Зуднаас хэцүү зовлон
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгогдсон тойргийнхоо засаг даргыг батламжлуулахаар Ерөнхий сайдтай уулзаад уурандаа ширээ шаажээ. Ганц Дорнод гэлтгүй өнөө хэр “ноён”-гүй байгаа бусад аймгуудын улс төрийн хүчнүүд ширээ бус нэгнээ “шаахад” бэлэн байгаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгогдсон тойргийнхоо засаг даргыг батламжлуулахаар Ерөнхий сайдтай уулзаад уурандаа ширээ шаажээ. Ганц Дорнод гэлтгүй өнөө хэр “ноён”-гүй байгаа бусад аймгуудын улс төрийн хүчнүүд ширээ бус нэгнээ “шаахад” бэлэн байгаа. Хөвсгөл аймгийн МАН-аас Засаг даргад гурвантаа нэр дэвшээд бүдэрсэн Л.Ганболд дахин нэр дэвшихээр намын нөхрөө дэлсэж унагасан тухай тэнд явахдаа сонслоо. Хоёр сар гаран хэн засаглаад байгаа нь үл ойлгогдох нөхцөл үүссэн энэ аймагт өвөлжилт хүндэрч зуд турхан нүүрлэжээ.
Орон нутгийн сонгууль нь арваннэгдүгээр сарын 21-нд дууссан. 2012 оны орон нутгийн сонгуульд хөвсгөлчүүдийн 55 хувь нь саналаа өгчээ. Үүнийг Хөвсгөл аймгийн МАН-ын Хорооны дэд дарга Х.Цэнд-Аюуш “идэвхтэй оролцоо” хэмээн үзэж байна. Сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ-ын 41 суудлын 23-ыг нь МАН, 18-ыг нь АН авчээ. Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын анхны хуралдаан болсон аж. Зуун хувийн ирцтэй анхдугаар хуралдаанаараа аймгийн ИТХ-аа байгуулаад авч. Ингээд ИТХ-ын даргад МАН Л.Цэрэнжавыг нэр дэвшүүлсэн байна. Гэтэл тус МАН-ын гишүүн Т.Болдбаатар өөрийгөө дэвшүүлэн, АН-ын бүрэн дэмжлэгээр ялж Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга болжээ. Өнгөрсөн дөрвөн жилд ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч, ИТХ-ын тэргүүлэгч, Эдийн засгийн бодлогын хорооны дарга явсан Т.Болдбаатар намынхаа бодлогыг сөрсөн энэ алхамаа орон нутгийнхаа төлөө зүтгэх хүслээр зөвтгөж байна. Мөн тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ аймаг орны чиг хандлага төрөөсөө илүү төрлийнхөн болсон дээр нь авилга, ашиг сонирхлын зөрчил маш их газар авсан. Төрийн захиргааны аппарат ах дүү, амраг садангаар дүүрчихсэн” гэж нэмэв. Юутай ч Хөвсгөл аймаг ИТХ-ын даргатай болсон бөгөөд Т.Болдбаатар 2012 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн, МАН-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг ангийн хүүхдүүд юм байна.
Дээрх хурлаар Аймгийн Засаг даргад АН-аас Л.Гүндалайг, МАН-аас Л.Ганболдыг дэвшүүлэн нууцаар санал хураахад Л.Гүндалай 17, Л.Ганболд 24 санал авчээ. Ингээд хууль ёсоор 2012 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Л.Ганболдыг Засаг даргаар томилуулахаар нэрийг нь өргөн барьжээ. Гэтэл Ерөнхий сайд арванхоёрдугаар сарын 11-нд “Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Аймгийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Л.Ганболдыг Аймгийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэдэг ганц өгүүлбэртэй албан тоот ирүүлжээ. Ингээд МАН-ынхан “Ямар шалтгаанаар Л.Ганболдыг батламжлахгүй байгаа юм бэ?” гэж асууж. Хариуд нь “Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд буцаасан шалтгаанаа тайлбарлах албагүй” гэсэн гэнэ. Харин Ерөнхий сайд 2013 оны нэгдүгээр сарын 7-нд Аймгийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэгчээр томилсон Д.Амарбаясгалан үүний шалтгааныг хууль барьж тайллаа. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”(цаашид Нэгжийн тухай)-ийн 26.5.2 заалтыг Л.Ганболд хангаагүй” гэнэ. Тэнд “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх шаардлага бий. Харин МАН-ынхан Засаг даргын орон тооны бус зөвлөх байсан Л.Ганболдыг төрийн алба хаасан” гэдэг гэж Д.Амарбаясгалан ярилаа. “Цалин авдаггүй, Нийгмийн даатгал төлдөггүй учир түүнийг төрд ажилласанд тооцохгүй” хэмээн АН-ынхан өөрийн ээлжинд МАН-ыг гартаажээ.
Үүний хариуд МАН-ынхан дугай өнгөрөөгүй нь мэдээж. Д.Амарбаясгалан “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн “Парламентад суудалтай улс төрийн намуудын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа хүнийг төрийн алба хаасанд дүйцүүлэн тооцно” гэдэг заалтыг МАН-ынхан барьсан гэсэн нь ташаарал байлаа. Дээрх хуульд Д.Амарбаясгалангийн томъёолсон шиг утга огтоос байдаггүй аж. Гэхдээ Хөвсгөл аймгийн МАН-ын Хорооны дэд дарга асан Л.Ганболд яавч төрийн албан хаагч биш юм. Өнгөрсөн дөрвөн жил Хөвсгөл аймагт МАН засаг барьсан нь үнэн боловч тэрбээр “орон тооны бус” этгээд билээ.
Энэ мэтчилэн мэтгэлцээн өрнүүлсээр 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаа зарлажээ. Тэндээс “Аймгийн Засаг даргыг батламжлахаас татгалзсан үндэслэлээ тодорхой заагаагүй тул Ерөнхий сайдын албан тоотыг хүлээн авахаас татгалзах” шийдвэр гарч. Ингээд анхдугаар хуралдааны шийдвэрээ буцаагаад явуулсан байна. Гэтэл энэ нь “Нэгжийн тухай” хуулийн 26.4 буюу “...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэснийг зөрчсөн болоод явчихжээ. Хоёрдугаар хуралдаан хууль зөрчлөө гэдгийг АН-ын бүлэг ч цаг алдалгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газарт-“аа” уламжилсан гэнэ.
Ингээд МАН-ын бүлгээс гурав дахь хуралдаанаа хийж “Дахин хоёр талаасаа нэр дэвшүүлье гэтэл АН-ын бүлэг хүний нэр дэвшүүлээгүй” гэж Х.Цэнд-Аюуш ярилаа. Харин Д.Амарбаясгалан “Нэгжийн тухай хуулийн “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэдэг заалтыг зөрчсөн тул АН-ын бүлэг хууль бус хуралдаан гээд суугаагүй” гэв. Гэтэл МАН-аас Л.Ганболдыг дахин дэвшүүлсэн хуралд АН-ын зургаан “урвагч” сууж, ирц нь 70.7 хувь хүрээд “Л.Ганболдыг бүгд дэмжсэн” хэмээн Х.Цэнд-Аюуш ярьж байна. УИХ-аас “Элсний 13” төрдөг бол Аймгийн ИТХ-аас масштабаараа “шестёрка” гардаг ажээ. Хуулийн хугацаанд шахагдсан МАН-ынхан яарахдаа 22 цагийн дотор хуралдаан зарласан юм байж. Уул шугамандаа 2013 оны нэгдүгээр сарын 13-аас хойш хуралдах учиртай, гэвч дээрх хуулийн 26.4 дэх заалт шахаад байсан бололтой. Ингээд санд мэнд Ерөнхий сайд нэр дэвшигчтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй тул “асуудал хүндээ бус” гэж МАН-ынхан сэтгээд Л.Ганболдыг гурвантаа нэр дэвшүүлсэн нь тэр.
АН-ынхан ч энэ алдаан дээр нь дөрөөлж, МАН ч улам сандарсан байх. Ядахад яр гэгчээр өвөлжилт улам хүндэрч, нэмэрт нь Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын үүрэгт хугацаа хэдийнэ дууссан тул 2013 оны нэгдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд 07, 08 тоот захирамжаа гарган 07-оор нь Д.Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ. Харин нөгөө нь Л.Цэрэнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн утгатай. Монголчуудын цэрэвдэг долоогийн тоо АН-ыг баярлуулсан бол дээдлэн үздэг наймын тоо ийнхүү МАН-ыг бажигдуулсан байна. Д.Амарбаясгалан захирамж ёсоор ажлаа хүлээж авахаар очтол Тамгын газрын дарга Н.Төмөрбаатар “Би энэ даргын доор ажиллаж байсан учраас ажлаа өг гэж хэлж чадахгүй” гээд алга болсон гэнэ. Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан тул МАН-ынхан Засаг даргынхаа өрөөний үүдийг сандлаар хааж хоёр гурав хоног суун УИХ-ынхны туршлагыг хэрэгжүүлээд авч. Төдөлгүй “Долоон зуугаад хүнтэй цуглаан зохион байгуулж, тэндээсээ “Хуулиа дээдэлж сонголтоо хамгаалъя” түр хороо байгуулсан” гэдгээ Х.Цэнд-Аюуш ярилаа. Гэр барьж өөрсдийгөө дэмжигчдийн гарын үсгийг 18 хоногийн турш цуглуулсан гэрээ тэд өнгөрөгч сарын 30-нд буюу Л.Ганболд журмын андаа зодсон гэгдэх өдөр буулгасан юм.
Гэхдээ МАН-ын тэмцэл дуусаагүй бөгөөд “Ерөнхий сайдын захирамжийг хууль бус гэж үзсэн учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Ерөнхий сайдын захирамжийг өгсөн. Бас Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ хоёр байгууллагаас шийд гартал тэмцэлээ үргэлжлүүлнэ” гэцгээж байна. Харин ИТХ-ын дарга Т.Болдбаатар “Бид Ерөнхий сайдын захирамжийн зөв бурууг шүүх субьект биш” гэв. АН энэ зуур зүгээр суугаагүй, Ерөнхий сайдын 07 тоот захирамжийг хэрэгсэлгүй орлогчдоо ажлаа шилжүүлсэн Л.Цэрэнжавын балгаар гурван албан бичигт Аймгийн Засаг даргын тамгыг дарсан орлогч М.Очирхуягийг нь цагдаад өгчээ. Мөн дээр нь төрийн тамгыг нуун дарагдуулсан Засаг даргын туслахыг ч шалгуулжээ. Т.Болдбаатар “Тамгын газрын дарга захирамж гаргаад Засаг даргын тамга болоод үүргийг орлогч М.Очирхуягт шилжүүлчихсэн. Ерөнхий сайдын хэлсэн бус өөр хүнд шилжүүлчихэж байгаа нь ямар байдаг юм. Үүний зөв бурууг хууль хяналтын байгуулага тогтоох байх. Гаднаас нь харахад зохимжийн хувьд тиймхэн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж сууна.
Тамгын газрын дарга Н.Төмөрбаатар ажил хүлээлцэх захирамж гарснаас хойш сураг тасарчээ. Т.Болдбаатар “Тамгын дарга Улаанбаатар руу томилолтоор явсан. Гэхдээ өөрөө үүргийг нь шилжүүлчихсэн хүнээсээ томилолт авсан юм болов уу?!” гэж гайхширна. Харин Д.Амарбаясгалан “Томилолтоор ийш тийшээ явлаа гэсэн боловч буудалд нэг хоночихоод одоо нэг хувийн эмнэлэгт байгаа сурагтай” гэлээ. Намынхаа эсрэг явсны шанд “Албан тушаалаа өгөөч” гэдэг дарамт шахалт амсаж яваа ИТХ-ын дарга Т.Болдбаатараас өөр албан ёсны эрх мэдэлтэн энэ аймагт одоогоор алга. Юутай ч цагдаагийн газар нь Засаг даргын тамгыг өрөөнөөс нь олж, лацдан битүүмжилжээ. Хэн нэг этгээд аваад зугатана гэхгүй амар, “Айдгаа авдартаа хийлээ” л гэсэн үг. МАН-ынхнаас “Нүүдлийн шувуу нутаг буц” гэдэг үг сонссон Д.Амарбаясгалан Хөвсгөлийн унаган хүүхэд болохоо нотлохын ялдамд Ерөнхий сайдын захирамжийн дагуу албаа авна гэдэг итгэлтэй байгаа аж. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газартай байгуулсан гэрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан ч тамгаа дарж чадаагүй юм.
Хөвсгөл аймаг 126 000 хүн амтай, 3.6 сая малтай Монголын хамгийн том орон нутгийн засаг захиргааны нэгж. Төсвийн шинэ жил хэдийнэ эхэлчихсэн атал Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаагүй байна. Үүнээс улбаалаад сумдын Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх асуудал ч хойшлогдсоор... Зуднаас хэцүү зовлон энд л бий.
Улс төрийн тоглолm. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва ахалж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар бүрэлдэхүүнд нь багтсан баг ирэхэд АН-ынхан талбай дээр гэр бариад өөрсдөө хэдэн боодол өвч авчраад л суучихсан гэж МАН-ынхан ярьж байна. Шадар сайдыг ирэхэд “Бид гучаад минутын дотор ийм хэмжээний өвс цуглуулчихлаа гэж хэлсэн гэнэ. Чингүнжавын талбай дээр барьсан хоёр гэрийг харвал МАН улстөржөөд, АН малчдад санаа зовсон мэт эрс тэс ялгаа гаргах зорилготой болов уу гэмээр харагдана.
Тодорхой ганц хүн. Т.Болдбаатар “Яг одоогоор манай аймагт хэн нь Засаг дарга вэ гэдэг нь тодорхойгүй. Асуудал шүүх дээр байгаа учраас хуулиараа дахин нэр дэвшүүлэх асуудал хаалттай” гэв. Орон нутагт санхүүгийн асар их эрх мэдэл ирсэн бөгөөд Хөгжлийн сангаас тус аймагт 11.4 тэрбум төгрөг өгчээ. Өмнө нь энэ мөнгийг хэрхэн зарцуулахыг дээрээс нь зааж өгдөг байсан бол одоо орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийднэ.
Тодорч мэдэх хүн. 1974 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрж, Мөрөнгийн 10 жилийн II сургуулийг төгссөн Д.Амарбаясгаланг хэдий түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч тэрбээр хэдийнэ гэрээ нүүлгээд иржээ. МАН-ын сонгуулийн хууль зөрчсөн олон баримтыг цуглуулан шүүхэд хандсан энэ залуу “зуурдын” албандаа хоноцын сэтгэлээр хандахгүй хэмээн ярив. Тэрбээр Мөрөнд хэдийнэ гэрээ нүүлгэж авчирсан бөгөөд гэр бүлийнхэн нь хараагүй ирээгүй байгаа ажээ.

төмөрбаатар
төмөрбаатар
aka-47M
Зочин
БАТХУЯГТ
Зочин
бурхантын бурхангүй
hovsgol
Зочин
хужаа гэнэ үү
хн
Хойдгойд
Зочин
zochin
зочин
kkkk
Ганаа
Зочин
Bek
Bek
Зочин
Сандуй