорин хэдхэн насанд минь надад орос багш нар олгосон юм.
Нэг намын дарангуйлагч тогтолцоог цаагуураа битүүхэн өмөөрч хонзгоноод буй хүмүүсийг би хурц мэдэрдэг. Тийм хүмүүсийн үзэл үр хүүхэд ойр орчимдоо нөлөөлвөл хортой. Залуу үеийг тэднээс халдвар авчих вий гэсэндээ би бичдэг юм. Коммунист үзлээсээ салж чадахгүй, ардчилал зах зээлийн явц бүрийг үзэн ядагчид байсаар байна. Алдаа дутагдал гарвал дуу алдан баярлана. Ардчиллыг зүхсээр хувьдаа байртай, малтай, газартай болсон. Хүүхэд шуухад нь барууныг үзэж нүд тайлсан ч хуучин удирдагч нарын хожуулыг амаа олохгүй магтана. Ганц найдвар нь МАХН байсан. Одоо МАН болжээ. УИХ-ын гишүүдийн дунд ч тийм хүмүүс бий. “Одооний энэ байж буй царайг хараач, урьд ч арай өөр байсан даа” гээд хэнгэнэтэл санаа алдана. Коммунист хувьсгал ялбал гуяа алгадан баярламаар улс харагддаг. Гэхдээ хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэжлгүй, нийгмийн өмчийн төлөө зүтгэх улс юм бол уу тэд. Аль эсвэл хуучин тусгай хангамжаа алдсандаа ардчилалд хорсоод нүүрэн дээрээ бууж өгөхгүй гөжиж байна уу.
Хуучин нийгмийг туулсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний дарангуйлалд ормооргүй байна. Буцаад хувийн өмчгүй болмооргүй байна. Утга учиргүй социалист уралдаанаар дахин уралдмааргүй байна. Эдгээрийг мөрөөдөхөө болчихвол би хуучин нийгмээ яах гэж шүүмжлэх билээ. Намайг хуучин нийгмийн болж бүтэхгүйг ямагт санууллаа гэж давшлахын хамт хуучнаа санагалзсан чөдөр тушаагаа цэвэрлээч. Намайг дарга нарт загнуулж, оросуудад зодуулж явсан донгио эр явсан байх. Тэгээд одоо ардчиллын үед өнгөрсөн хойно хонзонгоо авч буй хулчгар өвгөн гэж нэг сэтгэгдэл бичигч оношилсон байна лээ. Зөвлөлтээр сүрдүүлж, намынхаа далбаан дор дураараа дургисан дарга нарын үе ч гашуун байсан даа. Гэхдээ бялдуучдад сайхан, тэрс үзэлтэнд гашуун байсныг хэлэх хэрэгтэй. Би социализмд “Тоншуул” сэтгүүлийн нэрээр үзэж тарж явлаа. Баримт нь одоо миний номнуудад хангалттай бий. Улаан Оросын яргалал болон социализмыг ёроолоор нь төнхсөн роман тууж ч бий. Сонирхвол уншаад үзээрэй. Хөгшин төгцөг үхэж далд ор гэснийг чинь тоохоо больсон. Хөгширсөн минь миний буруу биш, үхэж далд орох нь үнэн юм чинь. Харин би ингэж бачимдаад буй коммунист угшилтай нөхрийн хөндүүрхэн шархыг олоод хөнджээ гэж олзуурхдаг болсон гээч.
Ленин багшийнхаа хөшөөг буулгаж доромжилсноор монголчууд одоо ба ирээдүйдээ эдэлж баршгүй нүгэлд уналаа гэх хүн цөөнгүй тодров. Бурхнаа шатаачихаад оронд нь шүтэж асан Ленин багшийнхаа хөшөөг нураахад уурлахаас ч биш яалтай. Тэд уур хорслоо зөвтгөх элдэв шалтаг хайж байна. ОХУ шатахууныхаа үнийг зөвхөн Монголд зориулж асар ихээр нэмж буй нь Лениний хөшөөг буулгаснаас болсон гэнэ. Мөн Орос ахынхаа толгой дээгүүр эрээ цээргүй өнгийж гурав дахь түншлэлд сэвсэн болчимгүй бодлогоос болсон гэнэ.
Тэдэнд жирийн мань мэт энэ талаар ам ангайвал улам бухимддаг хуучтай улс юмсан хойно орос эрдэмтэн судлаач нарын Лениний тухай өгүүлсний зах цухаас уншсанаа хүргэе гэж шийдлээ. Дор унших баримт дүгнэлт бол монгол хүнтэй огт хамаагүй, орос хүмүүсийн дүгнэлт гэдгийг танд дахин дахин сануулъя. Уг нь хуучин ЗХУ-д багтаж байсан бараг бүх улсууд, Буриад Тува хоёроос бусад нь, Ленинийхээ хөшөөг буулгасныг бид мэднэ. Орос ах нар өөрсдөө хүртэл Лениний намтрын аймшигт улаан мөрийг мөшгөн илчилж, төөрөгдлөө засаад явж байхад бид ахан дүүс Буриад Тувадаа хань болж ижилсээд ертөнцөд онцгойрч явна.
Оросууд юу гэж бичиж вэ уншъя: Оросын сүүлчийн эзэн хаан Николай II, түүний гэр бүлийнхнийг хаана хэний тушаалаар цаазлав гэдэг нь 1985 он хүртэл маш нууц, тэд өөрсдөө хор ууж үхсэн гэх ойлголтыг коммунистууд ард түмэнд өгч байлаа. Энэ бол маний үг бус орос хэвлэлийн үг гэдгийг хаширсан хүний хувьд дахиад л анхааруулъя. Ер нь энэ баримтыг уншиж дуусан дуустлаа оросын хэвлэлийн орчуулга уншиж буйгаа бүү мартаарай.
Батлан хамгаалах ардын комиссар Лев Тройцкий өдрийн тэмдэглэлдээ “Екатеринбургийн уналтын дараа би фронтоос ирээд Свердловтой ярилцахдаа “Николай хаан хаана байна вэ” гэхэд тэр бээр “Гэр бүлийнхэн нь ч ялгаагүй болсон” гэсэн юм. Би “Тэднийг бүгдийг нь үү” гэж гайхан асуухад “Тийм бүгдийг нь” гэж Свердлов хариуллаа. “Хэн тийм шийдвэр гаргасан юм бэ” гэхэд “В.И.Ленин энэ хүнд нөхцөлд тэднээс амьд хүн үлдээж хэрхэвч болохгүй” гэж үзсэн гээд таг дуугүй болов” гэжээ.
Энэхүү аймшигт аллага болсноос нэлээд хойно Оросын сүүлчийн хааны гэр бүлийнхнийг гардан буудсан “үндэсний баатар”-уудын төлөө өрсөлдөгчид ил гарсан бөгөөд тэд нар нь хэн хэн бэ гэвэл Петр Захарович Ермаков, Павел Саританович Медведев, Яков Михайлович Юровский гэгчид тодорчээ. Октябрийн хувьсгалын 30 жилийн ойгоор эдгээр нөхөд шагналд тодорхойлуулах тайлангаа дэлгэрэнгүй бичиж өгсөн нь архивт үлдсэн аж. Шагнал горилогчдын баримтад үлдсэнээр “Николай хаан таван настай отгон охиноо элгэндээ тэвэрч байгаад буудуулсан. Буудахын өмнө Медведевт хандаж Юровский “Гадагш гар, тэнд хэн нэгэн байна уу, үгүй юү. Буун дуу сонсогдох эсэхийг мэд” гэсэн. Түүнийг гармагц эмх замбараагүй буудах дуун сонсогдсон. 2-3 минутын дараа орж ирэхэд хааны гэр бүлийнхний бие нь суманд сийчүүлэн, шалаар нэг хэвтэцгээж, цус нь үерлэн урсаж байлаа. Ингээд тэдний шарилыг хуучин алт олборлож байсан уурхайн дэргэд түнэр харанхуйгаар аваачиж шатаасан” гэж бичжээ.
Ленин багш засгийн эрхийг хэрхэн булааж авсан талаар оросын хэвлэл сайтуудад юу гэж вэ? Хойно дурдах баримт бол зөвхөн зах цух нь. Засгийн эрхийн төлөө Ленин багшийн урсгасан цусан далайн дэргэд манай муусайн улс төрчдийн засгийн эрх авах гэж тавьдаг сонгуулийн амлалт хэмээх өр бол юу ч биш гээд бодчих. Ленин багшийнхаа замаар засгийн эрх авъя гэвэл Чалкогийн 250 сая долларын зээл бол ичмээр өр.
Эрдэмтэн С.М.Мельгунов дурсамждаа “1919 оны гуравдугаар сард Астрахань хотод ажил хаялт болов. Тайван жагсаал цуглаанд оролцсон 10 мянган хүн өөрсдийн хүнд байдлаа ярьж байтал цэргүүд бүсэлж, ажилчдыг тарахыг шаардахад тэд татгалзжээ. Тэгтэл цэргүүд пулемётоор шүршиж, гранат шидсэн. 2000 хүн алагдаж, олон зуун хүн шархдаж, нэг хэсэг хот эзгүйрсэн” гэж бичжээ.
Мөн “Революционная Россия” сонины сурвалжлагч, Донын Ростов хотын большевик дэглэмийн тухай мэдээлэхдээ “Хөрөнгөтний гэр, дэлгүүр, агуулахыг илээр хайр найргүй дээрэмдэж байв. Гудамж байшинд цагааны офицеруудыг буудаж, цавчин хороож байлаа. Темерицк гудамжны булан дахь хүнд шархтануудын цэргийн эмнэлгийг галдан шатаалаа. 40 гаруй хүн шатаж үхсэн. Нэг шөнө буудуулсан хүний тоо 90 хүрсэн удаа бий” гэжээ. Крымийн хойгийг “Бүх Оросын оршуулгын газар” гэж нэрлэж байв.
“За народ” сонины №1-д 50 мянган хүн алагдсан тухай мэдээлсэн байхад доктор Шифиний гэрчилснээр 156 мянган хүн улаан хядлагад өртжээ. Керчь хотод “Кубаньд орсон десант” гэгч ажиллагаа зохиож, ухаангүй айсан эхчүүд хүүхнүүдийг ташуурдан далай руу шахаж, заримыг нь живүүлж, бөөнөөр нь буудаж байв. Еврейн оршуулгын дараа хөхүүл хүүхэдтэйгээ буудуулсан эхчүүд хүүхдээ тэврээд үхсэнийг зурагтай нь нийтэлжээ. Ялт, Севастополь хотуудад цэргийн эмнэлгээс хүнийг дамнуурган дээр гаргаад шууд буудна. Зөвхөн офицер ч бус цэргийн эмч, сувилагч нарыг ч хамтад нь буудаж байжээ. Нэгэн зэрэг 27 сувилагч хүүхнийг буудан хороосон баримт үлджээ. Социалист үзэлтэн байсных нь төлөө “Южные ведомости” сонины сурвалжлагч А.Ф.Лурье, Плехановын нарийн бичгийн дарга социал демократ Любимов нарыг олны нүдэн дээр дүүжилжээ. Генерал Деникиний комиссын материалаас үзэхэд Харьков, Полтав зэрэг олон хотод гаргүй толгойгүй яс нь хэмхэрсэн хүний хүүр эр эм нь танигдахын аргагүй болсныг тэмдэглэжээ.
Пермь, Кунгур, Омск зэрэг газар хүүхнүүдийг хүчирхийлж, хүний ёсноос гадуур доромжилж байгаад бөөнөөр нь хороодог, нэг хүн хорооход 14-15 минут зардаг гэж бичжээ. 1920 онд Томск мужийн тариачдын бослогын үеэр таван мянга гаруй хүнийг буудан хороосон байна. Уфа мужид мөн тийм бослогыг дарахад 12 мянга, албан бус мэдээгээр 22 мянга гаруй тариачин алуулж, хот тосгон эзгүйрсэнийг сонинд мэдээлжээ. 1920 онд Белорусст тариачдын бослоготой тэмцэхдээ Люскович хошууг бараг тэр чигт нь нурам болгожээ. “Казань хотод 60 мянган хүнийг буудан алсныг эсэргүүцэж ажилчин, тариачдад гаргасан уриалгад “Майн баяр”-т оролцож буй коммунистууд Октябрийн хувьсгалаас хойш галзуурсан аллага үйлдэхдээ зөвхөн засгийн эрхийн төлөө хийсэн юм шүү” гэж өгүүлжээ.
Тийм ээ, энэ бүгд зөвхөн засгийн эрх булааж авахын төлөө хийсэн яргалал. Ленин багшийнхаа хөшөөг буулгасанд хонзогноод, гурав дахь хөрш гэсэнд эгдүүцээд буй хүмүүс-та нарт орос ах нарын чинь үгийг өөрчлөлгүй яг хэвээр нь дамжуулсан болохоо өчье. Ленин багшийн шууд удирдлагаар ялсан октябрийн их хувьсгалын оч үсэрсэн ядуу дорой Монголд ямархан яргалал болж өнгөрснийг нэхэн санахад илүүдэхгүй шүү. Шинэ зуунд сэтгэлгээгээ шинэчилж дэвшилтэт хүн төрөлхтөний араас шамдацгаая.
Зочин
baje
Зочин
Anand
Anand
Зочин
ulaan tahal ayultai
Зочин
Зочин
Зочин
хаймчиг
хаймчиг
(202.55.191.35)-т
anhaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
lulu
Зочин
onom
зочин
Рийчэр
Зочин
Зочин
Зочин
Зочин
УХАМСАР
Зочин
baagii
baagii
baagii
baagii
baagii
baagii
Unshigch
Unshigch
Зочин
хануул
Зочин
sain bichsen bn
Зочин
Зочин
ХӨГШИН МУНХАГ УХНА МИНЬ ХУДАГТ УНАЧИХ ВАА
Зочин
Зочин
Goy heljee
bi
teheg ovgond
батбаяр
Tand
Зочин
тэнэг төгцөг
Зочин
Ахад
Amar
Зочин
Боогий
Зочин
zochin
Зочин
BAYCHUUD
bat
зочин
зочин
Zoo chin
Zoo chin
Та эрүүл энх урт наслаарай
uu
muro
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Зочин
Зочин
ugaadas
ugaadas
ugaadas
Ганаа
Зочин
delgermaa
Зочин
Бат
unshigch
Заяа
-"₮:-"₮"-₮"-₮
456789789798
3254762378463289
Зочин
Зочин
Зочин
Зочин
таны улаан фэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dasaev
ABCD-korea-gaas
Зочин
zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
Г.Ганбат дархан
KOBA STALIN
Зочин
Зочин
Цогт
Цогт
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Ёооё Комунистуудаа Хойд Солонгост амьдраачээ
Зочин
XABTXACAP
XABTXACAP
zochin
Зочин
za neg setgegdel bichnee
Зочин