Нохой хорь оо!!!
Тамхины хуультай болоод авлаа. Тамхи хортой. Татдаг хүндээ байтугай хажуудахдаа хортой. Бүр илүү хортой гэж байгаа. Тамхи бас аюултай. Тамхинаас болж өч төчнөөн түймэр гарч байсан биз. Тамхи сүйтгэлтэй. 40 жил татахад гайгүй япон жип утаа болгочихдог биз. Энэ мэтчилэн хор холбогдолыг нь жагсаавал Бум Эрдэнэ туульсаас урт болох буйзаа.
Ихэнх хүн хүүхэд байхдаа тамхинд орчихдог. Нялх бие илүү хордоно. Хүүхэд ч яахав ухамсаргүй, ойлгодоггүйдээ тэгдэг юм гэж бодоход тамхичин эмч маш олон. Бүх мэргэжлийн хүрээнд тамхичин эмч нарын хувь их дээгүүр давхидаг гэж хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Тэд л хор уршгийг нь ойлгохгүй байв гэж. Ингэхээр тамхи татах нь нийгмийн тодорхой хэсгийн зуршил бололтой. Нийгмийн тодорхой хэсэг гэдэг нь улс үндэстэн бүрд ноогдох тамхичны хувь процент янз бүр аж. Монгол бол энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэггүй юм гэхэд эхний фронтод манлайлагчдын дунд цохиж яваа. Зуршлаас сална гэдэг санаан зоргоор амар юм биш. Ухамсарлаж ойлгохоос гадна сахилга батын асуудал байна. Монголын нийгэм аль зэрэг сахилга баттай билээ?
Ингэхээр тамхийг цаазлан хориглосон энэ сайхан хууль МААНЬ амьдралд хэрэгжих магадлал аль зэрэг вэ? Сургуулийн орчноос 500 метр холдож байж татна гэхээр тамхичин сурагч, багш, ажилчин, ажилтан өдөртөө 20 удаа энэ ёслолыг давтан гүйцэтгэх үү? Эсвэл эцэст нь нийгмийн журамтай шудрага нэгнийгээ хууль зөрчигч болгон түлхэх үү? Хууль гэдэг бол заазуур, тогтоосон хил хязгаарыг давах гэсэн хэнийг ч тас цавчих ёстой. Хуулийн утга учир чухам эндээ л бий. Гэтэл тас цавчиж чаддаггүй иргүй, шүдгүй хуультай байсанд орвол хуульгүй байсан дээр. Энэ бол Ромын хуулийн системийн хэдэн гол зарчмын нэг. Хууль тодорхой бус байсанд орвол, эсвэл хэрэгжих бололцоогүй бол огт хуульгүй байсан нь дээр. Энэ үгийг хуулийн сургуульд латин хэлээр оюутанд цээжлүүлдэг юм билээ. Анагаахын оюутанд Хипократын тангаргыг цээжлүүлдэг шиг.
Тамхи архины эсрэг хууль уг нь аль 1993 онд гарсан. Нэг гишүүн эмч санаачилсан юм. Тамхийг ширхэглэн зарахыг Монгол улсын нэрийн өмнөөс чандлан хориглосугай. Хууль гарсны маргааш нь л мань эмчид ширхэгийн тамхи зарах гэсэн “хууль зөрчигчид” зөндөө гараад ирсэн. Үр дүнд нь хуулийн нэр хүнд л их уналаа. Хуулийн нэр хүнд унана гэдэг төрийн нэр хүнд онхолдоно гэсэн үг. Иргэд хуулийг үл таамсорлоно гэдэг нийгэм замбараагаа алдана гэсэн үг. Нэгэнт тамхи татахыг хориглосон хуулийг зөрчиж болж байгаа бол хулгай хийх, хууран мэхлэхээс авахуулаад хүн алах хүрээ талахыг хориглосон хуулийг ч бас зөрчиж болно гэсэн үг. Логикоор тийм биз дээ?
Төрийн хэлний зөвлөл гэж байдаг юм байна. Дарга нь саяхан ярилцлага өгч зовлонгоо тоочжээ. Манай орон бөхөндөө байтугай хэлэндээ хуультай. Нэгэнт л хууль юм бол хүн болгон мөрдөх ётой ба эс мөрдвөөс төрийн цааз тас цавчиж байх ёстой. Гэтэл өнөө гоё хэлний МААНЬ хуулийг тоодог иргэн байтугай албан газар байдаггүй. Нэгэнт хууль зөрчсөн бол шүүх асуудлыг хариуцан ял тулгах учиртай. Хөөрхий төрийн хэлний дарга 2 сая 800 мянган иргэнээ 60 мянган компани, хэдэн мянган төрийн байгууллагынх нь хамтаар шүүхэд өгч. Буруу бичсэн гэж хуралдаад байдаг тоглоомны газар бол шүүх бишээ хэмээн цаадуул нь уурлах шоолохын завсар заналтай хариулж. Нэгэнт хэн ч биелүүлдэггүй юм бол хэлийг хуулиар зохицуулж болохгүй нь илэрхий байгаа биз? Харин ч үүнээс болж төр, төрийг төлөөлж буй дарга нарын МААНЬ нэр шалан дээр уначиж буй нь тэр! Нэгэнт л хэлний хуулийг дураараа зөрчиж болдог юм бол тэрнээс доогуур ангилалд багтах замын хөдөлгөөний журмыг зөрчихөд яадгийн!!! Бөхийн хуулийг биелүүлж болох л байх л даа. Гэхдээ марзан л юм. Олон нийтийн байгууллагын журмаар болчих эд шүү дээ. Хэдэн мяраалаг нь ноцолддог, бусад нь зүгээр л зугаацаж хардаг биз дээ?
“Сайхан сэтгэлтэй” мунхаг хүмүүс л нийгэмд том гай чирдэг. Тийм ч учраас “Бурхан минь, мунхаг хүнийг л битгий ажилсаг болгоорой” гэсэн үг гарсан байх. Тээр жил сайхан сэтгэлтэй Шаравдорж гэгч “Садар самууны эсрэг” мундаг хууль бодож олоод өргөн бариваа. Бэлгийн харьцааг журамлаж байгаа нь тэр. Бас нэг сайхан сэтгэлтэй гишүүн авгайг элсүүлчиж. Аль алин нь үеэ өнгөрөөчихсөн л юм шиг билээ л дээ, тэр нь ч одоо дүүрч. “Завхайрах, янхандалт энэтэр бол хүний нийгэм үүсэхээс эхлээд дагалдсан сүүдэр. Үүнтэй эртний Египтээс эхэлж ширүүн аргаар тэмцээд амжилт олоогүй юм. Муйхар тэмцэл нийгмийн энэ сүүдрийг улам далд байдалд оруулж хяналтаас гардаг” гээд цэцэрхээд тавьчихсан чинь завхай зайдангаараа дуудуулж алуулангаа алдаж билээ. “Эхийгээ, эгчийгээ, охиноо бодохгүй байна уу?” гэсэн аймаар асуулт тавьснаар бүх гишүүдийг “ичээн” хууль даруй батлагдсан. Хожоо нь журам сахиулагчид л хөнгөн явдалтнуудыг сүрдүүлэн үнэгүй жаргадаг болсон доо. Сэтгүүлчид буудал руу дайран орж өрөөний хаалга эвдэн ор хөнжлийн явдлыг дуранбайдан шууд дамжуулж, хорвоогийн явдал үйлдэгчдийг нүдний булай болгон, хүүхэд багачуудад моралийн том хичээл заах болов. Далд байдалд орсон биеэ үнэлэгчдийн нийгмийн халдварт өвчнийг хянах бололцоо алдагдсан. ДОХ-той хүн зуу гараад явсан, харин үүнээс хавьгүй олон өвчтөн хуулийг МААНЬ нэгэнт зөрчсөн учир өвчнөө тас нуун цааш тараах болсон. Манай нийгэмд авилга хулгайг байх зүйл гэж үзэх мөртөө насанд хүрсэн хүн бэлгийн партнераа сайн дураараа өөрөө сонгох нь төрийн дайсанд тооцогдох болов.
Монголд хууль өргөн барих эрхтэй 78, улс даяар мөрдөх журам, дүрэм тогтоох эрхтэй зуу гаруй, хамт олны дунд дотоод журам тогтоох эрхтэй 100 мянга шахам субъект бий. Ямар ч хууль дүрэм журам Үндсэн хуулийн хүрээнээс гадагш гарч болохгүй, үүнийг манаж байдаг Үндсэн хуулийн цэцтэй. Гэвч хууль журамд үүнээс гадна уламжлал, ёс суртахуун, эдийн засгийн бололцоо, тухай ард түмний сэтгэлгээ, цаг үеийн нөхцөл, олон улсын болон байгаль орчны тухайн байдал гэх мэт үй түмэн хязгаарлалт байдаг. Чухамдаа эдгээр хүчин зүйлсийг тооцохыг л бодлого гэдэг байх. Үгнээс нь үзэхэд ядахнаа л эхэлж бодох ёстой юм шигээ. Ихэнх оронд ажилсаг мунхагаас болгоомжилж гишүүн болгонд биш, тодорхой хувь процентод хүрсэн тооны бүлэг гишүүдэд хууль өргөн барих эрх олгодог юм билээ. Италийн парламетад Чичоллини гэх янхан хүүхэн сонгогдож байсан, түүнд ганцаар хууль санаачлах эрх олгож болохгүй л дээ. Миносотто мужаас сенатад нэг бөх сонгогдож дэлхий даяараа Америкийг шоолж байсан, тийм хүнд дангаараа хууль өргөн барих эрх олгочихвол АНУ-ын Ерөнхийлөгч заавал өөр шиг нь бяртай байх ёстой гээд хуульчлана хэмээн сүйдлэх байх л даа.
Ихэнх оронд хууль өргөн барихын өмнө Сангийн яамны зөвшөөрөл авдаг. Тухайн хууль хэрэгжиж эхлэхэд санхүүгийн бололцоо буй эсэхээ нягталж буй нь тэр. Тамхины хууль гарснаар хичнээн “тамхины цагдаа”-ын орон тоо, цалин шинээр буй болох вэ гэсэн үг. Дараа нь Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авдаг. Нийт иргэдийнх нь талаас хамаагүй олон нь тамхичин оронд энэ хууль биелэх бололцоотой юу гэдгийг тогтоож буй хэрэг. Аль алин нь бүтэхгүй тохиолдолд яах вэ? Иргэд нь тамхи татахгүй архи уухгүй байх нь нийгмийн эрх ашиг. Үүнээс үүдэлтэй хор холбогдол дэндүү их. Тэгэхээр жишээ нь Шведэд 1972 онд ийм арга хэмжээ авчээ: 1972 оноос хойш төрсөн хүнд үйлчлэх архи тамхины эсрэг хууль гаргасан байна. Энэ хууль үйлчилдэг эхний хүн өдгөө хэдийнээ 40 гарчээ. Өнгөрсөн 40 жилд сургалт цагдалтын бүхэл бүтэн цогц арга хэмжээ авсны дүнд Шведийн нийгэм энэ тал дээр хавьгүй цэвэршсэн байх юм. “Би одоо тамхины хуулийг улам чангалаад өгнө” хэмээн нэгэн порпийсор гишүүн заналхийллээ. Цаасан дээр ч чангалаад болох л байх. Тэр хэрээр нь олон хүн утаагаа хээв нэг нүүр рүү нь үлээгээд доромжлоод байвал яах вэ? Зөөлөнгөөс чангалах уу, баадууг нь тас мушгих уу?
УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй болохоос үүрэгтэй биш. Тэр тусмаа дан “сайхан сэтгэл”-ээр зэвсэглэсэн ажилсаг хоосон толгойтой бол хэрэггүй дээ, нийгэмдээ гай болохын нэмэр. Ер нь ч тэгээд хаана ч парламент нь ард түмний тусгал байдаг болохоос ухаантны цуглуулга биш. Ард түмэн сонгосон, үүрэг даалгавар хүлээлгэж итгэл найдвар өвөртлүүлсэн л гэнэ… дэндүү дийлэнх тохиолдолд улс орноо аваад явчихана гэж найдсан гэхээсээ сайхан панаал авгай (эр) байна гэж алмайран л ээлж өнгөрөөсөн байдаг. Нэг л үгэндээ гавъяа байгуулж гийгүүлэх нь яахав ээ, гай хөө л бага шиг үйлдээрэй гэсэн юм. Манай үе үеийн парламентчингууд гэж бөгсний загатнаа нь гараагүй гайхлууд орж ирээд л эх орон ард түмнийхээ төлөө амиа өгнө хэмээн сүгсэлзэж шудрага үнэнийг тогтоохоор шийдэн санаанд орсон болгоноороо хууль санаачлан уралдан өргөн барьцгаадаг. Социалист уралдаанархуу юм уу даа. Анхны алдаршсан хууль бол “Тэмээний хууль”. Дараа нь ч тэгээд явж өгсөн дөө. Ард түмэндээ л аятайхан харагдах гээд байгаа юм, зайлуул. Төр бол залгамж чанар, түүнээс загатнасан бөгстэй хувьсгалчдын байн байн эргэлт хийдэг туршилтын лабратори биш.
УИХ-аас гарсан шийдвэр болгон хуулийн үйлчлэлтэй. Ингэхээр хуулийг өөрийн эрх ашиг, шамшигдуулал, хээл хахуулийн зохиолгоор үйлдэх явдал улам ихэссэн. Араар нь тавиад байгаа авааль нөхрөө хуулиар барьж байхын тулд ариун бүлийн ёс алдсан хүнийг шийтгэх, архи уусан бол эсгийд боох хууль орж ирж байсан. Гай болоход батлагдаагүй. Нэг гишүүн авгайгийн хүүхэд нь үүрээр баарнаас гэртээ согтуу иржээ. Эхийн санаа үрд. Ингээд баар рестораныг 12 цагаас өмнө тас хааж байх хууль гарсан даа. Судалгаагаар шөнө бааранд гэмт хэрэг гарах нь бага, харин согтуугаар үйлдэх гэмт хэргийн үүр овоохой нь мөнөөх ариун гэр орон болсон доо. Цагдаагийн авилга болон телевизийн шударга сэтгүүлчийн МААНЬ нэр хүнд л өссөн. Рэкэт ч замаа алдсан. Алдарт 68 дугаар тогтоол, түүнээс үүдсэн нийгэм дахь хохирол, шорон дүүргэсэн залуусын хувь заяаг яриад ч яахав. Илт мэдрэл явдалтай хүний бүтээл шүү дээ. Манай улс ардчилсан орон болохоор хүн тэнэг байх эрхтэй л дээ. Алив улсын хамгийн чухал хуулийн нэг бол төсөв, гишүүдийн гол үүрэг бол төсөв батлах. Улс орны энэ чухал ажил олон түмний хяналтгүйгээс болж томоохон луйврын тоглолт болоод удаж байна. Ялангуяа сүүлийн 6-7 жил улс хахтлаа баяжсанаас хойш төсөв бол гишүүдийн цадталаа гудардаг нийтийн гуанз болсон. Урьд нь би жишээ татаж олныг нэрлэсэн болохоор давтах юм бол улигласан болчих байх. Арга зүй нь төлөвшин боловсроод төсвөөс хувьдаа “хууль ёсоор” хусдаг болсоон. Олон арга бий. Мөн олон жишээ бий. Хууль хяналт үйлчилдэгсэн бол тэдний хагас нь шоронгийн норм биелүүлчихсэн. Ер нь төрд өлсгөлөн хүн, цаддаггүй хоёр тун аюултай бололтой.
Түрүүчийнх нь цаддаггүй, шинковууд нь өлсөж үхчих гээд. Ах нарын гаргасан замаар дүү нар чихэлдэнэ. Хууль тогтоох дээд шатнаас журам гаргах доод шат хүртэл. Хусвал хуулийн дагуу л хусна шүү дээ. Ах нар шиг алдаж шоронгийн хаалга татахгүй ээ. Эхлээд хуулиа журмаа дүрмээ гаргачиж байгаад отолтонд орно. Хуулийн дагуу! Гурил, архи хоёрын жилийн худалдааны гуравны нэг нь цагаан сарын өмнө борлодог юм байна. Хэдхэн үйлдвэр бий. Шинэ жилээр нэг үйлдвэрийнх нь дээр үеийн архины зургийг өөрсдөөс нь асуулгүй зурагтаар гялс үзүүлчиж байгаа юм. Маргааш нь амралтын өдөр тушаал гараад л “рекламчин” үйлдвэрийг цагаан сар дайруулан хаахаар шийдвэр гарав. Үлдсэн хоёр үйлдвэр нь л хожино биз дээ. Шинээр олсон орлого, хожил хоёр талдаа, аан? Одоо архины үйлдвэрүүд айгаад кинон дээр гарч буй зургаа наана нь барзайлгадаг болсон. Уг нь хүүхдэд үзүүлэхгүй гэж хүний ичимдэгийг л ингэж хаадагсан. Харин гадаад архийг кинон дээр дураараа суртчилж болно. Виски, шарз, водка, ганзай… хамаагүй ээ. Одоо тамхи татаж байгаа хүний дүрсний амыг барзайлгахыг тушаах болно, тэнэглэлд ямар хязгаар гэж байх биш! Чингис нэрийг улс хурааж авах гэнэ. Үхснээ хийх гэж байгаа юм бол? Аан, тохирсон үед нь үнэ хүргэж зарах гэж буй бололтой. Гадаадад Чингис нэртэй бол хамаагүй, дураараа бол. Шөнө зурагтаар хүүхэлдэйн кино гаргахыг хорилоно гэнэ, хүүхэд унтуулахгүй байна гэнээ. Эх эцэг нь хариуцлага хүлээдэггүй ээ. Харин гадаад сувгийн шөнийн хүүхэлдэйг журамлаж чадахгүй байгаа зовлонгоо хошуу унжуулан учирлав. Хаачихгүй юу, ямар сураагүй биш, аан? Ер нь л далимдуулж рэкэт хийх шинэ талбар.
Шекспир нэгэнтээ “Энэ хар аа, солиорол нь хүртэл дэс дараатай юм гээч!” хэмээн дуу алдаж байсан. Мунхагуудын солиорол дэс дараалан өгссөөр дээд цэгтээ дөхөж явах шиг. ОТ-г ГААГ-ийн олон улсын шүүхэд өгөх гэнэ. Гаагад олон улсын шүүх бий нь бий, гэхдээ хүн төрлөхтний эсрэг цэргийн гэмт хэргийг шүүдэг юм л даа. Өөр олон улсын шүүх гэж лав л манай дэлхий дээр байхгүй. Арбитрийнх гэж харин байдаг байх аа. Гурван шатны шүүхээр ороод яллагдсан хүнийг өмгөөлөгч нь бас л олон улсын шүүхэд очиж заргалдана хэмээн итгэл төгс мэдэгдэж байна билээ. Тэгэхээр байдаг юм байлгүй дээ.
Энэ өгүүллийн дараа би архидан согтуурах, тамхилан мансуурах, завхайран задгайрахыг өмөөрч төрийн МААНЬ сайхан хуулиудыг МААНЬ улангасан эсэргүүцсэн дайсан МААНЬ болно доо, харж л байгаарай. Уг нь би зуудаг нохойгоо хорьж үзээ л гээд байгаа юм шүү дээ. Нохойн шүлсэнд галзуугийн нян байдаг.
Зочин
Зочин
Зочин
Munkhtuya
Munkhtuya
tamhichin
sok
бок
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bolor
BatErdn
BatErdn
kkkk
kkkk
kkkk
kkkk
kkkk
sarnai
tuul
tuul
Зочин
Ariunbold
Ariunbold
Feminist
Зочин
Зочин
ард
ард
ард
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
AAA
AAAA
AAAA
Зочин
namo
UNENIIG TENEGUUD OILGOJ HARDAGGUI N HAMGIIN HARAMS
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mn
bayarnemekh
MCS iin zaluu
Зочин
Za daa...
МОНГОЛ
чука
чука
Зочин
b/kh
B/kh
Buyantogtokh
Warta
enzim
Buyantogtokh
Buyantogtokh
Buyantogtokh
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ӨӨД!
бухимдал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nom Hudaldan avagch
Зочин
dorj
cghgfh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
партизан
Зочин
Зочин
!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хүн
АЛДАР - БАС НЭГ БААБАР УУ? ХЭ ХЭ ХЭ
ALDAR
МАЛТАЙ ЯРИЛЦАГЧ -202.170.65.50- ЧИ БОЛ ХА ХА ХА
Зочин
БААБАР ОВОО БОЛОВСОН МЭНДЭЛДЭГ БОЛОО ЮУ ДАА ХА ХА
Асуулт
Зочин
БААБАР БААБАР БИШ БОЛЧИХЖЭЭ ХЭ ХЭ ХЭ
БААБАРЫГ БААБАР Л ОЙЛГОДОГ БАЙХ? ХЭ ХЭ ХЭ
ЦАГДАА НАР МИНЬ ТОРГООД Л БАЙГААРАЙ!
Ганаа
Зочин
baabriin etsgees
Зочин
Harvaachid
Зочин
Зочин
харваач
BAABART
Зочин
Зочин
Зочин
baabar ah.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Batjargal
Зочин
Зочин
b
Зочин
unen
Зочин
Bi huvidaa ene huuliig yagshtal biyeluulne
Tuvshin. A
Nomadicman
Nomadicman
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
энх
Зочин
Зочин
нөү смөүкинн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ХҮН
Зочин
Зочин
alsyn haraa
alsyn haraa
alsyn haraa
Жинхэнэ Монгол
Зочин
Зочин
her udaan teseh bol oo bid?
Bayayrkhuu
Баабар бас туудаг шүү
хэрэгтэй
хэрэгтэй
Зочин
Зочин
Зочин
бат
unshigch
heden on be baabaraa
Зочин
tamhichin
BAABARIIN ZOV
Зочин
Зочин
Уга Чавес
Demjigch
Зочин
Danzan
ABCD-korea-gaas
12
12
Зочин
эрүүл монгол
эрүүл монгол
эрүүл хүн
Баабарыг дэмжиж ба
ABCD-korea-gaas
baabar-aa
Ч.Гувэра
RM
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
R
Huuliig demjigch ER
ABCD-korea-gaas
Baabar hutsdag
tamhind
ABCD-korea-gaas
Зочин
XaXa
ABCD-korea-gaas
Hanbaa
zochin
zochin
Зочин
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
huulbar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bravo
Bravo
gerel
Зочин
Зочин
Зочин
Unshigch
МАН-ын лалрууд Монгол ахан дүүсээ бүү доромжил.
МАН-ын лалрууд та нар Монголчуудыг үргэж тэнэг гэж
МАН-ын лалрууд та нар Монголчуудыг үргэж тэнэг гэж
МАН-ын лалрууд та нар Монголчуудыг үргэж тэнэг гэж
МАН-ын лалрууд та нарыг хойч үе үзэн ядах болно
МАН-ын лалрууд та нарыг хойч үе үзэн ядах болно
МАН-ын лалрууд та нарыг хойч үе үзэн ядах болно
МАН үнэхээр шижиг хүрмээр байна шүү ямар муухай юм
S. Bayar
Зочин
Тбт
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zamchin
dood taliin mald
Чингис
news.mn сайт төлбөртөйгөөр сэтгэгдэл устгадаг болч
news.mn сайт төлбөртөйгөөр сэтгэгдэл устгадаг болч
news.mn сайт төлбөртөйгөөр сэтгэгдэл устгадаг болч
news.mn сайт төлбөртөйгөөр сэтгэгдэл устгадаг болч
news.mn сайт төлбөртөйгөөр сэтгэгдэл устгадаг болч
Unshigch
Зочин
Зочин
ТБ
Huuli guuli boloh tsagaar ajilleh ZG
Зочин
haha
Remedy
UNSHIGCH
Зочин
odmAA
эсэргүүн
Эсэргүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Lol
Shark
Зочин
буруу сурталчилгаа
n
СТАЛИН АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭГЧ БЖЭЭ
dashdemberel
Зочин
Зочин
Зочин
m
Зочин
УХРАЛТ БОЛЛОО
ardchilsan nam
Зочин
Зочин
и
GNS
gns
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
ТАМХИНЫ ДАЙСАН
Zochin
Зочин
Зочин
Зочин
NB
Би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bulgakov
Huulia gej ......
hulgana
Зочин
Лхагваа
zochin
зочин
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 1
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 2
Баабар бол гэмт хэрэгтэн баримтаар шүүх цаг удахгү
Зочин
ОЛОН ЮМ ХАЛЬТ ДУУЛСАН Ч ОЙЛГООГҮЙГҮЙ МУНХАГ БҮҮБУР
Зочин
Зочин
tsagdaa bna bi- gesen nuhurt
Зочин
Зочин
Рийчэр
Зочин
Анхаа
Зочин
Зочин
Зочин
ohnj
ohnj
Зочин
Баабарт
Мягмар
oogii
Тамхиа тат, гэхдээ...
s
Зочин
иргэн
Цагдаа байна би
зочин
GOE
GOE
GOE
jak
зөв хүн байхыг эрмэлзэгч
Зочин
Зочин
teneg
Зочин
turuu
irgen
Зочин
Зочин
munkh
soniuuch huu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tamhi tatdaggui humuust
HEN SANAACHLAV
Зочин
Huuliin zuv garts
EZO
Zaaval gajiglah yum
Зочин
Sanal niilehgui baina
erguu dagznuud
Зочин
тийм шүү дээ.
hehe
demjigch
Зочин
Зочин
Зочин
n
зочин
zochin
irgen
n
Ухралт боллоо
mongol hvn
Dorj
Гал
Зочин
batsaikhan
Зочин
Baabariin baingin unshigch bish
Niitlel unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baabar ah d
BB
Baabar ah d
Би
би
ok
Baabar ah d
KOBA
Зочин
Zochin
Зочин
L.Tolstoi.
Jack ass
Зочин
Зочин
Zanaa
zochin
Зочин
Зочин
erka
zochin
TB
1917
mongol
Зочин
Зочин
gombo
Зочин