Жолооны курсыг 1 хоног болгъё
Жолооны курст явлаа, удахгүй шалгалтаа өгнө, машин жолоодох нь бас авъяас мэдрэмж шаарддаг эд байна.
Жолооны курст явлаа, удахгүй шалгалтаа өгнө, машин жолоодох нь бас авъяас мэдрэмж шаарддаг эд байна. Над шиг эв хавгүй, сандруу хүмүүс бүгдээрээ трактор, кран жолоодох гээд зүтгэвэл Монгол улс маань хөгжихгүй гэдгийг л сайн ойлгох шиг. Гэтэл үнэхээр трактор, кран жолоодож, барилга босгох учиртай олон мянган залуус нь “олон улсын бизнесийн удирдлага, банк санхүү маркетинг” энэ тэрхэн мэргэжил сонгож, хамаг мөнгөө шавхаж болсон болоогүй сургуульд суралцсан дүр эсгээд л. Зөрөөд хужаа нар ирж өнөөх краныг нь барьж Монгол хүүхдийн эрлэг болоод л... харамсалтай ч юм даа. За сэдвээсээ гажих нь.
Жолооны курсын 45 хоногийн хугацааг бид чамладаг. Эсрэгээр нь би лав ердөө ганц хоног болгомоор байна. Яагаад гэдгийг одоо тайлбарлъя. Дүрмийн хичээл бол цэвэр өөрөөс шалтгаалах учир хэд ч хоног байсан болно. Гол нь жолооны хичээл. Нэг сарын хугацаанд, долоо хоногт хоёр удаа жолооны дадлагад гарна. Нэг өдөр нь 9-өөс 16 цаг, нөгөө өдөрт нь 9-өөс 12 цаг. За тэгээд дундуур нь жолооны багшийн цайны цагийн амралт гээд нэг цаг нь хасагдчихна, эсвэл нэг цагийн өмнө дуусна. Ингээд долоо хоногт нийтдээ 8 цагийг л машины руль дээр өнгөрөөх болно. Болоогүй шүү, зарим суралцагчид нь хоцорч ирнэ, тэднийг нь хүлээнэ, замын түгжрээ энээ тэрээ элдэв “Монгол” шалтгаануудаас үүдэж 1-2 цаг нь алга болж бидэнд 6 цаг л үлдэнэ. Мэдээж нэг машинд надтай хамт 3 хүн сууж байгаа, тиймээс дөрвүүлээ энэ 6 цагаа хуваана. Тэгэхээр нэг хүн үсрээд л 1 цаг 30 минутын жолооны дадлагыг долоо хоногийн хугацаанд хийнэ. Дундуур нь улсын шалгалт таарчихвал нэг хичээл нь байхгүй болно. За товчхондоо нэг сарын хугацаанд 5-6 цаг орчим л жолооны дадлага хийнэ. Ердөө л 5-6 хан цаг аксентний руль эргүүлэхийн тулд 45 хоног заваарна. Хайран цаг, за төлбөр нь ч дүүрчээ дүүрч, хурдхан л үнэмлэхээ авч байвал.
Жолоонд суухаасаа өмнө жолооны курсын хугацааг уртасгахыг дэмжигчдийн нэг байлаа. Замын түгжрэл, осолд шинэ жолоочдын үзүүлэх “нөлөө” чамгүй. Гэхдээ одоогийн нөхцөлөөр 90 хоног болгочих юм бол өнөөх 5-6 хан цагаа л 90 хоногтоо хувааж заваараад ямар ч үр дүнгүй. Бүүр нэг жил боллоо ч өнөөх л 5-6 хан цагийн дадлагдаа л хуваана. Сардаа нэг дромд гар гэхээсээ сийхгүй л дээ. Чухамхүү хэнийх нь зохиож баталсан дүрмээр ийм утгагүй байдалд орсоныг гайхна. Замын цагдаагийн газар уу, засгийн газар уу, жолооны сургуулиуд уу?
Хамгийн инээдтэй, хамгийн тэнэг нь юу гээч? Авто сургуулиуд цагийнхаа тоог ихэсгэж харуулахыг зорьдог юм уу бүү мэд. Заавал дөрвүүлээ нэг өдөр цугларч, дөрвүүлээ ээлжилж дадлага хийх явдал. Өдөржин жолооны дадлага хийсэн цагийн ердөө дөрөвний нэгт нь л би өөрөө руль мушгиж, хааз консны учрыг ухна. Үлдсэн дөрөвний гуравт нь бусад нөхдийнхөө хэрхэн хөглөхийг харж цагаа барна. Нэгэнт л 5-6 хан цагийн дадлага хийх нөөц, багтаажтай юм бол заавал дөрвөн хүний 8 өдрийн ажлыг алах ямар хэрэг байна. Ганц ганцаар нь бүтэн өдөр дадлагад гаргачихад л боллоо биздээ. 8 өдөр гарсан ч, 1 өдөр гарсан ч ялгаагүй л 5-6 хан цагийн дадлага хийж байгаа юм чинь 8 өдрийн ажлаа алдсанаас ганцхан өдрийнхөө ажлыг алдсан нь дээр. Ер нь угаас 5 хан цагийн дадлага хийлгэх юм бол ганцхан өдрийн жолооны курс байсандаа ч яахав. Бүх юм хурдацтай хөгжиж буй өнөө цагт хайран цаг хугацааг минь үрж буйд маш дурамжхан байв.
Бас жолооны улсын шалгалт гэдэг нь цэвэр аз эзний асуудал. 100 метр дээрээ аятайхан зогссон азтайнууд нь тэнцэнэ. Зарим суралцагчид азгүйтвэл ааш муутай, тааруухан багштай тулгарна. Хаа очиж миний таарсан жолооны болон дүрмийн багш нар туршлагатай, давгүй багш нар байлаа. Зарим багш нарынх нь машин эвдэрчихээд, өнөөх 5-6 хан цагаа ч бүтэн авч чаддаггүй. Асуудлыг нь багш хариуцах уу, захирал хариуцах уу бүү мэд. Ямартай ч суралцагсад нь хайран цаг заваараа хохироод үлдэнэ.
Манайх 45 хоногийн курс гэж өөрсдийгөө ярьдаг ч үнэндээ ганц өдрийн л курс юм билээ. Тиймээс л чанаргүй жолоочид төрдөг биз, тиймээс ч зарим хүмүүс 5-6 хан цаг дадлага хийх гэж 45 хоногоо үрсэнээс илүүтэй ганц хүн хахуульдаад үнэмлэхээ гаргаад авчихыг хүсдэг биз. Энэ тийм ч аймар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал биш л дээ. Гэхдээ амархаан шийдчихмээр зүйл биш гэж үү? Хэрвээ үнэхээр сургалтыг сайжруулахаар шийдсэн бол хоногийн тоог нэмэх биш харин ч цөөлж, жолооны дадлагын цагийг нэмэх хэрэгтэй. За арай ганц хоног нь ч юу юм, 14 хоногийн курс байсан ч яахав дээ. Бас 5-хан цаг биш ядаж 20 цаг дадлага хийе л дээ. Энэ нь хэн хэндээ ашигтай, суралцагч нь бүтэн сууна, багш нарын орон тоо ч нэмэгдэж магад, харин сургуулийн орлого нь буурч захиралд л хүндээр тусах байхдаа.
За тэгээд эцэст нь сэдвээсээ гажаад нэг юм хэлэхэд манай ерөнхий боловсролын тогтолцоо яааг жолооны курс шигээ болсон. F***ing Stupid уртаас урт 12 жил. Жилээ нэмээд л, хий дэмий амьдралынх нь цагаас хороогоод, баахан мөнгө үрээд. Нэгэнт л хугацаагаа нэмж буй юм бол өөр шинэ мэдлэг өгөх хэрэгтэй биздээ. Үнэхээр 12 жилийн хөтөлбөрийг 8 жилд дуусгачих потэнциалтай хүүхдүүд ч байна, 20 жилд үзээд дийлэхгүй хүүхдүүд ч байна. Гэлээ гээд нэг нь сайн, нөгөө нь муу гэсэн үг биш. Хийх ажил үүрэг, авъяас чадварууд нь л өөр гэсэн үг. За энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлэмз.
facebook.com/aanxaa.scenario
twitter.com/aanxaa

f_otgoo
намуунаа
zul
ts. gachildorj
зочин
М.Машбат
М,Машбат
Ulzii
zochin
Нараа
Зочин
Зочин
Зочин
JD
Сайхан олж харжээ
shooter
itgen
шүүмжлэгч
myycайн хужаа нар
demjigch
zass
zochin
bataad
bataa
norovoo
Jasmin
Jasmin
Зочин
Зочин
0non
Ganaa
anhaa
Зам
нараад
Ene biznesiig zogsooh heregtei
zochin
Зөв бичих
zochin
Нараа
гэрэл
зочин
Зочин
Нямаа
Цоомоо
Зочин
10jil
Teneg zuuh
Zuv l asuudal hundsun bainaa
TesterADMIN
sak
Зочин
Дэвшил
Зочин
Зочин
naraa
hkhkh
эээ
truwtr
eenee
Зочин
Зочин
mn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Aanxaa zow oo!!
Сүүб яг адилхаан
Bilguun Tulga company
Zochin
Зочин
NATURAL NEWS.COM 06.02.2012 Jonathan benson
Зочин
zochin
Яг үнэн
зочин
Зочин
Зочин
Зочин
negen and
Зочин
Зочин
sdf
Зочин
Sar
zochin-2
Нэгэн анд
ААНХАА гэдэг эргүүд
delgermaa
мэйби
Зочин
Зочин
үсээ
kkk
Зочин
Зочин
Зочин
Жолооны курс
Жолооны курс
Зочин
Araich tim bishee
6 настан
kkk
Баяр
Зочин
Зочин
Зочин
Zochin
БАТ
tsolmon
Зочин
zochin
зочин
ugaasaa iim shdeee
baij boloh l yum